Thursday, December 17, 2020

Санта болов

 Ганц хоёр долоо хоногийн өмнө байх, ямартаа ч УЛБАРын энэ бичвэрийг уншсан байсан юмдаг, ажил дээрээ сууж байтал утас дугарч байна. Мэссэнжэрээр Монголд буй номын дүү залгаж байх юм. Олныг хамарсан яриа хөөрөөнд хамсаатнаар голдуу чалчицгаадаг ч яг ингээд шууд нэгэндээ хандсан дуудлага энэ тэр хийж байгаагүй болохоор тэрүүхэндээ гайхазнаад, бас хэсэгхэн түгшисхийн байж хариуллаа.

- Байна уу? - гээд л.
Дүүгийн дуу гарч байна аа.
-За Санта руу залгачихлаа, яриарай, - л гэнэ. Аан нөхөр намайг Санта гэж хүүхдэдээ ойлгуулсан юм байна гэж бодонгуутаа би:
- Хэн бэ? Уудам мөн үү? - гэлээ. Чимээгүй хэсэг байж байснаа:
- Би таныг санаад байна. - гэх нэлээн сулхан дуу гарч байна.
Ээжийнх нь хэлснээр яг энийг хэлж байхдаа нүдэнд нь нулимс цийлэгнээд л явчихсан гэсэн.
Яалт ч үгүй бишүүрхлийн байдалд орж, хэлэх үгээ гээсэн хүүхэд сонсогдоод байсан тул би янз бүрийн юм далий юм хум асууж жаал тайвшруулах оролдлого хийсэн. Ээждээ "Сантатай ярих" хүсэлт гаргахад нь ингээд ёсоор болгочихно гэж бодоогүй тул тэрүүхэндээ тулгамдсан бололтой шиг билээ. Хүүтэй огт харьцаж байгаагүй хүн рүү залгахгүй бол эвгүй нөхөр дуугаар нь таньчихаж магад гэж бодоод над руу залгасан гэж дүү сүүлд нь тайлбарласан.
Хүүд магад сайхан санагдсан байх. Надад бол их дулаахан сэтгэл төрүүлсэн явдал болж өнгөрсөн ба дээр нь биднийг нэгэнт орхин одсон андыг эргэн сануулав. Хааяа сайн дураараа өвлийн өвгөн болоод найзуудынхаараа очиж аав ээжүүдийнх нь бэлдсэн бэлгийг хүүхдүүдэд өгч баярлуулдаг нөхөр байсансан. Тээр нэг жил манай гэрт ирж охиныг минь, бас хажууд нь цуг байсан үеэлүүдтэй нь ёстой л аав ээжүүддээ үзүүлдэггүй нандин үзүүлбэрүүдээ үзүүлтэл нь хөөргөж орхиж билээ. Дараа жил уулзая гээд л гарсансан.
Сайн хүний тухай гоё дурсамж сануулж өгсөн дүүдээ баярласан шүү, Солонго оо!

https://www.facebook.com/ulbarpublishing/posts/pfbid0rt4ztoXoLjtYXm4n8ywa2fvuppS3YcripTMKSs6x6yDzDuRqGN1bWH1bP3kizBdQl

Wednesday, December 16, 2020

УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН

 УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН

Зээ, уяхан замбуу тивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Уяхан замбуу тивийн наран
Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ
Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ



Tuesday, December 15, 2020

5 Seconds of Summer - Youngblood

 Өнөөдрийн дуу

Зуны таван эгшин гээд хамтлагийн Цус шингэн гэж дууг ойрд их сонсоод байгаа. Клип нь бас их хөөрхөн. Зүгээр сонсгож байхаар гээд эхний бадгийг нь монголчилчихлоо.
***
Хэлж асан үгээ санана уу чи
Хайрлана аа, үхэн үхтлээ гэж байсан
Хамаг бүхнээ надад зориулна гээд
Хэнийх ч биш зөвхөн минийх гэсэн
Хонгор минь хайрт минь л гэдэг байсан
Харин одоо намайг элдвээр дуудах
Хүний эрээнийг таних биш дээ ямар
Хийдэг зүйлийг минь над дээр үйлдвэй чи
Чи түлхэнэ, би ч бас түлхэнэ, чамаас холдоно
Чамаас холдон одно
Чамд би өгнө, өгнө, ахиад л өгнө
Чи өгсөн болгоныг минь авна
Цус шингэн чи минь
Хүслээ хэлнэ, хүслээн хэлнэ
Зайлаад өгөөч гэж надаас хүснэ
Үхэх үйлтэй би энэ орой дэмий холхино
Чамд гэхдээ хэрэгтэй, чамд хэрэгтэй
Цаг үргэлж л хэрэгтэй байдаг
Тийм ээ, өө өө
Цус шингэн чи минь
Хүслээ хэлнэ, хүслээн хэлнэ
Эргээд ирээч гэж надаас хүснэ
Үхэх үйлтэй би энэ орой дэмий тэлчилнэ
Надад гэхдээ хэрэгтэй, надад хэрэгтэй
Цаг үргэлж л хэрэгтэй байдаг
Тийм ээ, өө өө



Friday, December 11, 2020

Орших, эс орших

 

Хамлет дээр гардаг энэ алдартай хэсгийг үнэхээр бөх зүрх гарган барьж авлаа. Муухан болсон байвал өөрөө л загнуулъя гэж бодоод ЧҮНДЖ паблишинг дээрээ тавьсангүй.
***
Орших, эс орших, энэ бол жинхэнэ асуулт
Хэтийдсэн золгүйдлын хатгуур, савлуур бүхнийг
Хүлцэн туулж барах нь илүү нэр төртэйнх үү,
Аль эсвэл далай их зовлонг сөрөн зэвсэглэж
Арцалдан дуусгах уу; үхэх үү, унтах уу,
Хэрхэвч үгүй. Унтах нойр төдийхнөөр бид
Энэ биеэрээн эдлэх нажид бүхий
Зүрхний хөндүүр, мянган зүдүүрийг дуусгах уу.
Наманчлан хүсэх төгсгөл энэ буюу. Үхэх, нойрсох.
Нойрсох, магад зүүдлээ ч үү,
Аа гэвч үүнд учир бий,
Үхлийн тэр гүн нойрноо
Аяа, ямар ч зүүд ирээ билээ,
Үхэх заяатай энэ биеэн орхин одохуйяа
Алгуурлаж бидэн түр амармуй.
***
Англи эх
To be, or not to be, that is the question:
Whether 'tis nobler in the mind to suffer
The slings and arrows of outrageous fortune,
Or to take Arms against a Sea of troubles,
And by opposing end them: to die, to sleep;
No more; and by a sleep, to say we end
The heart-ache, and the thousand natural shocks
That Flesh is heir to? 'Tis a consummation
Devoutly to be wished. To die, to sleep,
To sleep, perchance to Dream; aye, there's the rub,
For in that sleep of death, what dreams may come,
When we have shuffled off this mortal coil,
Must give us pause.
***
Монголчлон буулгасан: Д.Цогчулуун
ЧҮНДЖ Паблишинг
2020.12.11

Elise LeGrow "Drinking In The Day" (Live Acoustic)

 

Өнөөдрийн шинэ дуу.
***
Elise LeGrow "Drinking In The Day"
Oh babe, don't say you're doing fine
Don't hide yourself away, something on your mind
You're drinking in the day, coming from the way
Sometimes it's good to cry, cry cry cry cry
This life's your fickle friend indeed
And when it comes to end, knocks you off your feet
Who can really say, where she went that day
That's why you've got to cry, cry cry cry cry
And I went home
But I don't know, but I don't know
Where you are
Oh babe, don't say that it's alright
Stop fighting like a man, just because you can
You're drinking in the day, shaking from the way
Sometimes it's good to cry, cry cry cry cry
And I went home
But I don't know, but I don't know
Where you are
Oh babe, don't say you're doing fine
Don't hide yourself away, something on your mind
You're drinking in the day, coming from the way
Sometimes it's good to cry, cry cry cry cry
Cry cry cry cry
Cry cry cry cry

Thursday, December 03, 2020

TigerFish - Чи

 Тигрфиш хамтлагийнхан "Харанга"-ын дууг дуулсан энэ бичлэгийг үзээд дуучин охинд нь шууд крашилж билээ. Тухайн үед дуучных нь нэрийг мэддэггүй байсан болохоор тэгсгээд л өнгөрсөн. Гоё дуулсан. "Байгалиас ирсэн охин" гэдэг цомгийг болж байвал олж авах санаатай л байгаа. "Монголд очихоороо…" гэдэг жагсаалтад оруулсан.

Чи
Сэрүүн намрын хүйтэн бороо
Сэтгэл юугий минь хөргөөд одлоо
Алаг нүдэн чиний дүрийг
Аюулхайд минь зураад арилгалаа
Навчис хаялан модод найгалаа
Чамайгаа бодсон зүрх гансарна
Хун шувууд нь нисээд буцсан
Хулст нуур шиг мэлмэрсээр үлдлээ
Намайг өрөвдөж салхи гиншихэд
Шөнийн бороо уйлан шивэрнэ
Гунигийн дээл нөмөргөөд явсан
Намрын зүүд байж дээ чи минь
Гээгдсэн навчис салхинд хийснэ
Чамайгаа хайрлаж чамайг дурсана
Цонхоор харагдах мод шиг дүнсийж
Цагийн аясаар намрыг үдлээ
Намайг өрөвдөж салхи гиншихэд
Шөнийн бороо уйлан шивэрнэ
Гунигийн дээл нөмөргөөд явсан
Намрын зүүд байж дээ чи минь



Thursday, November 26, 2020

Үндсэн хуулийн өдөрт



Туурга тусгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар үндсэн хуулиа батласны ойн мэндийг хүргэе аа гэж өөртөө хэлсний дараа дотроо үргэлжлүүлэн бодол болов. “Тэртээ 1924 он” гэж эхэндээ бодогдсон ч ердөө л 96 жилийн өмнөх явдал. Энэ хооронд Монгол улс ямар зам туулсаар, тэгэхэд ямар байгаад одоо ямар болоо вэ гэж бодов. Тэр үеийн улсын аж амьдрал, зан байдал, нийгмийн тогтолцоо зэргийг одоо байгаа улсын аж амьдрал, зан байдал, нийгмийн тогтолцоотой харьцуулж бодов. Яахын аргагүй дэвшил, сайжирсан гэж дүгнэв. Гэхдээ л “өнөөгийн энэ цонхоор өчигдрийн тэр улсыг харвал юу харагдах вэ” гэж асуухаас илүү өнөөдрийн энэ улсыг маргаашийн хүмүүс, 2120 оныхон хараад юу гэж хэлэх байсан бол? Бид бол ямар ч байсан өчигдрийнхнийг “Зайлуул хөөрхий, цаг үе нь тийм байсан юм дөө. Харин ч байгаа боломжоо ашиглаад тэр зэрэгтэй байсан нь, үлдэж хоцорсон нь их юм” гэхчлэн өмөөрөх байх. Харин маргаашийнхан биднийг иймэрхүү өршөөлтэй дурсах болов уу. Соц үеийн кинон дээр гардаг шиг “Сэтгэл л дутаж дээ” гэх маягийн зэмлэлтэй л дурсах байх гэж эмээн байна даа.
Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе, Монголчууддаа!
Жич: Зургийг https://news.mn/r/680517/ хаягаас авч ашиглав.

***

"Анхдугаар үндсэн хуулиа батлаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласны мэнд ээ!" гэгээд ноднин нэг иймэрхүү юм бичиж байж.
Хөдөөгийн байдал шалдар булдар гэдэг шиг улс гэрийн байдал шалдар булдар байгаа нь онцгүй санагдах болоод удаж байна даа гэж нэг гаднаас хуцчихъя. Монгол хүмүүс өнөөдөр сайхан амраарай. Бусад нь ч яахав тэгсгээд ажлаа хийнэ биз.




Wednesday, November 25, 2020

GREASE - "You're The One That I Want" | Choreography by @NikaKljun

 Бүжиг үзэх дуртай хүмүүс хэр байна? Би хааяа энэ хэдийн бүжгийг үздэг. Энэ Никагийн дэглэсэн бүжгүүд их хөөрхөн байдаг юм. Энэ удаадаа Жон Траволта, Оливиа Ньютон Жон хоёрын дуулсан алдарт дуун дээр бүжгээ дэглэжээ. Өөрөө хамгийн эхэнд гарч ирж бүжиглэж байгаа нь.




Tuesday, November 24, 2020

Då Som Nu För Alltid

 Шведийн Kent хэмээх рок хамтлаг эцсийн аялан тоглолтынхоо сурталчилгааг ингэж хийж байж. Då Som Nu För Alltid буюу махчилбал "Тэгэхэд, одоогийнх шиг, үргэлж" гэсэн нэртэй тоглолтын зар юм байна.

Ютүб дэх комментыг монголчилвоос:
Энэ бол Шведийн бүх цаг үеийн хамгийн алдартай рок хамтлаг болох Кентийн сурталчилгааны бичлэг болно. (Засвар: АББА бол рок хамтлаг биш гэдгийг анхааралдаа авна уу) Энэ жил эцсийн цомгоо гаргаж, сүүлийн удаа аялан тоглоно гэдгээ ийнхүү зарлаж байгаа юм. Энэ бичлэг үнэхээр янзтай болсон, учир нь хуучны цомгуудын гадар дээрх зураг, клипнүүд, бас дууных нь үгстэй нь холбоотой олон дүрс энд орсон байдаг болохоор тэднийг нь мэддэг хүмүүст бол маш сонирхолтой. Жишээ нь гэхэд тэр бар, онгоц, жинсэн яактай охин, морьтой охин энэ тэр бүгд урдны цомгуудын гадар дээрх зурганд байдаг.



Friday, November 13, 2020

СҮНСТЭЙ БАЙШИН

 Арван гуравны Баасан гараг гэгээд нэг ийм аймшгийн өгүүллэг бантагнав. Сүнстэй. Аюутугай.

ЧҮНДЖ паблишингаар орж сонирхоорой.

***


СҮНСТЭЙ БАЙШИН Зохиолч Харрис Тобайас *** Арван гуравны Баасан гарагийг тохиолдуулаад аймшгийн өгүүллэг орчуулан хүргэж байна. Тухлан сууж, таалан болгооно уу. Өгүүллэгийн эх сурвалж: https://www.themoonlitroad.com/haunted/ Зургийн эх сурвалж: https://www.pinterest.com/pin/407012885057552916/ *** Арканзасын Блэйксли сууринд хүн бүрийн сайн мэдэх нэгэн сүнстэй байшин байжээ. Суурингийн хамгийн эртний дүүрэг дэх гудамжинд хэн ч тоолгүй хаясан, навсгар гундуухан байшин. Хааяадаа байшингаас шинэхэн барьсан талх, жигнэмгийн анхилуун сайхан үнэр гарах ба гудамжаар нэг тархах нь бий. Ингэх бүрийд нь тэр хавийн улс энэ байшин эрт дээр үед талхны газар байсан юм уу эсвэл хуучин эзэн нь гайхамшигтай талхчин байж дээ гэж ярьцгаана. Заримдаа хоосон байшингаас хөгжмийн дуу гарч, хүмүүсийн инээд сонсогдох нь олныг хамарсан сайхан үдэшлэг болж байна уу гэлтэй байдаг байв. Тэгэх болгонд нь хөрш зэргэлдээх улс нь “Сайхан үдэшлэг болж байх шиг байна даа. Намайг урьсан ч болоосой” гэж хоорондоо ярьцгаадаг байлаа. Хуучин байшинд ямар гээчийн сүнс шүглэснийг нь мэдэхгүй боловч, ямар ч байсан даруухан дөлгөөн сүнс гэдэг нь хэнд ч ил байв. Гэхдээ л хичнээн найрсаг байлаа гээд нэгэнт сүнс учраас хүмүүс айдаг байлаа. Найз нөхдөдөө эр зоригоо харуулах гэсэн хөвгүүд хаа нэгтээ довжоон дээр нь цухас гишгээд буцахаас өөрөөр байшинг зүглэх хэн ч үгүй. Нэгэнтээ тус сууринд холын хотоос нэгэн эр морилжээ. Эзгүй байшинг хараад хөршүүдээс “эзэн нь хэн бэ?” хэмээн асууж. Эзэн тодорхойгүй, татварыг нь төлөөд л авах боломжтой юм гэдгийг хүмүүс хэлсэн байна. Байшингийн жигтэй түүхийг хэн ч ярьсангүй. Мань эр захиргаан дээр очоод өнөөх байшинг худалдаад авчихлаа. Шинэ байшиндаа нүүж орсны дараахнаас эхлээд хачин явдал өрнөж эхлэв. Эвгүй дуу чимээ хаа нэгтээгээс гарч, өрөөнөөс өрөө дамжин элдэв гэрэл анивчаад, хүйтэн гал тогооноос шинэхэн талх жигнэмэгийн анхилуун үнэр ханхалж, хамгийн жигтэй нь шинэ эздийг унтах гэж ядаж байхад үдэшлэгийн чимээ оройжин нижигнэчихнэ. Хэд хоногийн дараа гэргий нь тэсэж дийлэхээ больж сүнстэй байшинд амьдрахгүй хэмээн хүүхдүүдээ аваад гарч одов. Хэсэг хугацааны дараа нөхөр ч бас тэсэхээ байлаа. Өөр газар амьдрахаас өөр аргагүй болсон бөгөөд байшингийн талаар хэлсэнгүй хэмээн мань эр хөршүүддээ жигтэйхэн уурлажээ. Байшингийн сүнстэй гэдгийг хэлсэнгүй гэж захиргааныханд ч бас уурлаж байв. Ер нь л өөрийг нь муухай чадлаа хэмээн хавийн бүх хүмүүст уурлаж байлаа. Тэгээд засаг дарга дээр давхиж очоод мөнгөө буцааж авъя хэмээн гомдолложээ. Цаадах нь ч байшинг зориулалтаар нь хэрэглэх боломжтой гэж үзээд худалдсан гэж мэтгэв. - Байшин сүнстэй байлаа гээд дотор нь амьдрах боломжгүй гэсэн үг биш шүү дээ. Сүнснүүдтэйгээ найзалж нөхөрлөөд, хамтдаа амьдрах аргаа л олбол болчихно тэр. – хэмээн тэрээр өнөөх эрд учирлаж гэнэ. Тэгэхээр нь нөгөө эр сүмийн ламтантай очиж уулзаад учир явдлаа тайлбарлав. Ламтан хариуд нь: - Манай сууринд ирээд сар гаруй болохдоо сүмд минь огт ирээгүй байж одоо ингээд асуудал гарахад л ирж байна уу даа? Гэхдээ яах вэ, суугаад юу болсныг ярь даа, - гэсээр хүлээн авлаа. Мань эр ч сууж байгаад хэрхэн сүнстэй байшин худалдаж авсан тухайгаа ламтанд тайлбарлан ярив. Өөрийн гэх тогтсон үзэлтэй, итгэл үнэмшлийн хувьд бага зэрэг хуучинсаг ч гэж хэлж болох тус ламтныг суурингийн улс ихээхэн ухаантай, мэргэн хүн хэмээн хүндэлдэг байжээ. Шинэ санааг хүлээж авахдаа нэг их таатай ханддаггүй ч гэсэн удаан ятгуулсны эцэст өнөөх байшинд очоод юу яриад байгааг нь харъя хэмээн зөвшөөрөв. Гэрт нь хамтдаа очлоо. Байшингийн ойролцоо ирэхэд таатай сайхан үнэр анхилав. - Энэ юу үнэртэнэ вэ? – хэмээн ламтан асуулаа. - Сүнс талх барьж байна аа, - хэмээн өнөөх эр хариулав. Байшинд орохын өмнө ламтан зогсоод анирдлаа. Тэгснээ эргэж хараад: - Хөгжим дугарч байх чинь, үдэшлэг болоод байгаа юм уу даа? – гэж асуухад мөнөөх эр: - Сүнс үдэшлэг хийж байна аа. – гэлээ. Дотогш ороод эзгүй байшин дотор тойрон алхсаны дараа ламтан ширээнд тухлан сууж гэрийн эзэн зочноо дайлах ундаа эрнэ. Олон жил дарсан лонхтой виски олоод ламтанд бас өөртөө хундагалав. Бие биедээ эрүүл энхийг ерөөгөөд хөнтөрч орхилоо. - Та тэгэхээр Литтл Рокоос энд Блэйкслид иржээ? – хэмээн ламтан асуулаа. – Манай аав, ээж хоёр Литтл Рокт суудаг байсан болохоор би тэндхийг сайн мэднэ шүү. Мөнөөх эр ч ламтны садан төрлийнхнөөс мэддэг болж таарчээ. Хоёул таньдаг хүмүүс, мэддэг зүйлсээ ярин ихэд хөгжүүн суухдаа нөхөрлөл бадамлан буйг мэдэрч байлаа. Цагийг тунчиг зугаатай өнгөрүүлж байсан тул нэг л мэдэхэд гурван цаг нисэх мэт хурдан өнгөрсөн байна. Яваад удтал эргэж ирэхгүй болохоор нь эхнэрийн сэтгэл түгшиж эхэллээ. - Ламтных руу яваад ирнэ гэж хэдэн цагийн өмнө явсан яачхав. Сүнснүүдэд баригдаа юм болов уу? – хэмээн өөртэйгээ ярьсаар ламтны гэр өөд явав. Ламтны гэргийд өөрийгөө танилцуулаад сүнсний тухай, нөхрүүдийнхээ төлөө сэтгэл түгшиж байгаагаа ярьсаар л хоёр эхнэр өнөөх байшин руу явж очив. Байшингийн гаднаас цонхоор шагайтал хоёр нөхөр нь ширээний ард суучихсан ихэд жаргалтай инээж ханиагаад байж байна гэнэ. Эхнэрүүд даруй байшинд орж нөхрүүдтэйгээ нийлсэн ба яриа хөөрөө ч сайхан нийлж байлаа. Тэдний хөгжилтэй инээлдэж хөөрөлдөх дуу ойр хавийн хөршүүдийн анхаарлыг татсан тул тэд ч бас ээлж дараалан байшинд нэмэгдэн ирж нийлсээр байв. Тун удалгүй гал тогоонд хүмүүс бужигнаж халуун хоолны үнэр хамар цоргиж эхэллээ. Нэгэн хөрш хийл барин орж ирэхэд өөр нэг нь гитараа авчрав. Ингээд нэг л мэдэхэд зөндөө олуул цуглаад үдэшлэг болчихсон байжээ. Хуучин байшин жинхэнэ хоолны үнэр, жинхэнэ инээд хөөрөөр бялхаж байв. Байшинд эргээд амьдрал буцалж эхэлсэн ба угаас ийм л байхыг тэр анхнаасаа хүссэн байж. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хуучин байшинд амьдрал дүүрсэн ба сүнснүүд амар тайван нойрсож, ахиад хэзээ ч харагдаж, сонсогдоогүй юм гэнэ билээ. ТӨГСӨВ. *** Англи хэлнээс орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ Паблишинг) 2020.11.13

Thursday, November 12, 2020

Green Day Crowd Singing Bohemian Rhapsody [Live in Hyde Park 2017]

 Грийн Дэй хамтлагийн тоглолт эхлэхийг хүлээгээд зогсож байгаа үзэгчид уйдсандаа Бохемиан Рапсоди дуулж байгаа бичлэг.



Wednesday, November 11, 2020

가족송 "고마워요"

 Энэ дуу болбаас манай хүрээлэнгийн узель дээрээс ажил тарахын алдад явуулдаг дуу байгаа юм. Санаа нь их хөөрхөөн. Охин нь аав ээждээ зориулаад гурвуулаа ингээд гэр бүл байгаа нь яасан сайхан юм бэ энэ тэр гэсэн ерөнхий утгатай. Узелиэс энийг тавьдаг нь "эртхэн гэртээ хариач дээ, эрдэмтэн багш нар аа" гэх маягийн. Яг өнөөдрийн байдлаар миний хамгийн сонсох дуртай солонгос дуу байна даа гэж. хаха. Дагаж дуулсхийж байгаад л гараад явчихна шүү дээ.

***
아빠, 아침에 출근할 때
뽀뽀해줘서 고마워
엄마 품에서 잠이 들 때
잘 자라줘서 고마워
아빠 엄마 아니에요
우리가 더 고마워요
아빠빠빠빠 고마마워요
사랑해줘서 고마워요
엄마마마마 고마마워요
사랑해줘서 고마워요
기쁠 때에도 슬플 때에도
가족이라서 고마워요
아빠 엄마는 나만 보면
우리 예쁜 딸 고마워
아빠 엄마 아니에요
함께라서 고마워요
아빠빠빠빠 고마마워요
사랑해줘서 고마워요
엄마마마마 고마마워요
사랑해줘서 고마워요
기쁠 때에도 슬플 때에도
가족이라서 고마워요
***


Saturday, November 07, 2020

Jack Savoretti - Breaking The Rules

 Сайхан дуу шүү.

Энэ орчлонд би орь ганцаараа, өөрийн замыг гаргаад
Хожмын цагт өөртөө хангалуун байхыг хичээсээр
Энэ орчлонд би орь ганцаараа, өөрийн хүслээр явна
Хүчтэй байх ёстой би, чанга байх ёстой.


Thursday, November 05, 2020

V for Vendetta

 Бүү март, Арван нэгдүгээр сарын тавныг бүү мартацгаа!

***

“Монологийг монголчлох аян”-ы ээлжит нэгэн бичвэр. Олон сарын өмнө энэ киноны энэ хэсгийг монголчлоодох гэсэн дуудлагыг эрхэм найз Tathagata өгчилгөж билээ. Нэг үсгээр дагнах гэж нэлээн хичээгээд чадахгүй цөхөрч орхисон байснаа сая хальт гар хүрсэн болоод орууллаа. Угаасаа нэг үсгээр дагнахад бүтэхгүй бололтой. Үүнээс цааш газар үгүй хэмээн бууж өгөв.

*** - Би таныг яах ч үгүй гэдгээ амлая. - Та хэн бэ? - Хэн бэ гэж үү? Хэн гэдэг бол юу гэдгээс үүдэн гарах нэгэн хэлбэр төдий, би юу вэ хэмээвээс баг зүүсэн хүн билээ. - Би харж байна л даа. - Мэдээж та харж чадна. Таны харах чадварт эргэлзсэн минь үгүй билээ. Харин баг зүүсэн хүнийг хэн бэ гэж асууж байгааг тань л элэглэсэн төдий. - Өө, за. - Гэхдээ үлэмжийн сайхан энэхүү үдэш, тохуутай энгийн баг мэт харагдах дүр царайныхаа цаад утгыг тайлан хэлэхийг зөвшөөрнө үү. Харцгаа! Хаа ч харагдах хошин жүжигчин мэт энэ хүмүүн, хоног өдрүүд шиг холилдон сүлэлдэх хувь тавилангийн эрхээр хохирогч бас хэрэгтэн хэмээн хөсөр хаягдсан. Харагдах төрх нь ихэрхэг сэтгэлийн халхавч төдий боловч хэдийн хоосорч, хаягдсан хүн зоны хэлэх үг дуу хоолойн илэрхийлэл. Гэхдээ хуучран замхарсан цагийн энэ хилэгнэлийг дуудан авчрахын учир нь юу хэмээвээс хүмүүний хүсэл зоригийг хавчин хяхаж, хүчлэн дарах хязгааргүй хомхой, ховдог, хөнөөлт бүхнийг хаацайлан хямгадах эдгээр харх төрхтнүүдийг нухчин дарж, хуйгаар нь сөнөөхийн цондон буюу! Өс хонзонгоос өөр ямар ч ял шийтгэл үгүй, цусан өшөөг цухалдсан олны эш болгон барьж, цөхрөл гутрал биш харин өмөг түшиг, өнө мөнхийн сэрэмж хэмээх утгаар нь бэлэгдэх билээ. Хий сүржин үгээр дүүргэж, хэтэрхий нуршин улиглаж ханасан тул энгийн сайхан үгээр энд тантай ийнхүү танилцаж байгаадаа ихэд талархаж буйгаа хэлэхийн ялдамд дуудах нэрээ Вий хэмээн мэдүүлсүгэй.

*** Монголчлон бантагнасан Д.Цогчулуун 2020.02.25 Зургийн эх сурвалж: https://www.behance.net/gallery/10868343/V-for-Vendetta Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=Z4RCK8LAFM0

Sunday, November 01, 2020

Машинд дайруулчихлаа мэдэв үү

Өглөө эхнэрийн дуудлагыг сонсолгүй өнгөрөөснөө мэдээд эргээд залгатал авдаггүй ээ. Хэсэг байж байгаад залгаж байна. Утсаа авсангүй гэж бид хоёрт уурлажээ.

- Эхнэр мэхнэрийнхээ дуудлагыг авдаггүй муу нөхөр байна. Би энд машинд дайруулчихлаа. - гэхчлэн загнаж байгаад ярих юмаа яриад салгав.
Хэсэг хугацааны дараа залгахад ахиад л сонсолгүй өнгөрөөд, бас л эргүүлэн залгаж байгаад ярив. Мань хүн их бухимдсан байна.
- Машинд дайруулчихлаа мэдэв үү, - гээд л. Охин тэгсэн чинь хажуунаас их гайхсан өнгөөр:
- Ахиад уу?
Утасны цаана уурлаж байсан хүн писхийтэл инээгээд уур нь дуусчихсан. Охины бодлоор бол би гэж хүн эхнэр нь машинд дайруулчхаад байхад тэгээл гэртээ хүүхэдтэйгээ зурагт хараад сууж байх хүн юм байна л даа.

Wednesday, October 28, 2020

Омо

 Омо нэг урт ноосон ороолт гартаа барьчихаж. Нэг үзүүрийг нь зангидаад нөгөө үзүүрт нь бас урт гэгчийн цагаан даавуу уячихсан байна. Тэгээд зангидсан үзүүрийг надад шидэж өгөөд тат гэнэ ээ. Би татлаа. Татаж ухраад ажлынхаа өрөө рүү орохдоо ороолтыг хаалганы завсар хавчуулчихав. Омо зайлуул цаанаас нь татаад л байна. Янз нь олс таталцдаг тоглоомын дүрмээр үзээд байгаа бололтой. Би ч өрөөний наана цаанаас хэсэг таталцаж байснаа гэнэт хаалга нээнгүүтээ ноосон ороолтыг тавьчихсан чинь буцаж харваад яг улаан нүүрэнд нь бууж байгаа харагдах юм. Ганцаараа элгээ хөштөл инээв. Зүүд байна даа гэж бодогдоход удахгүй сэрчих байх даа гэсэн харуусал ч төрөх шиг. “Зүүд мөн ч бай, биш ч бай миний амьдрах хугацаанаас адилхан л хумсалж байгаа юм чинь жаргалтай сайхан л өнгөрч байвал барав” гэсэн айхтар гүн ухаанлаг бодол бас тархины мухарт шигдэж хоцорсон нь таатай ч юм уу. Омодоо хайртай шүү.

Wednesday, October 21, 2020

Mina - Città vuota

Mina - Città vuota (Dolce & Gabbana Spot)

Le strade piene, la folla intorno a me
mi parla e ride e nulla sa di te
io vedo intorno a me chi passa e va
ma so che la città
vuota mi sembrerà se non ci sei tu
C'è chi ogni sera mi vuole accanto a sé
ma non m'importa se i suoi baci mi darà
io penso sempre a te, soltanto a te
e so che la città vuota mi sembrerà se non torni tu,
come puoi tu vivere ancor solo senza me
non senti tu che non finì il nostro amor.
Le strade vuote, deserte sempre più
leggo il tuo nome ovunque intorno a me
torna da me amor e non sarà più vuota la città
ed io vivrò con te tutti i miei giorni
tutti i miei giorni, tutti i miei giorni



Monday, October 19, 2020

Ганц улаан навч

Саруул доовтрын англи руу орчуулсан энэ шүлгийг өөрийн хувилбараар нэг буулгаж үзмээр бодогдов.
A lone scarlet leaf
Flew so high, yet
As it dropped on the ground,
I cover my face
In agonizing sadness
By the thought of you.

***

Ганц улаан навч
Тийм дээр хөөрч
Газар алгадан унахад нь
Гараар нүүрээ таглан
Тэсгэлгүй гашуунаар
Чиний тухай бодлоо.
(Дашийн Оюунчимэг, 2000)
When a single red leaf
Flew very high
Then fell to the ground,
I covered my face in my hands,
And thought about you
With an intolerable melancholy.
(Translation and photo by Migmaryn Saruul-Erdene)

Saturday, October 17, 2020

ДУУЛАХ ДУУГААРААН АЛГУУРХАН НАМАЙГ АЛСААР

 Роберта Флакийн "Killing me softly with his song" гэдэг дууг монгол руу буулгасын. Хоббиг яалтай ч билээ.


Цагийг эзэлсэн бүтээлүүд гэж байдаг. Роберта Флакийн энэ дуу бол яахын аргагүй тэдний нэг. Сонсох дуртай дуунуудынхаа нэгийг монгол хэл рүү буулгая гэж хааяа боддог байснаа өнөөдөр ийнхүү гүйцэлдүүлэв. Таалан болгооно уу. *** Бичлэгийг энэ хаягаас сонсонгоо уншаарай. https://www.youtube.com/watch?v=dpNdMIAnKko

*** ДУУЛАХ ДУУГААРААН АЛГУУРХАН НАМАЙГ АЛСААР Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Сайн дуу дуулж гэж би түүнийг сонслоо Сүрхий хэв маягийг нь ч бас дуулсан Хэр дуулахыг нь сонсоюу гэж зорин очив Хэсэгхэн азнаж дууг нь анирдав Тэнд байж байна, залуухаан хүү Тэр хүү, өмнө хараагүй үл таних тэр. Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Халуу дүүгэж хамаг бие минь бадайрав Хүрээлэн буй улсаас жигтэйхэн зовов Бичсэн захиаг минь олж аваад Байгаа бүх хүнд чангаар уншиж байгаа мэт Удахгүй зогсоосой гэж дотроо залбирсан ч Улам л цаашаа зогсолгүй явсаар Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хамаг зовлон зүдгүүр юутай минь Хуучин танил мэт дуулж орхих шиг Намайг тэнд байхгүй мэт Нэгд нэгэнгүй нэвт харах юм, гэхдээ Цангинатал дуулах л гэж тэр иржээ Цэвэр тунгалаг, тод хоолойгоороо Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар *** Монголчлон буулгасан: Д.Цогчулуун 2020.10.17 Интернэтээс хэзээ нэгэн цагт хувийн цуглуулгад хуулж авсан зургийг чимэг болгон зүүлээ.

Wednesday, October 14, 2020

Amado Mio - Pink Martini ft. Storm Large

 Юун аятайхан дуу олчихов. Яасан ч хоот хоот хүүхэн дуулсан юм. Хэй гэж байгаад бүжиглээд эхлэхэд нь сэтгэл ч их хөдлөв. За яах вэ, бүрээг хэн тоглож байгааг бас хүмүүс мэдэх хэрэгтэй л байх, уг нь эмэгтэйгийн бүжгийг үргэлжлүүлээд хармаар л байсан. Далан дээрх шивээс нь бас яасан ч күүл юм. Сторм Ларж гэдэг нэртэй гэнэ.

Шивээс нь "LOVER" гэж байгаа гэнэ, мань хүн залуудаа кикбоксын клубт явдаг байж. Тэндхийн эрчүүд нь алуурчин энэ тэр гэсэн аймаар аймаар үгтэй шивээсүүдтэй байж л дээ. 2015 оны нэг ярилцлагадаа Сторм өөрөө ингэж ярьсан байна.
- Дал хавсарсан шивээс хийлгэвэл зэвүүн байх болов уу гэж бодсон, гэхдээ нэг аятайхан үг бичүүлмээр санагдаад. Тэгээд ч намайг "амраг" гэсэн үгээр бүрэн төлөөлж чадна. Хорин хоёр гуравтай байсан тэр үед бол нэг их сүртэй санагдаагүй ч одоо ингээд харахад бол ёстой төгс зохицол. Харахад бол нэг тийм зэвүүн боловч дотроо би тийм энхрий, өр нимгэн, уян зөөлөн, гунигтай амьтан шүү дээ. Яг таарсан зүйрлэл байгаа юм.