Friday, September 29, 2006

9 дvгээр сарын гурав дахь буюу Киноны тухай...

Би ер нь кино vзэх их дуртай. Бvvр бага байхын л тэр. Ном их унших дуртай байснаас болсон байх. Яагаад гэвэл би кино vзэж байхдаа энэний ном нь ямар бол гэж их боддог юм. Эсвэл тухайн киноны дvрд тоглосон жvжигчнээр дуртай зохиолынхоо баатруудыг хийж тєсєєлдєг.

Кино зєндєє их vзсээр байгаад бараг найруулагч шахуу болчихсон хvмvvс байдаг даа. Заримдаа єєрийгєє тийм болчихсын бол уу гэж боддог юм. Одоо тэгнэ дараа нь ингэнэ гээл бодохоор ихэнхид нь таачихдаг юм. Тийм болохоороо ч тэр юм уу vйл явдал нь учир нь ойлгогдохгvй мэт замбараагvй сvлжилдсэн, тєгсгєлдєє гэнэт огцом эргэлт гардаг тиймэрхvv кинонуудад дуртай болсон байлээ. Эсвэл бvvр шал далий маш хєнгєн тєрлийн кинонуудыг сонирхох жишээний. Ажлынхаа нэг залуутай кино ярьсан чинь миний ярьж байгаа кинонууд их уйтгартай байна гэнээ. Одоо жишээ нь: Finding Neverland, Eternal Sunshine of the Spotless Mind, Lemony Snicket’s Series of Unfortunate Events, Forrest Gump. Энэ кинонуудыг би дахин дахин vзсэн ч уйдахгvй гэж бодоод байгаан. Finding Neverland-ийг бол би саяхан дахиж vзсэн. Чихэвч зvvж байгаад ганцаархнаа vзсэн чинь бол лайтай байна лээ дээ. Ая мая нь шууд л чихээр дамжаад зvрх рvv явж байх шиг л.

Сvvлд vзсэн кинонуудаас бол Running Scared гэж кино их таалагдсан. Пол Уолкер гэж жvжигчин гол дvрд нь тоглосон. Бас About A Boy гэж кинонд Хью Гранттай тоглодог бацаан нэг гол дvрийг нь тоглосын байлээ. Хью Грантын тэр кино бас их хєєрхєн кино гэж надад санагддаг юм. Ялангуяа Killing Me Softly гэдэг дууг тайзан дээр дуулаад зогсож байхдаа So there was I killing them softly with my song гэж боддог хэсэг нь vнэн хєгжилтэй. Уул нь ч нэг их хєгжилтэй кино биш л дээ. Хэхэ хадуурцан давкиж явна. Пол Уолкерын тэр кино эхнээсээ аваад дуустлаа сэтгэл догдлуулсан vйл явдалтай, дундаа бас хэд хэдэн жинкэн зэвvv хvргэсэн хэсгvvдтэй, хамгийн сvvлд санаанд оромгvй тєгсгєл энэ тэртэй ер нь боломжийн кино санагдсан. За тэгээд Америк киног хаппи энд буюу аз жаргалтай тєгсгєлгvйгээр яаж тєсєєлєхєв дээ. Тєгсгєл ойлгомжтой. Тэхдээ энэнд нь нээх гомдоод байх юм юу байхав.

Ер нь Америк киног бодвол бусад орны кинонууд, жишээ нь Франц, Орос, Английн кинонууд их амьдралтай, харин Азийн кинонууд тэр тусмаа Солонгос, Японы кинонууд vзэгчдийг ерєєсєє єрєвдєж хайрлана гэж байхгvй дувт дарлачихдаг юм бол уу гэж надад бодогдоод байдгийн. Сvvлийн vед Холливvvдийн нєлєєгєєр бусад улсуудын кинонууд хэтэрхий кассын орлого бодсон тал руугаа хийгдээд байгаа. Тэр нь ч аргагvй юм дєє. Манайхаас бусад нь тэрнийгээ чанартай хийгээд байна л даа. Манайхан л гэж нэг хачин юм хийгээд л тэрнийгээ арван жилийнхэн, их сургуулиудад хvчээр шахаж vзvvлээд л...

Саяхан vзээд таалагдсан кинонуудын нэг бол 16 Blocks гэдэг Брюс Уиллисын тоглосон кино. Хєгшин цагдаа шvvх хуралд гэрчийн мэдvvлэг єгєх ёстой хар арьстай гэмт хэрэгтэн залууг шvvх рvv хvргэж єгєх энгийн нэг даалгавар биелvvлэх замдаа ямар бэрхшээл vзэж байгааг гаргасан. Бас л нэг акшион тєрлийн кино. Ер нь энэ хоёр шиг иймэрхvv зовлонтой кинонуудын анхдагч нь миний vзсэнээс гэвэл Enemy of the State юм бол уу? Яагаав нєгєє Вилл Смит нууц албаныханд киноны турш хєєгддєг дєє. Мэдээж тєгсгєл нь сайхан л даа.

Сvvлийн vед vзсэн кинонуудаас ганц таалагдаагvй тєгсгєлтэй нь Карибын Тэнгисийн Дээрэмчид киноны хоёрдугаар анги байна. Гурав дахь цувралынхаа суурийг тавьж байгаа ухаантайн байх л даа.

Анх кино vзэж байхдаа нэрнээс нь болж их vздэг байлаа. Арай хожуухан жvжигчдийг нь сонирхож эхэлсэн. Жишээ нь Шарон Стон тоглож байгаан бол халти нvцгэлнэ дээ гэж бодогдох маягтай. За даа Сталлоне, Арнольд, Ван Дамм эд нар бол ойлгомжтой. Брэд Питт, Том Круз, Энтони Хопкинс, Дастин Хоффман, Жонни Дэпп, Хью Грант, Дэнзэл Вашингтон, Рассел Кроvи, Ренэ Зэллвэгэр гэсэн хvмvvсийн тоглосон киног бол vзнэ л гэж дайрна шт. Сvvлийн vед харин халти найруулагчийг нь харж байгаад сонголт хийдэг болсон байна.

За за энэ талаар маргаашийн блог дээрээ vргэлжлvvлэн бичье. Гэнэт залхуу хvрчлээ тэгээд ч ээлж солилуох цаг болчлоо.

9 сарын хоёр дахь...

Сайн байцгаана уу? Овоо удаан блог бичсэнгvй.

Єнгєрсєн найман сарын 30-31нд манай эндэхийн нэлээн ажилчдын дунд хоолны хордлого гарлаа. Би 31ны єглєєнєєс халуураад л байсан vдээс хойш нь гvйлгэж эхлэв. Эмчид vзvvлээд гурав дєрєв хоног гэртээ эм ууж хэвтэв. Унгасан хойноо хавчдаг хvний зангаар Айвэнхочууд мэргэжлийн хяналтын байцаагч, халдвар судлалын эмч гэх мэт сэтэртэй баахан амьтан дуудсан нь аль эрт євчин дуусаад хvмvvс эдгэрсэн байхад ирлээ. Тэдний дунд нэг євчтэй эмч (мэдрэл нь муу байх) явж байгаад “бидний цєєхєн Монголчууд нэгнийгээ бодохгvй бол болохгvй” гэж бодсон уу яасан баахан баасны шинжилгээ авч байгаад тэд нар дундаасаа шалгарсан 14 хvнийг Улаанбаатарт биш Даланзадгадын Халдвартын тасагт хэвтvvлэхгvй бол танай Оюу Толгой тєслийг хаалгана гэсэн бичиг Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас гаргуулж авч дєнгєжээ. Тун сайн. Гэтэл тэр шалгаруулсан 14 хvмvvсийн дотор євчин гарахад байгаагvй бvvр эдгэрээд намдчихсан хойно нь ирсэн хvн хvртэл байж байхын. Тэд нар баахан хохирсон байх аа. Ядаж байхад энд ганц хэрэг болдог илvv цагийн цалингаа хvртэл тооцуулаагvй. Даланзадгадад 10 хонохдоо бид нар ямар євчин туссанаа хvртэл мэдээгvй гээд боддоо. Хэвтэж эмчлvvлж байгаа гэх. Тэгсэн хэрнээ ууж байгаа эм нь гэдэсний эм, С витамин. Заза ингэсгээд нэг 10 хоног сайхан амарч єнжсєн дєє. Хvмvvстэй утсаар ярихаар “бие зvгээр vv?” гэж асуух нь онцгvй юм. Ядаж ДЗ-д очсон шалтгаан маань их онцгvй юм даа гэж санаад гадуур алхах ч хvсэл тєрсєнгvй. “Єє нєгєє Оюу Толгойгоос ирсэн халдварт євчтєн чинь явж байна” гэхийм бил vv.

За энэ дэмий асуудал ч яахав орхьё. Гэснээс манай энд – Оюу Толгойд – гvйдэлтэй гэсэн яриа сонсов. Тэсрэх бодисын агуулахын нэг залуу шєнє хий vзэгдэл хараад постоо орхиж зугтсан гэх юм. Лавлаж асуувал: “Орой пvткэндээ сууж байсан чинь хаалгыг нь хэн нэгэн тогшсон байна. Онгойлгосон чинь цав цагаан vстэй нvцгэн хvvхэн шатаар нь єгсєєд дээшээ гарч ирж байна гэнэ. Мань эр зєрєєд л vсэрчингvvтээ тэр чигээрээ камп руугаа гvйчихсэн байна.” гэж хvмvvс ярьж байна. Маргааш нээрээ Бамбайгийн хvнээс нь асуухын байна шvv. Манай нутгийн нэг ах хvv тэнд ажиллаж байгаан. Дарханых гэсэн vг л дээ.

Зиак одоо 4хєн хоноод гэртээ харьлаа. Муу Тэнгис бацааныг санаад жигтэйхэн. Ядаж байхад надтай утсаар ярихгvй их удаж байна. Ярих гэхээр уурлаад байна гэхийн. Яасан их ууртай баагий вэ, очоод нэг єшиглєєд унагаачихъяа чамайг.

За тэгээд блог бичих ажилдаа vргэлжлvvлэн оръё.

Tuesday, September 12, 2006

9 сарын эхнийх...

Есєн сар уул нь надад их гоё санагддаг байлаа.

...Есєн сарын нэгэн
Ерєєсєє бидний баяр даа... гээл нээх дуулдаг байж билээ. Зунжингаа уулзаагvй нєхєдтэй уулзахаар их гоё сэтгэгдэл тєрдєг байж л дээ.

Сая хэд хоног компьютер боломж хоёр давхардаж єгєхгvй ёстой блог бичиж амжсангvй шvv. Сvvлийн vед гэр лvvгээ их ярьж байгаа. Тэнгис бацаантай ярьж байгаа. Дддд дадада Догоо гэж байгаад л утсаа шидчих юм. Утас шидэхийг би зааж єгсєн юм. Сайн сурсан гэдгээ vзvvлэх гэж шиддэг бололтой. Маргаашнаас цэцэрлэгт явахын гэсэн. Амьтан болох байх даа. Хvний хvvхэд зодсон хэргээр муу ээжийн минь чихийг халууцуулах юм бол уу? Сураг сонсохнээ энд тэндэхийн бацаануудыг их дарладаг бололтой. Би хvний нvvр лvv цохих, хазахыг бас заасан юм. Хэхэ миний заасан юмнуудыг их хэрэглэж Улс Ардын Аж Ахуйд их хор хєнєєл учруулж байгаа байх гэж би их найдаж байгаа. Саяхан шvд нь євдєєд хагалуулсан гэсэн. Одоо их л цовоо байгаа сурагтай.

Дvv охин бацаандаа бас дарлуулж байна гэсэн. Хоол єг гэж гэдсийг нь дотроос нь жийж байна гэнэ лээ. Тєгсєє хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явж байгаад хэд хоногийн ємнє ирсэн гэсэн. Халтайсан амьтан байгаа байх даа. Геологич ч бас хэцvv ажил байх даа. Юмаа хаяцан хvн шиг газар шагайгаад л хээр явж байдаг.

Заза хэд хоногоос шєнийн ээлжинд гарахаараа ахиухан блог бичнээ. Нээрээ Дурлал ажилд орсон гэнэ лээ. Тэрнийг бас ойр зуурын зохицуулалт хийнээ.