Showing posts with label Тэмдэглэлт өдрүүд. Show all posts
Showing posts with label Тэмдэглэлт өдрүүд. Show all posts

Tuesday, November 26, 2019

Тусгаар тогтнол

Анхдугаар үндсэн хуулиа баталж, улсаа тунхагласны мэндийг Монгол хүн бүрт хүргэе ээ!

Арван хэдэн жилийн өмнө Монгол туургатны цахим өртөө сүлжээн дээрээс Хөх нуурын Дээд Монголчуудын тухай нэг нийтлэл уншаад сэтгэл өвдөж байснаа санадаг юм. Тэнд суугаа элэг нэгтнүүд минь амьдрахын эрхээр думдад эсвэл төвөд хүний аль нэг нь болохоо сонгож явдаг гэснийг уншиж эмзэглэсэн хэрэг. Бас нэгэн хэсэгт нь дээд монгол хүн төвөд хүнд дээрэлхүүлж аргаа баран шаралхахдаа "Төвөд гэж улс байдаггүй, Монгол гэж нэртэй улс байдаг" гэж хэлж улалзуулдаг тухай нь уншаад зүрх шимширч байсан даа. Бум-Очирын нийтлэл байсан санагддаг юм. Тусгаар тогтнолын тухай бодохоор тэр нийтлэлийг эрхгүй санадаг. Их үнэтэй олдсон гэдгийг л өөртөө сануулж байгаа хэрэг юм уу даа.

Friday, August 09, 2019

За нөхдөд шинэ жилийн мэнд хүргэе ээ!

Мануусын шинэ жил жил бүрийн 8 дугаар сард эхлээд хойд оных нь 5 дугаар сард дуусдаг бөлгөө. Шинэ оны мэндийг дэвшүүлээд урд жилүүдэд Арсеналын олон сайхан тоглогч нарын хийж байсан гайхамшигтай сайхан гоолуудаар нүд, сэтгэлээ баясгана уу хэмээн энэ бичлэгийг таны таалалд өргөж байна аа.

3:53 минутаас эхэлж байгаа хэсгийг эрхэм дүү Хиандр Овогт Батбаярын Нямхишигт зориулсугай.


Friday, February 15, 2019

САР БУЛААЛДАХ

Бага байхад “Оргил булаалдах” гэж тоглоом тоглодог байлаа. Уулын оргил ч юм уу, эсвэл томхон шиг толгойн оргил өөд зэрэг гүйлдээд хэн түрүүлж хүрсэн нь хождог. Дүрэм нь ойлгомжтой, энгийн сайхан тоглоом. Тэрэнтэй төстэй нэг “тоглоом”олон жилийн өмнө явагдаад өнгөрснийг бүгд мэднэ дээ. Сансар огторгуйг эзэгнэх гэж ЗХУ, АНУ хоёр уралдаад, оросууд анх хүн хөөргөхөд, америкууд саран дээр анх хүн буулгаснаар ерөнхийдөө уралдаан нь замхарсан. Яг хэн нь хожсоныг тодорхой хэлж чадахгүй боловч, ямар ч байсан хүн төрөлхтөн тэрнээс нь зөндөө хожсон гэдэг нь баттай. Энэхүү уралдааны ачаар боловсролын салбар, мэдээллийн технологи, цаг уурын салбарууд үсрэнгүй хөгжсөн нь бол маргаангүй үнэн юм.

Тэгэхээр энэ цаг үед ахиад нэг уралдаан эрчээ авч эхэлж байна. The Moon Race гэж нэртэй ашгийн бус байгууллагыг хэд хэдэн хувийн компани, байгууллагууд нийлж байгуулсан ба технологийн шийдлээ боловсруулж хөгжүүлээд 2024 он гэхэд сар руу аялахаар төлөвлөж байгаа юм. Үүнийхээ хүрээнд дэлхий даяар уралдаан зарлаад байгаа бөгөөд эрчим хүч, нөөц баялгийн үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлд тодорхой технологи болосвруулахыг уриалж байгаа юм байна. Сарны усыг савлах, сарны ногоон байгууламжийг дэмжих гэх мэт чиглэлд түлхүү анхаарал тавих гэх мэт. Уралдаан 2019 оны 10 дугаар сард International Astronautical Congress буюу Олон улсын сансар, ус судлалын конгрессын үеэр гараагаа эхлэнэ.

Зүгээр мэдээллийн чанартай хэлэхэд, сарны гадаргуу нь Цельсийн 127-173 градус хүйтэн байдаг ба дээр нь радиаци, татах хүч сул (Дэлхийн татах хүчнээс зургаа дахин бага) гэх мэт хүндрэлүүд бий. Мөн түүнчлэн саран дээрх нэг хоног Дэлхийн 29 хоногтой тэнцүү учраас хоёр долоо хоногийн нар, хоёр долоо хоногийн сүүдэр үргэлжилнэ гэсэн үг. Уралдаанд оролцох технологиуд энэ нөхцлүүдэд ажиллах чадвартай байх ёстой юм байна. Урьдчилсан байдлаар “Сарны тосгон”-ыг газар доорх байгууламж маягаар байгуулж, тэр хавийн ашигт малтмалын нөөц бололцоог ашиглаж байхаар тооцоолж байгаа юм гэнэ ээ.

НАСА, Сарны уралдаан зэрэг байгууллагуудаас гадна БНХАУ энэ чиглэлээр эрчимтэй судалгаа хийж байгааг манайхан сайн мэдэж байгаа байх аа. Саяхан саран дээр судалгааны тандуул буулгаж зураг хөрөг явуулаад байсныг мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай дамжуулсан.

Элдэв эх үүсвэрийн мэдээллүүдээс базаж нэгтгэсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл сонирхсон улс доорх холбоосуудаар дамжин үзнэ үү.

Мэдээллийн эх сурвалжууд:
https://en.wikipedia.org/wiki/Space_Race
https://www.space.com/42010-moon-race-lunar-tech-2024-blue-origin-airbus.html
https://www.themoonrace.org/en/challenges/themoonrace
http://www.bbc.com/future/story/20190201-how-easy-will-it-be-to-build-a-moon-base

Төгсгөлд нь хэлэхэд энэ 2019 оны 7-р сарын 20-ны өдөр Аполло 11 хөлөг сарны гадаргуу дээр буусны 50 жилийн ой болно. Зүгээр л хэлсийн.

#ШалдарБулдар

Цогоо, аут.


Thursday, February 14, 2019

OPPORTUNITY

Улаан гаригийг тандахаар илгээхдээ удахгүй чадхийх биз дээ хэмээн бодож байсан Боломж хэмээх тандуул төхөөрөмж харин ч боломжоо ашиглан бүтэн 14 жил 293 хоног ажлаа хийжээ. Товлосон хугацаанаас 55 дахин удаан ажилласан гэсэн үг. Энэ хугацаанд Ангарагийн гадарга дээр нийт 45.16 км холхисон байна. Түүнтэй холбоо барих эцсийн оролдлогыг уржигдар хийсэн ч амжилт олоогүй аж. Хөөрхий минь улаан гаригийн шороог хөдөлгөсөөр яваа ч юм бил үү. Гэхдээ ямар ч байсан зорьсон хэргээ бүтээгээд, мэдсэн сурснаа дэлхийдээ илгээчихсээн. Буянт Opportunity таны гавьяаг магтан дуулъя!

Зураг болон мэдээллийн эх сурвалж:
https://www.iflscience.com/space/so-long-opportunity-and-thanks-for-all-the-science/


ТАЛАРХАХЫН УЧИР ИНУ

Миний амьдралд надтай таараад өнгөрсөн, таалагдаад нөхөрлөсөн, бас хажууд үргэлж байсаар ирсэн та бүхэндээ талархаж явдгаа үүгээр хэлье ээ. Их ой учраас бичиж байгааг ойлгоорой. Түүнээс биш төрсөн өдөр бол зүгээр л нарнаас нарны хоорон дахь эгэл нэгэн өдөр билээ.

Эхээс унаж, эцгээр овоглогдоод 40 жил болохдоо зөв сайхан амьдарч, бусдад гай тарихгүй шиг явах юмсан хэмээн хичээсээр өдийг хүрлээ, би. Ах эгчдээ ачлалтай, дүү, үеэлүүддээ нөмөртэй явахыг эрмэлзэв. Мөр бүтэн, өлмий тэгш, бас сэтгэл тэнүүн өсгөн хүмүүжүүлсэн ижий, аав, элгэн садандаа талархнам. Надад заяасан эрүүл бие саруул ухаан бол хайртай та нарын минь хөлс, нулимсны охь билээ. Үүрд ачлая уу.

Уур, шуналыг тэвчиж, уужим ухаан, тэнүүн сэтгэлийг шүтсээр ирэв, би. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийнх бүтнэ гэж боддог хүн билээ. Алдсан зүйл олон ч оносон зүйл нь бүр олон байх гэж найднам. Алдаа оноо минь олон нөхдийг надад өгөв. Миний эрдэнэс билээ, та нар минь. Сагаж үсрэхэд минь татан буулгаж, салж унахад минь өөд татан босгох улс - нөхөд минь. Үргэлж талархая уу.

Хажууд үргэлж түшиж, ханьсан жаргах гэргий болоод охиноо үргэлж хайрладгаа ахин нэг хэлье үү. Гуниглах цаг инээмсэглэх төдий намайг өргөж, гутрах цагт тэврэлтээрээ тэнгэр цэлмүүлэх шидтэй билээ, та хоёр минь. Миний амьдралын чихэр болоод давс нь та хоёр шүү. Үүрдийн хайрыг амлая уу.

Жаахан сүртэй биччихлээ. Хэтэрхий нуршуу бол уучлаарай. Богинохон хувилбар нь: "Та нартаа хайртай шүү, үнсье!"

Thursday, January 31, 2019

Үелэх системийн ой

Менделеевийн үелэх системийн 150 насны ой өнөөдөр тохиож байгаа юм байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!

Дарханы 7-р сургуулийн химийн сонгоны анги даасан Дашдаваа багшдаа баярлаж явдагаа энэ дашрамд илэрхийлье ээ. Химийн бодисоор дүүрэн модон чемоданаасаа юу гаргаж ирээд, ямар туршилт хийж үзүүлэх бол гэж их хүлээдэгсэн.


Wednesday, November 28, 2018

Чамд хайртай гэж ойрд би хэлэл үү?

Арван жил яахын аргагүй хурдан өнгөрчээ. Ай даа, чамайгаа хайрлахгүй байх арга алга л. Биеэн тасдаад гаргаж өгсөн бээлийн чинээ жаахан охин чинь том том ярьсан бие хүн болчихож. Бэр, хүргэн гэж хоёр талдаа бишүүрхэнгүй очицгоож байсан улс одоо аль хэдийн хүү, охин нь болж дотноссон байна. Арван жилд юуг эс үзэв дээ, хоёулаа. Алдаа ч байсан, оноо нь ч байсан. Халуун бүлээрээ хамтдаа байгаа маань л хамгийн сайхан нь юм даа.

Хайртай хүнтэйгээ хуваалцсан аз жаргал л чухам аз жаргал гэж ярьдагсан. Чамайгаа инээлгэх би хамгаас дуртай. Олон юм бодохгүй охинтойгоо хамт намайг шоолж чанга хөхрөхөд чинь миний хамаг асуудал нам гүмтэй хамт алга болох шиг санагддаг. Олон нийтийн газар тэнэг үйлдэл хийж чамайг инээлгэх бас гоё байдаг. Хүмүүсээс ичих, намайг шоолох хоёр мэдрэмж нүүрэнд чинь тодорч байгааг харж баясах хамгаас сайхан. Охинтойгоо зугаацаж байхыг минь харж зогсохдоо хайр ундруулан баясаж байгааг чинь би мэдэрдэг. Чинийхээ төлөө тэр мөчид би аз жаргалыг хамт эдэлдэг.

Салхин талд чинь алхаж нөмөрлөх би дуртай. Сэрүүн орой хүйтэн хөлийг чинь гэдсэндээ нааж дулаацуулах би дуртай. Ууртай байхад чинь улам дэвэргэж уурыг чинь барах бас сайхан байдаг. Уучлал гуйгаад гарын хоол ногоотой хуургаа хийж өгөх бас дуртай. Дулаан хөнжилдөө дугжирч байхад минь дуудаж босгоод шумуул алуулдагт чинь ч бас дуртай. Унтаж байхад ганцаараа баахан ярьчхаад сонссонгүй гэж бухимддагт чинь ч бас хайртай. Чамтайгаа хамт өнгөрөөж байгаа мөч бүхэндээ би хайртай. Цаашдаа ч бас олон жил хамтдаа байна гэхээр сэтгэл нэн дулаахан.

Америк зохиолч Хэнри Ван Дайк нэгэнтээ хэлсэнчлэн: "Хүлээж байгаа хүнд цаг хэт удаан, айсан хүнд түргэн, гашуудсан хүнд урт, баярласан хүнд богино, харин хайрлаж дурласан хүнд цаг хугацаа үүрд мөнх байдаг."

ЧАМДАА ХАЙРТАЙ ШҮҮ!


Monday, October 08, 2018

Москвагийн бороо

Бороо шаагисан Москваг санаж байна
Борхон нүд чинь жаргалтай байжээ
Тэгэхэд Терри нь халтираад унасан юм
Тэнгэрт хальсан бөмбөг нь "Баяртай" гэж хэлсэн

Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ эээээээ

Челси болон Юнайтедын домог болон мөнхөрсөн Жон Терри зодог тайлжээ. Баяртай!!


Wednesday, February 14, 2007

A moment for my sadness

Єглєє бослоо. Уржигдар баахан тємєр єргєснєєс болж хамаг биеийн булчингууд євчтэй. Дахиад жаахан унтчихвал нээх сайхан болчихмоор ч юм шиг. Хvмvvсийн тєрсєн єдрийг амралтын єдєр гэж зарлачаад тэр єдрєєрєє ажиллавал илvv цалин єгч баймаар юм. Энэ тухай хууль санаачлавал бvгд баярлан дэмжих байх даа. За яахав угаасаа амралтын хэмээн зарлагдсан єдєр тєрсєн этгээдvvд бас 2 сарын 29нд тєрсєн нєхєд уурлах байх л даа. Тэхдээ жилд албан ёсны баяр ёслолын єдєр 10 байдаг гэвэл бид тэднээс даруй 36,5 дахин олон учраас яаж ийгээд дийлээд гарах байх. Єглєє би сэрэнгvvтээ иймэрхvv дэмий юм бодонгуутаа гэнэт миний тєрсєн єдєр шvv дээ хэмээн ухаарав. Мэдэж байсан хэрнээ ойлгоогvй байсан юм шиг байгаан. Гэнэт л нэг нас нэмэгдэж байгаа гэж бодонгуут сонин санагдав. Цуг байсан найз минь тєрсєн єдрийн мэнд хvргэж байна. Утсаа харлаа дvvгээс минь мэндчилгээ ирж. Ажлын автобусанд суулаа. Дандаа нєгєє ээлжнийхэн болохоор надад хэн ч тєрсєн єдрийн мэнд хvргэхгvй дээ гэж бодсон минь талаар болсонгvй. Бvгд л нойрмог царайлсан. Зарим нь єчигдєр уусан архи нь гvйцэт гараагvй байгаа бол уу гэмээр царайтай. Манай ээлжнийхэн байсан бол яаж орилолдоод надад баяр хvргэх байсан бол хэмээн би халти гуниглан бодов. Бvгдээрээ гараа єргєєд би сандлуудын хоорондох давчуу зайгаар тэдний гарыг цохин хойшлоод л суудалдаа суугаад. Энэ бодолдоо дургvй хvрсэн би утсан дээр байсан дуунуудаас хамгийн гоё нь болох Робби Виллиамсын Сахиулсан тэнгэрvvдийг сонслоо.

…I sit and wait does an angel contemplate my fate
And do they know the places where we go…

Дуундаа орж сонсоод явсаар ажил дээр ирэв. Манайхан бєєнєєрєє зогсож байгаасай гэсэн бяцхан горьдлого талаар болов. Янз нь тэд ус цасандаа орцгоож байгаа бололтой. Урам хугарсандаа хатаалга руу ч орох хvсэл тєрсєнгvй шууд єрєє рvvгээ явлаа. Єрєє маань бахь байдгаараа олон сандал ширээ нь харлаад л “Аан, чи ирэв vv” гэх шиг. Суулаа, бодол боллоо. Улаанбаатарт байсан бол юу хийж байх байсан бол? Єглєє босоод нєхєд рvv утасдаж сонин сайхан солилцоод л. Єдєр хэдvvлээ 25 орж сайхан мах идье. Дараа нь оройхон уулзаж пиво ууя гэж ярих байсан байх даа. Нээрээ найз нар луугаа залгая гэсэн бодол шууд орж ирэв. Цаг хартал хаа байсан юм 6.30, хэхэ энэ эрт сэрээвэл надад юун баяр хvргэх, яах гэж сэрээв гээл уурлах байх. Гvрийлээ. Явж явж цагаа хартал 7.50 болж байна. Єрєє рvvгээ яваад очтол бараг найм болж байна. Утсаа гаргаад ирсэн чинь ээжийн утас аяндаа шууд ороод ирэв.

НАМАЙГ ТЄРYYЛСЭН ЭЭЖ ТАНДАА БАЯРЛАСАН ШYY.

Дараа нь муу найз нар луугаа ярьж эхэллээ. Тєрсєн єдрийн мэндийг шууд л хvргэв. Цээжинд огшин байсан бухимдал арилсангvй. Нэг л гунигтай. What the fuck is wrong with you? You stupid wanker.

Тєрсєн єдрvvдээ нэг их хєл болгож тэмдэглэдэггvй гэж би vргэлж боддог байлаа. Єглєєнєєс хойш суух зуур бодтол vгvй юм аа. ялангуяа сvvлийн хэдэн тєрсєн єдрийг нэг нь нєгєєгєєсєє хєлтэй болгон тэмдэглэж байж. Жилээс жил єргєжин тэлж єргєжсєєр єєрийн мэдэлгvй бараг хамгийн хєлтэй баяр маань болох шахсан байжээ.

Тєрсєн єдрvvдийн єглєєгvvр халти гуниглах нь гэм биш зан болсон хэдий ч энэ жил арай л илvv байх шиг. Маргааш єєр болно л доо. Ер нь яагаад гунигладаг юм бол? Coz I’m one step closer to the edge, I’m about to break. Линкин паркийн дуунд ингэж дуулсан байдаг. Мэдээж тєрсєн єдрийн тухай дуу биш л дээ. Тэхдээ л тєрсєн єдрийн тодорхойлолт мєн vv гэж асуувал хvмvvс бараг л мєн гэх байх даа. Энэ єдрийг тэмдэглэх ямар шаардлага байнаа. Чамайг тєгсгєл рvvгээ дєхєж байгааг сануулахад чи тэрэнд баярлаж тэмдэглээд л... магадгvй далд ухамсар минь энэ сануулгыг сонсоод хариу vйлдэл хийж байгаа нь энэ юм бол уу? Гуниг ингэж тєрж байна уу? Пяндуу тасартлаа уунаа гэж хvмvvс хэлдэг дээ. Даан ч чадахгvй. Яагаад гээч. Яагаад? Маргааш нь ажилтай болохоор тэр. Нээх гоё тайлбар хэлнэ гэж бодож байсан хvмvvсээс хvлцэл єчье.

Ер нь би ягаад ингээд уйлан дугараад гоншгоноод байгаа юм. Баярлах хэрэгтэйшт. Нас нэмж байна. Урааааа. Хэсэг дэвхцээд зvрх дэлсэж эхлэв. За больё чи минь. Зvгээр л дэвхцэлгvй баярлая байз. Єдєр дуусах яагаа ч vгvй байна. Ажлын цаг дуусахад найман цаг vлдлээ. Санаа нийлсэн сайхан найз нартайгаа пиводонгоо элдвийг ярьж кино vзнээ. Харин ямар кино vздийн билээ. Тєрсєн єдрєєрєє аймшгийн кино vзэхгvй ээ. Харин инээдмийн кино vздийн бил vv? Эсвэл драма. Санаагаар болдог бол нээх сайхан драма vзчихийнсан. Finding Neverland would be good choice for tonight. Даан ч нєхєд vзэхгvй л дээ. Ихэнхи хvмvvсийн адил акшн тєрлийн пижигнэж пажигнасан кинонд дуртай.

Monday, December 25, 2006

Шинэ жил

Єнєєдєр бол 2006 оны 12 дугаар сарын 25-ы єдєр. Єнгєрсєн зууны эхээр яг энэ єдєр Монгол улсад минь уул уурхай хєгжих эх vvсвэр тавигдаж байж. Тэгсэн чинь 2006 жилийн ємнє Ийсvс тєрж байжээ. Энэ хvн уурхайчин байсан байж болох уу? Ер нь энэ хvн байсан юм бол уу даа? Жил бvрийн яг л энэ єдрийг дэлхийн єнцєг булан бvр дэх Христийн шашинтангууд Кристмас буюу Зул сарын баярын єдєр хэмээн тэмдэглэдэг. Монгол орчуулга нь чухам яагаад зул сар юм бол? Бурхан багшийн дvйцэн єдєр зул vvсгэж ёслодогтойгоо жишиж Ийсvсийн тєрсєн гэгдэх энэ єдрийг Зул хэмээн нэрийдсийн бол уу? Тэгвэл яагаад араас нь сар гэж залгасан юм бол? Зул сарын баяр? Ер нь ингэж орчуулдаг гэж би яагаад бодоод байгаан бол? Албан ёсны орчуулга нь мєн ч юм уу дєє? За тэгээд энэ баяр их олон нэртэй юм байна. Юлэ буюу Yule гэдэг нэг нэр байдаг юм байна. Яагаад онцолж байна вэ гэхээр Харри Поттерыг уншиж байхад энэ нэр Yule Ball гэж нэгэнтээ гардаг юм. Би юу байдын бол гэж халти бодчоод л єнгєрсєн. Тэгсэн Зул сарын vдэшлэг гэсэн vг байсан байх нь л дээ. Зул сарын битvvнээр Эцэг Кристмас буюу Гэгээн Николас буюу Санта Клаус айлуудаар явж яндангаар нь ороод зуухнаас зvvсэн оймснуудад хvн бvрийн бэлгийг хийдэг байсан гэнэ лээ. Орон байрны хулгайч шиг зэвvvн гар шvv. Америкийн холбооны мєрдєх товчооны ажилтан Гринч тэрнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн. Тайлбар: Гринч бол кристмасыг vзэн яддаг муухай ногоон амьтан юм. Сантагийн нэрийг харахаар нэг л Герман юм шиг санагддын. Клаус гэдгийг нь хараад. Харин Санта гэдэг хэсэг нь Испани ч юм шиг.

За энэ ч яахав, анхнаасаа тэмдэглэж байгаагvй энэ баярыг мартаад нєгєє сайхан шинэ жилийнхээ тухай ярья л даа.

Шинэ жил, шинэ жил. Юу бууж байна толгойд чинь? Оргилуун дарс, цас, инээд, гацуур, тэгээд архи, пиав, тасарсан согтсон улсууд, дуу хуур, бvжиг цэнгээн. Хамгийн гол нь вальс. Би єєрєє бvжиж чадку мєртлєє вальс харах дуртай. Нэг л тийм ихэмсэг, бардам харагддаг юм. Ялангуяа бvсгvй нь дэрэвгэр хормой бvхий даашинзтай, залуу нь биеэ барьсан тас хар смокингтой бол. Эргэлт бvр дээр чиний амьсгал зогсох шиг.

Яг баярынх нь хувьд ярих юм бол их гоё баяр юм шиг санагддын. Цагаан сараас илvv. Зарим талаараа. Арай дарамт багатай гэхиймуу даа. Нэрнээсээ авахуулаад нэг л гоё шинэ юм амласан баяр. Амьдралын нэгэн мєчлєг єнгєрч байгааг мэдрvvлсэн нэг бодлын гунигтай ч юм шиг. 365 хоног. Багаар бодоход 365 дурсамж. Гурван зуун жаран тавуулаа гоё биш. Чи тэр жилийг сайхан єнгєрєєсєн vv гэдгийг энэ 365 дурсамжаар чинь дvгнэж болох мэт. Тааламжтай тааламжгvй гээл хоёр талд ээлжлээд єрєєд байх юм бол аль нь дийлэх вэ? Тааламжтай нь их байвал чи тэр жилийг тааламжтай єнгєрєєжээ гэж дvгнэж болох уу? Єчигдєр vзсэн “Dead Poet’s Society” /Талийгаач найрагчдийн нийгэмлэг ? / гэдэг кинон дээр яруу найргийг vнэлэх нэгэн аргыг шvvмжилдэг юм. Шvлгийн чанарыг графикаар гаргадаг. Харьцангуй ойлголтыг харьцангуй аргаар л харьцуулахгvй бол тогтоосон жишиг арга хэрэглэж болохгvй л дээ. Дэндvv муйхар. Одоо жишээ нь чиний дvv тєрж охинтой болсон, сайн найз чинь нас барсан гэсэн хоёр vйл явдлын алийг нь илvv ихээр чамайг догдлуулсан бэ гэдгийг тогтоох боломжгvй. Дуртай киногоо vзэх боломжийг алдсан, дийлдэггvй хvнээ тоглоомон дээр ялсан гэсэн хоёр дурсамжийг бол аль нь илvv вэ гэдгийг харьцуулж болох мэт.

Сэтгэлд хамгийн гvн хоногшсон дурсамж хамгийн сайхан байх боломжтой юу? Бас л хэцvv шvv дээ. Нээрээ хамгийн сайхан дурсамж гэснээс албан байгууллага, улсаараа хамгийн шилдэгvvдээ тодруулж байхад би яагаад єєрийн хамгийн шилдэгvvдээ тодруулж болдоггvй юм. Энд харин заавал дурсамжууд орох албатай юу? Vйл явдлууд орж болно яагаад гэвэл тэд болоод єнгєрсєн тул дурсамж болсон байгаа. Сvvлийн vед зарим нэг хvний бичсэнийг уншсаар байгаад єєртэйгээ ярих хэлбэрээр бичдэг болчиж. Чи буруутай шvv. Хэхэ.

За ингээд шалгаруулалт эхлэлээ. Санал єгєх олон хvн байхгvй тул шууд л нэрлээд явчихна даа. Яана даа хамгийн сайхан дурсамжаа хэтэрхий гvн хадгалсны улмаас одоо санахгvй бол? Санахыг л хичээсэн нь дээр юм байна даа.

Хамгийн...

... их баярлуулсан. Бага дvv минь тєрж охинтой болсон. Хайртай шvv муу дvvдээ.

... их гуниглуулсан. Найз минь цаг бусаар одсон. Хамгийн гунигтай нь ард нь vлдэж байгаа усны дусал мэт адилхан хvv нь.

... их баярлууштай. Шинэ хамт олны дунд орж танилцсан. Олон шинэ найз. Мэргэжлээрээ хол явах боломжийн vvд нээгдсэн байх.

... хайр хvрмээр. Хєдєєнєєс ирсэн чинь миний дvvгийн хvv над дээр ирж эрхэлсэн байдал. Над руу маш тvргэн гvйж ирж тэврvvлж vнсvvлснээ бантаад жорлон морлон руу баахан алхсан. Хэхэх. Vнэн хєєрхєн наасан. Дараачийн удаа намайг ирэхэд их хурдан гvйж нэг алхмын зайд ирснээ гэнэт зогсоод над руу ухарч ирж тэврvvлсэн. Хэхэ.

... их харамссан. Сvvлийн хоёр жилийн турш ярьж явсан зvйлээ орхиж шинэ ажил руу явсан. Найзыг ганцааранг нь орхисон. УУЧЛААРАЙ НАЙЗ АА

... таатай байсан мєч. Энэ яг миний хэлээд байсан сонин дурсамжуудын холион байгаа. Нэг бодохлээр Тvндэмvн саунд очоод сайхан амарсан vе мэт заримдаа vгvй ч юм шиг. Эсвэл єєр нэг мєч. /надад тодорхой нэгэн шалтгааны улмаас яг тэр гэж бичсэнгvй/

... дургvй хvрмээр. Нэг мэдээ сонссон. Сэтгэлээр унасан. Гомдсон. Архидсан. Нэлээн хэд хоног уулзаагvй. Тойрч гvйсэн. Утсаа аваагvй.

... их ядраасан. Тvрvvчийн амралтаар Бугант явсан. Хоёр мангар єндєр уул руу авирчаад буцаж давж ирсэн. Яаяаяа. Vнэхээр эгц уул байсан шvv. Халти гишгvvл шууд тээр доор байгаа Ерєє голд унаж тул загасны хоол болох байсан байх.

Нэг иймэрхvv маягаар жагсаавал жагсаах л юм байна. Гол нь саяхны дурсамжууд зонхилчоод байна л даа. Ийм жагсаалт гаргах гэвэл єдрийн тэмдэглэл хєтєлдєг гарууд л сайхан жагсаахын байна. Эсвэл сард нэг гаргачаад байвал жилийн эцэс гэхэд 12 дурсамжаас нэгийг нь гаргахад амар л даа. Ер нь хойтонгоос ингэж байнаа. Шинэ уламжлал санаачлав.

Шинэ жилээр чи юу хийх дуртай байдаг вэ гэж надаас хэн нэгэн асуулаа гэж бодъё.
Хариулт. Би уул нь шинэ жилээр гэр бvлийнхэнтэйгээ байж цэнгэж наадах дуртай гэж албан ёсны хариулт байна. Бараг л хvн бvхнийх байх дєє. Аргагvй л дээ. Шинэ онд гэрийнхэнтэйгээ хамт байх ёстой гэсэн тvгээмэл ойлгот байдгаас тэр. Тэгж харагдах юм бол тохитой томоотой сvрхий хvн гэж харагддаг байх л даа.

Би уул нь иймэрхvv баяраар ганцаараа байхыг илvv эрхэмлэдэг байлаа. Ганцаараа байх боломж ерєєсєє гарахгvй байсаар бараг 27 жил єнгєрч байх шиг байна дєє. Уул нь гав ганцаараа єєрийгєє баясгаал байж байхад ч гоё л доо. Хэн нэгэнд аятайхан сэтгэгдэл тєрvvлэх гэж гоё ширээ засах шаардлагагvй. Гэснээс би ерєєсєє єєрийнхєє хvсэл мєрєєдлийн тухай бичих vv?

Миний хийх дуртай vйлдлvvд гээд би бодлоо л доо. Хvмvvс харвал эвгvй гэж боддоггvй бол хамраа ухах дуртай юм байна. Хvмvvс зурагт булаацалдаад байдаггvй бол кино vзээд хэдэн цагаар ч хамаагvй суух. Ємхий vнэртээд загатнуулаад байдаггvй байсан бол усанд орохгvй сар жилээр явах. Тэхдээ бас шvршvvрт хана тvшээд зогсох. Юм бодоод л... Ажил сургууль гэдэггvй бол хэн нэгэнтэй хэдэн цагаар ч хамаагvй чалчаад суух. Согтоно мєнгє vрнэ гэхгvй бол хэдий удаан ч хамаагvй пиав шимэнгээ сайхан хуучилж дурсамжаа сэргээлцэх. Заримдаа ганцаараа тэгж суумаар ч юм шиг. Миний нэг зэрлэг гэмээр хvсэл бол хэн нэгнийг харсаар байтал нь хамар дундуур нь хамаг хvчээрээ дэлсмээр санагддын. Гол нь иймэрхvv хvсэл аймаар их уурласан vед л тєрдєг юм. Заримдаа ямар нэг юмыг хар хvчээрээ дэлсэж vзэх юмсан гэж боддын. Нээрээ энэ хvслээ бараг биелvvлсийн байна шvv. Нэг удаа Стрингс клубээс гарч яваад нэг Марк 2 машины багаажийг хонхойтол нь шаасан шvv. Хэхэхэ.

Энэ шинэ жилээр сvvлийн хоёр, эхний хэдээс бусдыг нь хийнэ дээ. Тодруулбал шvршvvрдэх, чалчих, пиавдах. Hey yo, be my company, you are invited.

Шинэ жилийн тухай ярьж байгаад би нээрээ сайхан хадуурч байнаа. Заза найз нар минь шинэ жилээ сайхан угтаарай. Хуучин оноо бас ёслол тєгєлдєр vдээрэй. Би ч маргааш Улаанбаатар явна гэж бодохоор баярлаж л байна. Муу бацаанаа санаад vхэх нь. Дvvгийн охин бас л том болж байгаа сурагтай. Єєрєє нэг юмтай болчоод эд нар шиг хайрлаад явж байхынсан. Пяндуу гэж.

Carpe Diem!!! Саяхнаас миний уриа болоод байгаа.