Туурга тусгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар үндсэн хуулиа батласны ойн мэндийг хүргэе аа гэж өөртөө хэлсний дараа дотроо үргэлжлүүлэн бодол болов. “Тэртээ 1924 он” гэж эхэндээ бодогдсон ч ердөө л 96 жилийн өмнөх явдал. Энэ хооронд Монгол улс ямар зам туулсаар, тэгэхэд ямар байгаад одоо ямар болоо вэ гэж бодов. Тэр үеийн улсын аж амьдрал, зан байдал, нийгмийн тогтолцоо зэргийг одоо байгаа улсын аж амьдрал, зан байдал, нийгмийн тогтолцоотой харьцуулж бодов. Яахын аргагүй дэвшил, сайжирсан гэж дүгнэв. Гэхдээ л “өнөөгийн энэ цонхоор өчигдрийн тэр улсыг харвал юу харагдах вэ” гэж асуухаас илүү өнөөдрийн энэ улсыг маргаашийн хүмүүс, 2120 оныхон хараад юу гэж хэлэх байсан бол? Бид бол ямар ч байсан өчигдрийнхнийг “Зайлуул хөөрхий, цаг үе нь тийм байсан юм дөө. Харин ч байгаа боломжоо ашиглаад тэр зэрэгтэй байсан нь, үлдэж хоцорсон нь их юм” гэхчлэн өмөөрөх байх. Харин маргаашийнхан биднийг иймэрхүү өршөөлтэй дурсах болов уу. Соц үеийн кинон дээр гардаг шиг “Сэтгэл л дутаж дээ” гэх маягийн зэмлэлтэй л дурсах байх гэж эмээн байна даа.
Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе, Монголчууддаа!
Жич: Зургийг https://news.mn/r/680517/ хаягаас авч ашиглав.
***
"Анхдугаар үндсэн хуулиа батлаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласны мэнд ээ!" гэгээд ноднин нэг иймэрхүү юм бичиж байж.
Хөдөөгийн байдал шалдар булдар гэдэг шиг улс гэрийн байдал шалдар булдар байгаа нь онцгүй санагдах болоод удаж байна даа гэж нэг гаднаас хуцчихъя. Монгол хүмүүс өнөөдөр сайхан амраарай. Бусад нь ч яахав тэгсгээд ажлаа хийнэ биз.
No comments:
Post a Comment