Tuesday, February 19, 2019

Арагорны дуун

Ж.Р.Р. Толкины "Бөгжний эзэн" гурамсан романы эхний ботийн "Strider" хэмээх 10 дугаар бүлэгт гардаг нэгэн шүлгийг монгол хэлнээ ийнхүү буулгав. Хаан сэнтийд залрах тавилантай Арагорны тухай Гандалф ийн шүлэглэсэн ажгуу.

Ховор эрдэнэ гээд алтран гялалзах нь үгүй,
Хэрэн тэнэлээ гээд мунхран төөрөх нь үгүй,
Хуучин бөгөөд хүчтэй бол үл нугарах буюу,
Хөрстөд гүн шигдсэн үндэс жаварт үл царцах ажгуу.

Уугих нурам сэргэж түүдэг болох жамтай,
Унасан сүүдрийн доороос гэрэл цацрах нь бий.
Хугарч бутарсан илдийг эвлүүлж хурцлахын цагт
Их гүрний титэм эзний тэргүүнд эргэн залрах буюу.

2019.02.19

Зургийн эх сурвалж: https://coffeecoffeecoffee.wordpress.com/tag/lord-of-the-rings/

Энэхүү шүлгийг анхааралд минь толилуулж, хөрвүүлэх сэдэл төрүүлсэн эрхэм дүү Хиандр Овогт Батбаярын Нямхишигт талархаж байгаагаа илэрхийлье ээ.



No comments: