Friday, February 01, 2019

САНСРЫН ГАЖУУДАЛ

САНСРЫН ГАЖУУДАЛ

Газраас хошууч Томыг дуудаж байна
Газраас хошууч Томыг дуудаж байна
Уургийн бэлдмэлээ уугаад дуулгаа өмсөнө үү
Газраас хошууч Томыг дуудаж байна (арав, ес, найм, долоо, зургаа)
Тоолж эхэллээ, хөдөлгүүр асаалаа (тав, дөрөв, гурав)
Гал өглөө, бурхан таны ивээх болтугай (хоёр, нэг, хөөрлөө)
Газрын хяналт хошууч Томд хандаж байна
Та үнэхээр зорьсондоо хүрч чадлаа
Хэний өмсгөл өмсөж байгааг тань сонингууд сонирхоцгоож байна
Зориг тань хүрвэл бортгоноосоо гарах цаг болжээ

Хошууч Томоос газрын хяналтыг дуудаж байна
Босго даваад бортгоноосоо би гарч байна
Хачин жигтэй хөөрөн байна би
Одод ч өнөөдөр онцгой сонин харагдана
Яагаад гэвэл
Энэ тугалган лаазанд сууж байна би
Дэлхий эх тэр доор цэнхэртээд
Дээрээс би юу ч хийж чадахгүй
Зуун мянган бээрийг туулсан ч
Зүгээр л хөдөлгөөнгүй хэвээр
Хүрэх замыг сансрын хөлөг минь мэднэ
Ханьд минь миний хайртайг дамжуулаарай, тэр минь мэднэ

Газрын хяналтаас хошууч Томыг дуудаж байна
Хэлхээнд чинь гэмтэл гарчээ, нэг юм болохоо байж
Сонсож байна уу намайг, хошууч Том?
Сонсож байна уу намайг, хошууч Том?
Сонсож байна уу намайг, хошууч Том?
Сонсож ба...

Энд би тугалган лаазаа тойрон хөвсөөр л
Сарны мандлаас тэртээ дээгүүр
Эх Дэлхий минь тэртээ цэнхэртсээр
Миний хийж чадах юм нэгээхэн ч үгүй


No comments: