Сая зүгээр нэг ярилцлага уншаад сууж байх нь ээ ийм нэг тэнэмэл бодол тархинд зурсхийгээд гарав.
Өвөр Монголын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж эхлээд байгаа, өнөө хэл амтай "Хос хэлний бодлого" ёсоор хэл уран зохиол, ёс зүй ба хууль эрхзүй, түүх гэсэн гурван хичээлийг хятад хэлээр зааж эхлэх гээд байгааг зүгээр анхаараад үзвэл манай монгол соёл иргэншлийн сүнс нь тэнд байдгийг харж болох байх аа. Яахав ганц манай монголынх ч биш угаасаа аливаа улс үндэстнийх адил л даа. Монголд энэ хичээлүүд ямар агуулгатай, ямар байдлаар заагдаж байдгийг ахиад нэг хармаар л санагдаад байдаг юм. Энэ Гуулинд бол бараг цэцэрлэгээс нь л айхтар үндэсэрхүү үзэл суулгаж эхэлж байгаа харагддаг. Докдо гээд нэг арал/уулыг л тувт ярина. "Докдо манайх" гээд л нөгөө Шаарий шиг улиг болтол үглээстэй. Улс үндэстнээрээ, соёлоороо бахархах үзлийг багаас нь суулгаж байгааг хөндлөнгөөс хараад атаархаж явдгаа нуух юун.
Хотын хүүхдүүд монгол ахуйгаас улам холдоод байна л гэдэг. Тэдэнд ер нь монгол ахуйн тухай, мал адгуус маллах арга ажиллагааны тухай, ёс заншлуудын тухай, монгол угсаатан олон ястны тухай, дуу хуур, үлгэр домог туульсын тухай хичээл ордог болов уу? Орж л байгаа байх даа гэж хааяа бодогддог юм. Маниас тэнэг улс ч гэж юу байхав.
No comments:
Post a Comment