Wednesday, September 30, 2020

Marilyn Manson - PAINT YOU WITH MY LOVE

Орчуулагчдын өдрөөр нэг дуу ч болох нь ээ олж бантагнахгүй бол алдас болуужин гээд Мэрилин Мансоны шинэхэн дуунаас барьж авлаа. "Хайраар чамайг будна" гээд зохиолын дуу шиг айхтар нэртэй дуу байна. Буниа Жавхаа андад төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.

***

Муухан баарны чөтгөрүүд гялтганалдах нь
Муужгайн арьс нөмөрсөн эзэрхэг хархнууд аятай
Шаргал үстэн бүр дотоожоон шувталж хашгична
Эцгийн анхны бүүвэйн дуунаар

Хайраараа чамайг будахынсан
Хайраараа, хайраараа

Сүргийн ард нуугдсан хүнийг алах нь
Сонирхогчийн явдал л төдий
Яагаад гэвэл хаан харагдах бараагүй
Хааны харагдах бараа алга
Үхэл бол мэргэшил

Хайраараа чамайг будахынсан
Хайраараа, хайраараа

Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа


Tuesday, September 29, 2020

ГЭСЭН Ч БИ БОСНО!


 

ГЭСЭН Ч БИ БОСНО! 

*** 

Мэдээллийн эх сурвалж: Jon S. Randal
https://www.facebook.com/1172578609429017/photos/a.1172723086081236/1574801992540008/?type=3


***


Дөнгөж 8 настай охиныг хүчинджээ. Хүчиндсэн эрийн гэм бурууг тогтоосон боловч шоронд ердөө ганц хоноод л гарсан байна. Гэхдээ шоронгоос гарсных нь дараа түүнийг өөр нэгэн хөнөөчихөж. Үүнээс болоод “миний дуу хоолой түүний амийг авч одлоо” гэж бодсон охин таван жилийн турш нэг ч үг дуугарсангүй.

- Би түүнийг алсан, тэр хүнийг. Нэрийг нь хэлээд. Тиймээс би ахиж хэзээ ч ярихгүй гэж бодсон, яагаад гэвэл миний дуу хоолой хэн нэгний амийг авч одох магадгүй...

Охины нэрийг Маргуэрит Анн Жонсон гэдэг байлаа. Хожим нь нэрээ өөрчлөөд Маяа Анжелоу болгосон юм. Ичгүүр, гэмшил дүүрэн шаналж өнгөрөөсөн тэр хугацаандаа тэрбээр “гайхамшигтай ой санамжаа хөгжүүлж, ном, уран зохиолд дурлаж, өөрийнхөө эргэн тойрныхныг сайн сонсож, хорвоо дэлхийг сайтар ажиглаж сурсан” гэлцдэг. Гэр бүлийнхний нь найз, багш хүн Анжелоуг ахин ярьж сургаад зогсохгүй Чарлз Диккенс, Виллиам Шекспир зэрэг зохиолчдын уран бүтээлтэй танилцуулжээ. Ахиад ярьж сурсан түүнд хэлэх юм маш их байв. Маяа Анжелоу эмэгтэйчүүдийн бас хар арьст хүмүүсийн дуу хоолой болж өөрийн үнэн шударга үгсээр бүхний хүндлэл, талархлыг хүлээж эхэлжээ.

- Өгүүлээгүй түүх сэтгэлдээн хадгалах шиг гашуун зовлон байдаггүй юм, - хэмээн тэрээр хэлсэн байдаг.

Найз нарынх нь нэг, зохиолч Жэймс Болдвин намтар дурдатгалаа бичихийг ятгаснаар “Торонд буй шувууд яагаад дуулдгийг би мэднэ” хэмээх номоо бичжээ. Шүүмжлэгч нар маш таатай хүлээж авсан боловч хүчиндүүлсэн явдлаа яг болсон хэвээр нь үнэнээр бичсэнээс болоод сургуулиуд, номын сангуудад хориглогдсон байна. Хэргийн талаар яагаад бичих болсныг нь ярилцлагын үеэр асуухад хүчиндүүлэх үеийн хэцүү байдлыг тодорхой дүрслэхийг хүссэн хэмээн тэр хариулжээ. Өөр хэн нэгэн тийм байдалд битгий ороосой гэсэндээ, бас хэзээ нэгэн цагт хүчиндүүлж байсан хүн тэр хэрэгт өөрийгөө буруутгахгүй байх ёстойг ойлгоосой гэсэндээ бичсэн гэж хэлсэн байна.

Охингүй байсан хэдий ч, хэрвээ охинтой байсан бол гэсэн төсөөллөөрөө “Охиндоо бичих захидал” хэмээх өөр нэгэн ном бичсэн байдаг. Тэр номдоо тэрбээр “Чи өөртөө тохиолдох юмсыг тэр бүр хянаж чадахгүй байж болох ч, тэдгээрээс болж унаж доройтох эсэхээ шийдэж сонголт чамд бий” хэмээжээ.

Түүний бичсэн алдарт шүлгүүдийн нэг болох “Гэсэн ч би босно” шүлгийг монгол хэл рүү буулгаснаа доор сийрүүлэв.

***

Шүлгийн эх сурвалж: https://www.poetryfoundation.org/poems/46446/still-i-rise

***

STILL I RISE by Maya Angelou

You may write me down in history
With your bitter, twisted lies,
You may trod me in the very dirt
But still, like dust, I'll rise.

Does my sassiness upset you?
Why are you beset with gloom?
’Cause I walk like I've got oil wells
Pumping in my living room.

Just like moons and like suns,
With the certainty of tides,
Just like hopes springing high,
Still I'll rise.

Did you want to see me broken?
Bowed head and lowered eyes?
Shoulders falling down like teardrops,
Weakened by my soulful cries?

Does my haughtiness offend you?
Don't you take it awful hard
’Cause I laugh like I've got gold mines
Diggin’ in my own backyard.

You may shoot me with your words,
You may cut me with your eyes,
You may kill me with your hatefulness,
But still, like air, I’ll rise.

Does my sexiness upset you?
Does it come as a surprise
That I dance like I've got diamonds
At the meeting of my thighs?

Out of the huts of history’s shame
I rise
Up from a past that’s rooted in pain
I rise
I'm a black ocean, leaping and wide,
Welling and swelling I bear in the tide.

Leaving behind nights of terror and fear
I rise
Into a daybreak that’s wondrously clear
I rise
Bringing the gifts that my ancestors gave,
I am the dream and the hope of the slave.
I rise
I rise
I rise.

***


ГЭСЭН Ч БИ БОСНО
Маяа Анжелоу

Түүхийн хуудаснаа намайг чи гутааж болно
Тэндээ өөрийн гашуун үгс, худал хуурмагтаа
Тэнхээн хэрээр намайг хутган бусниулж болно
Тоос шиг би, гэвч босоод л ирнэ.

Сахилгагүй хэмээн надад гутна уу та?
Гундаж юундаа гунихарна вэ та?
Суудаг өрөөндөө тосны цооногтой мэт
Гайхуулан алхдагаас минь болсон юм уу.

Саран гийж, наран манддаг шиг,
Усан далайн татлага, түрлэг шиг,
Сэтгэл итгэл өөдлөн дэгжих шиг,
Босоод л ирнэ дээ, би.

Гутран унаж, нурахыг минь харах гээ юу?
Гудайн бөхийж, харц буруулахыг минь?
Мөрөөн бөгтийлгөж, даашгүй зовлонд
Цурхиран уйлж доройтохыг минь?

Ааш аягт минь та гомдоно уу?
Арын хашаандаа алтны уурхайтай мэт
Аархан бардамнаж байгаад минь
Аяа та бүү гутраач.

Үгээрээн та намайг буудаж болно,
Харцаараан намайг сийчсэн ч болно,
Үзэн ядсан сэтгэлээрээн алж ч бас болно,
Гэвч би, яг агаар салхи шиг, босоод л ирнэ.

Урин тачаангуйд минь гутна уу та?
Нимгэн цавины нийлдгийн тэнд
Эрдэнэ нууж бүжих мэт харагдаад
Таны сэтгэл цочирдон сууна уу?

Ичгүүр сонжуурын үүр урхаг бүхнээс
Би босно
Өвчин шаналлын үр үндэс бүхнээс
Би босно
Би бол хар тэнгис, оргилон үсчих өргөн уудам,
Хучин бүрхэж, халгилан давалгаалах хүчит түрлэг.

Айдас, хүйдсийн шөнийг ардаан орхиж
Би босно
Тунгалаг гэгээн өдрийн наран өөд
Би босно
Дээдэс өвгөдийн хайрласан бэлгийг авчрах
Би бол мөрөөдөл, боолчлогдсон бүхний найдвар.
Би босно
Би босно
Би босно.

***

Монголчлон буулгасан: Д.Цогчулуун
2020.09.28

Зургийн эх сурвалж: https://www.saatchiart.com/art/Painting-Still-I-Rise-Painting-Poetry-MayaAngelou/1123519/4449641/view

Monday, September 28, 2020

чихэр шиг

It's like sugar, so sweet 
Good enough to eat
When I feel the funk, I give in
Get up on a-yo' feet
Why with the state that I'm in
Everybody here is dancing
All I wanna do is get ya
Body next to mine
Baby won't you stand up to me
Come around and make a move
Maybe teach ya something like this
Funky, funky groove


Аянд нь тааруулсхийгээд дуулж болохуйц явуулчих санаатай нэг ийм юм болголоо. Өөдтэй юм болоогүй байж мэднэ, гэхдээ та нэг дуулаад үзнэ үү дээ, Бат-Уянга Ч.

Энэ яг чихэр шиг, тааламжтай
Идэж болно оо, дажгүй
Хэмнэлийг мэдрэхдээн, биеэ сулла
Алив босоорой, хөлөө хөдөлгө.
Еэ, миний одоо байгаа байдалд
Эргэн тойрны хүн бүр л бүжиж байна
Хүсэж байгаа бүхэн минь – чамайг олох
Биеэрээ намайг налаач
Бэйби дэргэд минь зогсооч
Нааш ирээд, хөдлөөд өг
Магадгүй чамд юм заагаа ч бил үү
Ганган чамин хөдөлгөөнөөс.



Sunday, September 27, 2020

Хүүхэд тийм байх ёстой

 

Хүүхэд тийм байх ёстой, ингэж байх ёстой, тийм ч ажил хийх ёсгүй, ингэж харагдах ёстой, гэртээ хөөрхөн царайлаад байж байх ёстой гэсэн ярианууд харахаар дургүй хүрээд байдаг юм. Юу дуртайгаа хийгээд байж байг л дээ. Цаанаасаа ажил хэрэгч хүүхэд ч байгаа юм бил үү. Өөрөө ямар нэг юм хийхийг хүсээ ч бил үү. Үнэхээр дуртайдаа хийгээд явж байвал яах вэ? Дуртай юмаа авах гээд мөнгө цуглуулаад явж байгаа хүүхэд ч юм бил үү. Дураар нь орхичихооч хөөрхий. 

Жич: Хараажаар аюултай юм хийгээд явж байгаа хүүхдүүдийг хэлээгүйг эрхбиш мэдэж байгаа байлгүй.

робот

 

Дөрвөн жилийн өмнө нэг ийм бэсрэг, адал явдалт, уран зөгнөлт, утга уянгын өгүүллэг бичсэн байдаг. 

Өглөөний мэдээ: 
- Худалчийг алгаддаг робот зохион бүтээжээ. 

Оройны мэдээ: 
- "Галзуурсан" роботыг цагдаа нар устгажээ.

Friday, September 25, 2020

147 дугаар сонет

 

Ахмад Пикард маань Ковид-19 гарснаас хойш хөл хорионд дэмий сууж байхаар Шекспирийн сонетуудаас өдөрт нэгийг уншиж өгч байхаар болсон билээ. Өнөөдөр 147 дугаархыг нь уншсан. Сая сонсоод сууж байтал гэнэт монголчилмоор дур хүрээд ийнхүү молхидуухан шиг буулгаад орхилоо. Таалан болгооно уу. 

Сэр Патрик Стюардад баярлалаа. 

*** 

Мангогоороо жонглёрдож үзүүлэх нь үү дээ гэж хэсэг харлаа. Сүүлд тэр эхнэрийнх нь сүүдэр баяртай гэж байдаг хэсэг их хөөрхөн санагдсан.

***

147 дугаар сонет

Хайр минь яг л халуурах өвчин аятай
Хорт өвчин үүтгэгч бүрт тэмүүлэн зүтгэж
Шаналал зовлонг тэтгэн сэргээх бүхнийг
Шингээн тамшаалж бахаан хангах буюу.
Учир шалтгаан минь миний шаналлыг анагаагч
Үгэнд нь эс оров хэмээн надад хилэгнээ болов уу,
Хаяад одлоо намайг, би цөхрөн гуниглаж ухаарав
Хүслэн бол үхэл гэдгийг, анагаагч минь сайн мэднэ.
Илааршихаа өнгөрсөн би, учирлаад ч нэмэргүй
Сэтгэлийн амгалан үүрдийн үймээнд самуурчээ.
Сэтгэх бас ярих минь яг л солиорлынх шиг
Санаж сэрэхгүй нимгэн хөшигтэй үнэний тусгал:
Таныг би гэгээнд тунхаглаж, гэрэлтэйд санаж явсансан,
Там адил хар, шөнө мэт харанхуйг тань эс танив.

***

Англиараа

My love is as a fever, longing still
For that which longer nurseth the disease,
Feeding on that which doth preserve the ill,
Th’ uncertain sickly appetite to please.
My reason, the physician to my love,
Angry that his prescriptions are not kept,
Hath left me, and I desperate now approve
Desire is death, which physic did except.
Past cure I am, now reason is past care,
And frantic-mad with evermore unrest;
My thoughts and my discourse as madmen’s are,
At random from the truth vainly expressed:
For I have sworn thee fair, and thought thee bright,
Who art as black as hell, as dark as night.

***
Монголчлон буулгасан: Д.Цогчулуун
2020.09.25

Thursday, September 24, 2020

Sweet Dreams + White Stripes Mashup | Pomplamoose ft. Sarah Dugas

Үзээд гарна аа бүгдэнтэй нь 
Угаасаа долоон улсын цэрэг ч барж идэхгүй намайг 
Урж тасдаж хаяна гээд 
Удаан гэгч араас минь гэтнэ тэд.


Wednesday, September 23, 2020

Rupert Holmes - Escape

 

Тийм ээ, би пинья коладад дуртай 
Усан бороонд шалба норох ч бас дуртай 
Органик хоолонд нэг их шимтдэггүй ч 
Оргилуун дарсыг бол их таашаадаг. 
Маргааш үд дээр чамтай би уулзая 
Маргаангүй энэ олон хоригийг тасчин хаяя 
Хоёул уулзая, О'Маллейн уушийн газарт 
Хаашаа зугтахаа ч бас ярилцъя. 

гэж муухай романчиглаад уулзсан чинь өөрийнх нь хүүхэн байдаг наассс



Friday, September 11, 2020

ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР АЛХАХ ТЭР МИНЬ

Лорд Байроны энэ шүлгийг ихээ дээр үед анх уншихдаа сэтгэл их хөдөлж байсан юмдаг. Сүүлд охиныхоо алхаж явааг нь харах бүрийд энэ шүлэг аманд орж ирээд л байдаг байлаа. Ингээд өнөөдөр тохиож байгаа төрсөн өдрийг нь далимдуулаад монголчилж үзмээр санагдсан юм. Угаас бараг миний хувьд охины төрсөн өдрөөр энэ шүлгийг уншдаг заншил маягийн юм тогтоод удаж байгааг ч хэлэх үү. Нөхөд таалан болгооно уу.

Ийм сайхан амьтан гаргаж өгсөн гэргийгээ хайрлаж бас талархаж явдгаа ахин илэрхийлсү.

***

ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР АЛХАХ ТЭР МИНЬ

Лорд Байрон


Лорд Байрон тэртээ 1814 оны 6 дугаар сарын 11-нд Лондон хотноо нэгэн цэнгүүнд зочлох үедээ өөрийн үеэл Сэр Роберт Вилмотын гэргий Анн Беатрис Вилмот ахайтныг харсан даруй гоо үзэсгэлэнг нь бишрэн бахадсан гэдэг. Маргаадар нь л энэ найраг мэндэлсэн түүхтэй.

Үүнийг орчуулагч миний бие олон жилийн өмнө энэ өдөр үзэсгэлэн гоо төгс төгөлдөр нэгэн охинтой анх танилцсанаас хойш бахдан биширсэн хэвээр яваа бөгөөд түүний алхаа гишгээг харах бүрийд эрхэмсэг лорд Байроны мөрүүд хар аяндаа аманд ороод ирдэг нь маргашгүй үнэн билээ. Ингээд охиноо бодож бөх зүрх гарган монгол хэл рүү буулгасан шүлгийг минь таалан соёрхоно уу. Аав нь охиндоо хайртай дөө...


*** 

She walks in beauty, like the night
Of cloudless climes and starry skies;
And all that’s best of dark and bright
Meet in her aspect and her eyes;
Thus mellowed to that tender light
Which heaven to gaudy day denies.
One shade the more, one ray the less,
Had half impaired the nameless grace
Which waves in every raven tress,
Or softly lightens o’er her face;
Where thoughts serenely sweet express,
How pure, how dear their dwelling-place.
And on that cheek, and o’er that brow,
So soft, so calm, yet eloquent,
The smiles that win, the tints that glow,
But tell of days in goodness spent,
A mind at peace with all below,
A heart whose love is innocent!

***

Үзэсгэлэн төгөлдөр алхах тэр минь, шөнө мэт
Үүлгүй цэлмэг, үй түмэн одот тэнгэр адил.
Түнэр харанхуй, түгээмэл гэрлийн охь шим бүхэн
Тунгалаг царай, туяарах харцанд нь цогцлоостой.
Бүүдгэр хорвоод амилаагүй зөөлөн гэрэл
Бурхан тэнгэрээс ийнхүү түүнд заяажээ.
Өчүүхэн сүүдэр, өөдөсхөн цацраг бүрт,
Хархан үсний гогцоо долгилох тоолонд
Зүйргүй үзэсгэлэнт царай нэг бүдгэрч,
Зөөлөн гэрэлд гэрэлтэж бас тодорч,
Цэнгэлтэй бодолд цайлган мишээх нь
Сэв үгүй сэтгэлийн их амгалан буюу.
Тэр л танхил хацар, тахир хөмсгөнд тодрох
Тийм эелдэг, тийм тайван, гэхдээ цэцэн цэлмэг
Ялан дийлэх, ялдам мишээлээр
Ямагт сайхан бүхнийг өгүүлэх
Оюун бодол нь амар амгалан,
Орь зүрхний нь хайр буртаг үгүй!

***

Монголчлон буулгасан: Д.Цогчулуун

2020.09.11
Зургийг хувийн цуглуулгаас...



Thursday, September 10, 2020

Хэлний бодлого

 

Сая зүгээр нэг ярилцлага уншаад сууж байх нь ээ ийм нэг тэнэмэл бодол тархинд зурсхийгээд гарав. 

Өвөр Монголын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж эхлээд байгаа, өнөө хэл амтай "Хос хэлний бодлого" ёсоор хэл уран зохиол, ёс зүй ба хууль эрхзүй, түүх гэсэн гурван хичээлийг хятад хэлээр зааж эхлэх гээд байгааг зүгээр анхаараад үзвэл манай монгол соёл иргэншлийн сүнс нь тэнд байдгийг харж болох байх аа. Яахав ганц манай монголынх ч биш угаасаа аливаа улс үндэстнийх адил л даа. Монголд энэ хичээлүүд ямар агуулгатай, ямар байдлаар заагдаж байдгийг ахиад нэг хармаар л санагдаад байдаг юм. Энэ Гуулинд бол бараг цэцэрлэгээс нь л айхтар үндэсэрхүү үзэл суулгаж эхэлж байгаа харагддаг. Докдо гээд нэг арал/уулыг л тувт ярина. "Докдо манайх" гээд л нөгөө Шаарий шиг улиг болтол үглээстэй. Улс үндэстнээрээ, соёлоороо бахархах үзлийг багаас нь суулгаж байгааг хөндлөнгөөс хараад атаархаж явдгаа нуух юун. 

Хотын хүүхдүүд монгол ахуйгаас улам холдоод байна л гэдэг. Тэдэнд ер нь монгол ахуйн тухай, мал адгуус маллах арга ажиллагааны тухай, ёс заншлуудын тухай, монгол угсаатан олон ястны тухай, дуу хуур, үлгэр домог туульсын тухай хичээл ордог болов уу? Орж л байгаа байх даа гэж хааяа бодогддог юм. Маниас тэнэг улс ч гэж юу байхав.

Saturday, September 05, 2020

ХЭЛ УСНЫ ТУХАЙ


Багадаа хаа нэгтээгээс “Хүүхэд дөрвөн нас хүртлээ сурсан хэлээ насан туршдаа мартдаггүй” гэж сонссон уу эсвэл уншсан уу мэдэхгүй, ямартаа ч байнга санаанд явдаг юм. Дээр хэлж байсанчлан дүү бид хэдийг бага байхад аав маань Сэлэнгийн барилга угсралтын конторт инженерээр томилогдож очиж билээ. (Энэ ялдамд хайрт аавдаа Барилгачдын баярын мэндийг ахин хүргэе!) Сэлэнгийн Сүхбаатар хотод оросын телевизийн суваг ороод ирдэг. Монголынхоос ялгаатай нь эфир орой зургаан цагаас биш өдөр болгон, өглөөнөөс орой болтол гардаг байлаа. Зурагт үзсээр байгаад орос хэлийг сурчихсан юм. Тэрнээс болсон уу ямар ч байсан одоо хэр нь орос хэлийг уншиж, сонсохдоо маш сайн ойлгодог. Ярих бичихдээ маруухан. Орох хэсэг нь сайн ч гарах хэсэг нь маш хангалтгүй.


Багаасаа л голдуу монгол зохиолчдын Монголоо гэсэн утга санаа бүхий ном уншиж өссөн болоод тэр үү ер нь харийн гэх юманд жаахан бишүүрхүү маягтай. Гэхдээ хар багаасаа л оросын телевиз үзэж өссөн болохоор орос талдаа бас жаахан элгэмсүү. Англи хэл сурахдаа элдэв цензургүй шууд шунгаад орж явчихсан учраас барууны соёлын нөлөөнд бас автсан ч юм шиг өөртөө санагддаг. Эсвэл яг үзэл бодол төлөвшиж байх үед тэр чиглэлийн юмс голдуу уншиж таарсан болохоор ч тэр юм уу. Энэ нэг ийм эрлийздүү гэмээр хандлагаа би нэлээн дээхэн анзаарсан болохоор хүүхэдтэй болохоороо ер нь эхлээд “Би Монгол хүн” гэдэг үзлийг суулгаж өгөх хэрэгтэй юм байна даа гэж бодох болсон юм. Болж өгвөл гадаад хэлд сургахгүй 3, 4, 5 дугаар анги хүртэл явуулсан ч яах вэ гэж бодож байлаа л даа. Эх хэлээр амлуулчихвал цаашдаа алзахгүй л гэж дотроо төлөвлөж байсан хэрэг. Амьдралд ам гарч болох биш, Монголоосоо гадагш гарахгүй гэж боддог байсан би ч ингээд Солонгост суралцахаар ирж таараад гэр бүлээ нааш татахаас аргагүй болов. Яг л охины сургуульд орох насанд хүрдэг жил наашаа ирж таарсан. Охиноо ядаж Монгол хэлээрээ уншиж бичиж сураг гэж бодоод тэр хоёроосоо тусдаа нэг жил ганцаараа суулаа. Охин ч тэр хооронд Монгол сургуулийн нэгдүгээр ангийг дүүргэж авав. Одоо бол монголоороо сайн уншина.

Хэлний талаар манай гэрт охин бидний хооронд хоёр л дүрэм байдаг. Нэгдүгээрт, гэртээ байгаа үед хоорондоо зөвхөн монголоор л ярина. Англи, солонгос үг хэрэглэхгүй. Хоёрдугаарт, аль нэг хэлээр ярих үедээ өөр хэлний үг холихгүй. Англиар бол англиараа, солонгосоор бол солонгосоороо.

Англи, солонгос хэлтэй орчинд бараг битүү шахуу хүрээлэгдчихсэн байгаа болохоор миний охины монгол хэлний баялаг үнэхээр жулдаад байгаад л үнэхээр сэтгэл зовж байна. Аав ээж нь хичнээн монголоор ярилаа гээд өдөртөө хэдхэн зуун үгээс хэтрэхгүй, харин нөгөө хэлүүд бол битүү бүчиж байна. Угаасаа тэр хэлүүд байхгүй бол амьдрал нь явах ч үгүй л дээ. Ямар сайндаа би солонгос нэвтрүүлэг үзэх дургүй гээд өөрөө гэртээ байгаа үедээ охиндоо солонгос юм үзүүлдэггүй. Далдуур үзээд байгааг нь мэдэж байгаа. Гэхдээ л хэрэндээ бачуураад ямар сайндаа монгол хэлний багшаар хичээл заалгая гэж шийдэх вэ дээ.

Манай гэр бүлийн ийм бичил орчинд хүртэл монгол хэлээ эзэмших, монгол хүн байх тухай тэмцэл гэх үү эрмэлзэл гэх үү юм өрнөөд байхад Өвөр Монголд эх хэлээрээ суралцах эрхээ хадгалан, хамгаалах тухай тийм том тэмцэл гарахгүй байх аргагүй юм аа гэж дотроо дэмжин сууна. “Үнэхээр Хятадын Коммунист Намаас гарсан шийд бол тэгээд хэнбугай нь ч мянга тэлчлээд дийлэхгүй л дээ. Хонгконгийг харахгүй юу” гэсэн гутранги бодол толгойд эргэлдэх боловч тэглээ гээд хүлцэнгүй толгой гудайн суулгүй махны машины өөдөөс сөрөн тэмцэж байгаа улсыг хараад битүүхэн бахархах, айх. Царай таних технологи нэвтрүүлээд удаж байгаа газар шүү дээ. Бултаж мурих ямар ч аргагүй. Кирилл үсэг нэвтрүүлэх замаар Монголыг эвдсэн Зөвлөлтийн бодлогын харгайгаар одоо Монгол улсын хүмүүс нь монгол бичгээ “хэрэггүй, хэцүү, хуучирсан” гэж ад үзэх маягтай. Хэрвээ Думдадын энэ бодлого тэр чигээрээ хэвээр үлдвэл ахиад хорь гучин жилийн дараа Монгол хэл, бичгийн боловсрол бараг Монгол улсад л үлдэх байх. Гэтэл манайхны байгаа царай. Ерөнхий боловсролын хөтөлбөртөө монгол бичгийг оруулсан ч юм уу дөө. Уран зохиолын хичээлийн цагийг хассан л гээд байгаа. Уг нь уран зохиолын хичээл дээр жинхэнэ монгол хүмүүсийн тухай, монголынхоо тухай үзэж, уншиж эх оронч сэтгэлгээ суух учиртай гэж би боддог. Бусын эрхшээлд буй элгэн төрлүүд тэнд тэгж тэлчилж байхад туурга тусгаар Монгол хүмүүс нь тус тусдаа довоо шарлуулаад л байж байх ч гэж.

Тэр өвөрлөгч хүүхдийн барьсан дарцаг дээрх үг л бодогдоод байна. Гунигтай.

Өрөөлийн хэл бол багаж юм
Өөрийн хэл бол амь юм.

2020.09.05