Манай Долгор эгч, амгалан нойрсох болтугай.
***
ЗОМБИ
Аанай л толгой гудайж
Алиа хонгор хөвүүд биднийг орхив.
Чимээ хорьсон энэ хүчирхийлэл,
Чивэлтэн нь хэн гэдгийг эс танив уу
Гэхдээ энэ би биш, манайхан ч биш,
Танк тэсрэх бөмбөг, тэсрэх бөмбөг буу зэвсгээрээ
Таны бодолд, тархин дотор чинь, тэд тулалдана,
Таны бодолд, тархин дотор чинь, тэд уйлалдана.
Таны бодолд, тархин дотор чинь
Зомби, зомби, зомби
Таны бодолд, тархин дотор чинь юу байна вэ?
Зомби, зомби, зомби
Ахиад л нэг ээжийн
Асгарах нулимс бүрхэн байна
Хүчирхийлэл анир үгүй болгоход
Хэнийг бид андуурна вэ?
Тэртээ 1916 оноос хойш яг л хэвээрээ
Таны бодол, тархин дотор чинь, тэд тулалдсаар л,
Танк тэсрэх бөмбөг, тэсрэх бөмбөг буу зэвсгээрээ.
Таны бодолд, тархин дотор чинь, тэд үхэлдсээр.
Таны бодолд, тархин дотор чинь
Зомби, зомби, зомби
Таны бодолд, тархин дотор чинь юу байна вэ?
Зомби, зомби, зомби
***
Тэртээ 90-ээд оны үед эх нутагт нь өрнөж байсан террорист тэмцлийг эсэргүүцэн дуулж байсан дуу өнөөг хүртэл онцын өөрчлөгдсөн юмгүй л яваад байдаг. Хүн төрөлхтөн ер нь нэг их өөрчлөгддөггүй юм уу дөө.
No comments:
Post a Comment