Saturday, January 30, 2021
АМЬД БАЙХ
"Гэрлэлтийн тухай" кинон дээр жүжигчин Адам Драйвер нээх аятайхан дуу дуулдаг. Гэр бүл цуцлуулж байгаа тухайгаа найзууддаа яриад сууж байтал төгөлдөр хуураар Бродвэйн алдарт Company мюзиклийн "Амьд байх" нэртэй дууны нот явж эхлэхийг сонсоод ухасхийн босч дуулдаг. Дуутай холбоотой бодлоо тээр доор бичье. Үзээгүй хүн байвал спойлер шиг санагдаж магад.
***
Зургийн эх сурвалж: https://www.amazon.com/Marriage-Quality.../dp/B082P9NX5P
Бичлэгийн хаяг: https://youtu.be/TW8IaLXvOgk
***
АМЬД БАЙХ
Хэн ч юм чамайг чанга тэврээд,
Хэн ч юм чамайг гүн шархлуулаад,
Хэн ч юм чиний суудал дээр залраад,
Нойрыг чинь сүйтгэнэ.
- Наадах чинь үнэн, гэхдээ бас ч ингэж хэлж болохгүй ээ.
- Бүх юмыг ингээд л дүгнэчихэж байгаа юм уу?
- Хэнтэй ч юм хамт байхгүй байх зөндөө олон шалтаг чамд байна, гэхдээ Роберт аан гээ, ганцаараа байх ганц аятайхан шалтаг чамд алга шүү дээ.
- Алив ээ, чи яг болох гээд байна, Бобби. Яг л болох гээд байна.
Хэн ч юм чамаар дэндүү дутаж,
Хэн ч юм чамайг дэндүү их мэдэж,
Хэн ч юм чамайг гэнэт орхиж,
Хар тамаар зүтгүүлнэ.
- Юу харахаа мэдэж байгаа шүү дээ, тийм ээ.
- Чи хүүхэд байхаа байсан шүү дээ, Робби. Ахиад хүүхэд шиг байж чадахгүй байх аа даа, жаал минь.
Амьд байх,
Амьд байх,
Амьд байх.
- Лаагаа үлээгээрэй, Роберт, тэгээд хүслээ бод. Юу ч юм хүс! Юм хүс!
Хэн ч юм намайг тэврээч,
Хэн ч юм намайг гүн шархлуулаач,
Хэн ч юм миний суудалд залраад
Нойрыг минь хулжаагаач
Надад мэдрүүлээч
Амьд байхыг,
Амьд байхыг.
Хэн ч юм надаар дэндүү дутаач,
Хэн ч юм намайг дэндүү таниач,
Хэн ч юм намайг гэнэт орхиж
Харанхуй тамаар зүтгүүлээч
Дэмжлэг үзүүлээч
Амьд байхад минь,
Амьд байлгаад өгөөч.
Амьд байлгаад өгөөч.
Эргэлзүүлээч намайг,
Элэглээч магтаалаараа,
Ашиглаач намайг,
Өөрчлөөч миний өдрүүдийг.
Гэхдээ ганцаараа бол ганцаараа, амьд биш.
Хэн ч юм намайг хайраараа бүчээч,
Хэн ч юм намайг хүчээр дурлуулаач,
Хэн ч юм намайг амжилтад хүргээч,
Би үргэлж л тэндээ,
Чам шиг л айгаад,
Хамтдаа тэмцэнэ
Амьд байх гэж,
Амьд байх,
Амьд байх!
***
Энэ дууны хувьд мюзикл дээрх Роберт буюу Бобби гэж залуугийн дуулдаг дуу юм. Ер нь бол хамаг найзууд нь хэдийн хосуудаа олцгоочихсон мань эр ганцаараа гон бие гозон толгой царайлаад байж байгаа эр. Төрсөн өдрөөрөө нөхөдтэйгээ байж байхдаа бүгдийг нь шоолон дуулж байгаа юм. Найзуудынх нь яриаг дууны дундуур Чарли давтаад явдаг. Явцын дунд нөхөр ер нь хайр дурлал, хамтын амьдрал тийм ч муу юм биш байна гэж ухаарч байгаа тухай.
Харин Чарлигийн хувьд бол яг эсрэгээрээ. Өөрийнх нь бодлоор бол бүтэн, сайхан амьдралтай байсан ч нэг мэдэхэд хамаг юм нь алга болчихсон. Хоосон. Дуун дээр гардаг шиг ганцаараа гэдэг ганцаараа л гэсэн үг, амьд биш болчихсон. Тэрнийгээ яг дуулж байхдаа өөрөө гэнэт ухаарч харамсаж байгаа тухай. Эр хүний хувьд гэх үү дээ энэ дуулдаг хэсэг дээр үнэхээр өрөвдсөн. Ялангуяа тэр сүүлийн санаа алддаг хэсэг гомдмоор.
***
Монголчлон буулгасан: Д.Цогчулуун
ЧҮНДЖ Паблишинг
2021.01.30
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment