Thursday, February 18, 2021

Марк Робер

 Сая нөхөдтэй ярьж суугаад хэдэн сарын өмнө олж үзсэн нэг бичлэгийнхээ тухай хуваалцмаар санагдлаа. Марк Робер гээд нөхрийн Ютүб суваг байдаг. Инженер гар л даа. Сувгийг нь сонирхвол ёстой марзан марзан “бүтээл”-үүд зэвүүн зэвүүн юмс байгаа. Ялангуяа тэр нэг хүүгийн төрсөн өдрийн сюрприз хийдэг бол бараг хамгийн гоё нь байх. Энэ бичлэг дээр бол нөхөр хашаандаа тавьсан шувууны хоолноос хулгайлж идээд байгаа хэрэмнүүдийг хашраах зорилгоор саадтай уралдаан маягийн юм хийсэн тухай. Хөөрхөн сонирхолтой эд ээ.

Ютүбийн сувгийнх нь хаяг: https://www.youtube.com/channel/UCY1kMZp36IQSyNx_9h4mpCg



No comments: