Thursday, November 26, 2020
Үндсэн хуулийн өдөрт
Wednesday, November 25, 2020
GREASE - "You're The One That I Want" | Choreography by @NikaKljun
Бүжиг үзэх дуртай хүмүүс хэр байна? Би хааяа энэ хэдийн бүжгийг үздэг. Энэ Никагийн дэглэсэн бүжгүүд их хөөрхөн байдаг юм. Энэ удаадаа Жон Траволта, Оливиа Ньютон Жон хоёрын дуулсан алдарт дуун дээр бүжгээ дэглэжээ. Өөрөө хамгийн эхэнд гарч ирж бүжиглэж байгаа нь.
Tuesday, November 24, 2020
Då Som Nu För Alltid
Шведийн Kent хэмээх рок хамтлаг эцсийн аялан тоглолтынхоо сурталчилгааг ингэж хийж байж. Då Som Nu För Alltid буюу махчилбал "Тэгэхэд, одоогийнх шиг, үргэлж" гэсэн нэртэй тоглолтын зар юм байна.
Friday, November 13, 2020
СҮНСТЭЙ БАЙШИН
Арван гуравны Баасан гараг гэгээд нэг ийм аймшгийн өгүүллэг бантагнав. Сүнстэй. Аюутугай.
Thursday, November 12, 2020
Green Day Crowd Singing Bohemian Rhapsody [Live in Hyde Park 2017]
Грийн Дэй хамтлагийн тоглолт эхлэхийг хүлээгээд зогсож байгаа үзэгчид уйдсандаа Бохемиан Рапсоди дуулж байгаа бичлэг.
Wednesday, November 11, 2020
가족송 "고마워요"
Энэ дуу болбаас манай хүрээлэнгийн узель дээрээс ажил тарахын алдад явуулдаг дуу байгаа юм. Санаа нь их хөөрхөөн. Охин нь аав ээждээ зориулаад гурвуулаа ингээд гэр бүл байгаа нь яасан сайхан юм бэ энэ тэр гэсэн ерөнхий утгатай. Узелиэс энийг тавьдаг нь "эртхэн гэртээ хариач дээ, эрдэмтэн багш нар аа" гэх маягийн. Яг өнөөдрийн байдлаар миний хамгийн сонсох дуртай солонгос дуу байна даа гэж. хаха. Дагаж дуулсхийж байгаад л гараад явчихна шүү дээ.
Saturday, November 07, 2020
Jack Savoretti - Breaking The Rules
Сайхан дуу шүү.
Thursday, November 05, 2020
V for Vendetta
Бүү март, Арван нэгдүгээр сарын тавныг бүү мартацгаа!
***
“Монологийг монголчлох аян”-ы ээлжит нэгэн бичвэр. Олон сарын өмнө энэ киноны энэ хэсгийг монголчлоодох гэсэн дуудлагыг эрхэм найз Tathagata өгчилгөж билээ. Нэг үсгээр дагнах гэж нэлээн хичээгээд чадахгүй цөхөрч орхисон байснаа сая хальт гар хүрсэн болоод орууллаа. Угаасаа нэг үсгээр дагнахад бүтэхгүй бололтой. Үүнээс цааш газар үгүй хэмээн бууж өгөв.Sunday, November 01, 2020
Машинд дайруулчихлаа мэдэв үү
Өглөө эхнэрийн дуудлагыг сонсолгүй өнгөрөөснөө мэдээд эргээд залгатал авдаггүй ээ. Хэсэг байж байгаад залгаж байна. Утсаа авсангүй гэж бид хоёрт уурлажээ.