Tuesday, March 19, 2019

РАДИОТОЛГОЙТЫН ГАЖИГ

Радиотолгойт хамтлагийн энэ дуутай хэзээ анх танилцсанаа санадаггүй юм. Нэг л мэдэхэд сонсдог болчихсон байсан. Дууных нь үгийг бараг хаана ч хэрэглэсэн болохуйц, амьдралын бүхийл нөхцөл байдалд хөрвөх чадвартай гэж мэгээд. Олон үг нуршилгүй орчуулсан үгээ толилуулъя.

РАДИОТОЛГОЙТЫН ГАЖИГ

Энд ирээд байхад чинь
Эгцэлж би харж чадаагүй
Ай чи яг л тэнгэрийн дагина мэт
Арьс чинь тэсгэл алдан уйлам

Өд мэт чи хөөрнө
Өөрийн төгс гоёмсог ертөнцдөө
Өө би онцгой байсан болоосой
Өвтэгш чи новшийн онцгой

Гэтэл би гажиг, гөлийж хэвтсэн мэдрэл
Үхсэн элийгээ би энд хийнэ вэ?
Байх ёстой газар минь энд биш.

Шаналах, өвдөх хамаагүй
Шийдвэр бүртээ эзэн суумаар
Тэгш гоо биеийг хүснэ би
Төгс уяхан сэтгэлийг ч бас

Ойрхон байхгүй үед минь
Онцгойлон намайг үгүйлээсэй
Өвтэгш чи новшийн онцгой
Өө би онцгой байсан болоосой

Гэтэл би гажиг, гөлийж хэвтсэн мэдрэл
Үхсэн элийгээ би энд хийнэ вэ?
Байх ёстой газар минь энд биш.

Бүсгүй минь гараад явлаа,
Бүр хол зугтаад одов,
Бүсгүй минь гүй, гүйгээрэй, гүй.

Баясал төрүүлдэг бүхнээ хий
Бодолд орж ирсэн бүхнээ
Өвтэгш чи новшийн онцгой
Өө би онцгой байсан болоосой

Гэтэл би гажиг, гөлийж хэвтсэн мэдрэл
Үхсэн элийгээ би энд хийнэ вэ?
Байх ёстой газар минь энд биш.
Байх ёстой газар минь энд биш.


No comments: