Wednesday, September 30, 2020

Marilyn Manson - PAINT YOU WITH MY LOVE

Орчуулагчдын өдрөөр нэг дуу ч болох нь ээ олж бантагнахгүй бол алдас болуужин гээд Мэрилин Мансоны шинэхэн дуунаас барьж авлаа. "Хайраар чамайг будна" гээд зохиолын дуу шиг айхтар нэртэй дуу байна. Буниа Жавхаа андад төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.

***

Муухан баарны чөтгөрүүд гялтганалдах нь
Муужгайн арьс нөмөрсөн эзэрхэг хархнууд аятай
Шаргал үстэн бүр дотоожоон шувталж хашгична
Эцгийн анхны бүүвэйн дуунаар

Хайраараа чамайг будахынсан
Хайраараа, хайраараа

Сүргийн ард нуугдсан хүнийг алах нь
Сонирхогчийн явдал л төдий
Яагаад гэвэл хаан харагдах бараагүй
Хааны харагдах бараа алга
Үхэл бол мэргэшил

Хайраараа чамайг будахынсан
Хайраараа, хайраараа

Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа
Энэ бол амьдрах ял биш харин ч
Чамд зөвхөн үхэл мөрөөдөл юм аа


Tuesday, September 29, 2020

ГЭСЭН Ч БИ БОСНО!


 

ГЭСЭН Ч БИ БОСНО! 

*** 

Мэдээллийн эх сурвалж: Jon S. Randal
https://www.facebook.com/1172578609429017/photos/a.1172723086081236/1574801992540008/?type=3


***


Дөнгөж 8 настай охиныг хүчинджээ. Хүчиндсэн эрийн гэм бурууг тогтоосон боловч шоронд ердөө ганц хоноод л гарсан байна. Гэхдээ шоронгоос гарсных нь дараа түүнийг өөр нэгэн хөнөөчихөж. Үүнээс болоод “миний дуу хоолой түүний амийг авч одлоо” гэж бодсон охин таван жилийн турш нэг ч үг дуугарсангүй.

- Би түүнийг алсан, тэр хүнийг. Нэрийг нь хэлээд. Тиймээс би ахиж хэзээ ч ярихгүй гэж бодсон, яагаад гэвэл миний дуу хоолой хэн нэгний амийг авч одох магадгүй...

Охины нэрийг Маргуэрит Анн Жонсон гэдэг байлаа. Хожим нь нэрээ өөрчлөөд Маяа Анжелоу болгосон юм. Ичгүүр, гэмшил дүүрэн шаналж өнгөрөөсөн тэр хугацаандаа тэрбээр “гайхамшигтай ой санамжаа хөгжүүлж, ном, уран зохиолд дурлаж, өөрийнхөө эргэн тойрныхныг сайн сонсож, хорвоо дэлхийг сайтар ажиглаж сурсан” гэлцдэг. Гэр бүлийнхний нь найз, багш хүн Анжелоуг ахин ярьж сургаад зогсохгүй Чарлз Диккенс, Виллиам Шекспир зэрэг зохиолчдын уран бүтээлтэй танилцуулжээ. Ахиад ярьж сурсан түүнд хэлэх юм маш их байв. Маяа Анжелоу эмэгтэйчүүдийн бас хар арьст хүмүүсийн дуу хоолой болж өөрийн үнэн шударга үгсээр бүхний хүндлэл, талархлыг хүлээж эхэлжээ.

- Өгүүлээгүй түүх сэтгэлдээн хадгалах шиг гашуун зовлон байдаггүй юм, - хэмээн тэрээр хэлсэн байдаг.

Найз нарынх нь нэг, зохиолч Жэймс Болдвин намтар дурдатгалаа бичихийг ятгаснаар “Торонд буй шувууд яагаад дуулдгийг би мэднэ” хэмээх номоо бичжээ. Шүүмжлэгч нар маш таатай хүлээж авсан боловч хүчиндүүлсэн явдлаа яг болсон хэвээр нь үнэнээр бичсэнээс болоод сургуулиуд, номын сангуудад хориглогдсон байна. Хэргийн талаар яагаад бичих болсныг нь ярилцлагын үеэр асуухад хүчиндүүлэх үеийн хэцүү байдлыг тодорхой дүрслэхийг хүссэн хэмээн тэр хариулжээ. Өөр хэн нэгэн тийм байдалд битгий ороосой гэсэндээ, бас хэзээ нэгэн цагт хүчиндүүлж байсан хүн тэр хэрэгт өөрийгөө буруутгахгүй байх ёстойг ойлгоосой гэсэндээ бичсэн гэж хэлсэн байна.

Охингүй байсан хэдий ч, хэрвээ охинтой байсан бол гэсэн төсөөллөөрөө “Охиндоо бичих захидал” хэмээх өөр нэгэн ном бичсэн байдаг. Тэр номдоо тэрбээр “Чи өөртөө тохиолдох юмсыг тэр бүр хянаж чадахгүй байж болох ч, тэдгээрээс болж унаж доройтох эсэхээ шийдэж сонголт чамд бий” хэмээжээ.

Түүний бичсэн алдарт шүлгүүдийн нэг болох “Гэсэн ч би босно” шүлгийг монгол хэл рүү буулгаснаа доор сийрүүлэв.

***

Шүлгийн эх сурвалж: https://www.poetryfoundation.org/poems/46446/still-i-rise

***

STILL I RISE by Maya Angelou

You may write me down in history
With your bitter, twisted lies,
You may trod me in the very dirt
But still, like dust, I'll rise.

Does my sassiness upset you?
Why are you beset with gloom?
’Cause I walk like I've got oil wells
Pumping in my living room.

Just like moons and like suns,
With the certainty of tides,
Just like hopes springing high,
Still I'll rise.

Did you want to see me broken?
Bowed head and lowered eyes?
Shoulders falling down like teardrops,
Weakened by my soulful cries?

Does my haughtiness offend you?
Don't you take it awful hard
’Cause I laugh like I've got gold mines
Diggin’ in my own backyard.

You may shoot me with your words,
You may cut me with your eyes,
You may kill me with your hatefulness,
But still, like air, I’ll rise.

Does my sexiness upset you?
Does it come as a surprise
That I dance like I've got diamonds
At the meeting of my thighs?

Out of the huts of history’s shame
I rise
Up from a past that’s rooted in pain
I rise
I'm a black ocean, leaping and wide,
Welling and swelling I bear in the tide.

Leaving behind nights of terror and fear
I rise
Into a daybreak that’s wondrously clear
I rise
Bringing the gifts that my ancestors gave,
I am the dream and the hope of the slave.
I rise
I rise
I rise.

***


ГЭСЭН Ч БИ БОСНО
Маяа Анжелоу

Түүхийн хуудаснаа намайг чи гутааж болно
Тэндээ өөрийн гашуун үгс, худал хуурмагтаа
Тэнхээн хэрээр намайг хутган бусниулж болно
Тоос шиг би, гэвч босоод л ирнэ.

Сахилгагүй хэмээн надад гутна уу та?
Гундаж юундаа гунихарна вэ та?
Суудаг өрөөндөө тосны цооногтой мэт
Гайхуулан алхдагаас минь болсон юм уу.

Саран гийж, наран манддаг шиг,
Усан далайн татлага, түрлэг шиг,
Сэтгэл итгэл өөдлөн дэгжих шиг,
Босоод л ирнэ дээ, би.

Гутран унаж, нурахыг минь харах гээ юу?
Гудайн бөхийж, харц буруулахыг минь?
Мөрөөн бөгтийлгөж, даашгүй зовлонд
Цурхиран уйлж доройтохыг минь?

Ааш аягт минь та гомдоно уу?
Арын хашаандаа алтны уурхайтай мэт
Аархан бардамнаж байгаад минь
Аяа та бүү гутраач.

Үгээрээн та намайг буудаж болно,
Харцаараан намайг сийчсэн ч болно,
Үзэн ядсан сэтгэлээрээн алж ч бас болно,
Гэвч би, яг агаар салхи шиг, босоод л ирнэ.

Урин тачаангуйд минь гутна уу та?
Нимгэн цавины нийлдгийн тэнд
Эрдэнэ нууж бүжих мэт харагдаад
Таны сэтгэл цочирдон сууна уу?

Ичгүүр сонжуурын үүр урхаг бүхнээс
Би босно
Өвчин шаналлын үр үндэс бүхнээс
Би босно
Би бол хар тэнгис, оргилон үсчих өргөн уудам,
Хучин бүрхэж, халгилан давалгаалах хүчит түрлэг.

Айдас, хүйдсийн шөнийг ардаан орхиж
Би босно
Тунгалаг гэгээн өдрийн наран өөд
Би босно
Дээдэс өвгөдийн хайрласан бэлгийг авчрах
Би бол мөрөөдөл, боолчлогдсон бүхний найдвар.
Би босно
Би босно
Би босно.

***

Монголчлон буулгасан: Д.Цогчулуун
2020.09.28

Зургийн эх сурвалж: https://www.saatchiart.com/art/Painting-Still-I-Rise-Painting-Poetry-MayaAngelou/1123519/4449641/view

Monday, September 28, 2020

чихэр шиг

It's like sugar, so sweet 
Good enough to eat
When I feel the funk, I give in
Get up on a-yo' feet
Why with the state that I'm in
Everybody here is dancing
All I wanna do is get ya
Body next to mine
Baby won't you stand up to me
Come around and make a move
Maybe teach ya something like this
Funky, funky groove


Аянд нь тааруулсхийгээд дуулж болохуйц явуулчих санаатай нэг ийм юм болголоо. Өөдтэй юм болоогүй байж мэднэ, гэхдээ та нэг дуулаад үзнэ үү дээ, Бат-Уянга Ч.

Энэ яг чихэр шиг, тааламжтай
Идэж болно оо, дажгүй
Хэмнэлийг мэдрэхдээн, биеэ сулла
Алив босоорой, хөлөө хөдөлгө.
Еэ, миний одоо байгаа байдалд
Эргэн тойрны хүн бүр л бүжиж байна
Хүсэж байгаа бүхэн минь – чамайг олох
Биеэрээ намайг налаач
Бэйби дэргэд минь зогсооч
Нааш ирээд, хөдлөөд өг
Магадгүй чамд юм заагаа ч бил үү
Ганган чамин хөдөлгөөнөөс.



Sunday, September 27, 2020

Хүүхэд тийм байх ёстой

 

Хүүхэд тийм байх ёстой, ингэж байх ёстой, тийм ч ажил хийх ёсгүй, ингэж харагдах ёстой, гэртээ хөөрхөн царайлаад байж байх ёстой гэсэн ярианууд харахаар дургүй хүрээд байдаг юм. Юу дуртайгаа хийгээд байж байг л дээ. Цаанаасаа ажил хэрэгч хүүхэд ч байгаа юм бил үү. Өөрөө ямар нэг юм хийхийг хүсээ ч бил үү. Үнэхээр дуртайдаа хийгээд явж байвал яах вэ? Дуртай юмаа авах гээд мөнгө цуглуулаад явж байгаа хүүхэд ч юм бил үү. Дураар нь орхичихооч хөөрхий. 

Жич: Хараажаар аюултай юм хийгээд явж байгаа хүүхдүүдийг хэлээгүйг эрхбиш мэдэж байгаа байлгүй.

робот

 

Дөрвөн жилийн өмнө нэг ийм бэсрэг, адал явдалт, уран зөгнөлт, утга уянгын өгүүллэг бичсэн байдаг. 

Өглөөний мэдээ: 
- Худалчийг алгаддаг робот зохион бүтээжээ. 

Оройны мэдээ: 
- "Галзуурсан" роботыг цагдаа нар устгажээ.