Босуулын унаа буцна гэж байхгүй
Буруу замаар ганц л чиглэлд
Хаа нэгтээг зорих ёстой ч юм шиг
Харин би тэнд нь алга, энд ч бас алга
Босуулын унаанд ганц тасалбар авлаагэсэн утга бүхий үгтэй энэ дууны клип тухайн үедээ их л өвөрмөц санагддаг байж билээ. Гоцлооч Дэйв Пирнерийн зохиосон энэ дуу анх гараад л хүн болгонд таалагдсан ба дууны амжилт нь ямар клип гаргахаас бараг шууд шалтгаалаад байж.
Бороонд тачигнатал хөхрөх солиот аятай
Зохицож эс чадна амьдралд, ялимгүй солиорол
Зовлон бүхнийг сөрөхөөс л ядаж амар биш үү.
Энэ талаар Дэйв ийнхүү өгүүлжээ.
Миний хувьд яг ингээд дууны клип жинхэнэ амьдралтай огтлолцож байгаад үнэндээ итгэмээргүй санагдаж байсан. Тухайн үед ёстой күүл санагдаж билээ, хүмүүсийг дуугаараа хөгжөөхийн хажуугаар бодит ертөнцөд эерэг нөлөө үзүүлнэ гэхээр. Иймэрхүү явдал хангалттай олон болохгүй шүү дээ. Нэг л мэдэхэд хийгдчихсэн дээ. Манай клипийг найруулсан Тони Кэй нэг өдөр “Сүүний сав, сүүний сав” гээд л үглээд байлаа. Юун тухай яриад байгааг нь асуусан чинь “Энэ сүүний саван дээр байгаа хүүхдүүд ээ. Бид тэднийг олох ёстой” гэсэн. Шууд л пөөх гэж бодогдсон. Зарим хүмүүс ерөөсөө ойлгохгүй байлаа. Тэднүүс “Энэ клипээрээ цомгоо сурталчлах ёстой юм биш үү. Тануус ямар нэгэн олон нийтийн юм уу улс төрийн зорилго сурталчлах ёсгүй шүү дээ” гэж ирээд л. Харин мануус “Тийм л дээ. Гэхдээ оролдоод үзэхэд болохгүй гэж үү?” гээд л. Хамтран ажиллагсадтайгаа хүртэл ингэж сөргөлдөж байсан даа. Яаж ийгээд л тухайн үед тогтолцооны эсрэг юм хийчихсэн. Би хувьдаа үүнийг их сайн амжилт гэж боддог.
Энэ клипийг хийхэд The Center for Missing and Exploited Children буюу Алдуул болон дарамтлуулсан хүүхдүүдэд туслах төв хэмээх байгууллагатай хамтарч ажиллаж байсан ба энэ бичлэгийн Америк хувилбарт орсон 36 хүүхдээс 26 нь олдсон байдаг байна. Энэ хувилбараас гадна Их Британи, Австрали зэрэг улсуудын хувилбарууд гарч байж.
Бүтэлтэй хэргүүдээс гадна харамсалтай хэргүүд ч гарч байжээ. Гитарчин Мөрфи нэгэн удаагийн ярилцлагад хэлснээр бол “Клипийн төгсгөл хэсэгт гарч байгаа алга болсон гэх охины аав нь эхнэртэйгээ хүүхдээ хэн нь авах талаар шүүхдэлцэж байхад хүүхэд нь гэрээсээ зугтсан гэж ярьж байсан ч сүүлд мэдэхэд эхнэр нь охиноо хөнөөгөөд, хашаандаа булчихсан байсан” гэнэ. Эвгүй эвгүй явдлууд ч олон байсан юм байна.
Ямартаа ч тухайн үедээ нэлээн шинэлэг клип хийсэн нь олон гэр бүлийг бүрэн бүтэн болгосон буянтай хамтлаг ажээ. Сүүлд Жэйми Н Коммонс, Скаилар Грэй хоёрын дуулсан шинэ хувилбараар ахиад гарсныг нь харж суухдаа энийг бичвэй.
No comments:
Post a Comment