Friday, March 16, 2007

Арсенал

За сайн байцгаана уу, залуус аа.

Сvvлийн vед би спортод ихээр татагдан орсныг зарим нэг нєхєд мэдэж байгаа байх аа. Энэ маань ихэвчлэн хєлбємбєг юм. Яахав євлийн спортуудыг хааяа нэг харж байгаа л даа. Тэхдээ л хєлбємбєгийг голчлон vзэж байгаа. Юу нь сонирхолтой юм бэ? 90 минутын турш гvйгээд хамгийн эцсийн мєчид гоол хийж хожиж байгаа хєлбємбєгчний, багийн баяр баясгаланг чи зэрэг мэдэрнэ. Ганцхан алдаа гаргахад ямар их зvйл єєрчилж байгааг, хэр их том эрсдэл гаргаж байгааг мэдэрнэ. Сагсан бємбєг шиг дуртай нь гvйж ороод л бємбєг хийгээд байхгvй.

За тэр ч яахав би єєрийнхєє балиалдаг багийнхаа тухай бичье гэж бодлоо. Энэ бол Арсенал юм.

Арсенал бол Английн Хєлбємбєгийн Ассоциацийн дээд лиг болох Премьер Лигийн хамгийн шилдэг баг юм. Саяхан гарсан нэг судалгаагаар єнгєрсєн зууны шилдэг баг болсон байна лээ. Дэлхийн Нэгдvгээр дайны дараахан хоёрдугаар лигээс орж ирснээсээ хойш нэг ч удаа буцаж буугаагvй нь Англид єєр багийн гаргаагvй амжилт билээ. 2003-04 оны улиралд нэг ч ялагдалгvй 38 дараалан тоглож тvрvvлсэн нь бас л нэг дээд амжилт. Энэ тєрлийн амжилтыг єєр нэг баг vзvvлж байсан ч тэр vед Лигд 24 тоглолт хийдэг байсан гэдэг.

Миний дэмжиж эхэлсэн шалтгаан бол их энгийн. Бараг тэнэг гэж хэлж болмоор юм л даа. Уржнангийн 5, 6 сарын алдад Хадаа гээд найз маань саяхан болж єнгєрсєн Аваргуудын Лигийн Финалын тухай ярив. Ливерпvvл хэмээх Английн баг ЭйСи Милан гэдэг Италийн багт эхний vед 3-0 гэж хожигдож байгаад хоёрдугаар vе дээр 3 гоол хийж тэнцээд торгуулийн цохилт хийж хожсон гэнэ гэв. Би нээх их сонирхдоггvй ч бага сага гадарладаг байсан тул их гайхлаа. Хєлбємбєг чинь ганц хоёр л гоол орж байдаг спорт биш бил vv гэж надад бодогдсон юм. Тэгээд мань эр єєрєє Манчестер Юнайтед гэх бас нэг Английн багийг дэмжиж байгаагаа хэлээд намайг аль нэг багийг дэмжиж vзвэл хєлбємбєг илvv сонирхолтой хэмээн зєвлєв.

Би бодлоо. Энэний дэмжиж байгаа багийг яасан ч дэмжиж болохгvй, бас Ливерпvvлийг бас болохгvй (ялж байгааг нь орхиод ялагдаж байгааг нь дэмждэг єрєвчхєн монгол зан) гэж бодонгуутаа Английн багуудыг сонирхов. Яагаад заавал Английн багууд вэ гэвэл, нэгдvгээрт Хадаагийн багтай єрсєлдєх боломжтой. Энэ маягаараа тvvнтэй єрсєлдєх. Хоёрдугаарт, Английн багуудын тухай нэтээс хайвал англиар мэдээлэл олдох магадлал маш єндєр. Тэгээд харж харж Арсеналыг дэмжихээр шийдэв. Яг тэр улиралд манайх хоёрт орсон байлаа. Уул нь єнгєрсєн улирлынх нь форм хэвээрээ байсан бол дахин тvрvvлэх л байсан байх. Даан ч Челс тvрvvлээд, манайх удаалж Манчестер Юнайтед гурвалсан байсан юм. Аваргуудын Лигийн цомыг хvртсэн Ливерпvvл тавд орсноор Аваргуудын Лигт орох эрхгvй болсон ч ємнєх улирлын аваргууд нь аваргаа хадгалах боломжтой байх гэсэн шалтгаанаар орсон юм.

Шинэ улирал манайхны хувьд маш хэцvv байлаа. Учир нь багийн ахлагч байсан Патрик Виера Италийн Ювэнтус багт худалдагдсанаар манайхны одоо хvртэл vргэлжилж байгаа шилжилтийн vе эхэлсэн юм. Манайх маш олон хожигдож, тун тогтворгvй тоглолт vзvvлж байлаа. Гэвч би vvнд нь баярлаж байсан юм. Яагаад гэвэл би энэ багийг хvнд vед нь ч дэмжиж байсан гэж хэлэх боломжтой болохоор тэр. Тэгэхдээ одоогийн багийн бvрэлдэхvvнийг харах юм бол маш их ирээдvй харагдаж байгаа.

За vлдсэн зvйлсийг маргаашнаас бичье.

1 comment:

Зэлмэ said...

za bai arsenald chin henry baidag baihaa. bi chelsea g demjdeg yum l daa