Саявтархан ийм кино гарсныг нь vзсэн. Таалагдсан. Гол нь тамхины тухай биш маргааныг яаж явуулбал болох вэ гэсэн талаар юм шиг байна лээ.
Тэгэхдээ би энэ удаад тамхины тухай ярихаар шийдлээ.
Бvvр жоохон байхад (бага насны дурсамж дээр байх vед байх аа) тамхи vнэрлэхэээрээ л vхэх гээд байдаг хvvхэд байж билээ. Би бас vнэртэй ус vнэрлэж чаддаггvй шууд гулгиулчдаг байсымдаг. Ер нь бие тийм ч сайнгvй, доожоо муутай туранхай шар бацаан байлаа. Аав, ээж, євєє гээд ихэнхи нь тамхи татдаггvй байсан болохоор тамхинд огт дургvй байсан.
Арван жилд ороод байж байхад манай ангийнхнаас нэлээн хэд нь татдаг байсан юм. Тамхиа хуруундаа хавчуулчаад их л донжтой зогсоцгооноо. Утааг нь цагираглуулаад л vлээнэ. Хамраараа гаргана. Чихээрээ. Арай л нvдээрээ гаргахгvй. Нэг удаа харин нvдээрээ гаргаж чадна гэж хэлж байгаа хvvхэдтэй тааралдаж байсан шvv. Харуулаагvй л болохоос. Худлаа хэлж байсан байх гэж сvvлд нь бодсон.
За тэгээд нєхєд тамхи татаад байна би хоцрох нь ээ гэсэн бодол тєрєв. Тамхи татаад л утааг нь vлээгээд зогсож байхад нэг л бардам пээдгэр харагдах байх гэсэн бяцхан горьдлого. Аргагvй дээ жижигхэн давжаа биетэй хvv ганц удаа том хvvхэд шиг харагдая л даа. Намайг хаа очиж хvн дээрэлхэж байгаагvй юм шvv. Багаасаа хvмvvсийн аргыг олоод сурцан байсан юм шиг байгаан.
За тэгээд тамхинд орох хэрэгтэй гэсэн тєлєвлєгєє хэрэгжиж эхлэв. Нэгдvгээр vе, АЖИГЛАЛТ. Тамхи анх удаагаа татах гэж байгаа болохоор эвгvй байдалд орохгvйн тулд анх татаж vзэж байгаа бусад хvvхдvvдийг харав. Хуруундаа яахав эв муутайхан ч гэсэн бvгд л боломжийн хавчуулцгаачих юм. Уруулдаа хvргээд л сорно. Гайгvй л орж байгаа бололтой. Орох ч яахав залгидаг гэж нэг хvvхэд хэлж байсан. Залгихыг нь залгиад буцааж гаргадаг юм байна л даа гэж би бодлоо. Харин хvvхдvvд гаргахдаа алдаа хийгээд байна даа. Яг тэр хавьд л хахаж харагдахын. Хоёрдугаар vе, БЭЛТГЭЛ АЖИЛ. Аав ээж хоёр татдаггvй ч гэсэн хvмvvс тамхи их єгдєг байсан юм шиг байгаан. Манай шкафанд нэг блок Челленжер гэдэг нэртэй тамхи байсан юм. Би тэрнээс нэгийг нь сугалаад авчлаа. Нэг хайрцагийг. Гал тогооноос шvдэнз. Гуравдугаар vе, ТУРШИЛТ. Нэг хайрцаг тамхи, нэг хайрцаг шvдэнз. Жорлон руугаа орлоо. Манайд хvмvvс тамхи татдаггvй ч гэсэн айлын ах нар жорлондоо орж татдагийг нь харж байсан юм. Шvдэнзээ зурлаа. Тамхиа асаалаа. Баруун гарынхаа долоовор дунд хоёр хурууны завсар хавчууллаа. Тийм ч чанга биш, бас сул биш. Уначиж магадгvй. Хуруу чичирч байна. Аав ээжээс айж байгаа байх даа. Тамхи хулгайгаагаар татаж байгааг мэдвэл яах бол? За хуруундаа хавчуулах процесс амжилттай явагдаж єнгєрєв. Одоо гол ажил. Уруулдаа хvргэлээ муухай эхvvн vнэр хамар єєд цоргив. Уруулдаа ойртуулаад харахад тамхины утаа хуруугаар дамжин хєвєрдєгийг олж тогтоов. Улмаар дээшээ хєєрсєєр нvд рvv шуд ордог юм байна. Хорсоод л явчлаа. Аа новш ямар муухай хорсдог юм бэ. За яахав дасах байлгvй гэж бодсоор соров. Ам руу орж байгаа утаа шууд л балиар амтаараа танигдана. Залгих ёстой гэсэн зааврын дагуу залгилаа. Аймаар муухай амт. Шууд л огиулах гэж байна. Нvднээс нулимс цийлэгнээд л ирлээ. Утаанаас болсон байх. За энийг тэсчихвэл аяндаа дасч л таараа гэж бодов. Нэлээн хэдэн ширхэгийг татлаа гэж бодоод байж байтал гэнэт хайрцаг хоосорсон байхыг анзаарав. Пєєх би бvтэн хайрцаг тамхи татчиж гэж бодохоор дотор сонин. Нэг ёсны бахархал тєрєх ёстой гэж би бодлоо. Хvлээлээ. Байдаггvй шvv. Харин ч дотор муухайраад толгой эргэж байна.
Их дээр бичиж байсан юмаа засч, vргэлжлvvлээд оруулъю гэж бодсоноо болиод энэ чигээр нь орхив.
No comments:
Post a Comment