Thursday, June 10, 2021

Nirvana - The Man Who Sold The World

 

Who knows?
Not me
We never lost control
You're face to face
With the man who sold the world
Хэн мэддийн?
Би лав биш
Барьц алдсан юм алга зүгээр
Өөдөөс чинь хараад суугаа би
Өөрөөсөө бусдыг худалдчихсан хүн байна, яады.



Wednesday, June 09, 2021

HITCH ACTUALLY

Хөнгөхөөн хоёр хөөрхөн киноны эхлэлийн хөгжим, монологийг эвлүүлчихье байз.

***
Whenever I get gloomy with the state of the world, I think about the arrivals gate at Heathrow Airport. General opinion's starting to make out that we live in a world of hatred and greed, but I don't see that. It seems to me that love is everywhere. Often it's not particularly dignified or newsworthy, but it's always there – fathers and sons, mothers and daughters, husbands and wives, boyfriends, girlfriends, old friends. When the planes hit the Twin Towers, as far as I know none of the phone calls from the people on board were messages of hate or revenge – they were all messages of love. If you look for it, I've got a sneaky feeling you'll find that love actually is all around.
***
Хорвоогийн явдлыг бодож дүнсийх бүрдээ би Хитроу нисэх буудал дахь зорчигчдын гарах хаалгыг боддог юм. Бидний амьдарч буй энэ дэлхий үзэн ядалт, шуналаар дүүрэн гэх үзэл ер нь газар аваад байгаа боловч надад тэгж санагддаггүй. Харин ч хаа сайгүй хайр дүүрэн байдаг. Яахав нэг их зарлаж мэдээлээд байхаар гоё, эсвэл сүржин биш боловч, байж л байдаг. Эцэг хүүгийн, эх охины, эхнэр нөхөрийн, найз залуугийн, найз охины, хуучин найзын гээд л. Хос цамхагийг онгоцоор мөргөж унагаах үед тэр онгоцон дотроос гадагш залгаж байсан дуудлагууд миний л мэдэхээр үзэн ядалт, өс хонзогнол биш харин хайраар дүүрэн байсан. Хэрвээ та сайн ажиглах юм бол жинхэнэ хайр хаа сайгүй байгааг олж харах байх гэсэн хоржоонтой бодол надад байдаг.
***
Бантагнасан: Д.Цогчулуун
2021.06.09



Monday, May 31, 2021

Элчин оров

 Өчигдөр Сөүл дэх Монгол Улсынхаа элчин сайдын яамнаа одож ерөнхийлөгчийн сонгууль өгөв. Өөрийн хувьд зөв гэж бодсон нэр дэвшигчийг дугуйллаа. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат гурвын дундаас “Датаком”-ын Энхбат захирлыг л тодорхой сонголт гэж үзээд сонгосон. Яагаад гэдгийг хальт тайлбарлая. Ер нь бол сонгосон хүнээ зарлах, дээр нь нэмээд шалтгаанаа тайлбарлах шаардлага байхгүй л дээ, мэднэ.

Нэр дэвшигчийн бусдаас ялгарах онцлог шинж нь “боловсролтой” гэгдэх хүртэл дордсон тогтолцооны эсрэг л санал өглөө. Өнөөг хүртэл Монголд улс төрийн хоёр хүчин зонхилсоор ирсэн. Онолын хувьд жинхэнэ арцалддаг байх ёстой хоёр хүчин маань харин нийлж найрлаад, улсаа хөгжүүлэх үндсэн чиг шугамаасаа далийгаад алга болсон санагдаад байгаам. “Ерөнхийлөгч”-ийн гэх албан тушаалын ажил үүргийн хуваарь, эрх хариуцлага нь Монгол улсын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалтай харьцуулбал хязгаарлагдмал гэдгийг ер нь бол мэднэ л дээ. Гэхдээ тэр байран дээр өнөөх хоёр улс төрийн хүчнээс хүн тавиулж найр хавтгайруулж төвдөмгүй санагдаад. Олуулаа нийлж суучхаад бүхнийг хүч түрэн шийдэж байгаа нөхдийн эсрэг ганц атугай эрүүл ухааны дуу хоолой байгаасай гэж бодсон доо л сонголтоо хийв. Яг одоо хоолойгоо боомилуулчхаад байж байгаа бизнес эрхлэгчид, гадаад хөрөнгө оруулагчид, ер нь товчхондоо Монгол улсын хөгжлийг урагшлуулж магадгүй, урагшуулах хүсэлтэй байгаа байгууллага/хүмүүст тэр эрүүл ухааны дуу хоолой маш хэрэгтэй байна.
Уг нь Энхбат захиралтай ойролцоо түвшний гурав дөрвөн хүн нэр дэвшээд, сонгогч биднийг яахаа мэдэхээ байтал “зовоодог” байсан бол хичнээн сайхан. Удам судар, угсаа гарвал судлал, их бага идэж уусан гэх тулга тойрсон асуудлаар толхилцож байсанд орвол хэнийх нь дэвшүүлж буй бодлого Монгол улсын ирээдүйд тустай вэ гэсэн тэнгэрийн асуудлаар маргалдаж суудаг байсан бол хичнээн сайхан. First world problems буюу манайхаар бол хөгжингүй орны асуудал л юм даа.
***
Миний хувьд элчин дээр очих бүрд нэг тийм аятайхан мэдрэмж төрдөг. Суугаа улс дахь эх орны минь хэлтэрхий гэж бодогддог болохоор дотно гэх үү. Өчигдөр манай элчин сайдын яам их гоё байсан. Дээрээс нь сонгуультай анх танилцаж байгаа охинд минь энэ санал өгөх үйл явц их сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Гараад алхаж байснаа:
- Сая тэнд аягүй сүртэй санагдлаа, - гэж байна. Тэгэхээр нь:
- Ёслол төгөлдөг, сүрлэг санагдсан уу? - гэж асуусан чинь:
- Аанхаа, сүртэй юм байна. - гэнэ ээ.
Сонгуульд оролцох нь Монгол улсын иргэн хүний хувьд их ач холбогдолтой явдал болохыг ойлгуулах гэж бодсон юм. Жаахан ч гэсэн үр дүнд хүрэв бололтой.

Friday, April 30, 2021

Аав аймаар гунигтай идээд байх юм

 Гарах гээд өглөөний цайгаа ууцгааж байв. Охин өөрийнхийгөө идчихээд над руу хэсэг харж ээ сууснаа:

- Аав аймаар гунигтай идээд байх юм, - гэнэ ээ.
Зурагтаар Аэросмитын энэ дуу эхэлж таарсым л даа. Надад бол гуниглаад байсан юм байхгүй. Би ямар яасын.

Tuesday, April 06, 2021

Johnny Cash - Hurt


Өвчин мэдрэх нь үү гээд
Өнөөдөр биеэн би хатгаж үзэв.
Цор ганц үнэн мэдрэмж,
Цоргих өвчнийг тэвчин суув.
Хатгуур зүүнээс гарсан нүхнээ
Хуучин мэдрэмж түлэх мэт чивчирнэ.
Далдхан нууж мартах гэсэн
Дотно бүхэн санаанд тодхон.
Хэн болчхоов дээ би
Хонгор анд минь?
итагдали...
Жонни Каш гуайн энэ дуу үнэхээр сайхан дуу шүү. Бараг өдөр болгон л сонсдог.