Грийн Дэй хамтлагийн тоглолт эхлэхийг хүлээгээд зогсож байгаа үзэгчид уйдсандаа Бохемиан Рапсоди дуулж байгаа бичлэг.
Thursday, November 12, 2020
Wednesday, November 11, 2020
가족송 "고마워요"
Энэ дуу болбаас манай хүрээлэнгийн узель дээрээс ажил тарахын алдад явуулдаг дуу байгаа юм. Санаа нь их хөөрхөөн. Охин нь аав ээждээ зориулаад гурвуулаа ингээд гэр бүл байгаа нь яасан сайхан юм бэ энэ тэр гэсэн ерөнхий утгатай. Узелиэс энийг тавьдаг нь "эртхэн гэртээ хариач дээ, эрдэмтэн багш нар аа" гэх маягийн. Яг өнөөдрийн байдлаар миний хамгийн сонсох дуртай солонгос дуу байна даа гэж. хаха. Дагаж дуулсхийж байгаад л гараад явчихна шүү дээ.
***
아빠, 아침에 출근할 때
뽀뽀해줘서 고마워
엄마 품에서 잠이 들 때
잘 자라줘서 고마워
아빠 엄마 아니에요
우리가 더 고마워요
아빠빠빠빠 고마마워요
사랑해줘서 고마워요
엄마마마마 고마마워요
사랑해줘서 고마워요
기쁠 때에도 슬플 때에도
가족이라서 고마워요
아빠 엄마는 나만 보면
우리 예쁜 딸 고마워
아빠 엄마 아니에요
함께라서 고마워요
아빠빠빠빠 고마마워요
사랑해줘서 고마워요
엄마마마마 고마마워요
사랑해줘서 고마워요
기쁠 때에도 슬플 때에도
가족이라서 고마워요
***
Saturday, November 07, 2020
Jack Savoretti - Breaking The Rules
Сайхан дуу шүү.
Энэ орчлонд би орь ганцаараа, өөрийн замыг гаргаад
Хожмын цагт өөртөө хангалуун байхыг хичээсээр
Энэ орчлонд би орь ганцаараа, өөрийн хүслээр явна
Хүчтэй байх ёстой би, чанга байх ёстой.
Thursday, November 05, 2020
V for Vendetta
Бүү март, Арван нэгдүгээр сарын тавныг бүү мартацгаа!
***
“Монологийг монголчлох аян”-ы ээлжит нэгэн бичвэр. Олон сарын өмнө энэ киноны энэ хэсгийг монголчлоодох гэсэн дуудлагыг эрхэм найз Tathagata өгчилгөж билээ. Нэг үсгээр дагнах гэж нэлээн хичээгээд чадахгүй цөхөрч орхисон байснаа сая хальт гар хүрсэн болоод орууллаа. Угаасаа нэг үсгээр дагнахад бүтэхгүй бололтой. Үүнээс цааш газар үгүй хэмээн бууж өгөв.***
- Би таныг яах ч үгүй гэдгээ амлая.
- Та хэн бэ?
- Хэн бэ гэж үү? Хэн гэдэг бол юу гэдгээс үүдэн гарах нэгэн хэлбэр төдий, би юу вэ хэмээвээс баг зүүсэн хүн билээ.
- Би харж байна л даа.
- Мэдээж та харж чадна. Таны харах чадварт эргэлзсэн минь үгүй билээ. Харин баг зүүсэн хүнийг хэн бэ гэж асууж байгааг тань л элэглэсэн төдий.
- Өө, за.
- Гэхдээ үлэмжийн сайхан энэхүү үдэш, тохуутай энгийн баг мэт харагдах дүр царайныхаа цаад утгыг тайлан хэлэхийг зөвшөөрнө үү.
Харцгаа! Хаа ч харагдах хошин жүжигчин мэт энэ хүмүүн, хоног өдрүүд шиг холилдон сүлэлдэх хувь тавилангийн эрхээр хохирогч бас хэрэгтэн хэмээн хөсөр хаягдсан. Харагдах төрх нь ихэрхэг сэтгэлийн халхавч төдий боловч хэдийн хоосорч, хаягдсан хүн зоны хэлэх үг дуу хоолойн илэрхийлэл.
Гэхдээ хуучран замхарсан цагийн энэ хилэгнэлийг дуудан авчрахын учир нь юу хэмээвээс хүмүүний хүсэл зоригийг хавчин хяхаж, хүчлэн дарах хязгааргүй хомхой, ховдог, хөнөөлт бүхнийг хаацайлан хямгадах эдгээр харх төрхтнүүдийг нухчин дарж, хуйгаар нь сөнөөхийн цондон буюу! Өс хонзонгоос өөр ямар ч ял шийтгэл үгүй, цусан өшөөг цухалдсан олны эш болгон барьж, цөхрөл гутрал биш харин өмөг түшиг, өнө мөнхийн сэрэмж хэмээх утгаар нь бэлэгдэх билээ. Хий сүржин үгээр дүүргэж, хэтэрхий нуршин улиглаж ханасан тул энгийн сайхан үгээр энд тантай ийнхүү танилцаж байгаадаа ихэд талархаж буйгаа хэлэхийн ялдамд дуудах нэрээ Вий хэмээн мэдүүлсүгэй.
***
Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.02.25
Зургийн эх сурвалж: https://www.behance.net/gallery/10868343/V-for-Vendetta
Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=Z4RCK8LAFM0
Sunday, November 01, 2020
Машинд дайруулчихлаа мэдэв үү
Өглөө эхнэрийн дуудлагыг сонсолгүй өнгөрөөснөө мэдээд эргээд залгатал авдаггүй ээ. Хэсэг байж байгаад залгаж байна. Утсаа авсангүй гэж бид хоёрт уурлажээ.
- Эхнэр мэхнэрийнхээ дуудлагыг авдаггүй муу нөхөр байна. Би энд машинд дайруулчихлаа. - гэхчлэн загнаж байгаад ярих юмаа яриад салгав.
Хэсэг хугацааны дараа залгахад ахиад л сонсолгүй өнгөрөөд, бас л эргүүлэн залгаж байгаад ярив. Мань хүн их бухимдсан байна.
- Машинд дайруулчихлаа мэдэв үү, - гээд л. Охин тэгсэн чинь хажуунаас их гайхсан өнгөөр:
- Ахиад уу?
Утасны цаана уурлаж байсан хүн писхийтэл инээгээд уур нь дуусчихсан. Охины бодлоор бол би гэж хүн эхнэр нь машинд дайруулчхаад байхад тэгээл гэртээ хүүхэдтэйгээ зурагт хараад сууж байх хүн юм байна л даа.
Subscribe to:
Comments (Atom)
