Thursday, June 10, 2021

ОЗИМАНДИАС

 Ноднингийн бантан

“Алдар минь Озимандиас, Хаадын Хаан,
Аюутугай, бүтээсэн бүхнийг минь хараад!”


ОЗИМАНДИАС Английн найрагч Перси Шелли, Хорас Смит хоёр ижил сэдвээр ижил нэртэй хоёр шүлэг бичиж хоорондоо хоёр долоо хоногийн зайтай нийтлүүлсэн байдаг. Үүнээс Перси Шеллигийн хувилбарыг хүмүүс ихээхэн эш татдаг билээ. *** Перси Шеллигийн “Озимандиас” Хол эртний улсаар хэрэн тэнүүчлэгч хүмүүнтэй уулзахад Хэлж билээ ийнхүү: Цээжин бие үгүй аварга хоёр чулуун хөл Хоосон цөлд зогсон буй. Ойролцоо нь харин элсэн дээр Хагас нь далдлагдаж, хагарсан толгой байна, хөмсөг зангидаж, Хөмхий зуусан, хахирган зарлигийн хөндий мушийсныг Харж мэдэрсэн барималч амьгүй чулуунд мөнхөлсөн нь үлджээ, Хийрхэн зангах гар, хомхойлон шимэх зүрхийг нь ч бас. Хөл суурин дээр нь цохиостой, эдгээр үгс: “Алдар минь Озимандиас, Хаадын Хаан, Аюутугай, бүтээсэн бүхнийг минь хараад!” Дэргэд нь гэвч юу ч үгүй. Хамхран унаж, элэгдэн мөхөх Аварга хэлтэрхийнүүд, бас хил хязгаар үгүй, эзгүй хоосон Ашид ганцаардмал, эцэсгүй үргэлжлэх элсэн цөл л манхайна. *** Хорас Смитийн “Озимандиас” Мисир нутгийн аниргүй цөлд, ганцаар, Зүйргүй том хөл дүнхийнэ, сүүдрээ алслах зүйл Элсэн цөлд түүнээс өөр үгүй. “Би болбаас аугаа ОЗИМАНДИАС” хэмээн чулуу өгүүлнэ, “Хаадын Хаан, аугаа энэ хот Хийсэн бүхнийг минь харуулнам зээ”, гэвч Хот нь үгүй, Хөлнөөс бусад зүйлс цагийн эрхээр элэн баларч Хоосрон мартагджээ Вавилоны энэхэн туурь. Бид гайхнам, - хэмээн ангууч хэлэх магад Бидний энэ гайхамшигт үе, цагийн эрхээр баларч Лондон байсан газар, чоно авлуут зогтусаад, Үлдэж хоцорсон үлэмж том байгууламжийг ажиж, Сураг алдарсан ямар гээчийн иргэншил Суурьшиж асныг гайхах болов уу, эзгүй тэр газарт. Монголчлон буулгасан Д.Цогчулуун 2020.06.10 Зургийн эх сурвалж: https://benjiebensing.wordpress.com/2015/12/17/ozymandias/ *** Percy Shelley's "Ozymandias" I met a traveller from an antique land Who said: Two vast and trunkless legs of stone Stand in the desert. Near them, on the sand, Half sunk, a shattered visage lies, whose frown, And wrinkled lip, and sneer of cold command, Tell that its sculptor well those passions read Which yet survive, stamped on these lifeless things, The hand that mocked them and the heart that fed: And on the pedestal these words appear: 'My name is Ozymandias, king of kings: Look on my works, ye Mighty, and despair!' Nothing beside remains. Round the decay Of that colossal wreck, boundless and bare The lone and level sands stretch far away. *** Horace Smith's "Ozymandias" In Egypt's sandy silence, all alone, Stands a gigantic Leg, which far off throws The only shadow that the Desert knows:— "I am great OZYMANDIAS," saith the stone, "The King of Kings; this mighty City shows The wonders of my hand."— The City's gone,— Naught but the Leg remaining to disclose The site of this forgotten Babylon. We wonder,—and some Hunter may express Wonder like ours, when thro' the wilderness Where London stood, holding the Wolf in chace, He meets some fragment huge, and stops to guess What powerful but unrecorded race Once dwelt in that annihilated place.[

Nirvana - The Man Who Sold The World

 

Who knows?
Not me
We never lost control
You're face to face
With the man who sold the world
Хэн мэддийн?
Би лав биш
Барьц алдсан юм алга зүгээр
Өөдөөс чинь хараад суугаа би
Өөрөөсөө бусдыг худалдчихсан хүн байна, яады.



Wednesday, June 09, 2021

HITCH ACTUALLY

Хөнгөхөөн хоёр хөөрхөн киноны эхлэлийн хөгжим, монологийг эвлүүлчихье байз.

***
Whenever I get gloomy with the state of the world, I think about the arrivals gate at Heathrow Airport. General opinion's starting to make out that we live in a world of hatred and greed, but I don't see that. It seems to me that love is everywhere. Often it's not particularly dignified or newsworthy, but it's always there – fathers and sons, mothers and daughters, husbands and wives, boyfriends, girlfriends, old friends. When the planes hit the Twin Towers, as far as I know none of the phone calls from the people on board were messages of hate or revenge – they were all messages of love. If you look for it, I've got a sneaky feeling you'll find that love actually is all around.
***
Хорвоогийн явдлыг бодож дүнсийх бүрдээ би Хитроу нисэх буудал дахь зорчигчдын гарах хаалгыг боддог юм. Бидний амьдарч буй энэ дэлхий үзэн ядалт, шуналаар дүүрэн гэх үзэл ер нь газар аваад байгаа боловч надад тэгж санагддаггүй. Харин ч хаа сайгүй хайр дүүрэн байдаг. Яахав нэг их зарлаж мэдээлээд байхаар гоё, эсвэл сүржин биш боловч, байж л байдаг. Эцэг хүүгийн, эх охины, эхнэр нөхөрийн, найз залуугийн, найз охины, хуучин найзын гээд л. Хос цамхагийг онгоцоор мөргөж унагаах үед тэр онгоцон дотроос гадагш залгаж байсан дуудлагууд миний л мэдэхээр үзэн ядалт, өс хонзогнол биш харин хайраар дүүрэн байсан. Хэрвээ та сайн ажиглах юм бол жинхэнэ хайр хаа сайгүй байгааг олж харах байх гэсэн хоржоонтой бодол надад байдаг.
***
Бантагнасан: Д.Цогчулуун
2021.06.09