Saturday, January 30, 2021

АМЬД БАЙХ


 "Гэрлэлтийн тухай" кинон дээр жүжигчин Адам Драйвер нээх аятайхан дуу дуулдаг. Гэр бүл цуцлуулж байгаа тухайгаа найзууддаа яриад сууж байтал төгөлдөр хуураар Бродвэйн алдарт Company мюзиклийн "Амьд байх" нэртэй дууны нот явж эхлэхийг сонсоод ухасхийн босч дуулдаг. Дуутай холбоотой бодлоо тээр доор бичье. Үзээгүй хүн байвал спойлер шиг санагдаж магад.


***

Зургийн эх сурвалж: https://www.amazon.com/Marriage-Quality.../dp/B082P9NX5P

Бичлэгийн хаяг: https://youtu.be/TW8IaLXvOgk

***

АМЬД БАЙХ

Хэн ч юм чамайг чанга тэврээд,
Хэн ч юм чамайг гүн шархлуулаад,
Хэн ч юм чиний суудал дээр залраад,
Нойрыг чинь сүйтгэнэ.

- Наадах чинь үнэн, гэхдээ бас ч ингэж хэлж болохгүй ээ.
- Бүх юмыг ингээд л дүгнэчихэж байгаа юм уу?
- Хэнтэй ч юм хамт байхгүй байх зөндөө олон шалтаг чамд байна, гэхдээ Роберт аан гээ, ганцаараа байх ганц аятайхан шалтаг чамд алга шүү дээ.
- Алив ээ, чи яг болох гээд байна, Бобби. Яг л болох гээд байна.

Хэн ч юм чамаар дэндүү дутаж,
Хэн ч юм чамайг дэндүү их мэдэж,
Хэн ч юм чамайг гэнэт орхиж,
Хар тамаар зүтгүүлнэ.

- Юу харахаа мэдэж байгаа шүү дээ, тийм ээ.
- Чи хүүхэд байхаа байсан шүү дээ, Робби. Ахиад хүүхэд шиг байж чадахгүй байх аа даа, жаал минь.

Амьд байх,
Амьд байх,
Амьд байх.

- Лаагаа үлээгээрэй, Роберт, тэгээд хүслээ бод. Юу ч юм хүс! Юм хүс!

Хэн ч юм намайг тэврээч,
Хэн ч юм намайг гүн шархлуулаач,
Хэн ч юм миний суудалд залраад
Нойрыг минь хулжаагаач
Надад мэдрүүлээч
Амьд байхыг,
Амьд байхыг.

Хэн ч юм надаар дэндүү дутаач,
Хэн ч юм намайг дэндүү таниач,
Хэн ч юм намайг гэнэт орхиж
Харанхуй тамаар зүтгүүлээч
Дэмжлэг үзүүлээч
Амьд байхад минь,
Амьд байлгаад өгөөч.
Амьд байлгаад өгөөч.

Эргэлзүүлээч намайг,
Элэглээч магтаалаараа,
Ашиглаач намайг,
Өөрчлөөч миний өдрүүдийг.
Гэхдээ ганцаараа бол ганцаараа, амьд биш.

Хэн ч юм намайг хайраараа бүчээч,
Хэн ч юм намайг хүчээр дурлуулаач,
Хэн ч юм намайг амжилтад хүргээч,
Би үргэлж л тэндээ,
Чам шиг л айгаад,
Хамтдаа тэмцэнэ
Амьд байх гэж,
Амьд байх,
Амьд байх!

***

Энэ дууны хувьд мюзикл дээрх Роберт буюу Бобби гэж залуугийн дуулдаг дуу юм. Ер нь бол хамаг найзууд нь хэдийн хосуудаа олцгоочихсон мань эр ганцаараа гон бие гозон толгой царайлаад байж байгаа эр. Төрсөн өдрөөрөө нөхөдтэйгээ байж байхдаа бүгдийг нь шоолон дуулж байгаа юм. Найзуудынх нь яриаг дууны дундуур Чарли давтаад явдаг. Явцын дунд нөхөр ер нь хайр дурлал, хамтын амьдрал тийм ч муу юм биш байна гэж ухаарч байгаа тухай.

Харин Чарлигийн хувьд бол яг эсрэгээрээ. Өөрийнх нь бодлоор бол бүтэн, сайхан амьдралтай байсан ч нэг мэдэхэд хамаг юм нь алга болчихсон. Хоосон. Дуун дээр гардаг шиг ганцаараа гэдэг ганцаараа л гэсэн үг, амьд биш болчихсон. Тэрнийгээ яг дуулж байхдаа өөрөө гэнэт ухаарч харамсаж байгаа тухай. Эр хүний хувьд гэх үү дээ энэ дуулдаг хэсэг дээр үнэхээр өрөвдсөн. Ялангуяа тэр сүүлийн санаа алддаг хэсэг гомдмоор.

***

Монголчлон буулгасан: Д.Цогчулуун
ЧҮНДЖ Паблишинг
2021.01.30

Wednesday, January 27, 2021

The Devil’s Daughters w/ Danny B Harvey - Rock Boppin’ Baby (Sexy)

 Хэд хэдэн удаа сонссоныхоо дараа нээх онц биш дуу байж гэдгийг мэдэж энэ тэр :ногоон: Яадгийн би тэр жижиг зургийг хараад орсон гэдгээ хаана ч хэлнэ.

😛 Надтай адилхан өгөөш хүртэж энийг үзсэн улсын коммэнтуудаас эш татвал:
I had to put my glasses on to listen to this
Энийг сонсох гэж нүдний шилээ зүүх хэрэг гарав.
Alright thumbnail, you win this time.
За жижигхэн зураг минь, энэ удаа чи ялжээ.
Same here. Nice pair... the singers I mean.
Би ч бас тэгж бодож байна. Дажгүй хоёр... дуучдыг хэлсийм шүү.
This is by far the breast song I've heard all year.
Жилийн турш сонссон хамгийн хөх дуу байна.
Lets give a shout out to the guy who lowered the air conditioner
Өрөөний агааржуулагчийг багасгасан залууг магтан дуулцгаая аа.
The dark haired lady was noticeably turned off by the guitar solo, we all concur
Хар үстэй бүсгүйд гитарын гоцлол нэг их таалагдаагүйг бид бүгд харцгаалаа.



Tuesday, January 19, 2021

ХҮНИЙ ОЛОН

 ХҮНИЙ ОЛОН

Заль мэх, зүхэл хүчирхийлэл,
Завхарсан мунхрал дүүрэн
Хүмүүн төрөлтөн хүссэн цагтаа
Хэнийг ч завхруулах чадалтай
Алахдаа шилдгүүд, алахын эсрэг номлоно
Атаа хорсолд шилдгүүд, ариун хайрыг номлоно
Аа харин дайнд шимтэгчид энхийг тунхаглана
Бурхныг номлогчид бурхан хэрэгтэй
Энхийг номлогчид энх тайван үгүй
Энхийг номлогчид хайр үгүй
Болгоомжил, номлогчдоос
Болгоомжил, мэдэгчдээс
Болгоомжил, ном үргэлж уншигчаас
Болгоомжил, ядуу хоосныг үзэн ядагч эсвэл шүтэн бишрэгчээс
Болгоомжил, яаран магтагчаас
Яагаад гэвэл тэд хариу нэхдэг
Болгоомжил, яаран хоригчоос
Яагаад гэвэл тэд эс мэдэхээс эмээдэг
Болгоомжил, бусдын нөөлөгт хургагчаас
Ганцаар тэд юу ч биш
Болгоомжил, жирийн эр эм хүмүүсээс
Болгоомжил, тэдний хайраас, хайр нь барагтайхан
Барагтайхнаа л эрнэ
Гэвч үзэн ядалтад нь үлэмжийн чанар буй
Үлэмж чанартаа хөтлөгдөж үхэлд хүргэх хүч бий
Хэнийг ч егүүтгэнэ
Ганцаардлыг эс хүснэ
Ганцаардлыг эс ухна
Биш гэсэн бүхнийг
Бушуу түргэн сүйтгэх гэнэ
Урлагийг бүтээх чадалгүй тул
Урагшгүй яваа өөрсдийг нь
Угаас хорвоо орхисон гэнэ
Гүйцэд хайрлах чадалгүй тул
Гүн хайрыг чинь дутуу
Гээд бас үзэн ядна
Гэхдээ үзэн ядалт нь үлэмж төгс
Яг очир эрдэнэ мэт
Яг мэс мэт
Яг уул мэт
Яг бар мэт
Яг хорт ургамал мэт
Тэдний төгс бүтээл
- Буковски
Монгол хэлнээ буулгасан Tsogchuluun Davaadorj
Жавхаагийн ханан дээрээс хуулав. 😛



Friday, January 15, 2021

Нэр

 Гадгаадад байгаа бидний хувьд хүүхдийн нэр бас их чухал байна аа. Р болоод Л үсэг дараалаад орсон нэр охиндоо өгчихсөн минь энэ Гуулингийн улсад бас л хөөрхөн төвөг болж байх шиг байгаа юм. Ганц хоёр жилийн өмнөөс сургууль дээрээ үздэг англи хэлний хичээлийн хүрээнд хүүхэд бүр англи нэр сонгоход л мань хүний нар гарч башийх шиг болсон. Эмма Ватсоны Эмма гэдэг нэрийг өөртөө сонгож авсан. Фриэндс дээр Росс, Рэйчил хоёрын хүүхдийг Эмма гэдгийг мэдээд бас далимдуулан баярлаж үзнэ билээ. Тэгснээ бүүр ахилыг аваад "Ер нь би өөрийгөө Эмма гээд нэрлэчихдэг юм бил үү?" гэж хэлж үзсэн. Би ч Тамирын голын "Дэвхрэг" Итгэлт шиг л "аавынхаа тархиан гашилгаж байж бодож олсон сайхан нэрийг гадаад нэрээр солих хүйтэн сэтгэлтэй хүний үр юм бол солиод аль" гэж улайлган байж хэвээр нь үлдээлгэх болсон шүү.


https://www.facebook.com/photo/?fbid=10225619554264179&set=a.2116408078286


***

Нэр гэснээс өдөрхөн л бодож байсан юм. Хүүтэй болоод Ачхүү гээд нэр өгчихвөл гарууд сайхан манарах байх даа гэж. "Цогчулууны Ачхүү байна аа" гэнгүүт хүмүүс энэ Цогоо чинь хэдийдээ ач зээтэй болчхов гэж мангартаад л... хаха

Wednesday, January 13, 2021

Галзуурцгаая, солиорцгооё,

 Галзуурцгаая, солиорцгооё,

Ганц ганц дурлацгаая
Элийрч балайраад
Энд тэнд гэлтгүй
Хүний бас өөрийн зүрхсийг
Хөндлөн гулд гишгэчээд
Дараа нь
Давслаад, сэмжинд ороогоод
Элэг аятай шүүрхийгээр нь
Ээдсэн сэтгэлийн нулимсаар
Даруулаад хүртэж орхиё
Дараа нь
Гуниглая... үхсэн баас.
Даанч
Галзуу ганцаа хүлээсээр
Гадаа гэртгүй жиндүү
Эрүүл ухаанд хүлэгдэж
Эндээ бүгд дуусах тавилантай