"I disapprove of what you say, but I will defend to the death your right to say it'' (Хэлэх үгийг тань эс таалавч түүнээ хэлэх эрхийг тань хамгаалсаар үхэхэд би бэлэн) хэмээх сүрт үгийг Францын алдарт зохиолч Вольтерыг хэлсэн гэж ихэнх хүмүүс үздэг боловч энэ үгийг түүний бичсэн аль ч зохиол болон гар бичмэлээс нь олж чадаагүй билээ. Тэр нь ч аргагүй юм. Түүний зан чанарыг тодорхойлон бичихдээ энэ эшлэлийг өөр нэгэн зохиолч бичсэнийг Вольтерын хэллэг хэмээн андуурах болжээ.
Энэ хэлцийг анх “Вольтерын нөхөд” (The Friends of Voltaire, 1906) ном дээр тухайн үед Стивэн Ж. Таллентайр (Stephen G. Tallentyre) гэсэн утга зохиолын нэрээр туурвиж асан зохиолч эмэгтэй Эвэлин Биатрис Холл (Evelyn Beatrice Hall) хэмээх зохиолч эмэгтэй бичжээ. Тус номын 7 дугаар бүлэгт Францын нэрт гүн ухаанч, зохиолч Клод Адриэн Хэлвэтиүсийн (Claude Adrien Helvetius, 1715-1771) тухай бичихдээ ихэд найрсаг, өгөөмөр сэтгэлтэй бөгөөд авъяас билэг ч төдий муу биш гэхчлэн дүрсэлж байв.
Гүн ухаанчийн талаар жаахан дэлгэрүүлэхэд, мань эр өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй гэрлэж, ядуу борлог амьдрахаар сонгож, аз жаргалтай байсан боловч гүн ухаанчийн хувиар алдар олох гэсэн бүтэлгүй хүслээсээ болоод хамгаа үрэн таран болгосон хүн байжээ. 1758 онд тэрээр “De l'Esprit”-ээ нийтлүүлснийг нь Холл “Оюун ухааны тухай” (On the Mind) хэмээн хөрвүүлсэн ба Холлын бичсэнээс үзвэл хүний ухамсар дорой байхын шалтгааныг нийгмийн нөхцөл муу байхаас хамааралтай гэж үзээд хүмүүсийг үндсэндээ амьтад бөгөөд ухамсар гэдэг ухагдхууныг ерөнхийд нь ихэд шүүмжилсэн бүтээл байсан бололтой. Бүгдээрээ л үүнийг нь эсэргүүцэв. Гүн ухаанчдын зарим нь, сүмийнхэн бүгдээрээ, тэгээд төрийнхөн. Ямар ч гэсэн бүхний анхаарлыг өөртөө татаж чаджээ. Вольтер юуны түрүүнд гайгүйхэн болох найдлагатай байсан шавьдаа урам хугарснаа зарлалаа. Ялангуяа Крэбэльон, Фонтэнэл зэрэг зарим ядмагхан сэтгэгчидтэй зүйрлүүлсэнд нь ихэд эгдүүцсэн байна. Боловсорсон сэхээтний хүрээлэл дундаа нэлээн шүүмж дагуулан явсаар хэд хэдэн сар төрийнхний анхаарлаас зайдуухан байжээ.
Гэтэл тэрнийг нь Дауфин уншчихаж. (Францын дауфин буюу Dauphin de Viennois гэдэг нь хаан ширээний угсаа залгамжлагчийг хэлдэг байна.)
Түүний хэвлэн нийтлэх эрхийг цуцалж, өнөөхийг нь хянан тохиолдуулж хэвлэн нийтлэх зөвшөөрөл өгсөн хүнийг ч ажлаас нь хөөжээ. Эрх мэдэлтнүүдийн дайралт ар араасаа давалгаалсаар, 1759 оны 1-р сарын 31-нд Пап лам буруушааж, дараа нь 2-р сарын 6-нд Парисын парламентаас шүүмжилж, эцэст нь Вольтерын “Байгалийн хууль”-ийн адилаар 2-р сарын 10-нд номыг нь нийтийн өмнө шатаасан байна.
Төр засагтай тэрсэлдсэн аливаа зүйлс маш сайн байдаг байж таарна гэсэн нийтлэг зарчмын дагуу энэхүү шийтгэлээс болж Хэлвэтиүсийн гүн ухаанчийн байр суурь тухайн үеийнхний дунд ихэд тархаж, нөхрийн нэр хүнд ч эрс өссөөр оюунлаг элитүүдийн хүрээнд оруулж орхижээ. Протестант Герман, Англичуудын дунд ч нэр нь ихэд тархсан юм.
Холл ийн бичжээ:
Аль нь ч байлаа гэсэн энэ үг их сайхан хэллэг байсан тул хүн бүр эшлэх болж анх бичсэн хүн нь биш хүмүүсийн сайн мэддэг нэр энэ үгийн эзэн болжээ.
Холл сүүлд, Вольтерын Хүлцэнгүйн тухай эсээн дээрх “Өөрөө бод, бас бусдад тэгэх боломж олгож бай” гэсэн үгсийг утга дагуулан өөрчилсөн гэдгээ хэлсэн билээ.

... Номыг нь үзэн ядаж, Хэлвэтиүст таагүй хандаж асан хүмүүс түүнийг тойрон хүрээлж эхлэв. Вольтер түүний санаатай болон санаандгүй учруулсан хохирлыг нь уучилсан. Ном шатаасан явдлын талаар сонсоод тэрээр “Нэг муу омелетны юунд нь болсон юм!” хэмээн уулгалав. Хийсвэр хөнгөмсөг шалихгүй хүнийг юунд ингэтэл хүндээр шийтгэнэ вэ? Вольтерын аяг яг тэр үед “Хэлэх үгийг тань эс таалавч түүнээ хэлэх эрхийг тань хамгаалсаар үхэхэд би бэлэн” гэх маягтай байлаа. Гэвч тун удалгүй "... Оюун ухааны тухай дээр Локэ (John Locke) дээрхээс илүү, эсвэл Хуулийн амин сүнс (Montesquieu) дээрхээс илүү материализм байна гэж байхгүй..." хэмээн шуугиулсаар орж ирсэн нь зөвхөн Вольтероос л гарах зан билээ.“Нөхөд” эрдэм шинжилгээний бүтээл биш хэдий ч Холл уг ном дээр яриа болон бичвэр эшлэх, эсвэл хүний тухай өөрийн дүгнэлт, бусдын яриаг бичихдээ харьцангуй эмх цэгцтэй ялгаж байсан. Тиймээс дээрх үгийг Вольтерын аашийг тодорхойлсон өөрийнх нь үг гэвэл үнэнд хавьгүй дөхүү байх болов уу. энэхүү тодорхойлолтын араас Вольтерын хэлсэн үгийг үргэлжлүүлэн бичсэнээс болоод уншигчид төөрөлдсөн байх магадлалтай.
Аль нь ч байлаа гэсэн энэ үг их сайхан хэллэг байсан тул хүн бүр эшлэх болж анх бичсэн хүн нь биш хүмүүсийн сайн мэддэг нэр энэ үгийн эзэн болжээ.
Холл сүүлд, Вольтерын Хүлцэнгүйн тухай эсээн дээрх “Өөрөө бод, бас бусдад тэгэх боломж олгож бай” гэсэн үгсийг утга дагуулан өөрчилсөн гэдгээ хэлсэн билээ.
No comments:
Post a Comment