Monday, May 10, 2010

Премьер лиг

Премьер лигийн сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр явагдаж дууслаа. Үнэндээ ихийг амлаж өрнөсөн сайхан улирал сүүлийн тоглолт хүртэл түгшүүртэй явагдаж өнгөрөв. Түгшүүртэй гэдэг нь хэрвээ манайх хожигдоод Тоттенхам хожих юм бол тэд 3-т бид 4-т орж болзошгүй нөхцөл үүсээд байсных.

Аз болж манайх ажлаа сайн хийж Тоттенхамын үр дүнгээс санаа зовох шаардлагагүй болгосон. Барселона багтай хийсэн аваргуудын лигийн тоглолт бидний санаж байснаас илүү гүн нөлөө үзүүлсэн байсан бололтой. Тэртэй тэргүй ясандаа тултал турсан гэдэг шиг хамаг хүмүүс нь гэмтсэн байсан баг маань сэтгэлээр унаснаасаа болж сүүлийн хэдэн тоглолтын боломжит 12 онооноос ердөө ганцыг авч чадсан нь маш чамлалттай.

Өчигдөр орой Челсийг аварга авч байгаа, цомоо өргөөд баярлалдаж байгаа дүр зургийг хараад хичнээн атаархав. Үнэндээ энэ жил манайхыг ямар их гэмтэл бэртэл хойш нь чангаав. Ван Перси, Йохан Журу, Чэск Фабрегас, Виллиам Галлас, Самир Насри, Никлас Бэнтднэр, Карлос Вела, Эдуардо Да Сильва, Аарон Рамси, Денилсон Нэвэс, Александр Сонг, Абу Диаби, Томас Росицки, Тео Валкотт, Гаэл Клиши, Киэран Гиббс, Мануэл Алмуниа, Вуукаш Фабиански, Бакари Санья, Томас Вэрмаэлэн гээд улирлын аль нэг үед богино болон урт хугацааны бэртэлтэй өнжсөн хүмүүсийг жагсаавал үнэхээр аймаар харагдана. Гэмтэл бэртэл нөлөөлөөд манайх ингэж муу тоглосон гэж өөртөө тайлбарлаж байсан ч өчигдөр яг харсан чинь өөрөө мэдэлгүй нэлээн урам хугарсан байсан бололтой. Их л гомдолтой санагдсан гэх юм уу?

Гэмтэл бэртэлд нэрвэгдээгүй баг цөөхөн ч гэсэн манайхыг арай илүү хэлмэгдсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Жишээ нь, Рүүнийгүй МанЮ хэр байсан билээ? Дрогбагүй Челсиб ас л эвгүй? Харин Ван Персиг улирлын ихэнх хагас өнгөртөл алдсан Арсенал бас ч гэж аюултай өрсөлдөгч байсаар ирсэн. ДАШТ эхлэхээс өмнө хэрэгтэй хэдэн хүн авч хүчээ зузаатгаж байгаад 8 дугаар сараас эхлээд балбаад балбаад явчихна даа.

Дэлхийн аваргатай жил Аваргуудын лигт урьдчилсан тоглолт хийлгүйгээр шууд хэсгийн тоглолтуудыг эхэлнэ гэдэг чинь бас ч гэж авууштай зүйл. Тоглогч нар маань арай удаан амарна гэсэн үг. За хүүхдүүд ээ сонин дээр байгаа цуу яриануудад бага итгээрэй. Яагаа ч гүй дэмий юманд итгээд урам хугарч байснаас албан ёсны сайт дээрээс зураг хөрөгтэй нь харж баярлаж байсан нь дээр болов уу.

2 comments:

Javkhlan said...

bertel gemtel ih baisan geheer beltgel surguuliltai holbootoi baisan yum bolov uu.

toglogchidiin setgel sanaand noloolno gej uzdeg bolohoor delhiin avargiin uier bolon omno tiim soliltsoo shiljilt bolon yaria hooroo boloh magadlal baga l baih daa.

Цогоо said...

Энэ жилийн бэртэл, гэмтлүүд голцуу хүнд тал руугаа чиглэлтэй бэртлүүд байсан л даа. Бэлтгэлтэй нэг их хамааралгүй ихэвчлэн гадны нөлөөнөөс болсон гэмтлүүд.

Арсэн Вэнгэр ДАШТ эхлэхээс өмнө буюу 6 сарын 11-нээс өмнө наймаагаа хийнэ гээд байгаа гэхээр хэн хэнийг авах вэ гэдэг нь тодорхой болчихсон байгаа болов уу гэж бодоод байгаа.