Sunday, January 18, 2009

Шадар гурван цэргийн тухай

Төмөр багтай хүн бол номноосоо 180 хэм эсрэг хийгдсэн кино. Хэзээ ч тийм юм байхгүй. Яахав кино нь гоё л доо. Тэрэн дээр Габриэль Бурн Д'Артаньяны дүрийг их гоё гаргадаг. Нэг тийм ихэмсэг мөртлөө их чимээгүй. Ер нь хараад байхад Д'Артаньяны дүр хамгийн гоё нь. Арамисийн гүйлгээ ухаан, Портосын хүч чадал, Атосын ихэмсэг бөгөөд шударга зан бүгд Д'Артаньянд байдаг. Хамгийн супер нь. ^:)^

Номон дээрээ Арамис хуйвалдаан хийж байгаад 14 дүгээр Луигийн ихрийн өрөөснийг хаан ширээнд залах оролдого хийгээд бүтэлгүйтдэг. Тэгээд Портосто хамт зугтаж байх зуур Портос үхдэг. Атос харин хүү Бражелонтойгоо зэрэг үхдэг. Бражелоны хайртай хүүхэнтэй суух зорилгоор Луи түүнийг алс хол дайнд явуулангуут нөгөө тэнэг шарандаа үхээд өгье гээд учир утгагүй тулаанд оролцоод үхдэг. Яг тэр үед нь Атос гэртээ үхэж байдаг. Д'Артаньян бол харин дайнд Француудыг удирдаж яваад тэр үеийн цэргийн хамгийн том "Маршал" цолыг хүртэж байхдаа бөмбөгөнд өртөж нас бардаг. Яг энэ хэсэг эхлэх гэж байхад би уншихаа зогсоод номооо хойш нь тавьж өдөржингөө явж билээ. Уншихаар хайртай дүр маань үхэх гээд байдаг. Цаашаа уншмаар байдаг. Ёстой зөрчилдөөн болсон доо. Сүүлд нь үхээгүй байгаа хэсгийг нь уншиж бас болно шүү дээ гэж өөртөө итгүүлж байж үргэлжлүүлсэн шүү. Тэгээд л бөмбөг дэлбэрээдэхсэн чинь л нулимс бөмбөрч орж ирээд манантаад явсан даа хөөрхий.

Ер нь бол номын дараалал нь ийм байдын:

1. Шадар гурван цэрэг
2. Хорин жилийн хойно
3.1. Бражеллон бээл
3.2. Арван жилийн дараа
3.3. Луиз де ла Валиер
3.4. Төмөр багтай хүн

Анзаараад байхад нэг гоё нь эхний номон дээрээ 4-үүлээ нийлж байгаад Хатан хааныг авардаг. Хоёр дахь дээрээ өөр хаант улсын хааныг бараг аврахаа шахдаг харин 3 дахь номон дээрээ нэг нь л ганцаараа нэг хаант улсыг дахин сэргээдэг. 14 дүгээр Луи өөрийн багш Мазаринигээс хэтэрхий хараат бас дорой байна гэж уурлаад Д'Артаньян хааныг баахан доромжилчоод албаа хаяж явангуутаа Английн 2 дугаар Карл хааныг хаан ширээнд нь суулгахад маш их нэмэр болдог. Тэр хэсгийг уншиж байхдаа хайрт баатраараа үнэхээр бахархаж байлаа. Та нар Бражелоны бээл гэдэг номыг нь уншсан бол тэрэн дээр Арамисын Д'Артаньяныг магтдаг хэсэг байгаа, үнэхээр гайхалтай.

Тэр бол морьтой хүн биш ерөөсөө кентавр л гэсэн үг гээд.

10 comments:

Anonymous said...

би ер нь энэ лаг лаг номнуудыг уншиж байгаагүй шд. гэхдээ ямартай ч кинонууд номнуудыгаа огт гүйцдэггүй, бүүр 50%-д нь ч хүргэж чаддаггүй гэж мэднэ. харин ганц кино болоод олонд танигдсан номыг нь уншсан зохиол гэвэл Монте Кристо гүн л байна даа.

Pearle Deppsu

Чепак said...

Сайхан ном шїї кинонуудаас нь бол оросын Шадар 3 цэрэг нь таалагддаг

Raoul_De_Bragelonne(Free writer) said...

хөөх миний хайртай номнуудын жагсаалтанд байдаг, энэ ном үнэхээр миний зүрхэнд эрч хүч урам зоригийг бадрааж байдаг юм, гэхдээ би төрөлх хэл англи хэлнээсээ өөр хэл оролдож байгаагүй учир Бжажелон бээлийн хамгийн сүүлийн цувралыг уншиж амжаагүй л байна, Монгол хэлээр маань байдаггүй шүү дээ (Бражлон яг францруугаа буцдаг шүү дээ) . үүнээс цаашхи түүхийг мэдэнхгүй ээ, гэхдээ Арамисаас бжсдыг үхдэг гэж сонсож байсан, Монсударын ах эгч нар уг нь энэ 1-р сард сүүлийн ц

Raoul_De_Bragelonne(Free writer) said...

цувралыг нь гаргаж өгнө гэсэн одоо болтол алга л байх юм.

Цогоо said...

Хоёр дахь цувралыг нь орчуулаад хэвлэсэн байна лээ.

Би ч эхнийхийг нь авч уншсан. Өмнө нь оросоос уншиж байсан болохоор монгол нь нэг их онц санагдаагүй. Бараг зохиолчийг нь дэмжих зорилгоор номыг нь авсан гэх үү дээ.

Symphonic art said...

Юу вэ за байз яг монгол хэл дээр орчуулагдсанаараа арван жилийн дараа буюу бражелон бээл II хүртэл нь уншсан. Хамгийн сүүлийн ботийг уншаагүй байгаа. Ер нь Дюмагийн эдгээр зохиол яг л түүхийг тэр чигээр маш уран гоёмсог байдлаа буюу зохиолч хүний ур чадвараар түүхийн илэрхий болоод үл тайлагдах байдлаг бүрэн төгс бичсэн гайхамшигт үнэт эрдэнүүд. Гэхдээ яг Дюмагийн бичсэнийг түүхэн хэсгүүдтэй харьцуулж үзэхийг шүлэнгэтэж уншсан хүмүүс өөрийн эрхгүй санаархах байсан байх. Тухайлбал Луиза үнэхээр 14-р Людовикийн нууц амраг байсан бөгөөд тэрээр хаанд дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн байдаг. Сүүлийн ботийг олж авах гэж мэрийж л байна.

mbataka said...

сайн уу. Бражелло бээл 2 - р дэвтэрийг уншиж дууслаа. раул Англиас яваад дуусдаг. Тэгээд нэтээр хайсан Монгол хэл дээр үргэлжлэл нь олддогүй. орос дээр оллоо. Бражеллон бээл чинь 3 дэвтэр юм шиг байна. Чамд бусад үргэлжлэлүүд буюу
3.3. Луиз де ла Валиер
3.4. Төмөр багтай хүн энэ 2 аль нэг хэл дээр байхгүйз. Байвал mbataka#yahoo гаар яаж олох тухай хэлж өгөөч

mbataka said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

у нас на этом интернет-сайте собран громадный ассортимент последних новостей про [url=http://medbaz.com/news-more-904.html]подагра лечение[/url].

Anonymous said...

у нас на этом интернет-сайте собран громадный ассортимент последних новостей про [url=http://medbaz.com/news-more-904.html]подагра лечение[/url].