Wednesday, May 02, 2007

єєртєє

Єнєєдєр чи нэг л гунигтай байна уу? Нvд чинь сvvмийгээд урд шєнє унтаагvй янзтай? Юу хийгээд унтахгvй гєлийгєєд байдымб дээ? Элдэв юм бодоод уу, эсвэл зурагт шєнєжингєє vзээ юу? Хєлбємбєгийн Аваргуудийн Лигийн тоглолт гарна гэж байсан. Тэрнийг vзээ юу? Хаанах байлаа? Нээрээ тийм Челси Ливерпvvлийн талбай дээр тоглоно гэсэн. Чи vзсэн юм уу? Yгvй ээ? Тэгээд яасан юм? Хvнтэй мэссэж бичилцээд ий? Єє алдын байна, хэнтэй? Яахлээрээ надад хамаагvй байдын? Хамгийн их хамаатай гэж Мандухай сэцэн хатан маань бархирч байсан юм даг. Нээрээ Мандухай сэцэн гэснээс кинон дээрээ манай дєрвєдvvдийг муухай хийсэн байдаг шvv тээ? Харин тхх. Махыг шvдээрээ зулгааж ид ч гэх шиг. хмм.

Сая 4 сарын 28нд ээжийн минь тєрсєн єдєр боллоо. "Хайрт ээждээ намайг тєрvvлж єсгєсєнд баярласан шvv. Хааяа муухай аашилдагийг минь уучлаарай" гэсэн мэссэж явуулцан чинь уншаад уйлчиж. Яагаад энийг санаваа гэхээр миний винампаар Фрэнк Синатрын Миний зам хэмээх сайхан дууг Робби Виллиамсын дуулсан хувилбар явлаа л даа. Дууны тєгсгєлд Робби "Mom, this was your son singing, I love you" гэж хэлэхийг нь сонсоод ээж санаанд оров. Энэ дууг харин Робби тун сайхан дуулжээ. Янз нь нэг тоглолт дээрээ дуулсан юм шиг байна. Бvтэн 7 минут vргэлжилжийнэ. Ер нь єнєєдєр нэг л сайхан уянгын дуунууд сонсоод байж баймаар єдєр юм шиг санагдчихлаа. Дараагийн дуу Meat Loaf хамтлагийн I would do anything for love гэдэг дуу. Хайрын тєлєє би бvхнийг хийнэ, гэвч энийг л хийхгvй. Энэ гэдгээрээ яг юу хэлсэн бэ гэдэг талаар маргаан нэлээн єрнєсєн гэх юм билээ. Ихэнхи хvмvvс энэ гэдгийг секс гэж тайлбарласан гэсэн. Харин энэ дууны дундуур явдаг нэг эмэгтэй хоолойны хэсэг бол vнэн тасархай. Тэрнийг нь л сонсох гэж бvтэн дууг сонсож байгаа юм. Уул нь ч гvйлгээд тэр хэсэгт нь аваачих технологийн боломж байгаа л даа. Тэхдээ яг эхнээс нь сонссоор яг тэр хэсэгт гоё оргил vедээ очдог нь таалагддын. Нээрээ Пvссикат Доллсын Бийп гэдэг дуу байнаа. Бийп гээд л дугарахаар ямар нэгэн vгийг орлуулсан байх гэж бодоод байдагшт. Dick энэ тэр гэсэн vгийг америкийн ТВ-vvд бийпээр орлуулдаг болохоор энэ vгийг орлуулж дууг нь сонсож vзсэн чинь нэлээн утга бvхий байнаа. Яасан том хvний дуу вэ гэж бодохоор. хэхэ.

Сvvлийн vед би кантри хєгжим ихээр сонсож байгаа. Яахав гайгvй дуунууд мэр сэр байх юм. Фэйт Хиллийн Амьсгал гэдэг дууг тvлхvv сонсож байна. Аймаар чадалтай хоолойтой бvсгvй юм аа. Жонни Кэшийн хэд хэдэн дууг бас сонсож байгаа. Ялангуяа Фолсом шоронгийн дуу гайгvй санагдаад байгаан.

1 comment:

Les said...

Robbie Williams - My Way

yostoi saihan duulj