Monday, April 30, 2007

Тэмцээн

Зиак єнєєдєр хаа очиж сайхан эхэлж байнаа. Єчигдєр манай компаниас намайг оролцуулаад 6 хvн Оюу толгой сайт дээрх компаниудын дунд зохиогдсон асуулт хариултын тэмцээнд оролцож 3 дугаар байр эзэллээ. Маш амархан хоёр гурван асуултыг хариулж чадаагvйгээс болж эхний байранд орох боломжийг хийсгэж хаялаа.

1. Есvхэйн хоёр дахь эхнэрийн нэр? гэсэн асуултад би шууд л гараа єргєєд хариулах гэтэл Со.. гэж эхлээд л таг болчлоо. Юу билээ гээд л єєрєєсєє асуугаад байлаа. Гэнэт Сорхагтан гээд ороод ирдэг юм байна. Нэг л итгэл тєрєхгvй гэхдээ л мєн байх гэж санаад хэлчихсэн чинь харин єєр гарууд Сочихэл гээд хэлэнгvvт л тvсс гээд толгой руу ороод ирлээ дээ. Хайран 5 оноо.

2. Євлийн эхэн сарыг Зул сар гэдэг гэж манай нэг нєхєр хэлэх гэж байтал єєр нэг нєхєр єєр хариулт хэлж мэдээжийн байсан 5 оноог алдлаа.

За яахав ямар ч байсан манайхныг хоосонгvй гэж бусад компанийн тєлєєлєгч нар мэдэж авсан гэсэн хоосон бардамналаар єєрсдийгєє хошгоруулж аваад бvгдээрээ харьцгаав. Yнэндээ боломжтой харагдаж байсан ялалт хажуугаар яваад єгєхєд хор шар гээч намайг дотроос идэж байлаа. Юун Сорхагтан бээээ?

Єчигдєр энэ тэмцээнд єгєх асуултыг хайж байгаад нэтээс олсон зарим нэг мэдээллээ орууллаа зvгээр сууж байхаар гээд.

  • Уолт Дисней хулганаас аймааар айдаг байсан гэнээ.
  • Харин Мона Лиза хємсєггvй байдаг гэнэ. Сэргэн Мандалтын vед хvvхнvvдийн дунд тийм моод байсан юм байна.
  • Тамхины асаагуур буюу маниусын хэлдэг зажигалка шvдэнзнээс ємнє бvтээгдсэн юм байна.
  • Нэг шоколаданд дунджаар 8 ширхэг шавьжны хєл байдаг гэнэ. Шоколад тийм ч сайхан санагдахаа байчлаа энийг уншаад.
  • Баруун гараараа юм хийдэг хvмvvс солгой улсуудыг бодвол 9 жилээр урт насалдаг гэнэ. Хоёулангаар нь бичдэг хvмvvсийн тухай бодогдож байгаа биз?
  • Нэг дусал далайн усанд 1 биллион алтны атом байдаг байна.
  • Дэлхийн 2-р дайны vед IBM-ийн бvтээсэн компьютерийг ашиглан Нацистууд нєгєє алдартай vхлийн лагериудаа хянаж байсан гэхийн.
  • Дэлхийн 2-р дайныг тооцохгvй бол дэлхийн хамгийн хєнєєлтэй дайн 1850 оны орчимд єєрийгєє Исvс Христын дvv гэж бодсон нэгний удирдсан иргэний дайн байжээ.
  • Одоо дэлхий дээр амьдарч байгаа хvмvvсийн тоо нийт vхсэн хvмvvсийн тооноос олон гэнэ. Бvх цаг vед vхсэн хvмvvс гэнээ. хмм
  • Эцгvvд хvvхдийнхээ єндєрийг харах хандлагатай байдаг бол эхчvvд жинд анхаарал тавьдаг байна.
  • Дэлхийн 2-р дайны vед Германы шумбагч хєлєг жорлон буруу ажилласнаас болж живж байжээ.
  • 10 хvний 9 нь Томас Эдисон чийдэн зохион бvтээсэн гэж боддог ч vнэндээ Жосэф Сван гэж хvн зохиосон юм байна. Одоо та нар vлдсэн 1д нь тоологдох боллоо шvv.
  • Огт мууддаггvй цорын ганц хvнсний бvтээгдэхvvн бол зєгийн бал юм байна. Археологичид фараоны бунханаас олсон зєгийн балаа амсаж vзээд хэрэглэх боломжтойг нь тогтоожээ.
  • Эрнест Винсент Врайт гэдэг хvн нэг ч "е" vсэг ороогvй 50'000 vгтэй ном бичжээ. Ядаж нэрээ бичээгvй юм байх даа.
  • Єглєє кофе ууснаас алим идсэн нь нойр сайн сэргээх vйлчилгээтэй байдын байна.
  • Дэлхийн бvх хvн ам Техасын газар нутагт амьдрах єоломжтой юм.
  • Саран дээр анх Нэйл Армстронгийн зvvн хєл буусан байна.
  • Саран дээр хэлэгдсэн хамгийн анхны vг "Окэй" байжээ.
  • Stewardesses гэдэг vг зvvн гараар бичигддэг хамгийн урт vг юм байна.
  • 4 настай хvvхэд єдєрт дунджаар 437 асуулт асуудаг байх нь ээ.
гэх мэтчилэн бичээд байвал бичээд л байхаар юм байна.

1 comment:

TONICANA said...

bicheed bval bicheed bhaar ym bn gelgui tsaash n bichee