Wednesday, March 28, 2007

Тамхи татсанд гялайлаа

Саявтархан ийм кино гарсныг нь vзсэн. Таалагдсан. Гол нь тамхины тухай биш маргааныг яаж явуулбал болох вэ гэсэн талаар юм шиг байна лээ.

Тэгэхдээ би энэ удаад тамхины тухай ярихаар шийдлээ.

Бvvр жоохон байхад (бага насны дурсамж дээр байх vед байх аа) тамхи vнэрлэхэээрээ л vхэх гээд байдаг хvvхэд байж билээ. Би бас vнэртэй ус vнэрлэж чаддаггvй шууд гулгиулчдаг байсымдаг. Ер нь бие тийм ч сайнгvй, доожоо муутай туранхай шар бацаан байлаа. Аав, ээж, євєє гээд ихэнхи нь тамхи татдаггvй байсан болохоор тамхинд огт дургvй байсан.

Арван жилд ороод байж байхад манай ангийнхнаас нэлээн хэд нь татдаг байсан юм. Тамхиа хуруундаа хавчуулчаад их л донжтой зогсоцгооноо. Утааг нь цагираглуулаад л vлээнэ. Хамраараа гаргана. Чихээрээ. Арай л нvдээрээ гаргахгvй. Нэг удаа харин нvдээрээ гаргаж чадна гэж хэлж байгаа хvvхэдтэй тааралдаж байсан шvv. Харуулаагvй л болохоос. Худлаа хэлж байсан байх гэж сvvлд нь бодсон.

За тэгээд нєхєд тамхи татаад байна би хоцрох нь ээ гэсэн бодол тєрєв. Тамхи татаад л утааг нь vлээгээд зогсож байхад нэг л бардам пээдгэр харагдах байх гэсэн бяцхан горьдлого. Аргагvй дээ жижигхэн давжаа биетэй хvv ганц удаа том хvvхэд шиг харагдая л даа. Намайг хаа очиж хvн дээрэлхэж байгаагvй юм шvv. Багаасаа хvмvvсийн аргыг олоод сурцан байсан юм шиг байгаан.

За тэгээд тамхинд орох хэрэгтэй гэсэн тєлєвлєгєє хэрэгжиж эхлэв. Нэгдvгээр vе, АЖИГЛАЛТ. Тамхи анх удаагаа татах гэж байгаа болохоор эвгvй байдалд орохгvйн тулд анх татаж vзэж байгаа бусад хvvхдvvдийг харав. Хуруундаа яахав эв муутайхан ч гэсэн бvгд л боломжийн хавчуулцгаачих юм. Уруулдаа хvргээд л сорно. Гайгvй л орж байгаа бололтой. Орох ч яахав залгидаг гэж нэг хvvхэд хэлж байсан. Залгихыг нь залгиад буцааж гаргадаг юм байна л даа гэж би бодлоо. Харин хvvхдvvд гаргахдаа алдаа хийгээд байна даа. Яг тэр хавьд л хахаж харагдахын. Хоёрдугаар vе, БЭЛТГЭЛ АЖИЛ. Аав ээж хоёр татдаггvй ч гэсэн хvмvvс тамхи их єгдєг байсан юм шиг байгаан. Манай шкафанд нэг блок Челленжер гэдэг нэртэй тамхи байсан юм. Би тэрнээс нэгийг нь сугалаад авчлаа. Нэг хайрцагийг. Гал тогооноос шvдэнз. Гуравдугаар vе, ТУРШИЛТ. Нэг хайрцаг тамхи, нэг хайрцаг шvдэнз. Жорлон руугаа орлоо. Манайд хvмvvс тамхи татдаггvй ч гэсэн айлын ах нар жорлондоо орж татдагийг нь харж байсан юм. Шvдэнзээ зурлаа. Тамхиа асаалаа. Баруун гарынхаа долоовор дунд хоёр хурууны завсар хавчууллаа. Тийм ч чанга биш, бас сул биш. Уначиж магадгvй. Хуруу чичирч байна. Аав ээжээс айж байгаа байх даа. Тамхи хулгайгаагаар татаж байгааг мэдвэл яах бол? За хуруундаа хавчуулах процесс амжилттай явагдаж єнгєрєв. Одоо гол ажил. Уруулдаа хvргэлээ муухай эхvvн vнэр хамар єєд цоргив. Уруулдаа ойртуулаад харахад тамхины утаа хуруугаар дамжин хєвєрдєгийг олж тогтоов. Улмаар дээшээ хєєрсєєр нvд рvv шуд ордог юм байна. Хорсоод л явчлаа. Аа новш ямар муухай хорсдог юм бэ. За яахав дасах байлгvй гэж бодсоор соров. Ам руу орж байгаа утаа шууд л балиар амтаараа танигдана. Залгих ёстой гэсэн зааврын дагуу залгилаа. Аймаар муухай амт. Шууд л огиулах гэж байна. Нvднээс нулимс цийлэгнээд л ирлээ. Утаанаас болсон байх. За энийг тэсчихвэл аяндаа дасч л таараа гэж бодов. Нэлээн хэдэн ширхэгийг татлаа гэж бодоод байж байтал гэнэт хайрцаг хоосорсон байхыг анзаарав. Пєєх би бvтэн хайрцаг тамхи татчиж гэж бодохоор дотор сонин. Нэг ёсны бахархал тєрєх ёстой гэж би бодлоо. Хvлээлээ. Байдаггvй шvv. Харин ч дотор муухайраад толгой эргэж байна.


Их дээр бичиж байсан юмаа засч, vргэлжлvvлээд оруулъю гэж бодсоноо болиод энэ чигээр нь орхив.

Sunday, March 18, 2007

....

Миний амьдралын хамгийн таагvй дурсамжуудын нэг дєнгєж сая vvслээ. Фааааааааааааак

Ямар муухай юм бэ? Таван жилийн дараа ийм юм сонсох гэж би єдийг хvртэл хvлээсэн юм уу.

Би ер нь ямар хvн бэ? Ууч сэтгэлтэй хvлээцтэй жинхэнэ монгол эр мєн vv? Ууч сэтгэл гэж юу вэ? Хvлээц гэж юу юм бэ?

Алдаж байж хvн болдог юм уу? Новш гэж?

Friday, March 16, 2007

Арсенал

За сайн байцгаана уу, залуус аа.

Сvvлийн vед би спортод ихээр татагдан орсныг зарим нэг нєхєд мэдэж байгаа байх аа. Энэ маань ихэвчлэн хєлбємбєг юм. Яахав євлийн спортуудыг хааяа нэг харж байгаа л даа. Тэхдээ л хєлбємбєгийг голчлон vзэж байгаа. Юу нь сонирхолтой юм бэ? 90 минутын турш гvйгээд хамгийн эцсийн мєчид гоол хийж хожиж байгаа хєлбємбєгчний, багийн баяр баясгаланг чи зэрэг мэдэрнэ. Ганцхан алдаа гаргахад ямар их зvйл єєрчилж байгааг, хэр их том эрсдэл гаргаж байгааг мэдэрнэ. Сагсан бємбєг шиг дуртай нь гvйж ороод л бємбєг хийгээд байхгvй.

За тэр ч яахав би єєрийнхєє балиалдаг багийнхаа тухай бичье гэж бодлоо. Энэ бол Арсенал юм.

Арсенал бол Английн Хєлбємбєгийн Ассоциацийн дээд лиг болох Премьер Лигийн хамгийн шилдэг баг юм. Саяхан гарсан нэг судалгаагаар єнгєрсєн зууны шилдэг баг болсон байна лээ. Дэлхийн Нэгдvгээр дайны дараахан хоёрдугаар лигээс орж ирснээсээ хойш нэг ч удаа буцаж буугаагvй нь Англид єєр багийн гаргаагvй амжилт билээ. 2003-04 оны улиралд нэг ч ялагдалгvй 38 дараалан тоглож тvрvvлсэн нь бас л нэг дээд амжилт. Энэ тєрлийн амжилтыг єєр нэг баг vзvvлж байсан ч тэр vед Лигд 24 тоглолт хийдэг байсан гэдэг.

Миний дэмжиж эхэлсэн шалтгаан бол их энгийн. Бараг тэнэг гэж хэлж болмоор юм л даа. Уржнангийн 5, 6 сарын алдад Хадаа гээд найз маань саяхан болж єнгєрсєн Аваргуудын Лигийн Финалын тухай ярив. Ливерпvvл хэмээх Английн баг ЭйСи Милан гэдэг Италийн багт эхний vед 3-0 гэж хожигдож байгаад хоёрдугаар vе дээр 3 гоол хийж тэнцээд торгуулийн цохилт хийж хожсон гэнэ гэв. Би нээх их сонирхдоггvй ч бага сага гадарладаг байсан тул их гайхлаа. Хєлбємбєг чинь ганц хоёр л гоол орж байдаг спорт биш бил vv гэж надад бодогдсон юм. Тэгээд мань эр єєрєє Манчестер Юнайтед гэх бас нэг Английн багийг дэмжиж байгаагаа хэлээд намайг аль нэг багийг дэмжиж vзвэл хєлбємбєг илvv сонирхолтой хэмээн зєвлєв.

Би бодлоо. Энэний дэмжиж байгаа багийг яасан ч дэмжиж болохгvй, бас Ливерпvvлийг бас болохгvй (ялж байгааг нь орхиод ялагдаж байгааг нь дэмждэг єрєвчхєн монгол зан) гэж бодонгуутаа Английн багуудыг сонирхов. Яагаад заавал Английн багууд вэ гэвэл, нэгдvгээрт Хадаагийн багтай єрсєлдєх боломжтой. Энэ маягаараа тvvнтэй єрсєлдєх. Хоёрдугаарт, Английн багуудын тухай нэтээс хайвал англиар мэдээлэл олдох магадлал маш єндєр. Тэгээд харж харж Арсеналыг дэмжихээр шийдэв. Яг тэр улиралд манайх хоёрт орсон байлаа. Уул нь єнгєрсєн улирлынх нь форм хэвээрээ байсан бол дахин тvрvvлэх л байсан байх. Даан ч Челс тvрvvлээд, манайх удаалж Манчестер Юнайтед гурвалсан байсан юм. Аваргуудын Лигийн цомыг хvртсэн Ливерпvvл тавд орсноор Аваргуудын Лигт орох эрхгvй болсон ч ємнєх улирлын аваргууд нь аваргаа хадгалах боломжтой байх гэсэн шалтгаанаар орсон юм.

Шинэ улирал манайхны хувьд маш хэцvv байлаа. Учир нь багийн ахлагч байсан Патрик Виера Италийн Ювэнтус багт худалдагдсанаар манайхны одоо хvртэл vргэлжилж байгаа шилжилтийн vе эхэлсэн юм. Манайх маш олон хожигдож, тун тогтворгvй тоглолт vзvvлж байлаа. Гэвч би vvнд нь баярлаж байсан юм. Яагаад гэвэл би энэ багийг хvнд vед нь ч дэмжиж байсан гэж хэлэх боломжтой болохоор тэр. Тэгэхдээ одоогийн багийн бvрэлдэхvvнийг харах юм бол маш их ирээдvй харагдаж байгаа.

За vлдсэн зvйлсийг маргаашнаас бичье.

Thursday, March 08, 2007

Хєлбємбєгийн Лиг

Ямар ч спорт сонирхдоггvй байсан намайг гэнэт хєлбємбєг гээд солиороод унахаар зарим хvмvvс гайхсан байх даа. Тэхдээ л энэ спортын амтанд нэг орчихвол гарч чаддаггvй юм байна. Хєлбємбєгийн сонирхогчдын лигт шvvгч хийж байсан гэхлээр зарим хvмvvсийн нvд бvлтийж ирээд л гэдсэн дээр минь тусдаг юм. хаха. Сайн шvvж байсан гэхгvй л дээ. Тэгэхдээ л чадлаараа л шvvж байсан. Ємнє нь зєв зvгээр тоглоцгоодог байсан хvмvvс шvvгчтэй болоод ирэхээр эрс єєрчлєгддєг юм билээ. Маш єрсєлдєєнтэй, ширvvн тоглолтууд болж эхлэхэд тоглолттой єдрvvдэд єєрийн эрхгvй зvрх дэлсээд ирдэг болж байсан юмдаг. Багуудад байдаг найз нар минь хоорондоо єрсєлдєж эхлэхэд би дунд нь шvvгээд л зогсож байв. Бусад багууд хардах байх гэж бодсондоо тэд нартай ярихаас зайлсхийж шvvгээгvй vедээ холхон зогсох санаатай болсон.

Анх Спортын Цонх сэтгvvлийн сайт дээр байдаг форумын хэсэг нєхєд ярьж байгаад тоглов. Хvvхдийн Паркын Стадионд. Би ч хийх юмгvй байсан тул аль ч хамаагvй нэг багийнх нь 12 дахь тоглогч хийхээр очлоо. Тэгэхэд Улаануудынх байх аа (Сvvлд Студентс болсон) нэг тоглогч нь цаг хараад єгєєч гээд би ч татгалзсангvй цаг харж єглєє. Сvvлд форумаар ярьцгааж байгаад нэг Лиг зохион байгуулбал ямар вэ гэсээр "Спортын Цонх - Сонирхогчдын Лиг" гэж зохион байгуулахаар болов. Анхны багууд нь Голомтын ажилчдын баг, Спортын цонх баг, Улаанууд, Фриэндс, Рокерууд, Таван цагариг сэтгvvлчдийн баг гэсэн зургаан баг байлаа. Намайг цаг харж єгч байсан гэснийг сонсоод тэгсэн vv яасан нєхєд намайг шvvгчээр ажиллаач гэж хvсэхэд би удаан бодсонгvй зєвшєєрєв. Цаг хараад шvгэл vлээгээд явахад юу нь хэцvv байхав дээ гэж би бодсон юм. Ааа яаяаяа ямар хол андуурч байж вэ? Хамгийн анхны тоглолт Голомт версус Рокэрс байсан юмдаг. Манай хоёр найз хоёр багт тоглодог байв. Yvгий Рокэруудын багт, Оогий Голомтын багт. Тоглолт эхлээд л би шvvгчээ хийгээд л гvйж байв. За нэг ч их гvйгээгvй юм аа. Холоос харсгээд л явж байлаа. Тэгсэн чинь манай хоёр найз яг хоорондоо таардаг юм. Бємбєг Оогийгийн гарт хvрчив vv дээ гэж би халти харчаад байж байтал хvмvvс "гар, гар" гээд л орилолдоод эхлэв. За тээр тэгсэн байна гэж би бодоод л шууд шvгэл vлээв. Гар хvрсэн гэнгvvтээ би Yvгийгийн багт бємбєгийг єглєє. Оогийгийн царай хачин болоод л ирлээ. Тэрээр Yvгий рvv гайхсан царайтай харахад цаадах нь мєрєє хавчсанаа "Шvvгчийн vг хууль гэж чи єєрєє хэлээ биз дээ" гэдэг юм даа. Цаана нь хvмvvс орилолдоод л "Шvvгч нь Рокеруудын хvн байна ш дээ" гээл. Сvvлд сонсох нь ээ бємбєг Оогийгийн биш Yvгийгийн гарт хvрсэн юм байна лээ л дээ. Анхны шийдвэр маань ингэж буруу хийгдэж байсан юм даа. Дараа нь олон ч буруу шийдвэр гаргаж байсан боловч зєвийг бас олон хийсэн байх гэж найднам. Тэр тэмцээнд хамгийн их таалагдсан баг Улаанууд байх аа. Ихэвчлэн оюутнууд, сурагчдаас бvрдсэн, МанЮ Ливерпvvлийн фэнvvдийн баг байв. Зохион байгуулалт бага зэрэг сул боловч тоглолт нь орон гаран баг байсан юм даг. Нэг тоглолт дээр конкурс таараад. Тэднийхэн бараг ташраараа байдаггvй. За яаая гэхэв гэж бодоод хожигдсонд тооцох гээд байж байтал хvмvvс нь ганц нэгээрээ цувж ирсээр байгаад 8 болж арай гэж тоглож билээ. Тэр тоглолтод тэд маш сайн тоглосон.

Энэ тэмцээн манай хєлбємбєгийн хєгжилд сvртэй том биш ч гэсэн зохих хэмжээний тvлхэлт vзvvлсэн байх гэж би боддог юм. Ер нь сvvлийн vед хєлбємбєгийг хєгжvvлэх юмсан гэсэн нэг амбицтай болж эхэлж байна. Юм л бол янз бvрийн тєлєвлєгєєнvvд бодогдоод. Заримдаа би мєнгє багатай байсан нь яамай даа гэж бодох юм. Их мєнгєтэй байсан бол ямар нэг тєлєвлєгєєндєє зарцуулчихсан байхгvй юу. хэхэ За яах вэ тэхдээ нэг бодсон м бий шvv.

Monday, March 05, 2007

Зодоон

Нас маань аль хэдийн 28 гараад явчлаа. Энэ хугацаанд миний амьдрал хэрхэн єнгєрснийг би хааяа боддог юм. Нээх цаг зав зориулж суугаад бодохгvй л дээ. Зvгээр л халти халти бодогддог юм. Бусад шиг адал явдалтай амьдарсангvй ээ. Байдаг л нэг барайны шил гэдэг шиг. Биеийнх нь хэлбэр хvртэл варьены шил шиг. Тэгэхдээ би одоо жимд явж байгаа л даа. Элдэв дасгал хийж байгаа. Нэг их турах дуртайдаа биш л дээ. Ажлын шаардлагаар гэх vv дээ. Инженер болж байгаа болохоор элдэв хєдєлгєєн шаардсан ажил их хийж байгаа юм. Гэдэс их саад болох шинжтэй.

За хадуурах нь, тvрvvн эхэлж байсан яриагаа vргэлжлvvлье.

Миний амьдрал тийм ч их адал явдалтай байсангvй. Ер нь ийм байсан нь миний єєрийн зантай холбоотой байх гэж би нэгэнтээ бодож билээ. Би их дєлгєєн /хvмvvсийн ярьж байгаагаар/, баргийн юманд нээх адгаад байдаггvй, хурдан огцом шийдвэр гаргадаггvй, элдэв спорт сонирхдоггvй, мангар ичимхий, номноос салдаггvй, гэрээс гардаггvй хvvхэд байлаа. Сахилгагvй зан минь маш дотно хvрээнийхний дунд л илэрдэг байв. Ийм хvнээс ер нь аливаа адал явдлыг хvлээх vv? Одоо заримдаа сууж байхад хааяа ч болтугай нэг зvггvйтэж байх нь яав гэж бодогддог юм. Тайван сайхан амьдарсаар ирсэндээ харамссан юм биш л дээ. Сандарсандаа зvрх цээж цємєртєл нvдэх чимээ хажууд байгаа хvнд сонсогдох вий гэж санаа зовж vзэх юмсан гэсэн хvсэл байна. Хагартлаа уурлаж хэн нэгнийг уйлтал нь загнаж vзэх юмсан гэсэн хvсэл байна. Би чинийх, vргэлж чинийх гэсэн vгийг дургvйцэн байж сонсож vзмээр байна. Хэн нэгнийг харангуутаа нvдээ хорстол уурлаж vзмээр байна.

Амьдралдаа би ганхцан удаа л жинхэнээсээ зодолдож vзсэн юм. Оюутан байхад. Би оюутны холбоонд байдаг байлаа. ТИС-ийн. Гадаад хэлний сургуулийн Оюутны Зєвлєлийн дарга Мєнхсоёл гээд нэг баагий байдаг байсан юм тэгэхэд. Манайхан нэг арга хэмжээ зохиогоод бvгдээрээ Найрамдал явсан юм билээ. Би байгаагvй л дээ. Тэнд мань хvн их онцгvй зураг авахуулсан юм шиг байгаан. Нэг орой би оюутны холбооны єрєєнд сууж байтал нєгєєх чинь ороод ирэв. Би ч сурсан зангаараа хошигноодохов. Нєгєє зурагных нь тухай. Тэгсэн чинь алгадаад авлаа. Ээжээсээ єєр хvнээр алгадуулж vзээгvй би гэнэт уур дvрсгээд л явчихав. Хэрэлдэж байгаад хоёулаа сургуулийн жорлонд орж зодолдох юм болов. Оронгуутаа би нvдний шилээ авч энгэрийнхээ халаасанд хийлээ. Тэгээд л хоёулаа зодолдож эхлэв. Тэр надаас нэлээн єндєр бараг метр наятай баагий байсан юм. Єндєр тэгээд намайг дээрээс харж байгаа хvн хаа хvссэн газраа л балбана биз дээ. Би сарвайгаад нvvрэнд нь хvрэхгvй болохоороо пиджакнийх нь цаад энгэрээс нь зvvн гараараа татаж дооvлуулж байгаад баруун гараараа нvvрэн дунд буулгаж алдлаа. Нэг гэдийсэн чинь гар нь орж ирээд яг нvvрэн дунд цохьчихлоо. Хойноо байсан ханыг ар дагзаараа мєргєж орхив. Манараад л явцан. Ер нь дагзаараа юм цохихлээр манардаг юм байлээшт. Дахиж нэг цохиулаад газар унав. Унангуутаа босох оролдого хийн гараараа газар тултал хєл нь хvрч ирээд нvvрэн дундуур тас буугаад л явчлаа. Би єєрийн мэдэлгvй П***** гээд л ориллоо. Тэр мєчийг хvртэл бид хоёр чимээгvй л ноцолдоод байсан юм. Тэгсэн чинь цуг байсан хvмvvс бид хоёрыг салгаж зодоон дууслаа. Би зодуулж. Хоёулаа хамрынхаа цусыг тогтоох гэж оролдоно. Тольны ємнє зэрэгцээд зогсчихсон. Минийх ч тэгэсгээд намдчихсан. Харин нєгєєдєхийнх чинь зогсохгvй байсаар л байлаа. Би бушуухан нvvрээ угааж аваад гарав. МУИС орж Мєєнєєтэй уулзмаар санагдаж байлаа. Гараад алхаж байхад зодуулсандаа бус хvний нvдэнд багтаж харагдсандаа хамаг шар минь гозойж байв. Хvн бvгд л шоолж байхад яагаад заавал намайг алгадаж байгаан бол гэж бодохоос л уур хvрээд байлаа. Маргааш нь нvд бондойтол хавдчихсан сэрэв. Хичээлдээ явсангvй. Нєгєєдєр нь ч бас. Гурав дахь єдєр нь босоод арай гайгvй болсон байхаар нь хичээлдээ явлаа. Ангийнхаа хаалгаар шагайгаад хаахад манай ангийн арван хэдэн залуу гараад ирэв. Томоотой хамгийн тайван зантай намайг хvнд цохиулцан байхыг хараад гайхсан байх л даа. Хэн цохив гэж бvгд асууна. Би Соёлоо гээд л хэллээ. Нєгєєдvvл чинь тэрнийг алах юм болоод бvгд оюутны холбоо руу явлаа. Би ч болбол тэр нєхрийг зодуулчихъя гэсэн бодолтой араас нь дагаад алхав. Очоод харсан чинь нєгєєдєхний хоёр нvд хоёулаа тагларчиж. Бєлцийтлєє л хавдсан юм явж байна. Би одоо садист юм уу хаашаа юм тэрнийг нь хараад баярлаж байна. Хангалттай гэж бодож билээ. Тэгээд найз нарыгаа тараад яв гэж байгаад тарааж байсан юм даг.