Sunday, June 17, 2007
Болоог
За дээрхийг эс єгvvлэн цааш vргэлжлvvлэх ину:
Дуугvй байсан хугацаанд миний амьдралд хэд хэдэн єєрчлєлт гарчээ.
Нэгдvгээрт, би Оюу Толгойд байсан ажлаасаа гарлаа. Яагаад гэдгийг нь битгий асуу. За яахав надад таалагдаагvй гэх vv дээ тэнд ажиллаад байж байх нь. Авгай хvvхэдгvй болохоор "амьдрал хэцvv байна" гэж хэлэх утгагvй л юм. Тэхдээ байгууллагын маань удирдлагын хандлага, байгаа байдал нь надад тийм ч их таалагддаггvй байсан юм. Яг тушаал дэвшиж, удаан хугацааны турш бодож явсан мэргэжлийн ажлаа хийх гэж байсан тул бага зэргийн харамсал тєрснийг нуугаад яахав. Тэхдээ яахав ямар олдсон ганц боломжоо ашиглаад тэнд ажиллаж байгаа биш, хаа ч очоод ажилласан чадах юм чинь гэсэн бяцхан омгорхол тєрєєд Ємнєговиос ирээгvй замаараа сураагvй дуугаа дуулаад ирсэн дээ хєєрхий.
Хоёрдугаарт, Бараг ирсэн дороо нэг ажилд орчихсон. Монголдоо овоо том гэгдэх нэг компанид борлуулалтын менежер хийж байгаа.
Гуравдугаарт, Нэг найз охинтой болсон. Найз охинтой болсноор интернэт хэмээх vнэнч найзаа мартаж байх шиг байнаа. Ер нь ємнє байдаг байсан амьдралын минь хэв маяг эрс єєрчлєгдєж байна. Хvмvvстэй уулзах зав ч бараг байхгvй болж, найз бvсгvй маань ихэнх зайг эзэлж байгаа нь надад бас их таалагдаж байна. Хэд хоногоос байр хєлслєєд хоёулаа байх санаатай. Тэр vед та нарыг урьж магадгvй шvv. Сайхан мах чаначаад. Хэхэ.
Ємнєговиос буцаж явахад зам их гоё байсан юм. Намайг гэмт хэрэгтэн аваачиж байгаа юм шиг Оюу Толгойгоос Ланд Круизер 78 гэдэг машинаар Улаанбаатар хот руу яаралтай хvргvvлж билээ. Тэр єдєр аймаар шуургатай байлаа. Машинаас буугаад шээхэд шээс газар унахгvй байсан гэж бодохоор хэр ширvvн байсан нь мэдэгдэж байгаа байх. (хэхэ) Харин би бол тэгж машинаар явсныгаа их л олзуурхаж байга юм. Газар орон vзсэн шигээ сайхан явлаа гэж. Энэ тухай би эртээдийн азгvй блог дээрээ бичиж байсан юм. Их л гоё дэврvvн мєрєєдємтгий стилиэр бичиж байсан болохоор тэрийг нэтэд тавьж амжаагvйдээ харамсаж байгааг хэлээд юvхэв.
За даа одоохондоо ингээд зогсоё дєє. Тэгж байгаад дахиж уулзамз.
Постскриптум: Улаанбаатарт бороо орсон чинь ямар гоё байнаа. Газар дэвтээд л... Одоо нам ногоорно доо.
Friday, May 04, 2007
May the Force be with you
MAY THE FORCE BE WITH YOU
Тэдний онолоор бол Ертєнцийг зохицуулах ХYЧ байдаг бєгєєд vvний цагаан талыг ашигладаг гарууд нь Жидай нар. Харин хар талыг нь ашиглаж байгаа нєхєд Ситvvд юм. Ситvvд нэгэн цагт маш хvчирхэг байсан боловч Жидай нарт ялагдаж уналтанд орсноос голцуу хоёроороо байдаг болсон. Аливаа зvйлийн хар талуудад байдаг нийтлэг заншлын дагуу тэд маш хvчирхэг бєгєєд энгийн Жидай нар тэдэнд vдийн будаа болно. Ситvvд голдуу СитЛорд тvvний дагалдагч гэсэн хосоор явдаг. Дагалдагч нь Ситлордыг залгамжилж дараачийн Дагалдагчид єєрийн эрдмээ євлvvлэх гэх мэтээр vргэлж хоёулаа байдаг. Ингэснээрээ тэд єєрсдийн хар хvч, чадлынхаа боломжийг бусдад мэдэгдэхгvй хадгалах боломжтой байдаг.
Жорж Лукас энэ киног хийхдээ 6 анги хийнэ гэж тєлєвлєсєн байсан эсэхийг мэдэхгvй юм. Тэгэхдээ ямар ч байсан киноны vйл явдлын эхлэл, єрнєл хэсгийг хийхэд тэр vеийн технологийн боломж хангалтгvй байна гэж vзсэн гэдэг. Тиймээс ч киноны хамгийн анх хийгдсэн анги Эпизод 4: Шинэ найдвар гэдэг нэртэй байлаа.
Эпизод 5: Эзэнт гvрний хариу цохилт
Эпизод 6: Жидай эргэж ирлээ
Эпизод 1: Сvнсний заналхийлэл /The Phantom Menace/
Эпизод 2: Клонуудын довтолгоо
Эпизод 3: Ситvvдийн єшєє дарааллаар кинонууд хийгдсэн юм.
Америкчуудын хувьд энэ кино бараг хамгийн дуртай кинонуудынх нь тоонд орох байх. Тиймдээ ч энэ кинонд зориулсан єдрийг тэмдэглэдэг байх аа. Тэр нь хэзээ вэ гэдгийг таах гээд vз л дээ. Єнєєдєр. Эндэ надаар таалгах гэхэд нь би мэдэхгvй байсан учраас 2 сарын 5нд гэж хэлж байж билээ. хэхэ.
Єнєєдєр May the fourth (May the force be with you гэдэгтэй адилхан сонсогдож байгаа биз)
Энэ киноноос хамгийн дуртай дvр минь Анакин Скайволкэр. Залуу, чадалтай, бvхнийг хийх гэсэн эрмэлзэлтэй. Ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгvй. Энэ нєхрийн аль талд зогсохоос шалтгаалж хvчний тэнцвэр алдагдах байсан. СитЛорд харин маш сvрхий заль гаргаж энэ их хvчийг єєрийн талд урвуулж чадсан юм. ДартВэйдер болдог хэсэг нь их гоё санагдаад байгаан. Єнєєдєр орой очиж байгаад vзнэ дээ. Энэ цувралыг олж єгсєн Эндэдээ баярлалаа.
Wednesday, May 02, 2007
єєртєє
Сая 4 сарын 28нд ээжийн минь тєрсєн єдєр боллоо. "Хайрт ээждээ намайг тєрvvлж єсгєсєнд баярласан шvv. Хааяа муухай аашилдагийг минь уучлаарай" гэсэн мэссэж явуулцан чинь уншаад уйлчиж. Яагаад энийг санаваа гэхээр миний винампаар Фрэнк Синатрын Миний зам хэмээх сайхан дууг Робби Виллиамсын дуулсан хувилбар явлаа л даа. Дууны тєгсгєлд Робби "Mom, this was your son singing, I love you" гэж хэлэхийг нь сонсоод ээж санаанд оров. Энэ дууг харин Робби тун сайхан дуулжээ. Янз нь нэг тоглолт дээрээ дуулсан юм шиг байна. Бvтэн 7 минут vргэлжилжийнэ. Ер нь єнєєдєр нэг л сайхан уянгын дуунууд сонсоод байж баймаар єдєр юм шиг санагдчихлаа. Дараагийн дуу Meat Loaf хамтлагийн I would do anything for love гэдэг дуу. Хайрын тєлєє би бvхнийг хийнэ, гэвч энийг л хийхгvй. Энэ гэдгээрээ яг юу хэлсэн бэ гэдэг талаар маргаан нэлээн єрнєсєн гэх юм билээ. Ихэнхи хvмvvс энэ гэдгийг секс гэж тайлбарласан гэсэн. Харин энэ дууны дундуур явдаг нэг эмэгтэй хоолойны хэсэг бол vнэн тасархай. Тэрнийг нь л сонсох гэж бvтэн дууг сонсож байгаа юм. Уул нь ч гvйлгээд тэр хэсэгт нь аваачих технологийн боломж байгаа л даа. Тэхдээ яг эхнээс нь сонссоор яг тэр хэсэгт гоё оргил vедээ очдог нь таалагддын. Нээрээ Пvссикат Доллсын Бийп гэдэг дуу байнаа. Бийп гээд л дугарахаар ямар нэгэн vгийг орлуулсан байх гэж бодоод байдагшт. Dick энэ тэр гэсэн vгийг америкийн ТВ-vvд бийпээр орлуулдаг болохоор энэ vгийг орлуулж дууг нь сонсож vзсэн чинь нэлээн утга бvхий байнаа. Яасан том хvний дуу вэ гэж бодохоор. хэхэ.
Сvvлийн vед би кантри хєгжим ихээр сонсож байгаа. Яахав гайгvй дуунууд мэр сэр байх юм. Фэйт Хиллийн Амьсгал гэдэг дууг тvлхvv сонсож байна. Аймаар чадалтай хоолойтой бvсгvй юм аа. Жонни Кэшийн хэд хэдэн дууг бас сонсож байгаа. Ялангуяа Фолсом шоронгийн дуу гайгvй санагдаад байгаан.
Monday, April 30, 2007
Интернэтээр даялахуй
Би л гэхэд жишээ нь сая хэний ч билээ блогийг харж байгаад "Гоожуур дээр..." гэсэн юм харагдахаар нь тийшээ ороод гэх мэтчилэн даялаад алга болж єглєє. Ялангуяа галерей нь аймаар юм аа. Хvмvvс ер нь яагаад тэнд зураг нь тавигдсан хvмvvсийг тэгж их муулдаг юм бол оо? Миний зураг тэнд тавигдвал юу гэх бол? Энэ vнэн тэнэг бvдvvн гар байна гэж нэг нь орж ирээд л хэлнэ. Дараа нь єєр нэг хvн орж ирснээ єє энэ чинь нєгєє Цогоо байшт. Дурлалын нєгєє юу гээл. Дараа нь єєр нэг гар орж ирснээ єє манай тэмцээнийг шvvж байсан шvvгч байна. Yнэн тэнэг гар даа гэж ирээд л олон янзаар ярих байх даа. Энийг бичихийн ємнєхєн би бодож хэсэг суулаа л даа. Яагаад хvмvvс зураг хараад муулах дуртай вэ гэж...
Хоёр гурван санаа байна.
- Хvмvvс єєрсдийн дутагдлыг бусдаас хайдаг. Жишээ нь би энэ нєхрийн гvзээ нь анзаарагдаж байна уу гэж харах маягтай. За тэгээд зураг хараад энэ хєхгvй юм байна, муухай хамартай байна энэ тэр гэсэн хvмvvс єєрсдєє тиймэрхvv гажиг согогтой гэж болох юм. Нєгєєтэйгvvр шvvмжилж байгаа хvмvvс єєрсдєє учиргvй vзэсгэлэн тєгс байх гээд байгаан.
- Єєр нэг шалтгаан нь юу вэ гэвэл нийгмийн бухимдалтай холбоотой. Энэ баахан тэмцэл хийж байгаа нєхєд, сонин сэтгvvл, зурагт радиогоор гараад, дамжуулаад байгаа бvх тєрлийн хvчирхийлэл, гажуудал, доголдол бvгдийг бид анзаарахгvй мэт харагдаж байгаа боловч бидэнд vл анзаарагдах сувгаар стресс, дарамт хуримтлагдсаар байдаг. Yvнийг бид єєрсдєє ч мэдэхгvй мєртлєє ямар нэгэн байдлаар гадагшлуулж нимгэлэхийг эрмэлздэг. Иймээс тааралдсан анхны боломж дээр л тэрнийгээ гаргаж байгаан. Манай нэг найзын сэтгэлзvйн багш хэлж байсан гэнэ лээ. Хvмvvс тvрэмгийллээ гаргаж байх шаардлагатай гэж. Энэ их шvvмжлэл, доромжлолыг бичиж байгаа хvмvvс тэгэхлээр єєрийн стрессийг тайлж байгаа манай нийгмийн хохирогч болсон хvмvvс байх.
- Эсвэл зvгээр л хийх юмаа олж ядсан интернэтээр даялагчид байх.
- Байж болох бас нэг хувилбар бол эдгээр хvмvvс энгийн байдаг л нэг хvмvvс бєгєєд тохьтой томоотой хvний дvр эсгэж удаан хугацаагаар амьдарсаар залхаж ямар нэгэн байдлаар адал явдлыг эрэлхийлж байгаа "єєрийн зохиосон, єєрєє тоглож байгаа жvжгийн" хохирогчид vнэн тєрхєє цухас харуулж байгаа байдал байх.
За дээрхийг эс єгvvлэн vргэлжлvvлэх нь:
Энэ хип хопчдыг би хааяа сонсож байнаа. Тэд бvх юманд сэтгэл хангалуун бус байна. Тэднээс бусад урсгалын тєлєєлєгчид харьцангуй тайван уран бvтээл туурьвиж байхад хип хопчид л янз бvрээр нийгмийг эсэргvvцэж байхын. Хамаг юм ялзраад хог болчихсон учраас хийх юм нь ерєєсєє баар саванд бvжиглээд завхайраад явж байхаас єєр юм биш гэх л шахах юм. Ерєєсєє больё. Юм муулах хvсэл алга.
Дууны тухай ярьж эхэлнийх цаашаа vргэлжлvvлье. Мон Та Рэпийн Диваажин дахь зовлон гэдэг дууны дахилт их хєєрхєн юм аа. Сая Улаанбаатарт байхдаа нэг хэсэг ФМ ихээр сонсов. Номин Талстын Батсvхийн хоёр тун гоё дуу гарсан байна. Амлалт, Чиний тєлєє би гэсэн хоёр дуу байв. Харин Монголын ороок поопын нэгэн шинэ тэсрэлт нь ВХ байх шиг байна. Тоглолт нь нээх онц болоогvй гэсэн яриа сонссон боловч дуу нь хамаагvй гоё байлаа. Бас л єєрийн гэсэн євєрмєц стильтэй хvvхэд байна гэж анх гарч ирэхэд нь бодож байсан боловч ингэж их амжилт олох юм гэж би огт бодож байсангvй. Энэ жил Пентатоник гэж зохиогдох юм бол мань ямар нэг юм зулгаах байх даа. Бас Болдын "Б продакшны" гээд хэдэн сайхан шижигнэсэн хvvхдvvд гарч ирж байх шиг байнаа. Маралжингоо, шоо бил vv нэг тийм нэртэй хип хопчид, Эгшиглэн гэдэг нэртэй охин энэ тэр гээд. Нээрээ сониноос энэ Маралжингоог єєр нэртэй байсан од болох гээд нэрээ сольсон юм гэнэ лээ гэсэн явган яриа сонссон шvv. Бас нєгєє Банзрагчийн дууг дуулаад байгаа Банзрагчийг Ганзориг гэдэг байсан гэнэ лээ гэсэн яриа байна. Yнэн бол одоо яахав дээ єєртєє зорилго тавиад тvvнийгээ биелvvлж байгааг нь vнэлэхээс яахав.
Тэмцээн
1. Есvхэйн хоёр дахь эхнэрийн нэр? гэсэн асуултад би шууд л гараа єргєєд хариулах гэтэл Со.. гэж эхлээд л таг болчлоо. Юу билээ гээд л єєрєєсєє асуугаад байлаа. Гэнэт Сорхагтан гээд ороод ирдэг юм байна. Нэг л итгэл тєрєхгvй гэхдээ л мєн байх гэж санаад хэлчихсэн чинь харин єєр гарууд Сочихэл гээд хэлэнгvvт л тvсс гээд толгой руу ороод ирлээ дээ. Хайран 5 оноо.
2. Євлийн эхэн сарыг Зул сар гэдэг гэж манай нэг нєхєр хэлэх гэж байтал єєр нэг нєхєр єєр хариулт хэлж мэдээжийн байсан 5 оноог алдлаа.
За яахав ямар ч байсан манайхныг хоосонгvй гэж бусад компанийн тєлєєлєгч нар мэдэж авсан гэсэн хоосон бардамналаар єєрсдийгєє хошгоруулж аваад бvгдээрээ харьцгаав. Yнэндээ боломжтой харагдаж байсан ялалт хажуугаар яваад єгєхєд хор шар гээч намайг дотроос идэж байлаа. Юун Сорхагтан бээээ?
Єчигдєр энэ тэмцээнд єгєх асуултыг хайж байгаад нэтээс олсон зарим нэг мэдээллээ орууллаа зvгээр сууж байхаар гээд.
- Уолт Дисней хулганаас аймааар айдаг байсан гэнээ.
- Харин Мона Лиза хємсєггvй байдаг гэнэ. Сэргэн Мандалтын vед хvvхнvvдийн дунд тийм моод байсан юм байна.
- Тамхины асаагуур буюу маниусын хэлдэг зажигалка шvдэнзнээс ємнє бvтээгдсэн юм байна.
- Нэг шоколаданд дунджаар 8 ширхэг шавьжны хєл байдаг гэнэ. Шоколад тийм ч сайхан санагдахаа байчлаа энийг уншаад.
- Баруун гараараа юм хийдэг хvмvvс солгой улсуудыг бодвол 9 жилээр урт насалдаг гэнэ. Хоёулангаар нь бичдэг хvмvvсийн тухай бодогдож байгаа биз?
- Нэг дусал далайн усанд 1 биллион алтны атом байдаг байна.
- Дэлхийн 2-р дайны vед IBM-ийн бvтээсэн компьютерийг ашиглан Нацистууд нєгєє алдартай vхлийн лагериудаа хянаж байсан гэхийн.
- Дэлхийн 2-р дайныг тооцохгvй бол дэлхийн хамгийн хєнєєлтэй дайн 1850 оны орчимд єєрийгєє Исvс Христын дvv гэж бодсон нэгний удирдсан иргэний дайн байжээ.
- Одоо дэлхий дээр амьдарч байгаа хvмvvсийн тоо нийт vхсэн хvмvvсийн тооноос олон гэнэ. Бvх цаг vед vхсэн хvмvvс гэнээ. хмм
- Эцгvvд хvvхдийнхээ єндєрийг харах хандлагатай байдаг бол эхчvvд жинд анхаарал тавьдаг байна.
- Дэлхийн 2-р дайны vед Германы шумбагч хєлєг жорлон буруу ажилласнаас болж живж байжээ.
- 10 хvний 9 нь Томас Эдисон чийдэн зохион бvтээсэн гэж боддог ч vнэндээ Жосэф Сван гэж хvн зохиосон юм байна. Одоо та нар vлдсэн 1д нь тоологдох боллоо шvv.
- Огт мууддаггvй цорын ганц хvнсний бvтээгдэхvvн бол зєгийн бал юм байна. Археологичид фараоны бунханаас олсон зєгийн балаа амсаж vзээд хэрэглэх боломжтойг нь тогтоожээ.
- Эрнест Винсент Врайт гэдэг хvн нэг ч "е" vсэг ороогvй 50'000 vгтэй ном бичжээ. Ядаж нэрээ бичээгvй юм байх даа.
- Єглєє кофе ууснаас алим идсэн нь нойр сайн сэргээх vйлчилгээтэй байдын байна.
- Дэлхийн бvх хvн ам Техасын газар нутагт амьдрах єоломжтой юм.
- Саран дээр анх Нэйл Армстронгийн зvvн хєл буусан байна.
- Саран дээр хэлэгдсэн хамгийн анхны vг "Окэй" байжээ.
- Stewardesses гэдэг vг зvvн гараар бичигддэг хамгийн урт vг юм байна.
- 4 настай хvvхэд єдєрт дунджаар 437 асуулт асуудаг байх нь ээ.
Компаниудын нэрний тvvх
Yvсгэн байгуулагч Стив Жобс алиманд дуртай байжээ. Компанийн нэр олох гэж 3 сар болсон тул оройны 17 цаг хvртэл нэр бодож олохгvй бол компаниа Apple Computers гэж нэрлэнэ шvv хэмээн хамтрагчдаа сvрдvvлж байсан нь ёсоор болсон байна.
CISCO
Хvмvvс энийг товчилсон vг гэж боддог боловч vнэндээ Сан Франциско гэдгийн сvvлийн хэсэг юм.
Compaq
Компьютер гэдгийн COMp, жижиг бvхэл обьектийг хэлсэн PAQ гэсэн vгний нийлбэр.
Corel
Yvсгэн байгуулагч доктор Майкл Коупландын нэрнээс vvсэлтэй. COwpland REsearch Laboratory гэсэн vгний товчлол.
Google
Анх 'Googol' гэсэн нэр єгєєд L vсгийн ард 100 нойл тавихаар тооцоолсон байжээ. Гэвч хєрєнгє оруулагчид тєслєє танилцуулсны дараа Станфордын тєгсєгч Сергей Брин, Ларри Пэйж нарт ирсэн чекэн дээр 'Google' хэмээн андуурч бичсэн байжээ.
Hotmail
Yvсгэгч Жак Смит дэлхийн хаанаас ч хамаагvй вэб ашиглан и-мэйл хаяг руугаа орох боломжийг санаачилжээ. Сабир Бхатиа шуудангийн vйлчилгээ vзvvлэх бизнес тєлєлвлєгєє боловсруулчаад маш олон тєрлийн “mail” гэж тєгссєн нэрнvvдийг туршиж vзсээр эцэст нь hotmail дээр тогтжээ. Энэ нь вэб хуудас бичихэд ашиглагддаг HTML хэлийг хэлсэн юм байна. Анх HoTMaiL гэж бичигддэг байжээ.
Hewlett Packard
Билл Хэвлэтт, Дэйв Пакард хоёр хэнийх нь нэр ємнє нь орохыг шийдэхээр зоос хаяж шодож байсан байна.
Intel
Боб Нойс, Гордон Мур нар компаниа Мур Нойс 'Moore Noyce' гэж нэрлэхийг хvсэж байсан боловч нэгэн зочид буудлын сvлжээ тийм нэрийг авсан байсан тул INTegrated ELectronics гэдэг vгний товчлолыг сонгосон байна.
Motorola
Yvсгэн байгуулагч Пол Галвин автомашины радио vйлдвэрлэж эхлэхдээ ийм нэр бодож олсон. Тэр vеийн радио vйлдвэрлэгч алдартай компани нь Виктрола гэж байжээ. Манайхны Бягтруул гээд байдаг нєгєє эгшигт хайрцаг.
ORACLE
Ларри Эллисон, Боб Оатс хоёр ТТГ (Тагнуулын Тєв Газарт) тєслийн зєвлєхєєр ажиллаж байжээ. Тєслийнх нь нэр Оракл (Зєнч гэсэн утгатай) гэдэг байсан байна. IBM – ийн шинэхэн бичсэн SQL кодын хэрэглээг дэмжих зориулалттай тєсєл байж. Тєслийг зогсоосны дараа Ларри, Боб хоёр хийсэн юмаа олон тvмэнд таниулахаар шийдэж ийм нэртэй компани байгуулжээ.
Sony
Латины 'sonus' буюу дуу чимээ, Америк хар ярианы 'sonny' буюу ирээдvйтэй залуу хvн гэсэн утгатай vгнvvдээс vvссэн.
SUN
Стэнфордын Их Сургуулийн 4 найзын vvсгэн байгуулсан компанийн нэр Stanford University Network гэсэн vгний товчлол юм. Андреас Бехтолшайм микрокомпьютер бvтээж, Винод Хошла тvvнийг элсvvлж, Скотт МакНили тvvнд vндэслэсэн компьютер vйлдвэрлэж, Билл Жои тvvнд нь зориулсан UNIX суурьтай Yйлдлийн Систем зохиосон байна.
Yahoo!
“Гулливерын аялал” номон дээрээ Жонатан Свифт энэ vгийг анх хэрэглэжээ. Жерри Янг, Дэвид Фило хоёр єєрсдийгєє Яахуу гэж боддог байсан тул энэ нэрийг сонгожээ.
Sunday, April 29, 2007
Хvvхнvvд компьютерийн хэлээр
Хард диск: Тэр бvхнийг YРГЭЛЖ санаж байдаг.
Рам: Тvvнийг унтраангуут чамайг мартана.
Виндовс: Чи тvvнийг бvх юмыг буруу хийдэг гэдгийг нь мэдсээр байж салж чадахгvй хvvхэн.
Скрийнсэйвер: Юунд ч хэрэггvй боловч зугаатай хvvхэн.
Интернэт: Ороход хэцvv.
Сэрвэр: Хэрэг болсон vед vргэлж завгvй байдаг.
Малтимедиа: Муухай зvйлсийг сайхан болгон харагдуулж чаддаг.
СД-Ром: Yргэлж улам хурдалж байдаг.
И-мэйл: 10 юм хэлэхэд 8 нь шал хэрэггvй зvйл.
Вирус: Мєн “Эхнэр” гэгддэг. Санаандгvй байхад ирээд єєрийгєє суулгаад, чиний нєєцийг ашиглаж эхэлнэ. Анинсталл хийх гэж оролдох юм бол ямар нэг юмаа алдана, харин оролдохгvй бол хамаг юмаа алдана.
Компьютерийн эриний хайрын захиа
I LOVE YOU MORE THAN MY COMPUTER Believe me it is true...
You installed the best in me. Your picture is always in my background. You clicked my heart gently. You drive me crazy when I see you. Your love reset my life and deleted all the sadness in me. You restored my kindness after I thought it was corrupted. I'm always connected to you with more than 56 heartbeats per second. You hacked my brain and registered your name in it. You are the only one that could navigate my feelings and explore my emotions at the same time. I feel lost when I try to call you and you are not responding.
I always feel you close to me when I shut down my eyes, or when I open my windows waiting for you to pass. You are the only one that can log into my heart and never ! log out. I dream of being your only server as long as I live. You don't have to search for me, cause we are always linked to each other. I see your name everywhere, my FrontPage, my homepage and all my software. I scanned my life and found that I'm only infected by you. You are the virus I'd never remove, and why should I do? You formatted my life and added happiness to view. Believe me it is true... I love you more than my CPU :)
Thursday, April 26, 2007
save the change
so the reason for changing this title is nothing. today i felt a lot lighter than i have been since THE day. sunshine, warm air, light tune of pop music all lifted me up.
ойрын үед нэг л дарамтлуулаад байгаа юм шиг санагдаад байгаад байсан чинь єнєєдєр хачин сайхан байнаа. ямар нэгэн санаа зовоосон зvйл санаанд орж ирэхгvй. єчигдєр уйдаад сонгодог хєгжмийн єдєр зарлаад байсан "гунигт залуу" єнєєдєр оргvй алга болсон байна. єглєєнєєс хойш сайхан єєдрєг бодлууд хєвєрч ирээдvйн тухай сайхан тєлєвлєгєєнvvд сэтгэлд нэн таатай.
god i love this feeling. hope it continues as long as possible.
Wednesday, March 28, 2007
Тамхи татсанд гялайлаа
Саявтархан ийм кино гарсныг нь vзсэн. Таалагдсан. Гол нь тамхины тухай биш маргааныг яаж явуулбал болох вэ гэсэн талаар юм шиг байна лээ.
Тэгэхдээ би энэ удаад тамхины тухай ярихаар шийдлээ.
Бvvр жоохон байхад (бага насны дурсамж дээр байх vед байх аа) тамхи vнэрлэхэээрээ л vхэх гээд байдаг хvvхэд байж билээ. Би бас vнэртэй ус vнэрлэж чаддаггvй шууд гулгиулчдаг байсымдаг. Ер нь бие тийм ч сайнгvй, доожоо муутай туранхай шар бацаан байлаа. Аав, ээж, євєє гээд ихэнхи нь тамхи татдаггvй байсан болохоор тамхинд огт дургvй байсан.
Арван жилд ороод байж байхад манай ангийнхнаас нэлээн хэд нь татдаг байсан юм. Тамхиа хуруундаа хавчуулчаад их л донжтой зогсоцгооноо. Утааг нь цагираглуулаад л vлээнэ. Хамраараа гаргана. Чихээрээ. Арай л нvдээрээ гаргахгvй. Нэг удаа харин нvдээрээ гаргаж чадна гэж хэлж байгаа хvvхэдтэй тааралдаж байсан шvv. Харуулаагvй л болохоос. Худлаа хэлж байсан байх гэж сvvлд нь бодсон.
За тэгээд нєхєд тамхи татаад байна би хоцрох нь ээ гэсэн бодол тєрєв. Тамхи татаад л утааг нь vлээгээд зогсож байхад нэг л бардам пээдгэр харагдах байх гэсэн бяцхан горьдлого. Аргагvй дээ жижигхэн давжаа биетэй хvv ганц удаа том хvvхэд шиг харагдая л даа. Намайг хаа очиж хvн дээрэлхэж байгаагvй юм шvv. Багаасаа хvмvvсийн аргыг олоод сурцан байсан юм шиг байгаан.
За тэгээд тамхинд орох хэрэгтэй гэсэн тєлєвлєгєє хэрэгжиж эхлэв. Нэгдvгээр vе, АЖИГЛАЛТ. Тамхи анх удаагаа татах гэж байгаа болохоор эвгvй байдалд орохгvйн тулд анх татаж vзэж байгаа бусад хvvхдvvдийг харав. Хуруундаа яахав эв муутайхан ч гэсэн бvгд л боломжийн хавчуулцгаачих юм. Уруулдаа хvргээд л сорно. Гайгvй л орж байгаа бололтой. Орох ч яахав залгидаг гэж нэг хvvхэд хэлж байсан. Залгихыг нь залгиад буцааж гаргадаг юм байна л даа гэж би бодлоо. Харин хvvхдvvд гаргахдаа алдаа хийгээд байна даа. Яг тэр хавьд л хахаж харагдахын. Хоёрдугаар vе, БЭЛТГЭЛ АЖИЛ. Аав ээж хоёр татдаггvй ч гэсэн хvмvvс тамхи их єгдєг байсан юм шиг байгаан. Манай шкафанд нэг блок Челленжер гэдэг нэртэй тамхи байсан юм. Би тэрнээс нэгийг нь сугалаад авчлаа. Нэг хайрцагийг. Гал тогооноос шvдэнз. Гуравдугаар vе, ТУРШИЛТ. Нэг хайрцаг тамхи, нэг хайрцаг шvдэнз. Жорлон руугаа орлоо. Манайд хvмvvс тамхи татдаггvй ч гэсэн айлын ах нар жорлондоо орж татдагийг нь харж байсан юм. Шvдэнзээ зурлаа. Тамхиа асаалаа. Баруун гарынхаа долоовор дунд хоёр хурууны завсар хавчууллаа. Тийм ч чанга биш, бас сул биш. Уначиж магадгvй. Хуруу чичирч байна. Аав ээжээс айж байгаа байх даа. Тамхи хулгайгаагаар татаж байгааг мэдвэл яах бол? За хуруундаа хавчуулах процесс амжилттай явагдаж єнгєрєв. Одоо гол ажил. Уруулдаа хvргэлээ муухай эхvvн vнэр хамар єєд цоргив. Уруулдаа ойртуулаад харахад тамхины утаа хуруугаар дамжин хєвєрдєгийг олж тогтоов. Улмаар дээшээ хєєрсєєр нvд рvv шуд ордог юм байна. Хорсоод л явчлаа. Аа новш ямар муухай хорсдог юм бэ. За яахав дасах байлгvй гэж бодсоор соров. Ам руу орж байгаа утаа шууд л балиар амтаараа танигдана. Залгих ёстой гэсэн зааврын дагуу залгилаа. Аймаар муухай амт. Шууд л огиулах гэж байна. Нvднээс нулимс цийлэгнээд л ирлээ. Утаанаас болсон байх. За энийг тэсчихвэл аяндаа дасч л таараа гэж бодов. Нэлээн хэдэн ширхэгийг татлаа гэж бодоод байж байтал гэнэт хайрцаг хоосорсон байхыг анзаарав. Пєєх би бvтэн хайрцаг тамхи татчиж гэж бодохоор дотор сонин. Нэг ёсны бахархал тєрєх ёстой гэж би бодлоо. Хvлээлээ. Байдаггvй шvv. Харин ч дотор муухайраад толгой эргэж байна.
Их дээр бичиж байсан юмаа засч, vргэлжлvvлээд оруулъю гэж бодсоноо болиод энэ чигээр нь орхив.
Sunday, March 18, 2007
....
Ямар муухай юм бэ? Таван жилийн дараа ийм юм сонсох гэж би єдийг хvртэл хvлээсэн юм уу.
Би ер нь ямар хvн бэ? Ууч сэтгэлтэй хvлээцтэй жинхэнэ монгол эр мєн vv? Ууч сэтгэл гэж юу вэ? Хvлээц гэж юу юм бэ?
Алдаж байж хvн болдог юм уу? Новш гэж?
Friday, March 16, 2007
Арсенал
Сvvлийн vед би спортод ихээр татагдан орсныг зарим нэг нєхєд мэдэж байгаа байх аа. Энэ маань ихэвчлэн хєлбємбєг юм. Яахав євлийн спортуудыг хааяа нэг харж байгаа л даа. Тэхдээ л хєлбємбєгийг голчлон vзэж байгаа. Юу нь сонирхолтой юм бэ? 90 минутын турш гvйгээд хамгийн эцсийн мєчид гоол хийж хожиж байгаа хєлбємбєгчний, багийн баяр баясгаланг чи зэрэг мэдэрнэ. Ганцхан алдаа гаргахад ямар их зvйл єєрчилж байгааг, хэр их том эрсдэл гаргаж байгааг мэдэрнэ. Сагсан бємбєг шиг дуртай нь гvйж ороод л бємбєг хийгээд байхгvй.
За тэр ч яахав би єєрийнхєє балиалдаг багийнхаа тухай бичье гэж бодлоо. Энэ бол Арсенал юм.
Арсенал бол Английн Хєлбємбєгийн Ассоциацийн дээд лиг болох Премьер Лигийн хамгийн шилдэг баг юм. Саяхан гарсан нэг судалгаагаар єнгєрсєн зууны шилдэг баг болсон байна лээ. Дэлхийн Нэгдvгээр дайны дараахан хоёрдугаар лигээс орж ирснээсээ хойш нэг ч удаа буцаж буугаагvй нь Англид єєр багийн гаргаагvй амжилт билээ. 2003-04 оны улиралд нэг ч ялагдалгvй 38 дараалан тоглож тvрvvлсэн нь бас л нэг дээд амжилт. Энэ тєрлийн амжилтыг єєр нэг баг vзvvлж байсан ч тэр vед Лигд 24 тоглолт хийдэг байсан гэдэг.
Миний дэмжиж эхэлсэн шалтгаан бол их энгийн. Бараг тэнэг гэж хэлж болмоор юм л даа. Уржнангийн 5, 6 сарын алдад Хадаа гээд найз маань саяхан болж єнгєрсєн Аваргуудын Лигийн Финалын тухай ярив. Ливерпvvл хэмээх Английн баг ЭйСи Милан гэдэг Италийн багт эхний vед 3-0 гэж хожигдож байгаад хоёрдугаар vе дээр 3 гоол хийж тэнцээд торгуулийн цохилт хийж хожсон гэнэ гэв. Би нээх их сонирхдоггvй ч бага сага гадарладаг байсан тул их гайхлаа. Хєлбємбєг чинь ганц хоёр л гоол орж байдаг спорт биш бил vv гэж надад бодогдсон юм. Тэгээд мань эр єєрєє Манчестер Юнайтед гэх бас нэг Английн багийг дэмжиж байгаагаа хэлээд намайг аль нэг багийг дэмжиж vзвэл хєлбємбєг илvv сонирхолтой хэмээн зєвлєв.
Би бодлоо. Энэний дэмжиж байгаа багийг яасан ч дэмжиж болохгvй, бас Ливерпvvлийг бас болохгvй (ялж байгааг нь орхиод ялагдаж байгааг нь дэмждэг єрєвчхєн монгол зан) гэж бодонгуутаа Английн багуудыг сонирхов. Яагаад заавал Английн багууд вэ гэвэл, нэгдvгээрт Хадаагийн багтай єрсєлдєх боломжтой. Энэ маягаараа тvvнтэй єрсєлдєх. Хоёрдугаарт, Английн багуудын тухай нэтээс хайвал англиар мэдээлэл олдох магадлал маш єндєр. Тэгээд харж харж Арсеналыг дэмжихээр шийдэв. Яг тэр улиралд манайх хоёрт орсон байлаа. Уул нь єнгєрсєн улирлынх нь форм хэвээрээ байсан бол дахин тvрvvлэх л байсан байх. Даан ч Челс тvрvvлээд, манайх удаалж Манчестер Юнайтед гурвалсан байсан юм. Аваргуудын Лигийн цомыг хvртсэн Ливерпvvл тавд орсноор Аваргуудын Лигт орох эрхгvй болсон ч ємнєх улирлын аваргууд нь аваргаа хадгалах боломжтой байх гэсэн шалтгаанаар орсон юм.
Шинэ улирал манайхны хувьд маш хэцvv байлаа. Учир нь багийн ахлагч байсан Патрик Виера Италийн Ювэнтус багт худалдагдсанаар манайхны одоо хvртэл vргэлжилж байгаа шилжилтийн vе эхэлсэн юм. Манайх маш олон хожигдож, тун тогтворгvй тоглолт vзvvлж байлаа. Гэвч би vvнд нь баярлаж байсан юм. Яагаад гэвэл би энэ багийг хvнд vед нь ч дэмжиж байсан гэж хэлэх боломжтой болохоор тэр. Тэгэхдээ одоогийн багийн бvрэлдэхvvнийг харах юм бол маш их ирээдvй харагдаж байгаа.
За vлдсэн зvйлсийг маргаашнаас бичье.
Thursday, March 08, 2007
Хєлбємбєгийн Лиг
Анх Спортын Цонх сэтгvvлийн сайт дээр байдаг форумын хэсэг нєхєд ярьж байгаад тоглов. Хvvхдийн Паркын Стадионд. Би ч хийх юмгvй байсан тул аль ч хамаагvй нэг багийнх нь 12 дахь тоглогч хийхээр очлоо. Тэгэхэд Улаануудынх байх аа (Сvvлд Студентс болсон) нэг тоглогч нь цаг хараад єгєєч гээд би ч татгалзсангvй цаг харж єглєє. Сvvлд форумаар ярьцгааж байгаад нэг Лиг зохион байгуулбал ямар вэ гэсээр "Спортын Цонх - Сонирхогчдын Лиг" гэж зохион байгуулахаар болов. Анхны багууд нь Голомтын ажилчдын баг, Спортын цонх баг, Улаанууд, Фриэндс, Рокерууд, Таван цагариг сэтгvvлчдийн баг гэсэн зургаан баг байлаа. Намайг цаг харж єгч байсан гэснийг сонсоод тэгсэн vv яасан нєхєд намайг шvvгчээр ажиллаач гэж хvсэхэд би удаан бодсонгvй зєвшєєрєв. Цаг хараад шvгэл vлээгээд явахад юу нь хэцvv байхав дээ гэж би бодсон юм. Ааа яаяаяа ямар хол андуурч байж вэ? Хамгийн анхны тоглолт Голомт версус Рокэрс байсан юмдаг. Манай хоёр найз хоёр багт тоглодог байв. Yvгий Рокэруудын багт, Оогий Голомтын багт. Тоглолт эхлээд л би шvvгчээ хийгээд л гvйж байв. За нэг ч их гvйгээгvй юм аа. Холоос харсгээд л явж байлаа. Тэгсэн чинь манай хоёр найз яг хоорондоо таардаг юм. Бємбєг Оогийгийн гарт хvрчив vv дээ гэж би халти харчаад байж байтал хvмvvс "гар, гар" гээд л орилолдоод эхлэв. За тээр тэгсэн байна гэж би бодоод л шууд шvгэл vлээв. Гар хvрсэн гэнгvvтээ би Yvгийгийн багт бємбєгийг єглєє. Оогийгийн царай хачин болоод л ирлээ. Тэрээр Yvгий рvv гайхсан царайтай харахад цаадах нь мєрєє хавчсанаа "Шvvгчийн vг хууль гэж чи єєрєє хэлээ биз дээ" гэдэг юм даа. Цаана нь хvмvvс орилолдоод л "Шvvгч нь Рокеруудын хvн байна ш дээ" гээл. Сvvлд сонсох нь ээ бємбєг Оогийгийн биш Yvгийгийн гарт хvрсэн юм байна лээ л дээ. Анхны шийдвэр маань ингэж буруу хийгдэж байсан юм даа. Дараа нь олон ч буруу шийдвэр гаргаж байсан боловч зєвийг бас олон хийсэн байх гэж найднам. Тэр тэмцээнд хамгийн их таалагдсан баг Улаанууд байх аа. Ихэвчлэн оюутнууд, сурагчдаас бvрдсэн, МанЮ Ливерпvvлийн фэнvvдийн баг байв. Зохион байгуулалт бага зэрэг сул боловч тоглолт нь орон гаран баг байсан юм даг. Нэг тоглолт дээр конкурс таараад. Тэднийхэн бараг ташраараа байдаггvй. За яаая гэхэв гэж бодоод хожигдсонд тооцох гээд байж байтал хvмvvс нь ганц нэгээрээ цувж ирсээр байгаад 8 болж арай гэж тоглож билээ. Тэр тоглолтод тэд маш сайн тоглосон.
Энэ тэмцээн манай хєлбємбєгийн хєгжилд сvртэй том биш ч гэсэн зохих хэмжээний тvлхэлт vзvvлсэн байх гэж би боддог юм. Ер нь сvvлийн vед хєлбємбєгийг хєгжvvлэх юмсан гэсэн нэг амбицтай болж эхэлж байна. Юм л бол янз бvрийн тєлєвлєгєєнvvд бодогдоод. Заримдаа би мєнгє багатай байсан нь яамай даа гэж бодох юм. Их мєнгєтэй байсан бол ямар нэг тєлєвлєгєєндєє зарцуулчихсан байхгvй юу. хэхэ За яах вэ тэхдээ нэг бодсон м бий шvv.
Monday, March 05, 2007
Зодоон
За хадуурах нь, тvрvvн эхэлж байсан яриагаа vргэлжлvvлье.
Миний амьдрал тийм ч их адал явдалтай байсангvй. Ер нь ийм байсан нь миний єєрийн зантай холбоотой байх гэж би нэгэнтээ бодож билээ. Би их дєлгєєн /хvмvvсийн ярьж байгаагаар/, баргийн юманд нээх адгаад байдаггvй, хурдан огцом шийдвэр гаргадаггvй, элдэв спорт сонирхдоггvй, мангар ичимхий, номноос салдаггvй, гэрээс гардаггvй хvvхэд байлаа. Сахилгагvй зан минь маш дотно хvрээнийхний дунд л илэрдэг байв. Ийм хvнээс ер нь аливаа адал явдлыг хvлээх vv? Одоо заримдаа сууж байхад хааяа ч болтугай нэг зvггvйтэж байх нь яав гэж бодогддог юм. Тайван сайхан амьдарсаар ирсэндээ харамссан юм биш л дээ. Сандарсандаа зvрх цээж цємєртєл нvдэх чимээ хажууд байгаа хvнд сонсогдох вий гэж санаа зовж vзэх юмсан гэсэн хvсэл байна. Хагартлаа уурлаж хэн нэгнийг уйлтал нь загнаж vзэх юмсан гэсэн хvсэл байна. Би чинийх, vргэлж чинийх гэсэн vгийг дургvйцэн байж сонсож vзмээр байна. Хэн нэгнийг харангуутаа нvдээ хорстол уурлаж vзмээр байна.
Амьдралдаа би ганхцан удаа л жинхэнээсээ зодолдож vзсэн юм. Оюутан байхад. Би оюутны холбоонд байдаг байлаа. ТИС-ийн. Гадаад хэлний сургуулийн Оюутны Зєвлєлийн дарга Мєнхсоёл гээд нэг баагий байдаг байсан юм тэгэхэд. Манайхан нэг арга хэмжээ зохиогоод бvгдээрээ Найрамдал явсан юм билээ. Би байгаагvй л дээ. Тэнд мань хvн их онцгvй зураг авахуулсан юм шиг байгаан. Нэг орой би оюутны холбооны єрєєнд сууж байтал нєгєєх чинь ороод ирэв. Би ч сурсан зангаараа хошигноодохов. Нєгєє зурагных нь тухай. Тэгсэн чинь алгадаад авлаа. Ээжээсээ єєр хvнээр алгадуулж vзээгvй би гэнэт уур дvрсгээд л явчихав. Хэрэлдэж байгаад хоёулаа сургуулийн жорлонд орж зодолдох юм болов. Оронгуутаа би нvдний шилээ авч энгэрийнхээ халаасанд хийлээ. Тэгээд л хоёулаа зодолдож эхлэв. Тэр надаас нэлээн єндєр бараг метр наятай баагий байсан юм. Єндєр тэгээд намайг дээрээс харж байгаа хvн хаа хvссэн газраа л балбана биз дээ. Би сарвайгаад нvvрэнд нь хvрэхгvй болохоороо пиджакнийх нь цаад энгэрээс нь зvvн гараараа татаж дооvлуулж байгаад баруун гараараа нvvрэн дунд буулгаж алдлаа. Нэг гэдийсэн чинь гар нь орж ирээд яг нvvрэн дунд цохьчихлоо. Хойноо байсан ханыг ар дагзаараа мєргєж орхив. Манараад л явцан. Ер нь дагзаараа юм цохихлээр манардаг юм байлээшт. Дахиж нэг цохиулаад газар унав. Унангуутаа босох оролдого хийн гараараа газар тултал хєл нь хvрч ирээд нvvрэн дундуур тас буугаад л явчлаа. Би єєрийн мэдэлгvй П***** гээд л ориллоо. Тэр мєчийг хvртэл бид хоёр чимээгvй л ноцолдоод байсан юм. Тэгсэн чинь цуг байсан хvмvvс бид хоёрыг салгаж зодоон дууслаа. Би зодуулж. Хоёулаа хамрынхаа цусыг тогтоох гэж оролдоно. Тольны ємнє зэрэгцээд зогсчихсон. Минийх ч тэгэсгээд намдчихсан. Харин нєгєєдєхийнх чинь зогсохгvй байсаар л байлаа. Би бушуухан нvvрээ угааж аваад гарав. МУИС орж Мєєнєєтэй уулзмаар санагдаж байлаа. Гараад алхаж байхад зодуулсандаа бус хvний нvдэнд багтаж харагдсандаа хамаг шар минь гозойж байв. Хvн бvгд л шоолж байхад яагаад заавал намайг алгадаж байгаан бол гэж бодохоос л уур хvрээд байлаа. Маргааш нь нvд бондойтол хавдчихсан сэрэв. Хичээлдээ явсангvй. Нєгєєдєр нь ч бас. Гурав дахь єдєр нь босоод арай гайгvй болсон байхаар нь хичээлдээ явлаа. Ангийнхаа хаалгаар шагайгаад хаахад манай ангийн арван хэдэн залуу гараад ирэв. Томоотой хамгийн тайван зантай намайг хvнд цохиулцан байхыг хараад гайхсан байх л даа. Хэн цохив гэж бvгд асууна. Би Соёлоо гээд л хэллээ. Нєгєєдvvл чинь тэрнийг алах юм болоод бvгд оюутны холбоо руу явлаа. Би ч болбол тэр нєхрийг зодуулчихъя гэсэн бодолтой араас нь дагаад алхав. Очоод харсан чинь нєгєєдєхний хоёр нvд хоёулаа тагларчиж. Бєлцийтлєє л хавдсан юм явж байна. Би одоо садист юм уу хаашаа юм тэрнийг нь хараад баярлаж байна. Хангалттай гэж бодож билээ. Тэгээд найз нарыгаа тараад яв гэж байгаад тарааж байсан юм даг.
Wednesday, February 14, 2007
A moment for my sadness
…I sit and wait does an angel contemplate my fate
And do they know the places where we go…
Дуундаа орж сонсоод явсаар ажил дээр ирэв. Манайхан бєєнєєрєє зогсож байгаасай гэсэн бяцхан горьдлого талаар болов. Янз нь тэд ус цасандаа орцгоож байгаа бололтой. Урам хугарсандаа хатаалга руу ч орох хvсэл тєрсєнгvй шууд єрєє рvvгээ явлаа. Єрєє маань бахь байдгаараа олон сандал ширээ нь харлаад л “Аан, чи ирэв vv” гэх шиг. Суулаа, бодол боллоо. Улаанбаатарт байсан бол юу хийж байх байсан бол? Єглєє босоод нєхєд рvv утасдаж сонин сайхан солилцоод л. Єдєр хэдvvлээ 25 орж сайхан мах идье. Дараа нь оройхон уулзаж пиво ууя гэж ярих байсан байх даа. Нээрээ найз нар луугаа залгая гэсэн бодол шууд орж ирэв. Цаг хартал хаа байсан юм 6.30, хэхэ энэ эрт сэрээвэл надад юун баяр хvргэх, яах гэж сэрээв гээл уурлах байх. Гvрийлээ. Явж явж цагаа хартал 7.50 болж байна. Єрєє рvvгээ яваад очтол бараг найм болж байна. Утсаа гаргаад ирсэн чинь ээжийн утас аяндаа шууд ороод ирэв.
НАМАЙГ ТЄРYYЛСЭН ЭЭЖ ТАНДАА БАЯРЛАСАН ШYY.
Дараа нь муу найз нар луугаа ярьж эхэллээ. Тєрсєн єдрийн мэндийг шууд л хvргэв. Цээжинд огшин байсан бухимдал арилсангvй. Нэг л гунигтай. What the fuck is wrong with you? You stupid wanker.
Тєрсєн єдрvvдээ нэг их хєл болгож тэмдэглэдэггvй гэж би vргэлж боддог байлаа. Єглєєнєєс хойш суух зуур бодтол vгvй юм аа. ялангуяа сvvлийн хэдэн тєрсєн єдрийг нэг нь нєгєєгєєсєє хєлтэй болгон тэмдэглэж байж. Жилээс жил єргєжин тэлж єргєжсєєр єєрийн мэдэлгvй бараг хамгийн хєлтэй баяр маань болох шахсан байжээ.
Тєрсєн єдрvvдийн єглєєгvvр халти гуниглах нь гэм биш зан болсон хэдий ч энэ жил арай л илvv байх шиг. Маргааш єєр болно л доо. Ер нь яагаад гунигладаг юм бол? Coz I’m one step closer to the edge, I’m about to break. Линкин паркийн дуунд ингэж дуулсан байдаг. Мэдээж тєрсєн єдрийн тухай дуу биш л дээ. Тэхдээ л тєрсєн єдрийн тодорхойлолт мєн vv гэж асуувал хvмvvс бараг л мєн гэх байх даа. Энэ єдрийг тэмдэглэх ямар шаардлага байнаа. Чамайг тєгсгєл рvvгээ дєхєж байгааг сануулахад чи тэрэнд баярлаж тэмдэглээд л... магадгvй далд ухамсар минь энэ сануулгыг сонсоод хариу vйлдэл хийж байгаа нь энэ юм бол уу? Гуниг ингэж тєрж байна уу? Пяндуу тасартлаа уунаа гэж хvмvvс хэлдэг дээ. Даан ч чадахгvй. Яагаад гээч. Яагаад? Маргааш нь ажилтай болохоор тэр. Нээх гоё тайлбар хэлнэ гэж бодож байсан хvмvvсээс хvлцэл єчье.
Ер нь би ягаад ингээд уйлан дугараад гоншгоноод байгаа юм. Баярлах хэрэгтэйшт. Нас нэмж байна. Урааааа. Хэсэг дэвхцээд зvрх дэлсэж эхлэв. За больё чи минь. Зvгээр л дэвхцэлгvй баярлая байз. Єдєр дуусах яагаа ч vгvй байна. Ажлын цаг дуусахад найман цаг vлдлээ. Санаа нийлсэн сайхан найз нартайгаа пиводонгоо элдвийг ярьж кино vзнээ. Харин ямар кино vздийн билээ. Тєрсєн єдрєєрєє аймшгийн кино vзэхгvй ээ. Харин инээдмийн кино vздийн бил vv? Эсвэл драма. Санаагаар болдог бол нээх сайхан драма vзчихийнсан. Finding Neverland would be good choice for tonight. Даан ч нєхєд vзэхгvй л дээ. Ихэнхи хvмvvсийн адил акшн тєрлийн пижигнэж пажигнасан кинонд дуртай.
Thursday, February 01, 2007
2007 оны анхных
Сайн байцгаана уу? Журмын олон нєхєд минь.
Улаанбаатар ч онцгvй байлаа шvv. Ядаж байхад Гvvглийнхээ нууц vгийг, нууц хариулттайгаа цуг мартаад. Блогоо vргэлжлvvлэх ямар ч боломжгvй болчихдог байшт. Тэгээгvй бол би сайхан бичих байсан юм шvv.
Ажил дээрээ ирсэн чинь нээх сайхан амсхийх шиг болж байна даа. Энд ирэхээр ингэдэг юм аа. ойр зуурын жижиг сажиг проблемууд мартагдаад сайхан амарч буй мэт. Улаанбаатарт байснаасаа илvv аюултай орчинд орж ирж байж яахаараа ингэдийн бол? Улаанбаатарт амьдрахад хэцvv болж байх шиг байнаа. Автобусны мєнгєгvй бол гадагшаа гарах талаар бодоод хэрэггvй. Гэртээ кино vзээд л хэвтэж байсан нь дээр. Уул нь мэдээ vзвэл vзэх л дээ. Гэхдээ зурагтаар хэрvvл шуугиан, бялууны том нь чамд жижиг нь надад ирчихэж гэсэн далд утга бvхий мэтгэлцээнvvд. Арай гэж хэрvvл дуусмагц залгаад Солонгосын гутранги vзэл нэвт шингэсэн баахан сериалууд. Мангар урт нэг кино vргэлжлvvлээд гараад байна уу даа гэж бодохоор. Жvжигчид нь хувцсаа солиод л єєр сувгаар гараад байгаа юм шиг. Монголын гэсэн бvх сувгаар бараг зэрэг шахуу гарна. Сумо байна. Бvх сувгаар шууд дамжуулна. За яахав сайхан монгол аавын хvv тэнд ааглаж бярлаж эдэлж байж болно. Гэхдээ л харийн юмыг хамжааргатай гаргаж баймаар байна. Монголын гэсэн ямар юманд хvн дуртай байна? Зурагтаар гаргаж байгаа vндэсний ямар сонирхолтой юм байна? Юу ч байхгvй. Хааяа vндэсний бєх гарахаар хэдэн хорхойтой над мэтийн гарууд л харна. Сумо бєхийн хурдан шуурхай, шударга єрсєлдєєнєєс болоод одоо тэднийг харахаар нэг л болхи, хєдєлж цєхсєн юмс харагдахын. Ядаж байхад ард тvмний хvндлэл ахадсан ачаа болчихсон хэдэн бєхчvvд нь ааг цоог гээд цаанаа л нэг ёозгvй. Одоо цагаан сарын барилдаан болох гэж байна. Ноднингийн цагаан сараар бас л онцгvй байлаа шvv. Энэ удаагийнх сайхан болоосой. Сvхбат аварга маань зодог тайлдаг маш харамсалтай юм болсон. Уул нь байж байсан бол vндэсний бєхийн барилдаануудыг vзэх хvсэл минь хэвээрээ л байх байсан байх. Хvний урманд харчихмаар уран хурц барилдаантай бєх алга аа.