Sunday, August 27, 2006

Хоёр дахь блог

Хоёр дахь блогоо бичье гээд суусан чинь юун тухай бичих билээ гэсэн асуулт шууд ороод ирэв. Асуулт толгой руу тvс гээд л ороод ирэх мєчид миний чих рvv бас нэг єєр юм дин гээл ороод ирлээ. Пачелбел гэж хvний зохиосон Каннон гэдэг сонгодог ая байдын. Тэр аяар их ч олон хvн хоолоо олж идсэн байлээ дээ. Холбогдох сэдэв нь Википедиа цэг орг гэдэг хаяг дээр байгаа. Тэрнийг нь нэг ЖерриСи гэдэг хятад гитарист рок ая болгон найруулсныг нь мп3 форматаар олж авсан байсан /Ноогийдоо хайртай шvv. Мєєнєє чи яавалчиг яа би л лав хайртай хэвээрээ л байна/нь гэнэт сонсогдов. Шаффл хийцэн байсым л даа. Энэний ємнєх єгvvлбэрт ямар олон "нь" ороо вэ. Энэ ая vнэн саак шvv. Авахыг хvссэн хvн надтай холбоо бариарай.



Энэ дээр байгаа видео бол ЖерриСигийн хєгжмийн найруулгыг ФанТv гэдэг хоч бvхий солонгос залуу тоглож байгаа байдал. Канноныг сонсож байхад ер нь янз бvрийн дуу санаанд орноо. Би энэнд бvvр аймаар дуртай болоод байгаа.

За тэгээд бас Ногоон Гудамжны Хулиганууд буюу Green Street Hooligans гэдэг хєлбємбєгийн фанатуудын тухай киноны соундтракт их дуртай болоод байгаа. Дуучин нь Terence Jay, дууны нэр One blood. Их гоё намуухан сайхан дуу байгаан. Дуучин нь уул нь улаан рок баагий юм шиг байлээ.

Яг ямар дуунд дуртайгаа би одоо болтол нарийн тодорхойлоогvй л явж байна. Заримдаа тас няс хийсэн рок дуу сонсоод суух дуртай. Харин заримдаа хип хоп сонсцон дохиод сууж байна. Уянгын дуу сонссон шигээ уяраад хайлаад урсаад хэвтэж байх vе ч бас нэлээн. Тэхлээр би єєрєє ерєєсєє тогтворгvй нэгдэл юм байна л даа. Нэг л тийм цэлцгэнэсэн. хахахаахха. Шал тэнэг vг хэрэглэж єєрийгєє хийдэг гэжийшт. Одоо та нарыг уншиж байхад нvдэнд чинь би яг єєрийн биеэр харагдаж байгаа биз? хахаха.

За яршиг хєгжмийн тухай бичью гэтэл єєр гоё сэдэв ороод ирлээ энийгээ дуусгахаас. Уул нь ноороглоод хадгалж болох л юм байна. Тэхдээ яршиг дєє.

No comments: