Monday, December 25, 2006
Шинэ жил
За энэ ч яахав, анхнаасаа тэмдэглэж байгаагvй энэ баярыг мартаад нєгєє сайхан шинэ жилийнхээ тухай ярья л даа.
Шинэ жил, шинэ жил. Юу бууж байна толгойд чинь? Оргилуун дарс, цас, инээд, гацуур, тэгээд архи, пиав, тасарсан согтсон улсууд, дуу хуур, бvжиг цэнгээн. Хамгийн гол нь вальс. Би єєрєє бvжиж чадку мєртлєє вальс харах дуртай. Нэг л тийм ихэмсэг, бардам харагддаг юм. Ялангуяа бvсгvй нь дэрэвгэр хормой бvхий даашинзтай, залуу нь биеэ барьсан тас хар смокингтой бол. Эргэлт бvр дээр чиний амьсгал зогсох шиг.
Яг баярынх нь хувьд ярих юм бол их гоё баяр юм шиг санагддын. Цагаан сараас илvv. Зарим талаараа. Арай дарамт багатай гэхиймуу даа. Нэрнээсээ авахуулаад нэг л гоё шинэ юм амласан баяр. Амьдралын нэгэн мєчлєг єнгєрч байгааг мэдрvvлсэн нэг бодлын гунигтай ч юм шиг. 365 хоног. Багаар бодоход 365 дурсамж. Гурван зуун жаран тавуулаа гоё биш. Чи тэр жилийг сайхан єнгєрєєсєн vv гэдгийг энэ 365 дурсамжаар чинь дvгнэж болох мэт. Тааламжтай тааламжгvй гээл хоёр талд ээлжлээд єрєєд байх юм бол аль нь дийлэх вэ? Тааламжтай нь их байвал чи тэр жилийг тааламжтай єнгєрєєжээ гэж дvгнэж болох уу? Єчигдєр vзсэн “Dead Poet’s Society” /Талийгаач найрагчдийн нийгэмлэг ? / гэдэг кинон дээр яруу найргийг vнэлэх нэгэн аргыг шvvмжилдэг юм. Шvлгийн чанарыг графикаар гаргадаг. Харьцангуй ойлголтыг харьцангуй аргаар л харьцуулахгvй бол тогтоосон жишиг арга хэрэглэж болохгvй л дээ. Дэндvv муйхар. Одоо жишээ нь чиний дvv тєрж охинтой болсон, сайн найз чинь нас барсан гэсэн хоёр vйл явдлын алийг нь илvv ихээр чамайг догдлуулсан бэ гэдгийг тогтоох боломжгvй. Дуртай киногоо vзэх боломжийг алдсан, дийлдэггvй хvнээ тоглоомон дээр ялсан гэсэн хоёр дурсамжийг бол аль нь илvv вэ гэдгийг харьцуулж болох мэт.
Сэтгэлд хамгийн гvн хоногшсон дурсамж хамгийн сайхан байх боломжтой юу? Бас л хэцvv шvv дээ. Нээрээ хамгийн сайхан дурсамж гэснээс албан байгууллага, улсаараа хамгийн шилдэгvvдээ тодруулж байхад би яагаад єєрийн хамгийн шилдэгvvдээ тодруулж болдоггvй юм. Энд харин заавал дурсамжууд орох албатай юу? Vйл явдлууд орж болно яагаад гэвэл тэд болоод єнгєрсєн тул дурсамж болсон байгаа. Сvvлийн vед зарим нэг хvний бичсэнийг уншсаар байгаад єєртэйгээ ярих хэлбэрээр бичдэг болчиж. Чи буруутай шvv. Хэхэ.
За ингээд шалгаруулалт эхлэлээ. Санал єгєх олон хvн байхгvй тул шууд л нэрлээд явчихна даа. Яана даа хамгийн сайхан дурсамжаа хэтэрхий гvн хадгалсны улмаас одоо санахгvй бол? Санахыг л хичээсэн нь дээр юм байна даа.
Хамгийн...
... их баярлуулсан. Бага дvv минь тєрж охинтой болсон. Хайртай шvv муу дvvдээ.
... их гуниглуулсан. Найз минь цаг бусаар одсон. Хамгийн гунигтай нь ард нь vлдэж байгаа усны дусал мэт адилхан хvv нь.
... их баярлууштай. Шинэ хамт олны дунд орж танилцсан. Олон шинэ найз. Мэргэжлээрээ хол явах боломжийн vvд нээгдсэн байх.
... хайр хvрмээр. Хєдєєнєєс ирсэн чинь миний дvvгийн хvv над дээр ирж эрхэлсэн байдал. Над руу маш тvргэн гvйж ирж тэврvvлж vнсvvлснээ бантаад жорлон морлон руу баахан алхсан. Хэхэх. Vнэн хєєрхєн наасан. Дараачийн удаа намайг ирэхэд их хурдан гvйж нэг алхмын зайд ирснээ гэнэт зогсоод над руу ухарч ирж тэврvvлсэн. Хэхэ.
... их харамссан. Сvvлийн хоёр жилийн турш ярьж явсан зvйлээ орхиж шинэ ажил руу явсан. Найзыг ганцааранг нь орхисон. УУЧЛААРАЙ НАЙЗ АА
... таатай байсан мєч. Энэ яг миний хэлээд байсан сонин дурсамжуудын холион байгаа. Нэг бодохлээр Тvндэмvн саунд очоод сайхан амарсан vе мэт заримдаа vгvй ч юм шиг. Эсвэл єєр нэг мєч. /надад тодорхой нэгэн шалтгааны улмаас яг тэр гэж бичсэнгvй/
... дургvй хvрмээр. Нэг мэдээ сонссон. Сэтгэлээр унасан. Гомдсон. Архидсан. Нэлээн хэд хоног уулзаагvй. Тойрч гvйсэн. Утсаа аваагvй.
... их ядраасан. Тvрvvчийн амралтаар Бугант явсан. Хоёр мангар єндєр уул руу авирчаад буцаж давж ирсэн. Яаяаяа. Vнэхээр эгц уул байсан шvv. Халти гишгvvл шууд тээр доор байгаа Ерєє голд унаж тул загасны хоол болох байсан байх.
Нэг иймэрхvv маягаар жагсаавал жагсаах л юм байна. Гол нь саяхны дурсамжууд зонхилчоод байна л даа. Ийм жагсаалт гаргах гэвэл єдрийн тэмдэглэл хєтєлдєг гарууд л сайхан жагсаахын байна. Эсвэл сард нэг гаргачаад байвал жилийн эцэс гэхэд 12 дурсамжаас нэгийг нь гаргахад амар л даа. Ер нь хойтонгоос ингэж байнаа. Шинэ уламжлал санаачлав.
Шинэ жилээр чи юу хийх дуртай байдаг вэ гэж надаас хэн нэгэн асуулаа гэж бодъё.
Хариулт. Би уул нь шинэ жилээр гэр бvлийнхэнтэйгээ байж цэнгэж наадах дуртай гэж албан ёсны хариулт байна. Бараг л хvн бvхнийх байх дєє. Аргагvй л дээ. Шинэ онд гэрийнхэнтэйгээ хамт байх ёстой гэсэн тvгээмэл ойлгот байдгаас тэр. Тэгж харагдах юм бол тохитой томоотой сvрхий хvн гэж харагддаг байх л даа.
Би уул нь иймэрхvv баяраар ганцаараа байхыг илvv эрхэмлэдэг байлаа. Ганцаараа байх боломж ерєєсєє гарахгvй байсаар бараг 27 жил єнгєрч байх шиг байна дєє. Уул нь гав ганцаараа єєрийгєє баясгаал байж байхад ч гоё л доо. Хэн нэгэнд аятайхан сэтгэгдэл тєрvvлэх гэж гоё ширээ засах шаардлагагvй. Гэснээс би ерєєсєє єєрийнхєє хvсэл мєрєєдлийн тухай бичих vv?
Миний хийх дуртай vйлдлvvд гээд би бодлоо л доо. Хvмvvс харвал эвгvй гэж боддоггvй бол хамраа ухах дуртай юм байна. Хvмvvс зурагт булаацалдаад байдаггvй бол кино vзээд хэдэн цагаар ч хамаагvй суух. Ємхий vнэртээд загатнуулаад байдаггvй байсан бол усанд орохгvй сар жилээр явах. Тэхдээ бас шvршvvрт хана тvшээд зогсох. Юм бодоод л... Ажил сургууль гэдэггvй бол хэн нэгэнтэй хэдэн цагаар ч хамаагvй чалчаад суух. Согтоно мєнгє vрнэ гэхгvй бол хэдий удаан ч хамаагvй пиав шимэнгээ сайхан хуучилж дурсамжаа сэргээлцэх. Заримдаа ганцаараа тэгж суумаар ч юм шиг. Миний нэг зэрлэг гэмээр хvсэл бол хэн нэгнийг харсаар байтал нь хамар дундуур нь хамаг хvчээрээ дэлсмээр санагддын. Гол нь иймэрхvv хvсэл аймаар их уурласан vед л тєрдєг юм. Заримдаа ямар нэг юмыг хар хvчээрээ дэлсэж vзэх юмсан гэж боддын. Нээрээ энэ хvслээ бараг биелvvлсийн байна шvv. Нэг удаа Стрингс клубээс гарч яваад нэг Марк 2 машины багаажийг хонхойтол нь шаасан шvv. Хэхэхэ.
Энэ шинэ жилээр сvvлийн хоёр, эхний хэдээс бусдыг нь хийнэ дээ. Тодруулбал шvршvvрдэх, чалчих, пиавдах. Hey yo, be my company, you are invited.
Шинэ жилийн тухай ярьж байгаад би нээрээ сайхан хадуурч байнаа. Заза найз нар минь шинэ жилээ сайхан угтаарай. Хуучин оноо бас ёслол тєгєлдєр vдээрэй. Би ч маргааш Улаанбаатар явна гэж бодохоор баярлаж л байна. Муу бацаанаа санаад vхэх нь. Дvvгийн охин бас л том болж байгаа сурагтай. Єєрєє нэг юмтай болчоод эд нар шиг хайрлаад явж байхынсан. Пяндуу гэж.
Carpe Diem!!! Саяхнаас миний уриа болоод байгаа.
Friday, December 22, 2006
Харууслын дусал нулимс
Харууслын дусал нулимс
…Тэр цонхоор гадагш харан удтал зогслоо. Тус тусын амьдралын замыг хєєж яваа тvм буман хvн холхих нь харагдавч тvvний анхаарал огт єєр юманд хандсан бололтой. Аадрын vvл мэт барайсан царайг хажуугаар явах зуураа харсан хvн сvрдмээр. Гартаа барьсан цаас нь аажуухан сугарч газар унахад зvvн нvднээс нь ганц дусал нулимс салж ядан унжсаар тасарч хацрыг нь даган урссаар энгэр дээр нь унаж шингэлээ…
…Тэд их сайхан хосууд байлаа. Аль арван жилд байхаасаа тэр хоёр vерхэж эхэлсэн билээ. Хаа ч явсан хамтдаа байж хагацаж салшгvй мэт vргэлж л цуг явна. Хоёр биендээ цаг vргэлж татагдаж хайр сэтгэл нь хязгаар тєгсгєл vгvй мэт байна. Хоёулаа явж байхдаа энэ ертєнц зєвхєн тэр хоёрт л зориулагдсан, тэднээс єєр хэн ч энэ ертєнцєд байхгvй мэт аашилж аяглана. Тэдний нэр Ромео, Жульетта гэдэгтэй ижил утгыг агуулсан байдаг байлаа гэхэд хилсдэхээргvй мэт санагдана…
…Тэд нэг нэгэнгvйгээрээ амьдарч болохгvй мэт санагдах тэр цагтаа гэрлэлээ. Аз жаргалаар дvvрэн бялхмал таван оныг хамтдаа элээжээ. Хайр сэтгэл нь єчvvхэн ч дундарсангvйгээр барахгvй улам халин бялхаж байв. Гэвч нэг л бишээ. Нэг л юманд сэтгэл дундуур байгаа нь мэдрэгдэнэ…
…Yдшийн сэрvv буусан байхад залуу эр гэртээ анх удаа халамцуу ирлээ. Yл ялиг гуйвсхийн алхаж орж ирээд сандал дээр суухдаа уйлж байх нь сэтгэл сэртхиймээр. Удтал дуугvй сууж байгаад ам нээлээ. Олон ч юм ярьсангvй. ”Хайрт минь, бид яагаад хvvхэдгvй юм бэ? Чи яагаад хvvхэд гаргахгvй байгаа юм бэ? Яагаад бид хоёр хvvхэдтэй байж болохгvй гэж?” Ихэд бухимдан байж хэлсэн энэ vг нь гэргийн зvрхийг ирт мэс мэт зvсэн орж сэтгэлд нь хадагдлаа. Yг хэлэх тэнхэлгvй гэргий дуугvй л нулимсаа цувуулан зогсоно. Энэ л нєхрийнх нь сэтгэлийг зовоодог шалтгаан байдаг байсан байлаа. Нєхєр нь хvvхэдтэй болохыг хvссэн нь тэр байжээ…
…Єдрvvд vргэлжилж сарууд цувсаар. Залуу эр боломж гарсан дор л бусдын хvvхдийг энхрийлэн эрхлvvлж, ээждээ хєтлvvлэн шулганаж яваа хvvхдийг атаархаж, хvсэмжилсэн байдлаар харах нь бvсгvйд сэтгэлийн дарамт болдог байлаа. Шєнє бvр дэрээ нэвтэртэл уйлж ямар нэгэн юмыг шийдэж ядан байх эхнэрээ залуу эр огт анзаарсангvй…
…”Нээрээ юу…?!?!?! Yнэн vv…?!?!?! Хайрт минь, чи минь нээрээ... Бид хvvхэдтэй болно гэж vv?!?!?! Баярлалаа миний хайр…Би чамдаа хайртай?!?!?!”. Ухаангvй баярласан эр нєхрийн амнаас утга, замбараагvй vгс багтаж ядан цуврах нь гэргийн сэтгэлд таатай боловч нэг л зовиуртай…
…Тєрєх єрєєний vvдэнд сувилагчийн учирлан хэлэхийг огт сонсолгvй ”Тэр чинь миний хань, би чинь зовлон жаргалд vргэлж хамт байхаар тангараг єргєсєн эр нєхєр нь” хэмээн зvтгэх эр нєхрийг оруулахыг эмч зєвшєєрлєє. Хажууд зогсож хєлсийг нь арчих нєхрєє харсан бvсгvй хvчлэн байж сулхан инээмсэглэх нь хайртай хvндээ сэтгэлийн дэм єгсєн хэрэг байлаа. Зуун мэт vргэлжилсэн гучин минутын турш хамаг тэнхээгээ шавхан орилж тэмцэх эхнэрээ харсан эр нєхрийн царай хувхай цайсан байв. Хамгаас хайрт эхнэр нь бvхий л махбодиороо тарчилж хамгийн их євдєлтийг мэдэрч байхад тэр уйлахаас єєрєєр тусалж чадахгvй байгаадаа гутран дэмий л ”Хайрт минь би чамайгаа дахин зовоохгvй, бид дахиж хэзээ ч хvvхэдтэй болохгvй, уучлаарай” гэж vглэнэ. Тэгтэл хилэнтэйеэ орилсоор хvvхэд, эх хоёр бие тусгаарлалаа. ”Охин байна, Хайр минь бид хоёр охинтой боллоо” гэж нєхєр нь чихэнд эхнэрийнхээ чихнээ аяархан шивнэн vнсэхэд ”Хайрлаж яваарай” хэмээн эхнэр нь хариу шивнэлээ…
…Сувилагч бvсгvйн царай хувьсхийн эмч рvv эргэн гvйхэд хvvхдээ харан инээмсэглэн суусан залуу эр гэнэт аюулыг зєгнєн эргээд тєрєх єрєє рvv эхнэр лvvгээ гvйлээ. Сандарч мэгдсэн эмч, сувилагч нар энэ удаа тvvнийг оруулсангvй. Айж сандарсан эхнэрийнхээ харцыг хаалга хаагдах агшинд зэрвэс харсан шинэхэн аавын зvрх базлах мэт болж, дотор нь харанхуйллаа. Хvлээх єрєєнд хэр удаан сууснаа тэр мэдсэнгvй. Эмчийн зєєлєн гар мєрєнд нь хvрэхэд тэр гэнэт хаана байгаагаа ухаарлаа. ”Бид чадах, мэдэх бvхнээ шавхлаа, талийгаачийг…” гэж хэлээд эмчийн vг замхран алга боллоо… ”Талийгаач, талийгаач, талийгаач…” зєвхєн энэ vг л залуу эрийн чихэнд цуурайтна. ”даанч бид аварч чадсангvй. Тєрєхийн хvндрэл…” эмч vргэлжлvvлэн ярьсаар байсан боловч залуу эрийн чихэнд ”Талийгаач, талийгаач, талийгаач” гэдэг vг л сонсогдоно…
…Гарт нь нэгэн зvйлийг бариулахад залуу эр дахин хаана байгаагаа саналаа. ”Эхнэр тань миний євчтєн байсан юм. Бvvр бага байхаас нь би тvvнийг эмчилдэг байлаа. Сvvлийн хэдэн жилд эмчилгээ улам эрчимжиж байхад эхнэр тань хvvхэд гаргахыг маш ихээр хvсэж эхэлсэн. Хэдийгээр бид энэ нь тvvнийг vхэлд хvргэж болзошгvйг анхааруулж байсан боловч тэр єєрийнхєєрєє зvтгэж байлаа. Тэгээд тєрєлтийн vеэр элдэв муу юм болбол энэ захийг танд єгєєрэй гэсэн юм” гэж хэлээд хижээл насны эмч цаашаагаа орлоо. Гарт нь байгаа нямбайлан эвхсэн хуудас цаасан дээрх эхнэрийнхээ сайхан бичгийг харсан залуу эр яаран задалж шунамхайран уншлаа…
…Сайн байна уу хайрт, минь? Хэрвээ чи энийг уншиж байгаа бол би энэ хорвоод байхгvй болсон гэсэн vг. Хайрт минь би чамайгаа шаналж явахыг хармааргvй байсан юм. Уучлаарай. Чамайгаа хvvхэд мєрєєдєн шаналж байхад би ганц хувиа хичээн мєрєєрєє явж зvрхэлсэнгvй. Эмч намайг хориглож байсан боловч би хvvхдээ гаргахаар шийдсэн. Хайрт нь чамдаа хайртай шvv. Хvvхдээ хайрлаж яваарай. Бидний хvvхэд зовлон vзэх ёсгvй шvv. Би чамдаа хайртай. Хайртыгаа уучлаарай…
…Нулимсан дусал бэхийг нь халтартуулсан цаасыг ухаангvй мэт гєлрєн зогссон залуу эр ”Чи минь яах нь энэ вэ? Яаж байгаан бэ? Надад яагаад хэлсэнгvй вэ?” гэж хамаг хvчээрээ орилмоор санагдсан ч орилсонгvй. Чив чимээгvй цонх ру алхан очиж гадагшаа харах мэт хэсэг зогслоо…
…Тэр цонхоор гадагш харан удтал зогслоо. Тус тусын амьдралын замыг хєєж яваа тvм буман хvн холхих нь харагдавч тvvний анхаарал огт єєр юманд хандсан бололтой. Аадрын vvл мэт барайсан царайг хажуугаар явах зуураа харсан хvн сvрдмээр. Гартаа барьсан цаас нь аажуухан сугарч газар унахад зvvн нvднээс нь ганц дусал нулимс салж ядан унжсаар тасарч хацрыг нь даган урссаар энгэр дээр нь унаж шингэлээ…
…Мянган бодол, мянган харуусал тархи, зvрхийг нь сvлбэн байлаа. Долоо хоногийн дараа эх нь эмнэлгээс нялх охиныг авчирч єгєхєд тэр авахыг vл хvсэн хойш зогслоо. ”Эхийнхээ толгойг залгисан муу новш” гэж амандаа хэлэх нь тодхон дуулдахад хаа нэгтээ хэн нэгэн уулга алдах нь сонсдоно…
1998 оны зун
Wednesday, November 29, 2006
Дуу - Дурсамж
Хvмvvс дууг зvгээр л сонсдог гэж боддог байх даа. Би нэг дууг зvгээр л сонсоод єнгєрдєг. Гэтэл сvvлд нь хаа нэгтээ тэр дуугаа сонсоход яг дууг сонсож байх vед юу хийж байсан, хэнтэй байсан, юу мэдэрч байсан бэ гэдэг нь сэтгэлийн маань аль нэг мухарт хадгалагдан vлдсэн байсныг мэддэг.
Жишээ нь би Никитоны Ялгууныг сонсохоор анхны хайр гээд солиороод явж байсан vеэ санадаг юм. Хэдэн оны ч билээ 10 сарын 28 байсан санаж байна. Номин Талстынхан Гэрэл Сvvдэр тоглолтоо хийх гээл. Тэд нар чинь баллаж байсан vе л дээ. 28ных нь билетыг авчих санаатай vзээд болдоггvй 29ны билет авчаад яг энэ vеэрээ давхцуулаад нэг эфээмээр тvvндээ мэндчилгээ дэвшvvлж Никитоны Ялгуун, Aerosmith хамтлагийн I don’t wanna miss a thing гэсэн хоёр дууг сонгож байж билээ. Тоглолт болох гээд байдаг нєгєє хvнээ олдоггvй. Хамаг сургууль, гэр, дотуур байр бvх газраар нь яваад олохгvй сvvлд нь нєгєє муу билетээ авсан vнээс нь ахиухан нугалаад зарчингуутаа найз нартайгаа шоудаад явж байтал бааранд нєгєє мэндчилгээгээ сонсоод нээх гуниглаж билээ. Одоо энэ хоёр дууг сонсохлээр нээх хєнгєн гуниг тєрдийн. Тэхдээ тэр хайр бvтээгvйд би их баярладаг юм. Хэрэв бvтэлтэй болсон бол би урьдны нялцгай, шийдэмгий бус Цогоо хэвээрээ л байх байсан.
Ер нь хvний амьдралд тохиолдох аливаа саад, бэрхшээлийг даван туулах хэрэгтэй гэсэн vгийг хvн бvр хэлдэг боловч яг тэгж ойлгосон хvн бас ховор байх аа. Бэрхшээл бvр хvнийг улам хатуужуулж, хvний хувьд хєгжvvлдэг гэж би боддог юм.
Найз нар ч бас дуутай холбоотой. Би ер нь хvнтэй их найзламтгай хvн гэж єєрийгєє боддог. Тэд нар минь єєр єєрийн гэсэн дуугаар надад тєсєєлєгддєг. Заримаас нь хэлье л дээ.
Мєєнєє гэхэд л We Love To Love гэдэг дуугаар надад тєсєєлєгддєг. Яагаад гэхээр Зулзагын голд байдаг гэрт нь очиход энэ дуу нээх явдаг байж билээ.
Пvрэвээ гэхэд Aerosmith-ийн Living On The Edge. Анх энэтхэгээс ирчээд энэ дууг их сонссдог байсан юм.
Эндээ. BJ Thomas – Raindrops Keep Falling On My Head. Єєрєє энийг дуулах их дуртай. Ялангуяа сэтгэл нь их хангалуун байгаа vедээ энийг аялаад сууж байхыг нь харах их аятайхан.
East Seventeen – Thunder. Энэ дууг сонсохлээр Тvрк сургуульд сурч байхдаа олж авсан олон сайхан найз нар минь санагддаг юм. Нямаа, Болдоо, Ариунбилэг, Омо гэх мэт олон сайхан найз нар минь бодогддог.
Шvрээ гэхэд нээх рок хvн. Гэхдээ рок биш нэг аяар єєрийгєє надад тєсєєлєгдчихсєн хvн.
Юги (Бадар-Ууган) бол надад Зверигийн дуунуудаар тєсєєлєгддєг. Єєрєє дуртай болохоороо тэр байх.
Tuesday, November 28, 2006
Гуниг
Та нарыгаа их ч саналаа шvv. Найз нь нэг хэсэг интернэтгvй болчоод их л хэцvv байлаа. Саяхнаас харин єєрийнхєє ур чадвар, заль энэ тэрээ шавхан байж шєнийн цагаар интернэт ордог болгож орхилоо.
Сvvлийн vед нээх сайхан сонин явдал болсонгvй. Сэтгэл зовоосон муухан vйл явдлууд л хэд хэд болж сайхан vерхэж эхэлж байсан дотнын нэгэн андаа алдаж орхилоо. Энэ тухай бодохоор амьдрал гээч хичнээн богинохон болохыг мэдэрч, сэтгэлдээ хvртэл амьдрах хэрэгтэй юм байна даа гэж бодох юм. Хэдий шvvрс алдмаар санагдавч муу андыгаа хvний дайтай амьдарсанд нь бас бахархана. Сайхан хань, хєєрхєн хvvтэй хvн байжээ. Єєртэй нь хичнээн адилхан гээч. Яг л євчсєн мэт.
Би хаана байна? Ийм асуулт сvvлийн vед би єєрєєсєє асуулаа. Бие маань говьд. Сэтгэл маань хаа байсан Москвад. Бодож яваа, зорьж яваа vйлс маань гарааныхаа байранд. За тэр vр хvvхэд гэх мэт асуудлууд бvvр ирээдvй цагт. Муу байнаа. Тэхдээ яахав би зvгээр суугаагvй шvv гэж єєрийгєє тайвшруулах минь цаг зуурын л асуудал юм. Ядаж байхад винамп плэйерээр маань Б.Шарав гуайн Сэтгэлийн эгшиг явах юм даа. Yнэхээр хvний сэтгэлийн эгшигийг аялгуугаар илэрхийлсэн гэж хэлж болмоор ая шvv.
За даа амьдралд ам гарч болохгvй гэж vг байдаг болохоор аль болгоныг тєлєвлєж байхав дээ.
Friday, September 29, 2006
9 дvгээр сарын гурав дахь буюу Киноны тухай...
Би ер нь кино vзэх их дуртай. Бvvр бага байхын л тэр. Ном их унших дуртай байснаас болсон байх. Яагаад гэвэл би кино vзэж байхдаа энэний ном нь ямар бол гэж их боддог юм. Эсвэл тухайн киноны дvрд тоглосон жvжигчнээр дуртай зохиолынхоо баатруудыг хийж тєсєєлдєг.
Кино зєндєє их vзсээр байгаад бараг найруулагч шахуу болчихсон хvмvvс байдаг даа. Заримдаа єєрийгєє тийм болчихсын бол уу гэж боддог юм. Одоо тэгнэ дараа нь ингэнэ гээл бодохоор ихэнхид нь таачихдаг юм. Тийм болохоороо ч тэр юм уу vйл явдал нь учир нь ойлгогдохгvй мэт замбараагvй сvлжилдсэн, тєгсгєлдєє гэнэт огцом эргэлт гардаг тиймэрхvv кинонуудад дуртай болсон байлээ. Эсвэл бvvр шал далий маш хєнгєн тєрлийн кинонуудыг сонирхох жишээний. Ажлынхаа нэг залуутай кино ярьсан чинь миний ярьж байгаа кинонууд их уйтгартай байна гэнээ. Одоо жишээ нь: Finding Neverland, Eternal Sunshine of the Spotless Mind, Lemony Snicket’s Series of Unfortunate Events, Forrest Gump. Энэ кинонуудыг би дахин дахин vзсэн ч уйдахгvй гэж бодоод байгаан. Finding Neverland-ийг бол би саяхан дахиж vзсэн. Чихэвч зvvж байгаад ганцаархнаа vзсэн чинь бол лайтай байна лээ дээ. Ая мая нь шууд л чихээр дамжаад зvрх рvv явж байх шиг л.
Сvvлд vзсэн кинонуудаас бол Running Scared гэж кино их таалагдсан. Пол Уолкер гэж жvжигчин гол дvрд нь тоглосон. Бас About A Boy гэж кинонд Хью Гранттай тоглодог бацаан нэг гол дvрийг нь тоглосын байлээ. Хью Грантын тэр кино бас их хєєрхєн кино гэж надад санагддаг юм. Ялангуяа Killing Me Softly гэдэг дууг тайзан дээр дуулаад зогсож байхдаа So there was I killing them softly with my song гэж боддог хэсэг нь vнэн хєгжилтэй. Уул нь ч нэг их хєгжилтэй кино биш л дээ. Хэхэ хадуурцан давкиж явна. Пол Уолкерын тэр кино эхнээсээ аваад дуустлаа сэтгэл догдлуулсан vйл явдалтай, дундаа бас хэд хэдэн жинкэн зэвvv хvргэсэн хэсгvvдтэй, хамгийн сvvлд санаанд оромгvй тєгсгєл энэ тэртэй ер нь боломжийн кино санагдсан. За тэгээд Америк киног хаппи энд буюу аз жаргалтай тєгсгєлгvйгээр яаж тєсєєлєхєв дээ. Тєгсгєл ойлгомжтой. Тэхдээ энэнд нь нээх гомдоод байх юм юу байхав.
Ер нь Америк киног бодвол бусад орны кинонууд, жишээ нь Франц, Орос, Английн кинонууд их амьдралтай, харин Азийн кинонууд тэр тусмаа Солонгос, Японы кинонууд vзэгчдийг ерєєсєє єрєвдєж хайрлана гэж байхгvй дувт дарлачихдаг юм бол уу гэж надад бодогдоод байдгийн. Сvvлийн vед Холливvvдийн нєлєєгєєр бусад улсуудын кинонууд хэтэрхий кассын орлого бодсон тал руугаа хийгдээд байгаа. Тэр нь ч аргагvй юм дєє. Манайхаас бусад нь тэрнийгээ чанартай хийгээд байна л даа. Манайхан л гэж нэг хачин юм хийгээд л тэрнийгээ арван жилийнхэн, их сургуулиудад хvчээр шахаж vзvvлээд л...
Саяхан vзээд таалагдсан кинонуудын нэг бол 16 Blocks гэдэг Брюс Уиллисын тоглосон кино. Хєгшин цагдаа шvvх хуралд гэрчийн мэдvvлэг єгєх ёстой хар арьстай гэмт хэрэгтэн залууг шvvх рvv хvргэж єгєх энгийн нэг даалгавар биелvvлэх замдаа ямар бэрхшээл vзэж байгааг гаргасан. Бас л нэг акшион тєрлийн кино. Ер нь энэ хоёр шиг иймэрхvv зовлонтой кинонуудын анхдагч нь миний vзсэнээс гэвэл Enemy of the State юм бол уу? Яагаав нєгєє Вилл Смит нууц албаныханд киноны турш хєєгддєг дєє. Мэдээж тєгсгєл нь сайхан л даа.
Сvvлийн vед vзсэн кинонуудаас ганц таалагдаагvй тєгсгєлтэй нь Карибын Тэнгисийн Дээрэмчид киноны хоёрдугаар анги байна. Гурав дахь цувралынхаа суурийг тавьж байгаа ухаантайн байх л даа.
Анх кино vзэж байхдаа нэрнээс нь болж их vздэг байлаа. Арай хожуухан жvжигчдийг нь сонирхож эхэлсэн. Жишээ нь Шарон Стон тоглож байгаан бол халти нvцгэлнэ дээ гэж бодогдох маягтай. За даа Сталлоне, Арнольд, Ван Дамм эд нар бол ойлгомжтой. Брэд Питт, Том Круз, Энтони Хопкинс, Дастин Хоффман, Жонни Дэпп, Хью Грант, Дэнзэл Вашингтон, Рассел Кроvи, Ренэ Зэллвэгэр гэсэн хvмvvсийн тоглосон киног бол vзнэ л гэж дайрна шт. Сvvлийн vед харин халти найруулагчийг нь харж байгаад сонголт хийдэг болсон байна.
За за энэ талаар маргаашийн блог дээрээ vргэлжлvvлэн бичье. Гэнэт залхуу хvрчлээ тэгээд ч ээлж солилуох цаг болчлоо.
9 сарын хоёр дахь...
Сайн байцгаана уу? Овоо удаан блог бичсэнгvй.
Єнгєрсєн найман сарын 30-31нд манай эндэхийн нэлээн ажилчдын дунд хоолны хордлого гарлаа. Би 31ны єглєєнєєс халуураад л байсан vдээс хойш нь гvйлгэж эхлэв. Эмчид vзvvлээд гурав дєрєв хоног гэртээ эм ууж хэвтэв. Унгасан хойноо хавчдаг хvний зангаар Айвэнхочууд мэргэжлийн хяналтын байцаагч, халдвар судлалын эмч гэх мэт сэтэртэй баахан амьтан дуудсан нь аль эрт євчин дуусаад хvмvvс эдгэрсэн байхад ирлээ. Тэдний дунд нэг євчтэй эмч (мэдрэл нь муу байх) явж байгаад “бидний цєєхєн Монголчууд нэгнийгээ бодохгvй бол болохгvй” гэж бодсон уу яасан баахан баасны шинжилгээ авч байгаад тэд нар дундаасаа шалгарсан 14 хvнийг Улаанбаатарт биш Даланзадгадын Халдвартын тасагт хэвтvvлэхгvй бол танай Оюу Толгой тєслийг хаалгана гэсэн бичиг Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас гаргуулж авч дєнгєжээ. Тун сайн. Гэтэл тэр шалгаруулсан 14 хvмvvсийн дотор євчин гарахад байгаагvй бvvр эдгэрээд намдчихсан хойно нь ирсэн хvн хvртэл байж байхын. Тэд нар баахан хохирсон байх аа. Ядаж байхад энд ганц хэрэг болдог илvv цагийн цалингаа хvртэл тооцуулаагvй. Даланзадгадад 10 хонохдоо бид нар ямар євчин туссанаа хvртэл мэдээгvй гээд боддоо. Хэвтэж эмчлvvлж байгаа гэх. Тэгсэн хэрнээ ууж байгаа эм нь гэдэсний эм, С витамин. Заза ингэсгээд нэг 10 хоног сайхан амарч єнжсєн дєє. Хvмvvстэй утсаар ярихаар “бие зvгээр vv?” гэж асуух нь онцгvй юм. Ядаж ДЗ-д очсон шалтгаан маань их онцгvй юм даа гэж санаад гадуур алхах ч хvсэл тєрсєнгvй. “Єє нєгєє Оюу Толгойгоос ирсэн халдварт євчтєн чинь явж байна” гэхийм бил vv.
За энэ дэмий асуудал ч яахав орхьё. Гэснээс манай энд – Оюу Толгойд – гvйдэлтэй гэсэн яриа сонсов. Тэсрэх бодисын агуулахын нэг залуу шєнє хий vзэгдэл хараад постоо орхиж зугтсан гэх юм. Лавлаж асуувал: “Орой пvткэндээ сууж байсан чинь хаалгыг нь хэн нэгэн тогшсон байна. Онгойлгосон чинь цав цагаан vстэй нvцгэн хvvхэн шатаар нь єгсєєд дээшээ гарч ирж байна гэнэ. Мань эр зєрєєд л vсэрчингvvтээ тэр чигээрээ камп руугаа гvйчихсэн байна.” гэж хvмvvс ярьж байна. Маргааш нээрээ Бамбайгийн хvнээс нь асуухын байна шvv. Манай нутгийн нэг ах хvv тэнд ажиллаж байгаан. Дарханых гэсэн vг л дээ.
Зиак одоо 4хєн хоноод гэртээ харьлаа. Муу Тэнгис бацааныг санаад жигтэйхэн. Ядаж байхад надтай утсаар ярихгvй их удаж байна. Ярих гэхээр уурлаад байна гэхийн. Яасан их ууртай баагий вэ, очоод нэг єшиглєєд унагаачихъяа чамайг.
За тэгээд блог бичих ажилдаа vргэлжлvvлэн оръё.
Tuesday, September 12, 2006
9 сарын эхнийх...
...Есєн сарын нэгэн
Ерєєсєє бидний баяр даа... гээл нээх дуулдаг байж билээ. Зунжингаа уулзаагvй нєхєдтэй уулзахаар их гоё сэтгэгдэл тєрдєг байж л дээ.
Сая хэд хоног компьютер боломж хоёр давхардаж єгєхгvй ёстой блог бичиж амжсангvй шvv. Сvvлийн vед гэр лvvгээ их ярьж байгаа. Тэнгис бацаантай ярьж байгаа. Дддд дадада Догоо гэж байгаад л утсаа шидчих юм. Утас шидэхийг би зааж єгсєн юм. Сайн сурсан гэдгээ vзvvлэх гэж шиддэг бололтой. Маргаашнаас цэцэрлэгт явахын гэсэн. Амьтан болох байх даа. Хvний хvvхэд зодсон хэргээр муу ээжийн минь чихийг халууцуулах юм бол уу? Сураг сонсохнээ энд тэндэхийн бацаануудыг их дарладаг бололтой. Би хvний нvvр лvv цохих, хазахыг бас заасан юм. Хэхэ миний заасан юмнуудыг их хэрэглэж Улс Ардын Аж Ахуйд их хор хєнєєл учруулж байгаа байх гэж би их найдаж байгаа. Саяхан шvд нь євдєєд хагалуулсан гэсэн. Одоо их л цовоо байгаа сурагтай.
Дvv охин бацаандаа бас дарлуулж байна гэсэн. Хоол єг гэж гэдсийг нь дотроос нь жийж байна гэнэ лээ. Тєгсєє хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явж байгаад хэд хоногийн ємнє ирсэн гэсэн. Халтайсан амьтан байгаа байх даа. Геологич ч бас хэцvv ажил байх даа. Юмаа хаяцан хvн шиг газар шагайгаад л хээр явж байдаг.
Заза хэд хоногоос шєнийн ээлжинд гарахаараа ахиухан блог бичнээ. Нээрээ Дурлал ажилд орсон гэнэ лээ. Тэрнийг бас ойр зуурын зохицуулалт хийнээ.
Monday, August 28, 2006
Єглєєний сэтгэгдэл
Сая халти энд тэндэхийн мэдээ харж байтал УИХ-ын гишvvн Муратын Тєрийн Ордон дахь ажлын єрєєнд нэг vйлчлэгч бvсгvй амаржсан байна. 3,6 хил хvv тєрж гэнээ. Орой 20 цагийн vед ийм юм болсон гэж сонинд бичжээ. Ажлын цаг дуусчаад байхад жирэмсэн хvvхнээр єрєє цэвэрлvvлээд манай Тєрийн Ордны Захиргаа Yйлчилгээний Алба ч муу юм даа. Мурат яахав дээ хєєрхий єрєєнд нь хvv тєрлєє гээд билэгшээсэн чинь бас гай болжээ. Хvмvvс баахан vг хаялцсан байна. Би тэхдээ тэр хvvд Тєрхvv гэдэг ч юм уу тиймэрхvv нэр єгєєсэй гэж бодож байна. Монголын vрс маш олон болтугай.
Єчигдєр нэгэн муу мэдээ дууллаа. Адэм Татли гэж миний сурч байсан Монгол - Туркийн хамтарсан сургуулийн захирал хийж байсан хvн байлаа. Махлагдуу тєрх бvхий тvvнийг санахлээр хєлбємбєгт их сайн хvн байсан даа гэж шууд бодогддог юм. Бид нэг удаа сургуулиараа агаарт гарч билээ. Тєгссєн хойноо л доо. Тэгэхэд бид єєрсдийгєє бvгд Рональдо гээд бодцон. 2002 онд юм байна. ДАШТ-ний синдром арилаагvй байсан байх. Тэгээд тоглож байхад Адэм бэй нэг нєхрийг маш гоё хуурч байсан нь санаанаас гардаггvй юм. Урдаасаа ирж байгаа хvнийг огт зогсолгvйгээр хуурсан. Бємбєгєн дээгvvрээ гараад єсгийгєєрєє бємбєгєє босгож єєр дээгvvрээ бас урдах хvн дээгvvрээ давуулан урагшаагаа хаяж байж билээ. Би пєєх гэж дотроо гайхаж байлаа. Дараа нь тэрийг нь дуурайж хийх гэж хэсэг оролдоод єєрийн авъяасгvйг мэдсэн л дээ. Тэр багш маань Дарханаас машинаар Улаанбаатар явж байгаад осолд орж цаг бусаар эндсэн байна. Захирал - Багшийнхаа гэгээн дурсгалыг хvндэтгэхийн ялдамд таны сэтгэлд дулаан дvрийг сэтгэлдээ мєнхєлье. Ихийг бvтээсэн, бvтээх байсан тэр хvний орон зайгаар олон хvн дутагдана гэдэг нь харамсалтай.
Sunday, August 27, 2006
Багын явдал #2
Ээж єглєє бид хоёрыг гэрт цоожлоод явахдаа гэрээ сайхан цэвэрлэхийг vvрэгдлээ. Дандаа л vймvvлж зовоож, балиар заваан байж ээждээ ажил гаргаж байдаг юм чинь ганц удаа муу ээжийгээ баярлуулах санаатай хоёулаа их цэвэрлэгээ хийж эхлэв. Процесс бол маш амархан. Дээгvvр байгаа хамаг юмыг шалан дээр буулгаж байгаад бvгдэнг нь буцааж байранд нь эмх цэгцтэй тавих, тэгээд дараа нь шалан дээрх хогоо шvvрдэх. Ийм л энгийн vйлдэл. За яахав тэгээд нэгдvгээр алхам руугаа орлоо. Дєлєє бид хоёр. Хамаг юмаа шалаар тарааж шидэв. Ор. Yvvvv. Орон дээр байсан хамаг гудас дэвсгэрийг хуу хамлаа. ПYРШ!!!!!! Ураа!!!!! Ээж загнаад байдын, байхгvй байхад нь хэд дэвкрээд авъя байз. Хоёулаа ёстой нэг шавайгаа ханатал vсэрч авлаа. Хэсэг vсэрч байтал ємнєхєн нь vзсэн нэг кино санаанд зурсгээл ороод ирсэн. Дєлєє vзээгvй. Хєєрхий амьтан. Ярьж єгєх хэрэгтэй. Орон дээрээ сууж байгаад л ярьж гарлаа даа. Тэр кинон дээр нэг баатрыг нум сумаар алж байгаа юм л гардаг байсан шиг байгаам. Бодвол сум нь нэвт зоогдоод vзvvр нь цус болоод гарч ирсэн байх. Би тэрнийг нь "цус харвалаа" гээд харцан. Дєлєєд яг тэгж ярьсан. хэхэхэ. Сvvлд нь бодоод байхад хvмvvс хоорондоо цус харвасан барьсан гээл ярихлээр нь би нээх мэддэг хvн ойлгоод байдаг байсан юм. хэхэхэ. Нєгєє л сум чинь цээжийг нь нэвт сvлбээл гарч ирж байгаа нь нvдэнд харагдана шvv дээ.
За тэгээд кино ярьж байсан чинь хажуу айлын охин хаалганы цаанаас яриа єдєж байнаа. Бид хоёр очоод л шууд хэрэлдсэн. Хаалганы хоёр талаас баахан хэрэлдээл, би "Сисима сэгсгэр vстэй Даариймаа" энэ тэр гэж тэр охиныг дээрэлхэж байсан чинь нєгєєдєх чинь ээжид чинь хэлнэ гэнэ. Хэл хэл хэлэн дээр чинь 50 мєнгє тавихгvй юм чинь гэж би арзганаж байтал, нєгєєх чинь Мєєеє эгч ээ гээл цаашаагаа нэг хvн рvv юм хэллээ. Би шууд арзганахаа болиод чих тавин сонслоо. Манайх 3 давхар байшингийн 3 давхарт голын хаалга байсын. Хоёр давхраас нэг хvн єгсєж байна гэж надад мэдэгдэв. Эмэгтэй хvн бололтой тог тог гээл гарч ирж байна. Улам анхааралтай сонсож байсан чинь Яасан гээл ээжийн дуу гарлаа шvv. Пал хийгээл явцан. Гэнэт би юу хийх ёстой байлаа гэж бодогдов. Ээ хєєрхий гvйцэт цэвэрлэчихдэг байж гэж бодогдоход халти гэмшил. Хаалгаа шууд дотроос нь эрвээхий цоожоор нь цоожилчоод нэмэр болгох санаатай Дєлєєгєєр даруулчив. Би єєрєє тvргэн команд авсан байлдагч шиг маш хурдан хєдєлж нєгєє юмнуудаа байранд нь тавихаар оролдлоо. Цоожинд тvлхvvр шургах сонсогдож хаалга онгойлгох гэж ээж оролдов. Онгойлгочоод орох гээд хаалгаа тvлхэхэд нь цоожтой байхаар уурласан байх даа. Онгойлго наадхаа гэж загнахад нь Дєлєє зайлуул их айсан байх. Цогоо хурдлаачээ би онгойлголоо шvv гээл. Ээж цаанаас нь загнаастай хаалга тогшоостой. Зайлуул муу ээжийн минь ажил мангар хол байсан юм. Ойн ТМС гэдэг газар номын санч хийдэг байлаа. Надад гоё гоё номнууд авчирдаг байсан. Бараг Шvдэнзний vйлдвэр ч билvv нэг тийм газар. Автус байхын биш алхаж л ирдэг байсан байх. Ядраад ирэхэд нь нєгєєдvvл нь хvнтэй хэрэлдчээд гэртээ оруулахгvй байхаар яах вэ? хэхэхэ. Эцсийн эцэст намайг "гэрээ цэвэрлэж" дуусаагvй байхад Дєлєєгийн хориглолт дотоод гадаадын олон шалтгаанаас болж задран уналаа. Хаалга онгойлгоол ээж ороод ирсэн. Аймаар уурлацан ёстой ална даа гэх шиг. Ийийий. Дєлєє шууд л уйлаад. Миний муу дvv жоохондоо ээжээс их айдаг байсан байх аа. Ээж Дєлєєг шууд хажуу тийш нь тvлхээд л над руу дайрсан. Би зvгээр байж байгаад зодуулах санаагvй тул гурван єрєєгєє дамжаал ээжээс зугтаагаад байсан. Даанч юманд хязгаар гэж байдаг тул гуравдахь єрєєнєєсєє эрvvл гарч чадаагvй л дээ. хэхэхэ. Сайхан чарлаад л зодуулсан байх даа. Одоо бодохоор инээд хvрээд байдын ээжийн хажуугаар зєрєєд гvйчихгvй яасын бол?
Ээж бид хоёрыг аймаар зоддог байж билээ. Гvпр утас гээд байдагшдээ. Нарийхаан тємєр утас, гадуураа хаймран гэртэй цахилгааны голдуу утас. Тэрvvгээр ороолгоно. Улаан гvвдрvv гараад л хорсоод явчихна. Би нээх нусгай шар бацаан байсан юм. Шор хийтэл татаад л... хэхэ. Ээжийн ганц дургvй юм тэр. Муу тэнэг нусаа идээд гээл их уурлана. Нусаа сороод байхаар ээж уурласан уу яасан нэг удаа намайг хашрааж билээ. Нэг ягаан пяавран иштэй хутга байдаг байсын манайд. Бид нар ээжийн хутга гэж нэрлэдэг. Тэрнийгээ пилээтгэн дээр тавьцан улайсгаад байж байхаар нь би яагаад тэгж байгааг нь асуулаа. Чиний хамрыг тvлнэ, нус сордоггvй болгоно гэх ухааны юм хэлсэн байх аа ээж. Би яагаад ч юм аймаар итгээд тэрэнд нь. Нэг хэсэгтээ нусаа нийдэг болсон байх. Тэхдээ тєрєлхийн юм гэдэг чинь тєрєлхийн л байна ш дээ. хэхэ. Хэсэг хугацааны дараа буцаад л сордог болсон доо.
Нарны тухай
Нар бол гели хэмээх химийн элементээс бvтсэн байнга химийн том том урвал явагдаж тэсэрч дэлбэрч байдаг гариг гэж мэдээд би их гайхаж байж билээ. Хvнд хэлээгvй л дээ. Тэгж байгаад их нэрэлхvv хvн шvv. Чийдэн л гэж боддог байсан шиг байгаан.
1999 оны 9 сараас ємнє нарыг яг нэг хэсэг хугацаанд нvд салгалгvй ширтэж байсан vгvйгээ би сайн санахгvй байна л даа. Ралэй Интернэшнлийн экспедицээр Ємнєговийн Ёлын амны орчимд нэг хэсэг байж билээ. Тэнд байх хугацаа дуусаад явахын урд орой бvгдээрээ ойролцоо нэг уулын орой дээр гарч нар жаргахыг харцгаалаа. Яг л биднийг юм vзэхэд зориулсан юм бол уу гэж бодмоор сайхан намуухан орой байсан. Нар жаргалаа. Yvлнvvд улаараад л... Нар яг л нэг юм руу унаж живж байгаа юм шиг санагдах ч шиг... тал тал тийшээ тvм буман нарийн ширхэг бvхий утас шидэж ямар нэг юмнаас дvvжлэгдэж хоцрох гэж байгаа юм шиг цацрагууд нь vvлс сvлбэн тархаж байлаа... яг ингээд бодонгуут нар битгий жаргаасай гэж халти бодогдсон... Тэгэхэд тэнгэр яг нар жаргаж байгаа хэсэгтээ маш євєрмєц харагдаж билээ. Ув улаан vvлнvvд, нарны цацрагууд тэднийх нь дундуур цайвар зам татуулаад гараад явцан. Гал усны гашуун зовлон гэдэг шиг аймаар харагдаж байсан юм. Яагаад заавал надад тэгж санагдсан юм бол доо? Манай нєгєєдvvл "Woow, beautiful" гэцгээгээд л аппаратаа шажигнуулцгаагаад байсан юм даа уул нь. Ганцаараа би тийм онцгvй сэтгэгдэлтэй нь байсан байх. Дараахан нь бvvр онцгvй юм болсон л доо. 10 сард би хаягдаж билээ. хэхэ.
Жаргаж буй нар гэхлээр тэрнээс хойш дандаа тэр санаанд буудаг юм. Тэр гэдэг нь нар харсан явдал. Нар жаргах гэж юу гэсэн vг вэ? Эцэг євгєд маань яагаад заавал жаргах гэдэг vгийг авч тэрэнд хэрэглэсийн бол? Нар уулын цаагуур ороод авгай дээрээ очдог юм бол уу? :P /насанд хvрээгvйчvvд юм бодохыг хориглоно/Эсвэл уулын цаагуур ороод сайхан ясаа тарааж хэвтдэг юм бол уу? Ер нь тэгээд жаргах гэдэг vг бас их сонин болоод явчиж байгаан. Уг утга нь болохоороо жаргал эдлэх, их сайхан байхыг илэрхийлээд байдаг ч ашиглаж байгаа юм нь дандаа юмны тєгсгєл. "... тэгээд тэд амар сайхандаа жаргажээ", "нар жаргах", "зул бєхєх, жаргах". Хараад байхад нэг л vхэж vрэгдэх, дуусах тєгсєхийг л хэлээд байх шиг. Тэхлээр жаргал гэдэг чинь... гээл дэмий юм бодож эхлэх нь. Ер нь яагаад ийм сэдэв рvv ороод ирэв. Хадуурах сайхан шvv тээ? Нар амьдралыг тэтгэгч л гэнэ. Бас авчаад байгаа биз дээ? Наршаад, наранд цохиулаад гээл зовлон яриад л яваад байдаг. Жаргал ихэдвэл зовлон болно гэж vг ч байдаг.
Дээрхийг бичихдээ би ямар нэгэн газар хvрье, нэг шийдэл гаргая, нэгдсэн дvгнэлтэд хvрье гэж бодоогvй шvv. Зvгээр л санаанд орсон рандом бодол байв.
Би энд ажил дээрээ єглєє болгон мандах нар хардаг болоод байгаа. Нэг л сайхан єєдрєг идэвхитэй бодол тєрдєг юм. Єглєє ажил дээрээ ирэхэд тэнгэр хав хар байдаг. Зvvн захаасаа цайраад л. Хувьсгал шиг санагддын. Хємєрсєн тогоон дотор байгаа харанхуй бvдvvлэг Монголчууд гэдэг шиг. Нэг талаас нь хэн нэгэн єргєхєд гэрэл нь орж ирж байгаа юм шиг.
Нарны тухай нэг иймэрхvv...
Багын явдал #1
Миний санахын надаа нэг гоё хослол хувцас байдаг байлаа л даа. Тэхдээ багадсан байсан болохоор ємсдєггvй байсын. Тэгсэн чинь тэр хувцасыг манай аавын багын найз, тагнуулын сургууль энэ тэр тєгсєж, Солонгост даалгавар энэ тэрд явж байсан Сvхдэй гэж бид дууддаг ах хvv гадаадаас ирэхдээ над єгсийн байлээ л дээ. Анх тэр хувцасаа ємсчєєд цэцэрлэгтээ очжээ. Аав ч юм уу, ээж ч юм уу аваачиж єгсийн байх. Тэгэхэд манайх Сэлэнгэ аймгийн Сvхбаатар хотод байсын. Єє яасан хєєрхєн хvvхэд вэ алий харъя гутлыг энэ тэр гээл цэцэрлэгийн багш нь хvлээж авсан гэсэн. Орой авах гээд очсон чинь нєгєєх нь муухай царайлцан єєр хувцас ємсєєд сууж байна гэнэ. Яачив ийчив гэсэн чинь мань эр ємдєндєє чацга тууцан гэсэн гэнэ лээ.
Миний тухай энэ гутамшигт тvvхийг ээж аав хоёр байнга ярьдаг ядаргаатай шvv. Ялангуяа Сvхдэй ахыг ирэхлээр зоолттой. Заавалчгvй энэ яриаг ярьж байж бараг яриагаа эхэлж байгаа юм чинь. Нэг бодлын амар юм уу даа. Яг юунаас эхэлж юу ярих вэ гээд тулгамдсан vед иймэрхvv яриа бол аминд орж байгаа юм чинь. Гадаадууд Айсбрэкер гэж хэлдэг мєс хагалагч гэсэн утгатай vгээр иймэрхvv юмнуудыг нэрлээд байгаан. Сайхан халуун дулаан яриа єрнvvлэх эх болж єгдєгєєрєє их ашигтай эд байгаан.
Хоёр дахь блог
Энэ дээр байгаа видео бол ЖерриСигийн хєгжмийн найруулгыг ФанТv гэдэг хоч бvхий солонгос залуу тоглож байгаа байдал. Канноныг сонсож байхад ер нь янз бvрийн дуу санаанд орноо. Би энэнд бvvр аймаар дуртай болоод байгаа.
За тэгээд бас Ногоон Гудамжны Хулиганууд буюу Green Street Hooligans гэдэг хєлбємбєгийн фанатуудын тухай киноны соундтракт их дуртай болоод байгаа. Дуучин нь Terence Jay, дууны нэр One blood. Их гоё намуухан сайхан дуу байгаан. Дуучин нь уул нь улаан рок баагий юм шиг байлээ.
Яг ямар дуунд дуртайгаа би одоо болтол нарийн тодорхойлоогvй л явж байна. Заримдаа тас няс хийсэн рок дуу сонсоод суух дуртай. Харин заримдаа хип хоп сонсцон дохиод сууж байна. Уянгын дуу сонссон шигээ уяраад хайлаад урсаад хэвтэж байх vе ч бас нэлээн. Тэхлээр би єєрєє ерєєсєє тогтворгvй нэгдэл юм байна л даа. Нэг л тийм цэлцгэнэсэн. хахахаахха. Шал тэнэг vг хэрэглэж єєрийгєє хийдэг гэжийшт. Одоо та нарыг уншиж байхад нvдэнд чинь би яг єєрийн биеэр харагдаж байгаа биз? хахаха.
За яршиг хєгжмийн тухай бичью гэтэл єєр гоё сэдэв ороод ирлээ энийгээ дуусгахаас. Уул нь ноороглоод хадгалж болох л юм байна. Тэхдээ яршиг дєє.
Зиак
Эхнийхээ блог дээр ер нь юу бичвэл зvгээр вэ? Зvгээр л єнєєдрийн тєлєвлєгєєгєє бичих юм бол уу? Тэгвэл ч яахав, сая 6 цагт ажил дээрээ ирсэн орой 18 гээд харина. Тэр хооронд тєвєг чирэгдэл бvv гараасай гээл хvсээд явж байх юм даа гэх зэргээр бичих юм байна.
Харин єєрийгєє танилцуулах ёстой байвал яах уу? Намайг Цогчулуун гэдэг, Цогоо гэж дуудаж болно. хэхэ халти Ангирмаагийн дуу явдаг байшт. Нас 27, пяндуу гэж юу юугvй 30 хvрэх нь байна шvv. Ингэхэд 30 хvрэхэд юу нь болохгvй байнаа. Яадын тэр хvvхэд шуухад нь хэнздvvл хэнздэнэ биз муу дvvгийнхээ хvvг эрхлvvлээд л явж байхад болж л таараа. Дvvгийн хvv гэснээр дvv бэр хоёроосоо хvvгээ надаа єгчих гэсэн чинь бэр зєвшєєрєєд дvv хуц гэж байна лээшт хэхэхэ. Энэ хэсэг хvртэл уншаад намайг таньдаггvй хvн за ямар ч байсан дvvтэй бэртэй тэр хоёр нь нэг нялх хvvтэй юм байна гэж бодож байгаа байх даа. Дахиад хоёр дvv байнаа цаана нь. Нэг нь удахгvй надад зээ гаргаж єгєх гэж байгаа. Даан ч намайг энд ажил дээрээ байхад тєрнє гэдэг нь надад таалагдахгvй байгаа.
Энд гэдэг нь Оюу Толгой. Яагаав нєгєє хэл ам хийгээд олон амьтны нvдний хорыг шингээж байгаа газар. Олон ч хvнийг тэжээж байгаа, дахиад олон хvнийг тэжээж магадгvй газар л даа. Харин муусайн улс тєрчид, улс тєрч болж харагдахыг хvсэгчид гэж бvлэг гаруудын тархи угаалт хар цагаан пяр /манайхан нээрээ муухай туйлширна шvv. PR буюу Public Relation буюу Олон Нийттэй Харилцах гээд vгийг заавал ч гvй пиар гэж бичихийн. Их л сайхан боловсролтой Монгол харагддаг байх л даа/ хэрэглэсний шидээр нэг л их бусдад юу юугvй алдцан газар, одоо Канадууд энэ хавийн газрыг тэр чигээр нь нутаг руугаа нvvлгээд аваачцан газар болчоод байгаа л даа. Яг юу хэлэх гээд энийг эхэлснээ ч мартчиж. Ер нь бол заримдаа ярьж байсан юмнаасаа халиад салбарлаад далийгаад явчдаг дутагдалтай хvн л дээ би.
Би уул нь єєрийгєє танилцуулж эхэлж байсан шиг санагдахын. Та татгалзахгvй бол би vргэлжлvvлэн єєрийгєє танилцуулъя. Дээр байгаа юмыг уншаад /яг дээрх биш, тэрний дээрх/ айлын том юм байна гэж ойлгосон болов уу? Ойлгоогvй бол одоо ойлгож байгаа байх. Айлын томын хувьд би єєртєє бусдыгаа чирж явах, тэжээх гэсэн том vvрэгтэй хvн гэж боддын. Даанч одоогоор чирсэн юм алга. Цаг хугацаа харуулна гээл том цэцэрхдэг ч юм бил vv. Нээрээ тэжээх гэснээс би гэрийнхнээ тэжээж эхлээгvй байж єєр хvмvvсийг тэжээгээд байгаадаа их дургvй хvрдийшт заримдаа. Ерєнхийлєгчийг, ерєнхий сайдыг, багш, эмч, хоригдол, хєгшчvvд гээл нийгмийн бvх элементэд миний сvvлийн хэдэн жилийн хvч хєдєлмєр зарцуулагдсан гэж бодохоор социализмын vед би бахархах байсан биз. Харин одоо бол дургvй хvрч байна. Мань мэт нь ингээл мєрєєрєє ажиллаал байдаг цалин хєлснєєсєє татвар гэж сар болгон суутгуулаад л. Ер нь яасан гэж тэр алуурчин, хулгай, хvчиндэгч, нийгмийн шаар, шавхруунуудыг ард тvмний "ариун цагаан" /хашилт босгосны учир нь хvн бvр ариун цагаан хєдєлмєр хийгээгvй байх гэж бодсоных. Зохиогч/ хєдєлмєрийн vрнээс хураасан татвар, хєрєнгєєр тэжээж, тусгаарлаж байх ёстой юм. Тэд нарыг нэг газар барьж байгаад бvгдэнгээр нь зам засуул л даа, байшин бариул, яадгийн трактораар хагалдаг газрыг тэд нараар хагалуул л даа. Тэрнийх нь тєлєє захиалагч байгууллагаас нь мєнгє аваад тэр мєнгєєр нь хооллож ундлахгvй юу. хэхэ хадуурцан лааж явна.
Манай аав нэг удаа намайг "Чи социализмын vед тєрсєн бол их боломжийн байх байж дээ" гэж байж билээ. Миний бодлоор би энэ vед хэрэгтэй болоод л энэ vед тєрсєн байх. 1979 оны хоёр сард Цогоо гэж хvн тєрєх ёстой гээд тээр дээр vед нэг хvн /энэ хэсэгт уул нь англи хэлний someone гэдэг vг их зохимжтой юм шигээ. Аан нээрээ Монгол хэлний хэн нэгэн гэдэг vг зохих юм байна/ зохиол дээрээ бичцэн байгаа байх даа.
Заза залхуу хvрчлээ гэнэт. Анхны блог гэхэд юун их юм бичдийн гээд гэнэт єєртєє уурлав. Юм бичилгvй их удаж. Их ч цангаж. Явж кофе уухаас. Єчигдєр архи ууцан чинь бага зэргийн шарталттай. Орой дахиж уудаг ч юм билvv? Эсвэл нэг кино vзчээд усанд орчоод унтдаг юм билvv? Заза цагийн юмыг цагт нь хий гэсэн ухаант ардын мэргэн vг байна. Ухаант ард гэснээс яагаад заавал ухаантай vгийг ардууд хэлсэн байдын? Ноёд тийм тэнэг байсын бол уу? Yлгэр мvлгэр дээр дандаа тэнэг ноёныг ухаантай ард мадлаж байгаа гардаг. Yлгэр угаасаа ийм байсын бол уу эсвэл социализмийн vеийн ангийн ялгаа юу?