Wednesday, November 29, 2006

Дуу - Дурсамж

Хvмvvс дууг зvгээр л сонсдог гэж боддог байх даа. Би нэг дууг зvгээр л сонсоод єнгєрдєг. Гэтэл сvvлд нь хаа нэгтээ тэр дуугаа сонсоход яг дууг сонсож байх vед юу хийж байсан, хэнтэй байсан, юу мэдэрч байсан бэ гэдэг нь сэтгэлийн маань аль нэг мухарт хадгалагдан vлдсэн байсныг мэддэг.

Жишээ нь би Никитоны Ялгууныг сонсохоор анхны хайр гээд солиороод явж байсан vеэ санадаг юм. Хэдэн оны ч билээ 10 сарын 28 байсан санаж байна. Номин Талстынхан Гэрэл Сvvдэр тоглолтоо хийх гээл. Тэд нар чинь баллаж байсан vе л дээ. 28ных нь билетыг авчих санаатай vзээд болдоггvй 29ны билет авчаад яг энэ vеэрээ давхцуулаад нэг эфээмээр тvvндээ мэндчилгээ дэвшvvлж Никитоны Ялгуун, Aerosmith хамтлагийн I don’t wanna miss a thing гэсэн хоёр дууг сонгож байж билээ. Тоглолт болох гээд байдаг нєгєє хvнээ олдоггvй. Хамаг сургууль, гэр, дотуур байр бvх газраар нь яваад олохгvй сvvлд нь нєгєє муу билетээ авсан vнээс нь ахиухан нугалаад зарчингуутаа найз нартайгаа шоудаад явж байтал бааранд нєгєє мэндчилгээгээ сонсоод нээх гуниглаж билээ. Одоо энэ хоёр дууг сонсохлээр нээх хєнгєн гуниг тєрдийн. Тэхдээ тэр хайр бvтээгvйд би их баярладаг юм. Хэрэв бvтэлтэй болсон бол би урьдны нялцгай, шийдэмгий бус Цогоо хэвээрээ л байх байсан.

Ер нь хvний амьдралд тохиолдох аливаа саад, бэрхшээлийг даван туулах хэрэгтэй гэсэн vгийг хvн бvр хэлдэг боловч яг тэгж ойлгосон хvн бас ховор байх аа. Бэрхшээл бvр хvнийг улам хатуужуулж, хvний хувьд хєгжvvлдэг гэж би боддог юм.

Найз нар ч бас дуутай холбоотой. Би ер нь хvнтэй их найзламтгай хvн гэж єєрийгєє боддог. Тэд нар минь єєр єєрийн гэсэн дуугаар надад тєсєєлєгддєг. Заримаас нь хэлье л дээ.

Мєєнєє гэхэд л We Love To Love гэдэг дуугаар надад тєсєєлєгддєг. Яагаад гэхээр Зулзагын голд байдаг гэрт нь очиход энэ дуу нээх явдаг байж билээ.

Пvрэвээ гэхэд Aerosmith-ийн Living On The Edge. Анх энэтхэгээс ирчээд энэ дууг их сонссдог байсан юм.

Эндээ. BJ Thomas – Raindrops Keep Falling On My Head. Єєрєє энийг дуулах их дуртай. Ялангуяа сэтгэл нь их хангалуун байгаа vедээ энийг аялаад сууж байхыг нь харах их аятайхан.

East Seventeen – Thunder. Энэ дууг сонсохлээр Тvрк сургуульд сурч байхдаа олж авсан олон сайхан найз нар минь санагддаг юм. Нямаа, Болдоо, Ариунбилэг, Омо гэх мэт олон сайхан найз нар минь бодогддог.

Шvрээ гэхэд нээх рок хvн. Гэхдээ рок биш нэг аяар єєрийгєє надад тєсєєлєгдчихсєн хvн.

Юги (Бадар-Ууган) бол надад Зверигийн дуунуудаар тєсєєлєгддєг. Єєрєє дуртай болохоороо тэр байх.

Аялгуу сайтай дуу хvний сэтгэлийн бvх л тєрлийн хєдєлгєєнийг гаргаж чаддаг байх аа. Би бол уйтгарлаж байх vедээ аль болох намуухан, аялгуулаг, уянгын дуунуудыг сонсохыг эрмэлздэг. Ер нь ч хvмvvс тэгдэг байх л даа. Заримдаа харин ёстой тэнэг юм шиг дуунууд сонсоно. Юманд гомдсон, уурлаад ч байгаа юм шиг тиймэрхvv vеvддээ бол харин ёстой рок дуунуудыг хамгийн чангаар нь сонсдог. Аль болох ритмтэй. 3 doors down хамтлагийн Kryptonite гэдэг дуу бол нэг тиймэрхvv дуунуудын тоонд орно шvv.

Tuesday, November 28, 2006

Гуниг

Сайн байцгаана уу анд нєхєд минь.

Та нарыгаа их ч саналаа шvv. Найз нь нэг хэсэг интернэтгvй болчоод их л хэцvv байлаа. Саяхнаас харин єєрийнхєє ур чадвар, заль энэ тэрээ шавхан байж шєнийн цагаар интернэт ордог болгож орхилоо.

Сvvлийн vед нээх сайхан сонин явдал болсонгvй. Сэтгэл зовоосон муухан vйл явдлууд л хэд хэд болж сайхан vерхэж эхэлж байсан дотнын нэгэн андаа алдаж орхилоо. Энэ тухай бодохоор амьдрал гээч хичнээн богинохон болохыг мэдэрч, сэтгэлдээ хvртэл амьдрах хэрэгтэй юм байна даа гэж бодох юм. Хэдий шvvрс алдмаар санагдавч муу андыгаа хvний дайтай амьдарсанд нь бас бахархана. Сайхан хань, хєєрхєн хvvтэй хvн байжээ. Єєртэй нь хичнээн адилхан гээч. Яг л євчсєн мэт.

Би хаана байна? Ийм асуулт сvvлийн vед би єєрєєсєє асуулаа. Бие маань говьд. Сэтгэл маань хаа байсан Москвад. Бодож яваа, зорьж яваа vйлс маань гарааныхаа байранд. За тэр vр хvvхэд гэх мэт асуудлууд бvvр ирээдvй цагт. Муу байнаа. Тэхдээ яахав би зvгээр суугаагvй шvv гэж єєрийгєє тайвшруулах минь цаг зуурын л асуудал юм. Ядаж байхад винамп плэйерээр маань Б.Шарав гуайн Сэтгэлийн эгшиг явах юм даа. Yнэхээр хvний сэтгэлийн эгшигийг аялгуугаар илэрхийлсэн гэж хэлж болмоор ая шvv.

За даа амьдралд ам гарч болохгvй гэж vг байдаг болохоор аль болгоныг тєлєвлєж байхав дээ.

Friday, September 29, 2006

9 дvгээр сарын гурав дахь буюу Киноны тухай...

Би ер нь кино vзэх их дуртай. Бvvр бага байхын л тэр. Ном их унших дуртай байснаас болсон байх. Яагаад гэвэл би кино vзэж байхдаа энэний ном нь ямар бол гэж их боддог юм. Эсвэл тухайн киноны дvрд тоглосон жvжигчнээр дуртай зохиолынхоо баатруудыг хийж тєсєєлдєг.

Кино зєндєє их vзсээр байгаад бараг найруулагч шахуу болчихсон хvмvvс байдаг даа. Заримдаа єєрийгєє тийм болчихсын бол уу гэж боддог юм. Одоо тэгнэ дараа нь ингэнэ гээл бодохоор ихэнхид нь таачихдаг юм. Тийм болохоороо ч тэр юм уу vйл явдал нь учир нь ойлгогдохгvй мэт замбараагvй сvлжилдсэн, тєгсгєлдєє гэнэт огцом эргэлт гардаг тиймэрхvv кинонуудад дуртай болсон байлээ. Эсвэл бvvр шал далий маш хєнгєн тєрлийн кинонуудыг сонирхох жишээний. Ажлынхаа нэг залуутай кино ярьсан чинь миний ярьж байгаа кинонууд их уйтгартай байна гэнээ. Одоо жишээ нь: Finding Neverland, Eternal Sunshine of the Spotless Mind, Lemony Snicket’s Series of Unfortunate Events, Forrest Gump. Энэ кинонуудыг би дахин дахин vзсэн ч уйдахгvй гэж бодоод байгаан. Finding Neverland-ийг бол би саяхан дахиж vзсэн. Чихэвч зvvж байгаад ганцаархнаа vзсэн чинь бол лайтай байна лээ дээ. Ая мая нь шууд л чихээр дамжаад зvрх рvv явж байх шиг л.

Сvvлд vзсэн кинонуудаас бол Running Scared гэж кино их таалагдсан. Пол Уолкер гэж жvжигчин гол дvрд нь тоглосон. Бас About A Boy гэж кинонд Хью Гранттай тоглодог бацаан нэг гол дvрийг нь тоглосын байлээ. Хью Грантын тэр кино бас их хєєрхєн кино гэж надад санагддаг юм. Ялангуяа Killing Me Softly гэдэг дууг тайзан дээр дуулаад зогсож байхдаа So there was I killing them softly with my song гэж боддог хэсэг нь vнэн хєгжилтэй. Уул нь ч нэг их хєгжилтэй кино биш л дээ. Хэхэ хадуурцан давкиж явна. Пол Уолкерын тэр кино эхнээсээ аваад дуустлаа сэтгэл догдлуулсан vйл явдалтай, дундаа бас хэд хэдэн жинкэн зэвvv хvргэсэн хэсгvvдтэй, хамгийн сvvлд санаанд оромгvй тєгсгєл энэ тэртэй ер нь боломжийн кино санагдсан. За тэгээд Америк киног хаппи энд буюу аз жаргалтай тєгсгєлгvйгээр яаж тєсєєлєхєв дээ. Тєгсгєл ойлгомжтой. Тэхдээ энэнд нь нээх гомдоод байх юм юу байхав.

Ер нь Америк киног бодвол бусад орны кинонууд, жишээ нь Франц, Орос, Английн кинонууд их амьдралтай, харин Азийн кинонууд тэр тусмаа Солонгос, Японы кинонууд vзэгчдийг ерєєсєє єрєвдєж хайрлана гэж байхгvй дувт дарлачихдаг юм бол уу гэж надад бодогдоод байдгийн. Сvvлийн vед Холливvvдийн нєлєєгєєр бусад улсуудын кинонууд хэтэрхий кассын орлого бодсон тал руугаа хийгдээд байгаа. Тэр нь ч аргагvй юм дєє. Манайхаас бусад нь тэрнийгээ чанартай хийгээд байна л даа. Манайхан л гэж нэг хачин юм хийгээд л тэрнийгээ арван жилийнхэн, их сургуулиудад хvчээр шахаж vзvvлээд л...

Саяхан vзээд таалагдсан кинонуудын нэг бол 16 Blocks гэдэг Брюс Уиллисын тоглосон кино. Хєгшин цагдаа шvvх хуралд гэрчийн мэдvvлэг єгєх ёстой хар арьстай гэмт хэрэгтэн залууг шvvх рvv хvргэж єгєх энгийн нэг даалгавар биелvvлэх замдаа ямар бэрхшээл vзэж байгааг гаргасан. Бас л нэг акшион тєрлийн кино. Ер нь энэ хоёр шиг иймэрхvv зовлонтой кинонуудын анхдагч нь миний vзсэнээс гэвэл Enemy of the State юм бол уу? Яагаав нєгєє Вилл Смит нууц албаныханд киноны турш хєєгддєг дєє. Мэдээж тєгсгєл нь сайхан л даа.

Сvvлийн vед vзсэн кинонуудаас ганц таалагдаагvй тєгсгєлтэй нь Карибын Тэнгисийн Дээрэмчид киноны хоёрдугаар анги байна. Гурав дахь цувралынхаа суурийг тавьж байгаа ухаантайн байх л даа.

Анх кино vзэж байхдаа нэрнээс нь болж их vздэг байлаа. Арай хожуухан жvжигчдийг нь сонирхож эхэлсэн. Жишээ нь Шарон Стон тоглож байгаан бол халти нvцгэлнэ дээ гэж бодогдох маягтай. За даа Сталлоне, Арнольд, Ван Дамм эд нар бол ойлгомжтой. Брэд Питт, Том Круз, Энтони Хопкинс, Дастин Хоффман, Жонни Дэпп, Хью Грант, Дэнзэл Вашингтон, Рассел Кроvи, Ренэ Зэллвэгэр гэсэн хvмvvсийн тоглосон киног бол vзнэ л гэж дайрна шт. Сvvлийн vед харин халти найруулагчийг нь харж байгаад сонголт хийдэг болсон байна.

За за энэ талаар маргаашийн блог дээрээ vргэлжлvvлэн бичье. Гэнэт залхуу хvрчлээ тэгээд ч ээлж солилуох цаг болчлоо.

9 сарын хоёр дахь...

Сайн байцгаана уу? Овоо удаан блог бичсэнгvй.

Єнгєрсєн найман сарын 30-31нд манай эндэхийн нэлээн ажилчдын дунд хоолны хордлого гарлаа. Би 31ны єглєєнєєс халуураад л байсан vдээс хойш нь гvйлгэж эхлэв. Эмчид vзvvлээд гурав дєрєв хоног гэртээ эм ууж хэвтэв. Унгасан хойноо хавчдаг хvний зангаар Айвэнхочууд мэргэжлийн хяналтын байцаагч, халдвар судлалын эмч гэх мэт сэтэртэй баахан амьтан дуудсан нь аль эрт євчин дуусаад хvмvvс эдгэрсэн байхад ирлээ. Тэдний дунд нэг євчтэй эмч (мэдрэл нь муу байх) явж байгаад “бидний цєєхєн Монголчууд нэгнийгээ бодохгvй бол болохгvй” гэж бодсон уу яасан баахан баасны шинжилгээ авч байгаад тэд нар дундаасаа шалгарсан 14 хvнийг Улаанбаатарт биш Даланзадгадын Халдвартын тасагт хэвтvvлэхгvй бол танай Оюу Толгой тєслийг хаалгана гэсэн бичиг Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас гаргуулж авч дєнгєжээ. Тун сайн. Гэтэл тэр шалгаруулсан 14 хvмvvсийн дотор євчин гарахад байгаагvй бvvр эдгэрээд намдчихсан хойно нь ирсэн хvн хvртэл байж байхын. Тэд нар баахан хохирсон байх аа. Ядаж байхад энд ганц хэрэг болдог илvv цагийн цалингаа хvртэл тооцуулаагvй. Даланзадгадад 10 хонохдоо бид нар ямар євчин туссанаа хvртэл мэдээгvй гээд боддоо. Хэвтэж эмчлvvлж байгаа гэх. Тэгсэн хэрнээ ууж байгаа эм нь гэдэсний эм, С витамин. Заза ингэсгээд нэг 10 хоног сайхан амарч єнжсєн дєє. Хvмvvстэй утсаар ярихаар “бие зvгээр vv?” гэж асуух нь онцгvй юм. Ядаж ДЗ-д очсон шалтгаан маань их онцгvй юм даа гэж санаад гадуур алхах ч хvсэл тєрсєнгvй. “Єє нєгєє Оюу Толгойгоос ирсэн халдварт євчтєн чинь явж байна” гэхийм бил vv.

За энэ дэмий асуудал ч яахав орхьё. Гэснээс манай энд – Оюу Толгойд – гvйдэлтэй гэсэн яриа сонсов. Тэсрэх бодисын агуулахын нэг залуу шєнє хий vзэгдэл хараад постоо орхиж зугтсан гэх юм. Лавлаж асуувал: “Орой пvткэндээ сууж байсан чинь хаалгыг нь хэн нэгэн тогшсон байна. Онгойлгосон чинь цав цагаан vстэй нvцгэн хvvхэн шатаар нь єгсєєд дээшээ гарч ирж байна гэнэ. Мань эр зєрєєд л vсэрчингvvтээ тэр чигээрээ камп руугаа гvйчихсэн байна.” гэж хvмvvс ярьж байна. Маргааш нээрээ Бамбайгийн хvнээс нь асуухын байна шvv. Манай нутгийн нэг ах хvv тэнд ажиллаж байгаан. Дарханых гэсэн vг л дээ.

Зиак одоо 4хєн хоноод гэртээ харьлаа. Муу Тэнгис бацааныг санаад жигтэйхэн. Ядаж байхад надтай утсаар ярихгvй их удаж байна. Ярих гэхээр уурлаад байна гэхийн. Яасан их ууртай баагий вэ, очоод нэг єшиглєєд унагаачихъяа чамайг.

За тэгээд блог бичих ажилдаа vргэлжлvvлэн оръё.

Tuesday, September 12, 2006

9 сарын эхнийх...

Есєн сар уул нь надад их гоё санагддаг байлаа.

...Есєн сарын нэгэн
Ерєєсєє бидний баяр даа... гээл нээх дуулдаг байж билээ. Зунжингаа уулзаагvй нєхєдтэй уулзахаар их гоё сэтгэгдэл тєрдєг байж л дээ.

Сая хэд хоног компьютер боломж хоёр давхардаж єгєхгvй ёстой блог бичиж амжсангvй шvv. Сvvлийн vед гэр лvvгээ их ярьж байгаа. Тэнгис бацаантай ярьж байгаа. Дддд дадада Догоо гэж байгаад л утсаа шидчих юм. Утас шидэхийг би зааж єгсєн юм. Сайн сурсан гэдгээ vзvvлэх гэж шиддэг бололтой. Маргаашнаас цэцэрлэгт явахын гэсэн. Амьтан болох байх даа. Хvний хvvхэд зодсон хэргээр муу ээжийн минь чихийг халууцуулах юм бол уу? Сураг сонсохнээ энд тэндэхийн бацаануудыг их дарладаг бололтой. Би хvний нvvр лvv цохих, хазахыг бас заасан юм. Хэхэ миний заасан юмнуудыг их хэрэглэж Улс Ардын Аж Ахуйд их хор хєнєєл учруулж байгаа байх гэж би их найдаж байгаа. Саяхан шvд нь євдєєд хагалуулсан гэсэн. Одоо их л цовоо байгаа сурагтай.

Дvv охин бацаандаа бас дарлуулж байна гэсэн. Хоол єг гэж гэдсийг нь дотроос нь жийж байна гэнэ лээ. Тєгсєє хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явж байгаад хэд хоногийн ємнє ирсэн гэсэн. Халтайсан амьтан байгаа байх даа. Геологич ч бас хэцvv ажил байх даа. Юмаа хаяцан хvн шиг газар шагайгаад л хээр явж байдаг.

Заза хэд хоногоос шєнийн ээлжинд гарахаараа ахиухан блог бичнээ. Нээрээ Дурлал ажилд орсон гэнэ лээ. Тэрнийг бас ойр зуурын зохицуулалт хийнээ.