Thursday, January 31, 2019

Үелэх системийн ой

Менделеевийн үелэх системийн 150 насны ой өнөөдөр тохиож байгаа юм байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!

Дарханы 7-р сургуулийн химийн сонгоны анги даасан Дашдаваа багшдаа баярлаж явдагаа энэ дашрамд илэрхийлье ээ. Химийн бодисоор дүүрэн модон чемоданаасаа юу гаргаж ирээд, ямар туршилт хийж үзүүлэх бол гэж их хүлээдэгсэн.


КАРЛ САГАН ӨГҮҮЛРҮҮН

Ном гээч юутай гайхалтай эд вэ. Модоор хийсэн хавтгай энэ зүйл уян хэсгүүдээс бүрдэх ба дээр нь жижигхэн хар зүйлс инээдтэй гэгч нь жирийлдээд.

Гэхдээ, тухайлж түүнийг харлаа л бол өөр хүмүүний ухаан бодолд ороод явчихна. Магадгүй өөд болоод өчнөөн мянган жил ч болсон хүн байж мэднэ. Мянганы тэртээгээс л тэрхүү зохиолч таны толгой дотроос тантай машид саруул, цэцэн цэлмэг хүүрнэнэ.

Бичиг үсэг гээч нь магадгүй хүн төрөлхтөний хамгийн тэргүүн нээлт байх нигууртай. Хэзээ ч нэгнээ харж байгаагүй, хэдэн үеэр алслагдсан хүмсийг хүртэл хооронд нь дотносуулах увдистай. Ном бол цагийн эрхшээлийг сөрөгч. Ном бол хүмүүнийг ид шид бүтээх чадалтай гэдгийг биет баталгаа.

2019 оны ууган сарын отгон өдөр Монгол хэлнээ буулгасан Цогоо.

(Карл Саганы үгийг дүрсэнд буулгасан Chris Riddell)


Wednesday, January 30, 2019

Кои но ёкан

Кои но ёкан (恋の予感) гэж хэлц байдаг гэнэ ээ. Нихон үг юм байна. Хэн нэгнийг хараад "Энэ хүнд би дурлах нь тодорхой юм байна" гэсэн мэдрэмж төрж сэтгэл хөдлөн дотор сайхан болохыг ийнхүү үгээр илэрхийлжээ. Анхны харцаар дурлахыг өөр үгээр илэрхийлдэг гэнэ.

Энэ тухай: http://www.bbc.com/culture/story/20180103-the-untranslatable-japanese-phrase-that-predicts-love


Tuesday, January 29, 2019

Үү-үү юу ний-наа юу?

2015 онд Свиндон хотын цагдаа нар дуут дохиоллоо онцын шаардлагагүй үед ажиллуулсандаа уучлал хүсчээ. Уг нь 4 настай хэсэг хүүхдүүд цагдаагийн тэрэгний дохиолол "үү-үү" эсвэл "ний-наа" гэж дугардаг гэж маргалдаж байсныг зохицуулах зорилгоор дохиоллоо ажиллуулсан юм байна.

#ШалдарБулдар

Wednesday, January 16, 2019

Лабораторийн аялал

Байсхийгээд л нэг хэсэг хүмүүс манай лабораториор зочилно оо. Голдуу 20-30 хүний бүрэлдэхүүнтэй нэг юм уу хоёр бүлэг улс. Бага, дунд, ахлах сургуулийн багш нар, оюутан сурагчид, заримдаа албан байгууллагууд зохион байгуулалттайгаар ирж манай хүрээлэнгээр танилцах аялал хийнэ. Тэр болгонд манай багш хичнээн завгүй байсан ч их өндөр ач холбогдол өгч өөрөө ийнхүү мэдээлэл өгч тайлбарладаг.

Баяжуулалтын олон арга технологиудыг ерөнхийд нь ярьж өгөөд хөвүүлэн баяжуулах, хүндийн хүчээр ангилах, соронзон баяжуулалт, өнгөөр ялгах, хуванцар материалыг цахилгаан цэнэгээр нь ангилах зэрэг процессуудыг зориулалтын тоног төхөөрөмж ашиглан үзүүлэхэд зочдод их сонирхолтой байдаг.

Манай Монгол газарт энэ мэтээр багш, сурагчдыг тойрон аялал хийлгэж мэдлэг тэлэх арга хэмжээ хэр зохиогддог бол? Би ч оюутан болоод танилцах дадлага хийхдээ л иймэрхүү практик хэрэглээг анх харж байсан санагддаг юм.


Friday, January 04, 2019

AFC Stadium Tour

Арван хэдэн жил дэмжихдээ "Хэзээ нэгэн цагт очно доо" гэж бодоод л явдаг байсан ариун сүмдээ ийнхүү нэг мөргөж, гороолоод ирэв. Аньсага чийгтэж үзэж байна. Хүний хүсэлд хязгаар байдаггүй юм болохоор "Дараа нэг ирж тоглолт үзнэ ээ" гэсэн бодолтой гарлаа. Уг нь сая Брайтонтой хийсэн тоглолтыг үзсэн л дээ. Гэхдээ айлын талбай дээр биш эзэн багийн хувиар тоглохыг хармаар санагдаад.

#AFCStadiumTour