Күиний энэ дууг сонсох их дуртай ч үгийг нь тэр бүр анхаарч сонсож байгаагүй юм байна. Сая харин гэнэт онгод ороод монголчилчихлоо. Болхидуухан болсон байх, гэхдээ яах вэ хө санааг нь ямар ч байсан гаргасан байх. :)
МӨНХ АМЬДРАХЫГ ХЭН ХҮСЭВ?
Бидэнд цаг алга
Багтаж шингэх газар ч алга
Хүсэл мөрөөдлийг босгох мөртөө шувтран одох энэ юу гээч вэ.
Багтаж шингэх газар ч алга
Хүсэл мөрөөдлийг босгох мөртөө шувтран одох энэ юу гээч вэ.
Мөнх амьдралыг хэн хүсэв,
Мөнхийн амьдралыг хэн хүсэх вэ?
Бүхнийг өмнөөс шийдсэн энэ цаг
Боломж гээч бидэнд огтоос алга.
Цочир гэрэлтэн бадамлах
Цорын ганц сайхан агшинг тусгайлан бидэнд л зориулж.
Мөнхийн амьдралыг хэн хүсэх вэ?
Бүхнийг өмнөөс шийдсэн энэ цаг
Боломж гээч бидэнд огтоос алга.
Цочир гэрэлтэн бадамлах
Цорын ганц сайхан агшинг тусгайлан бидэнд л зориулж.
Мөнх амьдралыг хэн хүсэв,
Хайр мөхөх тавилантай юм бол
Мөнх хайрлахыг хэн зорих вэ?
Хайр мөхөх тавилантай юм бол
Мөнх хайрлахыг хэн зорих вэ?
Асгарах нулимсыг минь аргадаж үнсээч,
Амьд ертөнцийг минь хуруугаараан тэмтрээч,
Тэгээд хоёул үүрд мөнхийг авъя
Тэндээ хоёул үүрд дурлалцая
Бидний өнөө өдөр үүрд мөнх болог ээ.
Мөнх амьдрахыг хэн хүсэв
Мөнхийн амьдралыг хэн хүсэв ээ.
Өнөөдөр үүрд мөнх юм бол
Мөнх үүрдийг хүлээх хэн байх вэ?
Амьд ертөнцийг минь хуруугаараан тэмтрээч,
Тэгээд хоёул үүрд мөнхийг авъя
Тэндээ хоёул үүрд дурлалцая
Бидний өнөө өдөр үүрд мөнх болог ээ.
Мөнх амьдрахыг хэн хүсэв
Мөнхийн амьдралыг хэн хүсэв ээ.
Өнөөдөр үүрд мөнх юм бол
Мөнх үүрдийг хүлээх хэн байх вэ?