Хамгийн сvvлийн блогийг бичсэнээс хойш мангар удаан хугацаа єнгєрчээ. Энэ хооронд маш олон vйл явдал болж єнгєрсєн байна. Би уул нь нэг юм бичээд эхлvvлцэн байсан боловч манай нэг дvv компьютер унтраагаад будаа. Одоо тэгээд би Майкрософт Ваннот (Microsoft OneNote) гээчийг ашиглаж байна. Энэ программ шууд хард дээр бичээд явдаг тул Ворд шиг байнга контрол С дарна гэж байхгvй амар юм. Ямар нэг тєсєл бичиж барихад амар тул энийг ер нь байнга ашиглаж байхаар шийдлээ. Тог гэрэл нь байнга тасардаг газар байдаг бол энийг суулгаж ашиглаарай гэж зєвлєх байна.
За дээрхийг эс єгvvлэн цааш vргэлжлvvлэх ину:
Дуугvй байсан хугацаанд миний амьдралд хэд хэдэн єєрчлєлт гарчээ.
Нэгдvгээрт, би Оюу Толгойд байсан ажлаасаа гарлаа. Яагаад гэдгийг нь битгий асуу. За яахав надад таалагдаагvй гэх vv дээ тэнд ажиллаад байж байх нь. Авгай хvvхэдгvй болохоор "амьдрал хэцvv байна" гэж хэлэх утгагvй л юм. Тэхдээ байгууллагын маань удирдлагын хандлага, байгаа байдал нь надад тийм ч их таалагддаггvй байсан юм. Яг тушаал дэвшиж, удаан хугацааны турш бодож явсан мэргэжлийн ажлаа хийх гэж байсан тул бага зэргийн харамсал тєрснийг нуугаад яахав. Тэхдээ яахав ямар олдсон ганц боломжоо ашиглаад тэнд ажиллаж байгаа биш, хаа ч очоод ажилласан чадах юм чинь гэсэн бяцхан омгорхол тєрєєд Ємнєговиос ирээгvй замаараа сураагvй дуугаа дуулаад ирсэн дээ хєєрхий.
Хоёрдугаарт, Бараг ирсэн дороо нэг ажилд орчихсон. Монголдоо овоо том гэгдэх нэг компанид борлуулалтын менежер хийж байгаа.
Гуравдугаарт, Нэг найз охинтой болсон. Найз охинтой болсноор интернэт хэмээх vнэнч найзаа мартаж байх шиг байнаа. Ер нь ємнє байдаг байсан амьдралын минь хэв маяг эрс єєрчлєгдєж байна. Хvмvvстэй уулзах зав ч бараг байхгvй болж, найз бvсгvй маань ихэнх зайг эзэлж байгаа нь надад бас их таалагдаж байна. Хэд хоногоос байр хєлслєєд хоёулаа байх санаатай. Тэр vед та нарыг урьж магадгvй шvv. Сайхан мах чаначаад. Хэхэ.
Ємнєговиос буцаж явахад зам их гоё байсан юм. Намайг гэмт хэрэгтэн аваачиж байгаа юм шиг Оюу Толгойгоос Ланд Круизер 78 гэдэг машинаар Улаанбаатар хот руу яаралтай хvргvvлж билээ. Тэр єдєр аймаар шуургатай байлаа. Машинаас буугаад шээхэд шээс газар унахгvй байсан гэж бодохоор хэр ширvvн байсан нь мэдэгдэж байгаа байх. (хэхэ) Харин би бол тэгж машинаар явсныгаа их л олзуурхаж байга юм. Газар орон vзсэн шигээ сайхан явлаа гэж. Энэ тухай би эртээдийн азгvй блог дээрээ бичиж байсан юм. Их л гоё дэврvvн мєрєєдємтгий стилиэр бичиж байсан болохоор тэрийг нэтэд тавьж амжаагvйдээ харамсаж байгааг хэлээд юvхэв.
За даа одоохондоо ингээд зогсоё дєє. Тэгж байгаад дахиж уулзамз.
Постскриптум: Улаанбаатарт бороо орсон чинь ямар гоё байнаа. Газар дэвтээд л... Одоо нам ногоорно доо.