Wednesday, February 14, 2007
A moment for my sadness
…I sit and wait does an angel contemplate my fate
And do they know the places where we go…
Дуундаа орж сонсоод явсаар ажил дээр ирэв. Манайхан бєєнєєрєє зогсож байгаасай гэсэн бяцхан горьдлого талаар болов. Янз нь тэд ус цасандаа орцгоож байгаа бололтой. Урам хугарсандаа хатаалга руу ч орох хvсэл тєрсєнгvй шууд єрєє рvvгээ явлаа. Єрєє маань бахь байдгаараа олон сандал ширээ нь харлаад л “Аан, чи ирэв vv” гэх шиг. Суулаа, бодол боллоо. Улаанбаатарт байсан бол юу хийж байх байсан бол? Єглєє босоод нєхєд рvv утасдаж сонин сайхан солилцоод л. Єдєр хэдvvлээ 25 орж сайхан мах идье. Дараа нь оройхон уулзаж пиво ууя гэж ярих байсан байх даа. Нээрээ найз нар луугаа залгая гэсэн бодол шууд орж ирэв. Цаг хартал хаа байсан юм 6.30, хэхэ энэ эрт сэрээвэл надад юун баяр хvргэх, яах гэж сэрээв гээл уурлах байх. Гvрийлээ. Явж явж цагаа хартал 7.50 болж байна. Єрєє рvvгээ яваад очтол бараг найм болж байна. Утсаа гаргаад ирсэн чинь ээжийн утас аяндаа шууд ороод ирэв.
НАМАЙГ ТЄРYYЛСЭН ЭЭЖ ТАНДАА БАЯРЛАСАН ШYY.
Дараа нь муу найз нар луугаа ярьж эхэллээ. Тєрсєн єдрийн мэндийг шууд л хvргэв. Цээжинд огшин байсан бухимдал арилсангvй. Нэг л гунигтай. What the fuck is wrong with you? You stupid wanker.
Тєрсєн єдрvvдээ нэг их хєл болгож тэмдэглэдэггvй гэж би vргэлж боддог байлаа. Єглєєнєєс хойш суух зуур бодтол vгvй юм аа. ялангуяа сvvлийн хэдэн тєрсєн єдрийг нэг нь нєгєєгєєсєє хєлтэй болгон тэмдэглэж байж. Жилээс жил єргєжин тэлж єргєжсєєр єєрийн мэдэлгvй бараг хамгийн хєлтэй баяр маань болох шахсан байжээ.
Тєрсєн єдрvvдийн єглєєгvvр халти гуниглах нь гэм биш зан болсон хэдий ч энэ жил арай л илvv байх шиг. Маргааш єєр болно л доо. Ер нь яагаад гунигладаг юм бол? Coz I’m one step closer to the edge, I’m about to break. Линкин паркийн дуунд ингэж дуулсан байдаг. Мэдээж тєрсєн єдрийн тухай дуу биш л дээ. Тэхдээ л тєрсєн єдрийн тодорхойлолт мєн vv гэж асуувал хvмvvс бараг л мєн гэх байх даа. Энэ єдрийг тэмдэглэх ямар шаардлага байнаа. Чамайг тєгсгєл рvvгээ дєхєж байгааг сануулахад чи тэрэнд баярлаж тэмдэглээд л... магадгvй далд ухамсар минь энэ сануулгыг сонсоод хариу vйлдэл хийж байгаа нь энэ юм бол уу? Гуниг ингэж тєрж байна уу? Пяндуу тасартлаа уунаа гэж хvмvvс хэлдэг дээ. Даан ч чадахгvй. Яагаад гээч. Яагаад? Маргааш нь ажилтай болохоор тэр. Нээх гоё тайлбар хэлнэ гэж бодож байсан хvмvvсээс хvлцэл єчье.
Ер нь би ягаад ингээд уйлан дугараад гоншгоноод байгаа юм. Баярлах хэрэгтэйшт. Нас нэмж байна. Урааааа. Хэсэг дэвхцээд зvрх дэлсэж эхлэв. За больё чи минь. Зvгээр л дэвхцэлгvй баярлая байз. Єдєр дуусах яагаа ч vгvй байна. Ажлын цаг дуусахад найман цаг vлдлээ. Санаа нийлсэн сайхан найз нартайгаа пиводонгоо элдвийг ярьж кино vзнээ. Харин ямар кино vздийн билээ. Тєрсєн єдрєєрєє аймшгийн кино vзэхгvй ээ. Харин инээдмийн кино vздийн бил vv? Эсвэл драма. Санаагаар болдог бол нээх сайхан драма vзчихийнсан. Finding Neverland would be good choice for tonight. Даан ч нєхєд vзэхгvй л дээ. Ихэнхи хvмvvсийн адил акшн тєрлийн пижигнэж пажигнасан кинонд дуртай.
Thursday, February 01, 2007
2007 оны анхных
Сайн байцгаана уу? Журмын олон нєхєд минь.
Улаанбаатар ч онцгvй байлаа шvv. Ядаж байхад Гvvглийнхээ нууц vгийг, нууц хариулттайгаа цуг мартаад. Блогоо vргэлжлvvлэх ямар ч боломжгvй болчихдог байшт. Тэгээгvй бол би сайхан бичих байсан юм шvv.
Ажил дээрээ ирсэн чинь нээх сайхан амсхийх шиг болж байна даа. Энд ирэхээр ингэдэг юм аа. ойр зуурын жижиг сажиг проблемууд мартагдаад сайхан амарч буй мэт. Улаанбаатарт байснаасаа илvv аюултай орчинд орж ирж байж яахаараа ингэдийн бол? Улаанбаатарт амьдрахад хэцvv болж байх шиг байнаа. Автобусны мєнгєгvй бол гадагшаа гарах талаар бодоод хэрэггvй. Гэртээ кино vзээд л хэвтэж байсан нь дээр. Уул нь мэдээ vзвэл vзэх л дээ. Гэхдээ зурагтаар хэрvvл шуугиан, бялууны том нь чамд жижиг нь надад ирчихэж гэсэн далд утга бvхий мэтгэлцээнvvд. Арай гэж хэрvvл дуусмагц залгаад Солонгосын гутранги vзэл нэвт шингэсэн баахан сериалууд. Мангар урт нэг кино vргэлжлvvлээд гараад байна уу даа гэж бодохоор. Жvжигчид нь хувцсаа солиод л єєр сувгаар гараад байгаа юм шиг. Монголын гэсэн бvх сувгаар бараг зэрэг шахуу гарна. Сумо байна. Бvх сувгаар шууд дамжуулна. За яахав сайхан монгол аавын хvv тэнд ааглаж бярлаж эдэлж байж болно. Гэхдээ л харийн юмыг хамжааргатай гаргаж баймаар байна. Монголын гэсэн ямар юманд хvн дуртай байна? Зурагтаар гаргаж байгаа vндэсний ямар сонирхолтой юм байна? Юу ч байхгvй. Хааяа vндэсний бєх гарахаар хэдэн хорхойтой над мэтийн гарууд л харна. Сумо бєхийн хурдан шуурхай, шударга єрсєлдєєнєєс болоод одоо тэднийг харахаар нэг л болхи, хєдєлж цєхсєн юмс харагдахын. Ядаж байхад ард тvмний хvндлэл ахадсан ачаа болчихсон хэдэн бєхчvvд нь ааг цоог гээд цаанаа л нэг ёозгvй. Одоо цагаан сарын барилдаан болох гэж байна. Ноднингийн цагаан сараар бас л онцгvй байлаа шvv. Энэ удаагийнх сайхан болоосой. Сvхбат аварга маань зодог тайлдаг маш харамсалтай юм болсон. Уул нь байж байсан бол vндэсний бєхийн барилдаануудыг vзэх хvсэл минь хэвээрээ л байх байсан байх. Хvний урманд харчихмаар уран хурц барилдаантай бєх алга аа.