Friday, September 29, 2006

9 дvгээр сарын гурав дахь буюу Киноны тухай...

Би ер нь кино vзэх их дуртай. Бvvр бага байхын л тэр. Ном их унших дуртай байснаас болсон байх. Яагаад гэвэл би кино vзэж байхдаа энэний ном нь ямар бол гэж их боддог юм. Эсвэл тухайн киноны дvрд тоглосон жvжигчнээр дуртай зохиолынхоо баатруудыг хийж тєсєєлдєг.

Кино зєндєє их vзсээр байгаад бараг найруулагч шахуу болчихсон хvмvvс байдаг даа. Заримдаа єєрийгєє тийм болчихсын бол уу гэж боддог юм. Одоо тэгнэ дараа нь ингэнэ гээл бодохоор ихэнхид нь таачихдаг юм. Тийм болохоороо ч тэр юм уу vйл явдал нь учир нь ойлгогдохгvй мэт замбараагvй сvлжилдсэн, тєгсгєлдєє гэнэт огцом эргэлт гардаг тиймэрхvv кинонуудад дуртай болсон байлээ. Эсвэл бvvр шал далий маш хєнгєн тєрлийн кинонуудыг сонирхох жишээний. Ажлынхаа нэг залуутай кино ярьсан чинь миний ярьж байгаа кинонууд их уйтгартай байна гэнээ. Одоо жишээ нь: Finding Neverland, Eternal Sunshine of the Spotless Mind, Lemony Snicket’s Series of Unfortunate Events, Forrest Gump. Энэ кинонуудыг би дахин дахин vзсэн ч уйдахгvй гэж бодоод байгаан. Finding Neverland-ийг бол би саяхан дахиж vзсэн. Чихэвч зvvж байгаад ганцаархнаа vзсэн чинь бол лайтай байна лээ дээ. Ая мая нь шууд л чихээр дамжаад зvрх рvv явж байх шиг л.

Сvvлд vзсэн кинонуудаас бол Running Scared гэж кино их таалагдсан. Пол Уолкер гэж жvжигчин гол дvрд нь тоглосон. Бас About A Boy гэж кинонд Хью Гранттай тоглодог бацаан нэг гол дvрийг нь тоглосын байлээ. Хью Грантын тэр кино бас их хєєрхєн кино гэж надад санагддаг юм. Ялангуяа Killing Me Softly гэдэг дууг тайзан дээр дуулаад зогсож байхдаа So there was I killing them softly with my song гэж боддог хэсэг нь vнэн хєгжилтэй. Уул нь ч нэг их хєгжилтэй кино биш л дээ. Хэхэ хадуурцан давкиж явна. Пол Уолкерын тэр кино эхнээсээ аваад дуустлаа сэтгэл догдлуулсан vйл явдалтай, дундаа бас хэд хэдэн жинкэн зэвvv хvргэсэн хэсгvvдтэй, хамгийн сvvлд санаанд оромгvй тєгсгєл энэ тэртэй ер нь боломжийн кино санагдсан. За тэгээд Америк киног хаппи энд буюу аз жаргалтай тєгсгєлгvйгээр яаж тєсєєлєхєв дээ. Тєгсгєл ойлгомжтой. Тэхдээ энэнд нь нээх гомдоод байх юм юу байхав.

Ер нь Америк киног бодвол бусад орны кинонууд, жишээ нь Франц, Орос, Английн кинонууд их амьдралтай, харин Азийн кинонууд тэр тусмаа Солонгос, Японы кинонууд vзэгчдийг ерєєсєє єрєвдєж хайрлана гэж байхгvй дувт дарлачихдаг юм бол уу гэж надад бодогдоод байдгийн. Сvvлийн vед Холливvvдийн нєлєєгєєр бусад улсуудын кинонууд хэтэрхий кассын орлого бодсон тал руугаа хийгдээд байгаа. Тэр нь ч аргагvй юм дєє. Манайхаас бусад нь тэрнийгээ чанартай хийгээд байна л даа. Манайхан л гэж нэг хачин юм хийгээд л тэрнийгээ арван жилийнхэн, их сургуулиудад хvчээр шахаж vзvvлээд л...

Саяхан vзээд таалагдсан кинонуудын нэг бол 16 Blocks гэдэг Брюс Уиллисын тоглосон кино. Хєгшин цагдаа шvvх хуралд гэрчийн мэдvvлэг єгєх ёстой хар арьстай гэмт хэрэгтэн залууг шvvх рvv хvргэж єгєх энгийн нэг даалгавар биелvvлэх замдаа ямар бэрхшээл vзэж байгааг гаргасан. Бас л нэг акшион тєрлийн кино. Ер нь энэ хоёр шиг иймэрхvv зовлонтой кинонуудын анхдагч нь миний vзсэнээс гэвэл Enemy of the State юм бол уу? Яагаав нєгєє Вилл Смит нууц албаныханд киноны турш хєєгддєг дєє. Мэдээж тєгсгєл нь сайхан л даа.

Сvvлийн vед vзсэн кинонуудаас ганц таалагдаагvй тєгсгєлтэй нь Карибын Тэнгисийн Дээрэмчид киноны хоёрдугаар анги байна. Гурав дахь цувралынхаа суурийг тавьж байгаа ухаантайн байх л даа.

Анх кино vзэж байхдаа нэрнээс нь болж их vздэг байлаа. Арай хожуухан жvжигчдийг нь сонирхож эхэлсэн. Жишээ нь Шарон Стон тоглож байгаан бол халти нvцгэлнэ дээ гэж бодогдох маягтай. За даа Сталлоне, Арнольд, Ван Дамм эд нар бол ойлгомжтой. Брэд Питт, Том Круз, Энтони Хопкинс, Дастин Хоффман, Жонни Дэпп, Хью Грант, Дэнзэл Вашингтон, Рассел Кроvи, Ренэ Зэллвэгэр гэсэн хvмvvсийн тоглосон киног бол vзнэ л гэж дайрна шт. Сvvлийн vед харин халти найруулагчийг нь харж байгаад сонголт хийдэг болсон байна.

За за энэ талаар маргаашийн блог дээрээ vргэлжлvvлэн бичье. Гэнэт залхуу хvрчлээ тэгээд ч ээлж солилуох цаг болчлоо.

9 сарын хоёр дахь...

Сайн байцгаана уу? Овоо удаан блог бичсэнгvй.

Єнгєрсєн найман сарын 30-31нд манай эндэхийн нэлээн ажилчдын дунд хоолны хордлого гарлаа. Би 31ны єглєєнєєс халуураад л байсан vдээс хойш нь гvйлгэж эхлэв. Эмчид vзvvлээд гурав дєрєв хоног гэртээ эм ууж хэвтэв. Унгасан хойноо хавчдаг хvний зангаар Айвэнхочууд мэргэжлийн хяналтын байцаагч, халдвар судлалын эмч гэх мэт сэтэртэй баахан амьтан дуудсан нь аль эрт євчин дуусаад хvмvvс эдгэрсэн байхад ирлээ. Тэдний дунд нэг євчтэй эмч (мэдрэл нь муу байх) явж байгаад “бидний цєєхєн Монголчууд нэгнийгээ бодохгvй бол болохгvй” гэж бодсон уу яасан баахан баасны шинжилгээ авч байгаад тэд нар дундаасаа шалгарсан 14 хvнийг Улаанбаатарт биш Даланзадгадын Халдвартын тасагт хэвтvvлэхгvй бол танай Оюу Толгой тєслийг хаалгана гэсэн бичиг Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас гаргуулж авч дєнгєжээ. Тун сайн. Гэтэл тэр шалгаруулсан 14 хvмvvсийн дотор євчин гарахад байгаагvй бvvр эдгэрээд намдчихсан хойно нь ирсэн хvн хvртэл байж байхын. Тэд нар баахан хохирсон байх аа. Ядаж байхад энд ганц хэрэг болдог илvv цагийн цалингаа хvртэл тооцуулаагvй. Даланзадгадад 10 хонохдоо бид нар ямар євчин туссанаа хvртэл мэдээгvй гээд боддоо. Хэвтэж эмчлvvлж байгаа гэх. Тэгсэн хэрнээ ууж байгаа эм нь гэдэсний эм, С витамин. Заза ингэсгээд нэг 10 хоног сайхан амарч єнжсєн дєє. Хvмvvстэй утсаар ярихаар “бие зvгээр vv?” гэж асуух нь онцгvй юм. Ядаж ДЗ-д очсон шалтгаан маань их онцгvй юм даа гэж санаад гадуур алхах ч хvсэл тєрсєнгvй. “Єє нєгєє Оюу Толгойгоос ирсэн халдварт євчтєн чинь явж байна” гэхийм бил vv.

За энэ дэмий асуудал ч яахав орхьё. Гэснээс манай энд – Оюу Толгойд – гvйдэлтэй гэсэн яриа сонсов. Тэсрэх бодисын агуулахын нэг залуу шєнє хий vзэгдэл хараад постоо орхиж зугтсан гэх юм. Лавлаж асуувал: “Орой пvткэндээ сууж байсан чинь хаалгыг нь хэн нэгэн тогшсон байна. Онгойлгосон чинь цав цагаан vстэй нvцгэн хvvхэн шатаар нь єгсєєд дээшээ гарч ирж байна гэнэ. Мань эр зєрєєд л vсэрчингvvтээ тэр чигээрээ камп руугаа гvйчихсэн байна.” гэж хvмvvс ярьж байна. Маргааш нээрээ Бамбайгийн хvнээс нь асуухын байна шvv. Манай нутгийн нэг ах хvv тэнд ажиллаж байгаан. Дарханых гэсэн vг л дээ.

Зиак одоо 4хєн хоноод гэртээ харьлаа. Муу Тэнгис бацааныг санаад жигтэйхэн. Ядаж байхад надтай утсаар ярихгvй их удаж байна. Ярих гэхээр уурлаад байна гэхийн. Яасан их ууртай баагий вэ, очоод нэг єшиглєєд унагаачихъяа чамайг.

За тэгээд блог бичих ажилдаа vргэлжлvvлэн оръё.

Tuesday, September 12, 2006

9 сарын эхнийх...

Есєн сар уул нь надад их гоё санагддаг байлаа.

...Есєн сарын нэгэн
Ерєєсєє бидний баяр даа... гээл нээх дуулдаг байж билээ. Зунжингаа уулзаагvй нєхєдтэй уулзахаар их гоё сэтгэгдэл тєрдєг байж л дээ.

Сая хэд хоног компьютер боломж хоёр давхардаж єгєхгvй ёстой блог бичиж амжсангvй шvv. Сvvлийн vед гэр лvvгээ их ярьж байгаа. Тэнгис бацаантай ярьж байгаа. Дддд дадада Догоо гэж байгаад л утсаа шидчих юм. Утас шидэхийг би зааж єгсєн юм. Сайн сурсан гэдгээ vзvvлэх гэж шиддэг бололтой. Маргаашнаас цэцэрлэгт явахын гэсэн. Амьтан болох байх даа. Хvний хvvхэд зодсон хэргээр муу ээжийн минь чихийг халууцуулах юм бол уу? Сураг сонсохнээ энд тэндэхийн бацаануудыг их дарладаг бололтой. Би хvний нvvр лvv цохих, хазахыг бас заасан юм. Хэхэ миний заасан юмнуудыг их хэрэглэж Улс Ардын Аж Ахуйд их хор хєнєєл учруулж байгаа байх гэж би их найдаж байгаа. Саяхан шvд нь євдєєд хагалуулсан гэсэн. Одоо их л цовоо байгаа сурагтай.

Дvv охин бацаандаа бас дарлуулж байна гэсэн. Хоол єг гэж гэдсийг нь дотроос нь жийж байна гэнэ лээ. Тєгсєє хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явж байгаад хэд хоногийн ємнє ирсэн гэсэн. Халтайсан амьтан байгаа байх даа. Геологич ч бас хэцvv ажил байх даа. Юмаа хаяцан хvн шиг газар шагайгаад л хээр явж байдаг.

Заза хэд хоногоос шєнийн ээлжинд гарахаараа ахиухан блог бичнээ. Нээрээ Дурлал ажилд орсон гэнэ лээ. Тэрнийг бас ойр зуурын зохицуулалт хийнээ.

Monday, August 28, 2006

Єглєєний сэтгэгдэл

Єчигдєр, уржигдар хоёр єглєє босох гэж там болов. Урд оройнуудад нь архи уусан байсан болохоор тэр л дээ. Уржигдар орой уул нь уухгvй гэж бодож байсан боловч хамт ажилладаг инженерийн тєрсєн єдєр байсан тул сайхан шоудлаа.

Сая халти энд тэндэхийн мэдээ харж байтал УИХ-ын гишvvн Муратын Тєрийн Ордон дахь ажлын єрєєнд нэг vйлчлэгч бvсгvй амаржсан байна. 3,6 хил хvv тєрж гэнээ. Орой 20 цагийн vед ийм юм болсон гэж сонинд бичжээ. Ажлын цаг дуусчаад байхад жирэмсэн хvvхнээр єрєє цэвэрлvvлээд манай Тєрийн Ордны Захиргаа Yйлчилгээний Алба ч муу юм даа. Мурат яахав дээ хєєрхий єрєєнд нь хvv тєрлєє гээд билэгшээсэн чинь бас гай болжээ. Хvмvvс баахан vг хаялцсан байна. Би тэхдээ тэр хvvд Тєрхvv гэдэг ч юм уу тиймэрхvv нэр єгєєсэй гэж бодож байна. Монголын vрс маш олон болтугай.

Єчигдєр нэгэн муу мэдээ дууллаа. Адэм Татли гэж миний сурч байсан Монгол - Туркийн хамтарсан сургуулийн захирал хийж байсан хvн байлаа. Махлагдуу тєрх бvхий тvvнийг санахлээр хєлбємбєгт их сайн хvн байсан даа гэж шууд бодогддог юм. Бид нэг удаа сургуулиараа агаарт гарч билээ. Тєгссєн хойноо л доо. Тэгэхэд бид єєрсдийгєє бvгд Рональдо гээд бодцон. 2002 онд юм байна. ДАШТ-ний синдром арилаагvй байсан байх. Тэгээд тоглож байхад Адэм бэй нэг нєхрийг маш гоё хуурч байсан нь санаанаас гардаггvй юм. Урдаасаа ирж байгаа хvнийг огт зогсолгvйгээр хуурсан. Бємбєгєн дээгvvрээ гараад єсгийгєєрєє бємбєгєє босгож єєр дээгvvрээ бас урдах хvн дээгvvрээ давуулан урагшаагаа хаяж байж билээ. Би пєєх гэж дотроо гайхаж байлаа. Дараа нь тэрийг нь дуурайж хийх гэж хэсэг оролдоод єєрийн авъяасгvйг мэдсэн л дээ. Тэр багш маань Дарханаас машинаар Улаанбаатар явж байгаад осолд орж цаг бусаар эндсэн байна. Захирал - Багшийнхаа гэгээн дурсгалыг хvндэтгэхийн ялдамд таны сэтгэлд дулаан дvрийг сэтгэлдээ мєнхєлье. Ихийг бvтээсэн, бvтээх байсан тэр хvний орон зайгаар олон хvн дутагдана гэдэг нь харамсалтай.

Sunday, August 27, 2006

Багын явдал #2

Би бага байхын л кинонд дуртай хvvхэд байлаа. Дєлєєг гэрт цоожтой байхад би хvнтэй цуг кино театрт кино vзсэн шигээ явдаг байлаа.

Ээж єглєє бид хоёрыг гэрт цоожлоод явахдаа гэрээ сайхан цэвэрлэхийг vvрэгдлээ. Дандаа л vймvvлж зовоож, балиар заваан байж ээждээ ажил гаргаж байдаг юм чинь ганц удаа муу ээжийгээ баярлуулах санаатай хоёулаа их цэвэрлэгээ хийж эхлэв. Процесс бол маш амархан. Дээгvvр байгаа хамаг юмыг шалан дээр буулгаж байгаад бvгдэнг нь буцааж байранд нь эмх цэгцтэй тавих, тэгээд дараа нь шалан дээрх хогоо шvvрдэх. Ийм л энгийн vйлдэл. За яахав тэгээд нэгдvгээр алхам руугаа орлоо. Дєлєє бид хоёр. Хамаг юмаа шалаар тарааж шидэв. Ор. Yvvvv. Орон дээр байсан хамаг гудас дэвсгэрийг хуу хамлаа. ПYРШ!!!!!! Ураа!!!!! Ээж загнаад байдын, байхгvй байхад нь хэд дэвкрээд авъя байз. Хоёулаа ёстой нэг шавайгаа ханатал vсэрч авлаа. Хэсэг vсэрч байтал ємнєхєн нь vзсэн нэг кино санаанд зурсгээл ороод ирсэн. Дєлєє vзээгvй. Хєєрхий амьтан. Ярьж єгєх хэрэгтэй. Орон дээрээ сууж байгаад л ярьж гарлаа даа. Тэр кинон дээр нэг баатрыг нум сумаар алж байгаа юм л гардаг байсан шиг байгаам. Бодвол сум нь нэвт зоогдоод vзvvр нь цус болоод гарч ирсэн байх. Би тэрнийг нь "цус харвалаа" гээд харцан. Дєлєєд яг тэгж ярьсан. хэхэхэ. Сvvлд нь бодоод байхад хvмvvс хоорондоо цус харвасан барьсан гээл ярихлээр нь би нээх мэддэг хvн ойлгоод байдаг байсан юм. хэхэхэ. Нєгєє л сум чинь цээжийг нь нэвт сvлбээл гарч ирж байгаа нь нvдэнд харагдана шvv дээ.

За тэгээд кино ярьж байсан чинь хажуу айлын охин хаалганы цаанаас яриа єдєж байнаа. Бид хоёр очоод л шууд хэрэлдсэн. Хаалганы хоёр талаас баахан хэрэлдээл, би "Сисима сэгсгэр vстэй Даариймаа" энэ тэр гэж тэр охиныг дээрэлхэж байсан чинь нєгєєдєх чинь ээжид чинь хэлнэ гэнэ. Хэл хэл хэлэн дээр чинь 50 мєнгє тавихгvй юм чинь гэж би арзганаж байтал, нєгєєх чинь Мєєеє эгч ээ гээл цаашаагаа нэг хvн рvv юм хэллээ. Би шууд арзганахаа болиод чих тавин сонслоо. Манайх 3 давхар байшингийн 3 давхарт голын хаалга байсын. Хоёр давхраас нэг хvн єгсєж байна гэж надад мэдэгдэв. Эмэгтэй хvн бололтой тог тог гээл гарч ирж байна. Улам анхааралтай сонсож байсан чинь Яасан гээл ээжийн дуу гарлаа шvv. Пал хийгээл явцан. Гэнэт би юу хийх ёстой байлаа гэж бодогдов. Ээ хєєрхий гvйцэт цэвэрлэчихдэг байж гэж бодогдоход халти гэмшил. Хаалгаа шууд дотроос нь эрвээхий цоожоор нь цоожилчоод нэмэр болгох санаатай Дєлєєгєєр даруулчив. Би єєрєє тvргэн команд авсан байлдагч шиг маш хурдан хєдєлж нєгєє юмнуудаа байранд нь тавихаар оролдлоо. Цоожинд тvлхvvр шургах сонсогдож хаалга онгойлгох гэж ээж оролдов. Онгойлгочоод орох гээд хаалгаа тvлхэхэд нь цоожтой байхаар уурласан байх даа. Онгойлго наадхаа гэж загнахад нь Дєлєє зайлуул их айсан байх. Цогоо хурдлаачээ би онгойлголоо шvv гээл. Ээж цаанаас нь загнаастай хаалга тогшоостой. Зайлуул муу ээжийн минь ажил мангар хол байсан юм. Ойн ТМС гэдэг газар номын санч хийдэг байлаа. Надад гоё гоё номнууд авчирдаг байсан. Бараг Шvдэнзний vйлдвэр ч билvv нэг тийм газар. Автус байхын биш алхаж л ирдэг байсан байх. Ядраад ирэхэд нь нєгєєдvvл нь хvнтэй хэрэлдчээд гэртээ оруулахгvй байхаар яах вэ? хэхэхэ. Эцсийн эцэст намайг "гэрээ цэвэрлэж" дуусаагvй байхад Дєлєєгийн хориглолт дотоод гадаадын олон шалтгаанаас болж задран уналаа. Хаалга онгойлгоол ээж ороод ирсэн. Аймаар уурлацан ёстой ална даа гэх шиг. Ийийий. Дєлєє шууд л уйлаад. Миний муу дvv жоохондоо ээжээс их айдаг байсан байх аа. Ээж Дєлєєг шууд хажуу тийш нь тvлхээд л над руу дайрсан. Би зvгээр байж байгаад зодуулах санаагvй тул гурван єрєєгєє дамжаал ээжээс зугтаагаад байсан. Даанч юманд хязгаар гэж байдаг тул гуравдахь єрєєнєєсєє эрvvл гарч чадаагvй л дээ. хэхэхэ. Сайхан чарлаад л зодуулсан байх даа. Одоо бодохоор инээд хvрээд байдын ээжийн хажуугаар зєрєєд гvйчихгvй яасын бол?

Ээж бид хоёрыг аймаар зоддог байж билээ. Гvпр утас гээд байдагшдээ. Нарийхаан тємєр утас, гадуураа хаймран гэртэй цахилгааны голдуу утас. Тэрvvгээр ороолгоно. Улаан гvвдрvv гараад л хорсоод явчихна. Би нээх нусгай шар бацаан байсан юм. Шор хийтэл татаад л... хэхэ. Ээжийн ганц дургvй юм тэр. Муу тэнэг нусаа идээд гээл их уурлана. Нусаа сороод байхаар ээж уурласан уу яасан нэг удаа намайг хашрааж билээ. Нэг ягаан пяавран иштэй хутга байдаг байсын манайд. Бид нар ээжийн хутга гэж нэрлэдэг. Тэрнийгээ пилээтгэн дээр тавьцан улайсгаад байж байхаар нь би яагаад тэгж байгааг нь асуулаа. Чиний хамрыг тvлнэ, нус сордоггvй болгоно гэх ухааны юм хэлсэн байх аа ээж. Би яагаад ч юм аймаар итгээд тэрэнд нь. Нэг хэсэгтээ нусаа нийдэг болсон байх. Тэхдээ тєрєлхийн юм гэдэг чинь тєрєлхийн л байна ш дээ. хэхэ. Хэсэг хугацааны дараа буцаад л сордог болсон доо.