Tuesday, January 19, 2021

ХҮНИЙ ОЛОН

 ХҮНИЙ ОЛОН

Заль мэх, зүхэл хүчирхийлэл,
Завхарсан мунхрал дүүрэн
Хүмүүн төрөлтөн хүссэн цагтаа
Хэнийг ч завхруулах чадалтай
Алахдаа шилдгүүд, алахын эсрэг номлоно
Атаа хорсолд шилдгүүд, ариун хайрыг номлоно
Аа харин дайнд шимтэгчид энхийг тунхаглана
Бурхныг номлогчид бурхан хэрэгтэй
Энхийг номлогчид энх тайван үгүй
Энхийг номлогчид хайр үгүй
Болгоомжил, номлогчдоос
Болгоомжил, мэдэгчдээс
Болгоомжил, ном үргэлж уншигчаас
Болгоомжил, ядуу хоосныг үзэн ядагч эсвэл шүтэн бишрэгчээс
Болгоомжил, яаран магтагчаас
Яагаад гэвэл тэд хариу нэхдэг
Болгоомжил, яаран хоригчоос
Яагаад гэвэл тэд эс мэдэхээс эмээдэг
Болгоомжил, бусдын нөөлөгт хургагчаас
Ганцаар тэд юу ч биш
Болгоомжил, жирийн эр эм хүмүүсээс
Болгоомжил, тэдний хайраас, хайр нь барагтайхан
Барагтайхнаа л эрнэ
Гэвч үзэн ядалтад нь үлэмжийн чанар буй
Үлэмж чанартаа хөтлөгдөж үхэлд хүргэх хүч бий
Хэнийг ч егүүтгэнэ
Ганцаардлыг эс хүснэ
Ганцаардлыг эс ухна
Биш гэсэн бүхнийг
Бушуу түргэн сүйтгэх гэнэ
Урлагийг бүтээх чадалгүй тул
Урагшгүй яваа өөрсдийг нь
Угаас хорвоо орхисон гэнэ
Гүйцэд хайрлах чадалгүй тул
Гүн хайрыг чинь дутуу
Гээд бас үзэн ядна
Гэхдээ үзэн ядалт нь үлэмж төгс
Яг очир эрдэнэ мэт
Яг мэс мэт
Яг уул мэт
Яг бар мэт
Яг хорт ургамал мэт
Тэдний төгс бүтээл
- Буковски
Монгол хэлнээ буулгасан Tsogchuluun Davaadorj
Жавхаагийн ханан дээрээс хуулав. 😛



No comments: