Friday, May 04, 2007

May the Force be with you

Оддын дайн хэмээх алдартай киног vзсэн хvмvvс олон байгаа байх даа. Тэгвэл тэр киноны амин судас болсон Жидай нарын уриаг мэдэх vv?

MAY THE FORCE BE WITH YOU

Тэдний онолоор бол Ертєнцийг зохицуулах ХYЧ байдаг бєгєєд vvний цагаан талыг ашигладаг гарууд нь Жидай нар. Харин хар талыг нь ашиглаж байгаа нєхєд Ситvvд юм. Ситvvд нэгэн цагт маш хvчирхэг байсан боловч Жидай нарт ялагдаж уналтанд орсноос голцуу хоёроороо байдаг болсон. Аливаа зvйлийн хар талуудад байдаг нийтлэг заншлын дагуу тэд маш хvчирхэг бєгєєд энгийн Жидай нар тэдэнд vдийн будаа болно. Ситvvд голдуу СитЛорд тvvний дагалдагч гэсэн хосоор явдаг. Дагалдагч нь Ситлордыг залгамжилж дараачийн Дагалдагчид єєрийн эрдмээ євлvvлэх гэх мэтээр vргэлж хоёулаа байдаг. Ингэснээрээ тэд єєрсдийн хар хvч, чадлынхаа боломжийг бусдад мэдэгдэхгvй хадгалах боломжтой байдаг.

Жорж Лукас энэ киног хийхдээ 6 анги хийнэ гэж тєлєвлєсєн байсан эсэхийг мэдэхгvй юм. Тэгэхдээ ямар ч байсан киноны vйл явдлын эхлэл, єрнєл хэсгийг хийхэд тэр vеийн технологийн боломж хангалтгvй байна гэж vзсэн гэдэг. Тиймээс ч киноны хамгийн анх хийгдсэн анги Эпизод 4: Шинэ найдвар гэдэг нэртэй байлаа.

Эпизод 5: Эзэнт гvрний хариу цохилт
Эпизод 6: Жидай эргэж ирлээ
Эпизод 1: Сvнсний заналхийлэл /
The Phantom Menace/
Эпизод 2: Клонуудын довтолгоо
Эпизод 3: Ситvvдийн єшєє
дарааллаар кинонууд хийгдсэн юм.

Америкчуудын хувьд энэ кино бараг хамгийн дуртай кинонуудынх нь тоонд орох байх. Тиймдээ ч энэ кинонд зориулсан єдрийг тэмдэглэдэг байх аа. Тэр нь хэзээ вэ гэдгийг таах гээд vз л дээ. Єнєєдєр. Эндэ надаар таалгах гэхэд нь би мэдэхгvй байсан учраас 2 сарын 5нд гэж хэлж байж билээ. хэхэ.

Єнєєдєр May the fourth (May the force be with you гэдэгтэй адилхан сонсогдож байгаа биз)

Энэ киноноос хамгийн дуртай дvр минь Анакин Скайволкэр. Залуу, чадалтай, бvхнийг хийх гэсэн эрмэлзэлтэй. Ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгvй. Энэ нєхрийн аль талд зогсохоос шалтгаалж хvчний тэнцвэр алдагдах байсан. СитЛорд харин маш сvрхий заль гаргаж энэ их хvчийг єєрийн талд урвуулж чадсан юм. ДартВэйдер болдог хэсэг нь их гоё санагдаад байгаан. Єнєєдєр орой очиж байгаад vзнэ дээ. Энэ цувралыг олж єгсєн Эндэдээ баярлалаа.

10 comments:

Anonymous said...

Oird unshaagui baisiin, Tsogoogiin blog dajgui shuu, *especially movie* taldaa bol sain.

Chi hezee naanaasaa ireh ve? Darkhand net laitai udaan yumaa, weekendeer UB ornoo, hed honii,

Цогоо said...

Хэн бэ?

meesh said...

Цогоо ах айн лайтай бичсэн байна.Маш таалагдлаа.Энэ киног сайхан утгыг гаргасан байна үзээд сайн ойлгоогүй хүмүү их байдаг шд.

A.Амарсайхан said...

1988 оноос Оросод видео пиратууд хүчээ авч кунг фу-гээс эхлээд, аймшиг, сайнс фикшион үзээд бүтэн шөнөжин суучихдаг байж. /Оюутны байрнуудад видео кино театрууд байгуулчихсан, хонгил монгил хамаагүй/ Оддын дайныг харин яг хэдэн онд анх үзсэнээ санахгүй юм. Маш сайхан кино санагддаг байж. Хэд үзсэнээ ч мартжээ.

Зэлмэ said...

oddiin daing anh horoolliin 56 delguuriin podvald videodoj uzsen. harrison ford toglood l, mel gaihaad taarsan. bi oddin dainii collection dvd avya gej bodood baigaa

Цогоо said...

Надад 6 анги нь зургуулаа байгаа. Гоё бичлэгтэй. Хард дээр байгаа. Монголд байдаг бол нэг двд бичvvлээд авахгvй юу.

Зэлмэ said...

кино бичэж өгнө гэсэнд баярлалаа, би монголд бишээ

Anonymous said...

wow, bi bas Bayangol duurgees garaltai, mori jiltei, humhiin ordniih, bas blogtoi. Blogoo yaj krill bolgov oo? Bas hol bumbugt durtai, nodnin germand baisan mnurtluu germanii esreg baleshiglaad naiziigaa zohiod arai l uiluulchihaagui, gehdee bi eregtei bsih l dee

Цогоо said...

Тэр уйлхай найз чинь бас эмэгтэй юу?

Би Паравин гэдэг програм ашиглаад шууд кириллээр биччихдэг юм єє. Чиний vйлдлийн систем чинь Виндовс ХР бол Монголиан гээд сонгоход бичнэ шт.

Skitai said...

Nadaa HD geer bgaa shd 6 angi 30gb ;;)

Goy bichjee