Monday, April 30, 2007

Интернэтээр даялахуй

Хvмvvс интернэтээр аялах гэж их ярьцгаадаг. Харин би сая сууж байгаад даялах гэж хэлvvштэй юм болов уу гэж санав. Яагаад гэвэл интернэтээр есєн шидийн сайтаар хэсч явсаар эцэст нь нэг юм зорьсон газраа очих тохиолдол ихэвчлэн байдаг.

Би л гэхэд жишээ нь сая хэний ч билээ блогийг харж байгаад "Гоожуур дээр..." гэсэн юм харагдахаар нь тийшээ ороод гэх мэтчилэн даялаад алга болж єглєє. Ялангуяа галерей нь аймаар юм аа. Хvмvvс ер нь яагаад тэнд зураг нь тавигдсан хvмvvсийг тэгж их муулдаг юм бол оо? Миний зураг тэнд тавигдвал юу гэх бол? Энэ vнэн тэнэг бvдvvн гар байна гэж нэг нь орж ирээд л хэлнэ. Дараа нь єєр нэг хvн орж ирснээ єє энэ чинь нєгєє Цогоо байшт. Дурлалын нєгєє юу гээл. Дараа нь єєр нэг гар орж ирснээ єє манай тэмцээнийг шvvж байсан шvvгч байна. Yнэн тэнэг гар даа гэж ирээд л олон янзаар ярих байх даа. Энийг бичихийн ємнєхєн би бодож хэсэг суулаа л даа. Яагаад хvмvvс зураг хараад муулах дуртай вэ гэж...

Хоёр гурван санаа байна.
  1. Хvмvvс єєрсдийн дутагдлыг бусдаас хайдаг. Жишээ нь би энэ нєхрийн гvзээ нь анзаарагдаж байна уу гэж харах маягтай. За тэгээд зураг хараад энэ хєхгvй юм байна, муухай хамартай байна энэ тэр гэсэн хvмvvс єєрсдєє тиймэрхvv гажиг согогтой гэж болох юм. Нєгєєтэйгvvр шvvмжилж байгаа хvмvvс єєрсдєє учиргvй vзэсгэлэн тєгс байх гээд байгаан.
  2. Єєр нэг шалтгаан нь юу вэ гэвэл нийгмийн бухимдалтай холбоотой. Энэ баахан тэмцэл хийж байгаа нєхєд, сонин сэтгvvл, зурагт радиогоор гараад, дамжуулаад байгаа бvх тєрлийн хvчирхийлэл, гажуудал, доголдол бvгдийг бид анзаарахгvй мэт харагдаж байгаа боловч бидэнд vл анзаарагдах сувгаар стресс, дарамт хуримтлагдсаар байдаг. Yvнийг бид єєрсдєє ч мэдэхгvй мєртлєє ямар нэгэн байдлаар гадагшлуулж нимгэлэхийг эрмэлздэг. Иймээс тааралдсан анхны боломж дээр л тэрнийгээ гаргаж байгаан. Манай нэг найзын сэтгэлзvйн багш хэлж байсан гэнэ лээ. Хvмvvс тvрэмгийллээ гаргаж байх шаардлагатай гэж. Энэ их шvvмжлэл, доромжлолыг бичиж байгаа хvмvvс тэгэхлээр єєрийн стрессийг тайлж байгаа манай нийгмийн хохирогч болсон хvмvvс байх.
  3. Эсвэл зvгээр л хийх юмаа олж ядсан интернэтээр даялагчид байх.
  4. Байж болох бас нэг хувилбар бол эдгээр хvмvvс энгийн байдаг л нэг хvмvvс бєгєєд тохьтой томоотой хvний дvр эсгэж удаан хугацаагаар амьдарсаар залхаж ямар нэгэн байдлаар адал явдлыг эрэлхийлж байгаа "єєрийн зохиосон, єєрєє тоглож байгаа жvжгийн" хохирогчид vнэн тєрхєє цухас харуулж байгаа байдал байх.
Бичээд сууж байсан чинь шаал утгагvй санагдчихлаа. Ер нь сvvлийн vед блог бичих гээд л суудаг тэрнийгээ драфталдаг, тэгснээ маргааш нь орж ирээд уншиж vзээд л устгадаг болчлоо. Уйдаад байгаамуу эсвэл санаа сэтгэл тогтворгvй болж байгаамуу?

За дээрхийг эс єгvvлэн vргэлжлvvлэх нь:

Энэ хип хопчдыг би хааяа сонсож байнаа. Тэд бvх юманд сэтгэл хангалуун бус байна. Тэднээс бусад урсгалын тєлєєлєгчид харьцангуй тайван уран бvтээл туурьвиж байхад хип хопчид л янз бvрээр нийгмийг эсэргvvцэж байхын. Хамаг юм ялзраад хог болчихсон учраас хийх юм нь ерєєсєє баар саванд бvжиглээд завхайраад явж байхаас єєр юм биш гэх л шахах юм. Ерєєсєє больё. Юм муулах хvсэл алга.

Дууны тухай ярьж эхэлнийх цаашаа vргэлжлvvлье. Мон Та Рэпийн Диваажин дахь зовлон гэдэг дууны дахилт их хєєрхєн юм аа. Сая Улаанбаатарт байхдаа нэг хэсэг ФМ ихээр сонсов. Номин Талстын Батсvхийн хоёр тун гоё дуу гарсан байна. Амлалт, Чиний тєлєє би гэсэн хоёр дуу байв. Харин Монголын ороок поопын нэгэн шинэ тэсрэлт нь ВХ байх шиг байна. Тоглолт нь нээх онц болоогvй гэсэн яриа сонссон боловч дуу нь хамаагvй гоё байлаа. Бас л єєрийн гэсэн євєрмєц стильтэй хvvхэд байна гэж анх гарч ирэхэд нь бодож байсан боловч ингэж их амжилт олох юм гэж би огт бодож байсангvй. Энэ жил Пентатоник гэж зохиогдох юм бол мань ямар нэг юм зулгаах байх даа. Бас Болдын "Б продакшны" гээд хэдэн сайхан шижигнэсэн хvvхдvvд гарч ирж байх шиг байнаа. Маралжингоо, шоо бил vv нэг тийм нэртэй хип хопчид, Эгшиглэн гэдэг нэртэй охин энэ тэр гээд. Нээрээ сониноос энэ Маралжингоог єєр нэртэй байсан од болох гээд нэрээ сольсон юм гэнэ лээ гэсэн явган яриа сонссон шvv. Бас нєгєє Банзрагчийн дууг дуулаад байгаа Банзрагчийг Ганзориг гэдэг байсан гэнэ лээ гэсэн яриа байна. Yнэн бол одоо яахав дээ єєртєє зорилго тавиад тvvнийгээ биелvvлж байгааг нь vнэлэхээс яахав.

1 comment:

Anonymous said...

he he bi teguul perfect yum bol uu. busguichuudiig harahleeree l yaasan goe bieteim, yasan goe usteim, yaasan goe ugzugteim eter geel haraad saldaggui shd haha. humuus lesbi gej hurtel helj uzsen. tehdee l nadad eregtei huneer enhriiluuleh ni taalamjtai baidag yum.


tehdee haayaa humuusiig muulj kaif avah bas l goe shd. aliin bolgon sain taliig harj yavah gej dur uzuulj yavhiim. teged ch neeree l teheer stress tailagdaad baih shig bdiin :P