Friday, December 22, 2006

Харууслын дусал нулимс

Нэлээн дээр vед бацаан байхдаа зохиож байсан нэг єгvvллэгээ энд орууллаа. Ер нь энд хамаг уран бvтээлvvдээ цуглуулдаг ч юм бил vv. Анхны юм учраас их л алдаа байгаа. Тегсгел нь арай хатуудсан байж магад тэхдээ анхныхаараа байвал дээр байх гээд зассангvй. Болгооно уу.

Харууслын дусал нулимс

…Тэр цонхоор гадагш харан удтал зогслоо. Тус тусын амьдралын замыг хєєж яваа тvм буман хvн холхих нь харагдавч тvvний анхаарал огт єєр юманд хандсан бололтой. Аадрын vvл мэт барайсан царайг хажуугаар явах зуураа харсан хvн сvрдмээр. Гартаа барьсан цаас нь аажуухан сугарч газар унахад зvvн нvднээс нь ганц дусал нулимс салж ядан унжсаар тасарч хацрыг нь даган урссаар энгэр дээр нь унаж шингэлээ…

…Тэд их сайхан хосууд байлаа. Аль арван жилд байхаасаа тэр хоёр vерхэж эхэлсэн билээ. Хаа ч явсан хамтдаа байж хагацаж салшгvй мэт vргэлж л цуг явна. Хоёр биендээ цаг vргэлж татагдаж хайр сэтгэл нь хязгаар тєгсгєл vгvй мэт байна. Хоёулаа явж байхдаа энэ ертєнц зєвхєн тэр хоёрт л зориулагдсан, тэднээс єєр хэн ч энэ ертєнцєд байхгvй мэт аашилж аяглана. Тэдний нэр Ромео, Жульетта гэдэгтэй ижил утгыг агуулсан байдаг байлаа гэхэд хилсдэхээргvй мэт санагдана…

…Тэд нэг нэгэнгvйгээрээ амьдарч болохгvй мэт санагдах тэр цагтаа гэрлэлээ. Аз жаргалаар дvvрэн бялхмал таван оныг хамтдаа элээжээ. Хайр сэтгэл нь єчvvхэн ч дундарсангvйгээр барахгvй улам халин бялхаж байв. Гэвч нэг л бишээ. Нэг л юманд сэтгэл дундуур байгаа нь мэдрэгдэнэ…

…Yдшийн сэрvv буусан байхад залуу эр гэртээ анх удаа халамцуу ирлээ. Yл ялиг гуйвсхийн алхаж орж ирээд сандал дээр суухдаа уйлж байх нь сэтгэл сэртхиймээр. Удтал дуугvй сууж байгаад ам нээлээ. Олон ч юм ярьсангvй. ”Хайрт минь, бид яагаад хvvхэдгvй юм бэ? Чи яагаад хvvхэд гаргахгvй байгаа юм бэ? Яагаад бид хоёр хvvхэдтэй байж болохгvй гэж?” Ихэд бухимдан байж хэлсэн энэ vг нь гэргийн зvрхийг ирт мэс мэт зvсэн орж сэтгэлд нь хадагдлаа. Yг хэлэх тэнхэлгvй гэргий дуугvй л нулимсаа цувуулан зогсоно. Энэ л нєхрийнх нь сэтгэлийг зовоодог шалтгаан байдаг байсан байлаа. Нєхєр нь хvvхэдтэй болохыг хvссэн нь тэр байжээ…

…Єдрvvд vргэлжилж сарууд цувсаар. Залуу эр боломж гарсан дор л бусдын хvvхдийг энхрийлэн эрхлvvлж, ээждээ хєтлvvлэн шулганаж яваа хvvхдийг атаархаж, хvсэмжилсэн байдлаар харах нь бvсгvйд сэтгэлийн дарамт болдог байлаа. Шєнє бvр дэрээ нэвтэртэл уйлж ямар нэгэн юмыг шийдэж ядан байх эхнэрээ залуу эр огт анзаарсангvй…

…”Нээрээ юу…?!?!?! Yнэн vv…?!?!?! Хайрт минь, чи минь нээрээ... Бид хvvхэдтэй болно гэж vv?!?!?! Баярлалаа миний хайр…Би чамдаа хайртай?!?!?!”. Ухаангvй баярласан эр нєхрийн амнаас утга, замбараагvй vгс багтаж ядан цуврах нь гэргийн сэтгэлд таатай боловч нэг л зовиуртай…

…Тєрєх єрєєний vvдэнд сувилагчийн учирлан хэлэхийг огт сонсолгvй ”Тэр чинь миний хань, би чинь зовлон жаргалд vргэлж хамт байхаар тангараг єргєсєн эр нєхєр нь” хэмээн зvтгэх эр нєхрийг оруулахыг эмч зєвшєєрлєє. Хажууд зогсож хєлсийг нь арчих нєхрєє харсан бvсгvй хvчлэн байж сулхан инээмсэглэх нь хайртай хvндээ сэтгэлийн дэм єгсєн хэрэг байлаа. Зуун мэт vргэлжилсэн гучин минутын турш хамаг тэнхээгээ шавхан орилж тэмцэх эхнэрээ харсан эр нєхрийн царай хувхай цайсан байв. Хамгаас хайрт эхнэр нь бvхий л махбодиороо тарчилж хамгийн их євдєлтийг мэдэрч байхад тэр уйлахаас єєрєєр тусалж чадахгvй байгаадаа гутран дэмий л ”Хайрт минь би чамайгаа дахин зовоохгvй, бид дахиж хэзээ ч хvvхэдтэй болохгvй, уучлаарай” гэж vглэнэ. Тэгтэл хилэнтэйеэ орилсоор хvvхэд, эх хоёр бие тусгаарлалаа. ”Охин байна, Хайр минь бид хоёр охинтой боллоо” гэж нєхєр нь чихэнд эхнэрийнхээ чихнээ аяархан шивнэн vнсэхэд ”Хайрлаж яваарай” хэмээн эхнэр нь хариу шивнэлээ…

…Сувилагч бvсгvйн царай хувьсхийн эмч рvv эргэн гvйхэд хvvхдээ харан инээмсэглэн суусан залуу эр гэнэт аюулыг зєгнєн эргээд тєрєх єрєє рvv эхнэр лvvгээ гvйлээ. Сандарч мэгдсэн эмч, сувилагч нар энэ удаа тvvнийг оруулсангvй. Айж сандарсан эхнэрийнхээ харцыг хаалга хаагдах агшинд зэрвэс харсан шинэхэн аавын зvрх базлах мэт болж, дотор нь харанхуйллаа. Хvлээх єрєєнд хэр удаан сууснаа тэр мэдсэнгvй. Эмчийн зєєлєн гар мєрєнд нь хvрэхэд тэр гэнэт хаана байгаагаа ухаарлаа. ”Бид чадах, мэдэх бvхнээ шавхлаа, талийгаачийг…” гэж хэлээд эмчийн vг замхран алга боллоо… ”Талийгаач, талийгаач, талийгаач…” зєвхєн энэ vг л залуу эрийн чихэнд цуурайтна. ”даанч бид аварч чадсангvй. Тєрєхийн хvндрэл…” эмч vргэлжлvvлэн ярьсаар байсан боловч залуу эрийн чихэнд ”Талийгаач, талийгаач, талийгаач” гэдэг vг л сонсогдоно…

…Гарт нь нэгэн зvйлийг бариулахад залуу эр дахин хаана байгаагаа саналаа. ”Эхнэр тань миний євчтєн байсан юм. Бvvр бага байхаас нь би тvvнийг эмчилдэг байлаа. Сvvлийн хэдэн жилд эмчилгээ улам эрчимжиж байхад эхнэр тань хvvхэд гаргахыг маш ихээр хvсэж эхэлсэн. Хэдийгээр бид энэ нь тvvнийг vхэлд хvргэж болзошгvйг анхааруулж байсан боловч тэр єєрийнхєєрєє зvтгэж байлаа. Тэгээд тєрєлтийн vеэр элдэв муу юм болбол энэ захийг танд єгєєрэй гэсэн юм” гэж хэлээд хижээл насны эмч цаашаагаа орлоо. Гарт нь байгаа нямбайлан эвхсэн хуудас цаасан дээрх эхнэрийнхээ сайхан бичгийг харсан залуу эр яаран задалж шунамхайран уншлаа…

…Сайн байна уу хайрт, минь? Хэрвээ чи энийг уншиж байгаа бол би энэ хорвоод байхгvй болсон гэсэн vг. Хайрт минь би чамайгаа шаналж явахыг хармааргvй байсан юм. Уучлаарай. Чамайгаа хvvхэд мєрєєдєн шаналж байхад би ганц хувиа хичээн мєрєєрєє явж зvрхэлсэнгvй. Эмч намайг хориглож байсан боловч би хvvхдээ гаргахаар шийдсэн. Хайрт нь чамдаа хайртай шvv. Хvvхдээ хайрлаж яваарай. Бидний хvvхэд зовлон vзэх ёсгvй шvv. Би чамдаа хайртай. Хайртыгаа уучлаарай…

…Нулимсан дусал бэхийг нь халтартуулсан цаасыг ухаангvй мэт гєлрєн зогссон залуу эр ”Чи минь яах нь энэ вэ? Яаж байгаан бэ? Надад яагаад хэлсэнгvй вэ?” гэж хамаг хvчээрээ орилмоор санагдсан ч орилсонгvй. Чив чимээгvй цонх ру алхан очиж гадагшаа харах мэт хэсэг зогслоо…

…Тэр цонхоор гадагш харан удтал зогслоо. Тус тусын амьдралын замыг хєєж яваа тvм буман хvн холхих нь харагдавч тvvний анхаарал огт єєр юманд хандсан бололтой. Аадрын vvл мэт барайсан царайг хажуугаар явах зуураа харсан хvн сvрдмээр. Гартаа барьсан цаас нь аажуухан сугарч газар унахад зvvн нvднээс нь ганц дусал нулимс салж ядан унжсаар тасарч хацрыг нь даган урссаар энгэр дээр нь унаж шингэлээ…

…Мянган бодол, мянган харуусал тархи, зvрхийг нь сvлбэн байлаа. Долоо хоногийн дараа эх нь эмнэлгээс нялх охиныг авчирч єгєхєд тэр авахыг vл хvсэн хойш зогслоо. ”Эхийнхээ толгойг залгисан муу новш” гэж амандаа хэлэх нь тодхон дуулдахад хаа нэгтээ хэн нэгэн уулга алдах нь сонсдоно…

1998 оны зун

2 comments:

Док said...

Ямар аймаар юм бэ? Өөр гэрэл гэгээтэйхэн шиг өгүүллэг байвал тавиач

Javkhlan said...

гоё өгүүллэг байна.