Tuesday, November 28, 2006

Гуниг

Сайн байцгаана уу анд нєхєд минь.

Та нарыгаа их ч саналаа шvv. Найз нь нэг хэсэг интернэтгvй болчоод их л хэцvv байлаа. Саяхнаас харин єєрийнхєє ур чадвар, заль энэ тэрээ шавхан байж шєнийн цагаар интернэт ордог болгож орхилоо.

Сvvлийн vед нээх сайхан сонин явдал болсонгvй. Сэтгэл зовоосон муухан vйл явдлууд л хэд хэд болж сайхан vерхэж эхэлж байсан дотнын нэгэн андаа алдаж орхилоо. Энэ тухай бодохоор амьдрал гээч хичнээн богинохон болохыг мэдэрч, сэтгэлдээ хvртэл амьдрах хэрэгтэй юм байна даа гэж бодох юм. Хэдий шvvрс алдмаар санагдавч муу андыгаа хvний дайтай амьдарсанд нь бас бахархана. Сайхан хань, хєєрхєн хvvтэй хvн байжээ. Єєртэй нь хичнээн адилхан гээч. Яг л євчсєн мэт.

Би хаана байна? Ийм асуулт сvvлийн vед би єєрєєсєє асуулаа. Бие маань говьд. Сэтгэл маань хаа байсан Москвад. Бодож яваа, зорьж яваа vйлс маань гарааныхаа байранд. За тэр vр хvvхэд гэх мэт асуудлууд бvvр ирээдvй цагт. Муу байнаа. Тэхдээ яахав би зvгээр суугаагvй шvv гэж єєрийгєє тайвшруулах минь цаг зуурын л асуудал юм. Ядаж байхад винамп плэйерээр маань Б.Шарав гуайн Сэтгэлийн эгшиг явах юм даа. Yнэхээр хvний сэтгэлийн эгшигийг аялгуугаар илэрхийлсэн гэж хэлж болмоор ая шvv.

За даа амьдралд ам гарч болохгvй гэж vг байдаг болохоор аль болгоныг тєлєвлєж байхав дээ.

1 comment:

Anonymous said...

хай найзаа. анх удаагаа л иймэрхүү сайтаар явж үзэж байна. саяхан "green mile"-ыг үзсийн. энэ хавиар тэнээд явжийтал тэр кинон дээр Жон Кофигийн хэлсэн "эд яг л диваажинд байгаа юм шиг..." гэдэг үг санагдчихлаа. яагаадыг мэдкума. сайт чинь их гэгээлэг санагдсанаас болсон уу яасан. донноу. юутай ч амжилт хүсье.

Цоомоо буюу тотко нь бичив.